NEW
Font size
WorksheetsНийгэм нийгмийн харилцаа
Total questions: 20
Worksheet time: 20mins
1.Аль нь нийгмийн тухай өргөн хүрээтэй ойлголт вэ?
а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.
б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ
в. хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чананрыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл
г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.
2. “ Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?
а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчид маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.
б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ
в. хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл
г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.
3.” Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна.
Уламжлал нийгэмд гэр бүл ,шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж , ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” гэж хэний үзэл вэ?
а.Н. Коперник
б. Спиц
в. М.Калмижн
г. М.Вебер
4. Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой бол аль аргыг сонговол оновчтой вэ?
а. Ажиглалтын арга
б. Асуулгын арга
в. Ярилцлагын арга
г. Туршилтын арга
5. Судалгааны сэдэв сонгох, сэдвээс асуултыг нарийвчлах, судлах загвараа боловсруулах үйл ажиллагаа нь судалгааны аль үе вэ?
а.судалгааны эхэн үе
б. Судалгааны бэлтгэл үе
в. судалгааны дараах үе
6.Аль нь тоон судалгааны арга вэ?
а. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
б. Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна
в. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.
г. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ
7. Аль нь чанарын судалгааны арга вэ?
а.Таамаглалыг шалгахаар зорино.
б. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна
.
в. Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна
г. Стандарчлагдсан загварн дагуу үр дүнг нэгтгэн бичнэ
. “ Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
. “ Нийгмийн бодит байдлыг обьективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
. “ Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой” ” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
Судлаач нийгмийн тухай үнэн бодит, шинэ зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг ... гэнэ.
а. Нийгмийн бүтэц
б. Нийгмийн үйл явц
в. нийгмийн судалгаа
г. Нийгмийн харилцан үйлдэл
. Социологийн онолууд нь аль социологчдоос эхлэлтэй вэ?
р
А. О.Конт, Э. Дюркгейм , К. Маркс, М. Вебер
Б. О.Конт, Э. Дюркгейм , К. Маркс, Ж.Мид
В. О.Конт, Э. Дюркгейм , Р. Мертон, М. Вебер
Г. Т.Парсонс, Э. Дюркгейм , К. Маркс, М. Вебе
.“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?
а. О. Конт
б. В. Занден
в. К. Маркс
г. М. Вебер
Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ... гэнэ.
а. Эрх
б. Үүрэг
в. байр суурь
г. Хэм хэмжээ
. Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж , нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн үзэгдэл тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч, ад үзэн буруушаадаг. Үүний тайлбарыг олоорой.
а. Хүний эрхийн үүднээс буруу бөгөөд гэмт үйлдэл
б. хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ямар нөхцөлд үйлдэв гэдгээс хамааран ялгаатайгаар үнэлдэг.
в. гажуудал ниймээсээ хамаараад харьцангуй мөн чанартай
г. гажуудлын талаарх нийгмийн нийтлэг, давхраануудын санал зөрөлддөг
Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь ....... хамаардаг.
а. Хандлагаас
б. Үүргээс
в. эрхээс
г. байр сууриас
Тухайн байр сууриас үүдэн бий болж , заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг... гэдэг.
а. Эрх
б. Үүрэг
в. байр суурь
г. Хэм хэмжээ
18. Буд Ангараг Сугар болон бусад гарагууд нь дэлхийг биш нарыг тойрдог гэж Н. Коперник үзсэн. Гэрлэлтээс гадуурх харилцааг харуулсан “Анна Каренина” зохиолыг Л. Толстой бичсэн. Эдгээр хүмүүсийн үзлүүд тухайн үеийн нийгмийн хэм хэмжээнд нийцэхгүй асуудлыг хөндсөн байлаа. Үүнийг өнөөгийн ардчилсан нийгмийн өнцгөөс харвал хэм хэмжээ зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдах вэ?
а. Нийгмийн гажуудал буюу девиаци
б. Аялдах үйлдэл буюу конформист
. Нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай биш.
а. Үнэн
б. Худал
Нийгэм , нийгмийн бүлгийн олонхи гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв.
а. Нийгмийн хяналт
б. нийгмийн хэм хэмжээ
в. девиаци
г. Конформист
