wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

300-350 Н, Со. ЭЗүй.-н хуулбар

Total questions: 52

Worksheet time: 26mins

Name
Class
Date
1.
Таны нэр
4 lines
2.
Анги
4 lines
3.
1. Сурагчдын дүрэмт хувцасны чанарын судалгаанд түүврийн аргыг ашиглахаар шийдсэн бол аль сонголт зөв бэ?
a)
• Хаалттай асуулгын аргаар судалгаа хийнэ.
b)
• Ангийн нийт сурагчдыг хамруулна
c)
• Нээлттэй асуулгын аргаар судалгаа хийнэ.
d)
• Анги бүрээс 7 сурагч авна
4.
2. "Ном, дэвтэр, үзэг, харандаа бол хичээлийн хэрэгсэл мөн" гэсэн оюун дүгнэлтийг ямар аргаар гаргаж хийсэн байна вэ?
a)
• Индуктив
b)
• Хийсвэрлэх
c)
• Харьцуулах
d)
• Дедуктив
5.
3. Аль нь анхдагч мэдээлэл вэ?
a)
• Судалгааны тайлангийн хураангуй
b)
• УИХ-ын гишүүнтэй хийсэн ярилцлага
c)
• Сурах бичиг
d)
• Судалгааны өгүүлэл
6.
4. Эүүл мэндийн тусламж авах эрх хүний эрхийн аль ангилалд хамаарах вэ?
a)
• . Нийгмийн эрх
b)
• Оюун санааны эрх
c)
• Эдийн засгийн эрх
d)
• Улс төрийн эрх
7.
5. Өөрийн хүсэл зоригийн дагуу бус, заавал дагаж мөрдөх үүрэгтэй хэм хэмжээ аль төрөлд хамаарах вэ?
a)
• Хориглосон хэм хэмжээ
b)
• Зөвшөөрсөн хэм хэмжээ
c)
• Тогтоосон хэм хэмжээ
d)
• Урамшуулсан хэм хэмжээ
8.
6. Үндсэн үүрэг хэмээх ойлголт хэнд илүү хамаатай вэ?
a)
• Тухайн улсын иргэнд
b)
• Хүн бүрт
c)
• Гадаадын иргэдэд
d)
• Иргэний харьяалалгүй хүмүүст
9.
7. Нийгмийн давхраажилтын ялгаралд голлон нөлөөлж буй хүчин зүйлсээс илүүц хариултыг сонгоно уу.
a)
• Эрх мэдэл
b)
• Ажил мэргэжлийн нэр хүнд
c)
• Удам угсаа
d)
• Эдийн засаг
10.
8. Ажилгүйдэл хэмээх ойлголтын тодорхойлолт аль нь вэ?
a)
• Хөдөлмөрийн зах зээлд өөрийн ажиллах хүчээ худалдахаар ажил идэвхтэй хайж буй хүмүүсийн тоо хэмжээ
b)
• Тухайн улсын нийт хүн амын цалин олох ажил хийхгүй байгаа хүн амын тоо
c)
• Хүн амын ажил хийх сонирхолгүй хэсэг.
d)
• Эдгээр тодорхойлолт буруу
11.
9. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж ямар насны хүмүүст байх вэ?
a)
• 14-18
b)
• 14-17
c)
• 0-14
d)
• 16-18
12.
10. Байгууллага гэж юу вэ?
a)
• Гишүүдийнхээ нийтлэг хэрэгцээг хангахад чиглэсэн байгууламж
b)
• Хатуу хяналт, дүрэм журам бүхий, олон нийтээс тусгаарлагдан үйл ажиллагаагаараа холбогдсон хүмүүсийн нэгдэл.
c)
• Гишүүдийнхээ нийтлэг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн сайн дурын гишүүнчлэлтэй байна.
d)
• Нэгдмэл зорилгод хүрэхээр нэгдсэн албан ёсны дүрэм, зохион байгуулалтын тогтолцоо бүхий бүлэг.
13.
11. Бодит байдлыг дүрээр илэрхийлдэг мэдлэгийн хэлбэр аль нь вэ?
a)
• Урлаг
b)
• Шинжлэх ухаан
c)
• Шашин
d)
• Философи
14.
12. Шашингүйн үзлийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
• Теизм
b)
• Атеизм
c)
• Деизм
d)
• Теологи
15.
13. Нийгмийн аль хэв маягын ангилалд Бүгд найрамдах төр бүхий нийгэм нь хамаарах вэ? Орчин үеийн нийгэм
a)
• Орчин үеийн нийгэм
b)
• Аж үйлдвэржилтийн өмнөх нийгэм
c)
• Постмодерн нийгэм
d)
• Уламжлалт нийгэм
16.
14. Хүний төрөлх статусыг тодорхойлох шинж аль нь вэ?
a)
• Мэргэжил
b)
• Алдар гавьяа
c)
• Яс үндэс
d)
• Эрхэлдэг ажил
17.
15. 1948 онд НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь бусад олон улсын тунхаг бичгүүдээс юугаараа онцлогтой вэ?
a)
• Хамгийн олон улс хүлээн зөвшөөрсөн анхны олон улсын эрх зүйн баримт бичиг
b)
• НҮБ-аас баталсан
c)
• Хувь хүний олон эрхийг баталгаажуулсан
d)
• Улс орон бүр заавал дагаж мөрдөхийг даалгасан
18.
16. Эрх зүйн хэм хэмжээ нь ямар хэлбэртэй байдаг вэ?
a)
• Зөвхөн аман хэлбэртэй байна.
b)
• Зөвхөн бичмэл хэлбэртэй байна
c)
• Бичмэл ба бичмэл бус
d)
• Зарим хэм хэмжээг амаар тогтоож болно
19.
17. Эд зүйл худалдах, худалдан авах, түрээслэх, өвлөхтэй холбоотой харилцааг аль салбар эрх зүй зохицуулах вэ?
a)
• Үндсэн хуулийн эрх зүй
b)
• Иргэний эрх зүй
c)
• Захиргааны эрх зүй
d)
• Эрүүгийн эрх зүй
20.
18. Аль нь иргэний эрх зүйн харилцааны субьект вэ?
a)
• Иргэн, хуулийн этгээд
b)
• Иргэн, төр
c)
• Байгууллага
d)
• Өрх гэр
21.
19. Хүн хэдэн наснаас эхлэн эрх зүйн чадвартай болдог вэ?
a)
• 18 наснаас дээш
b)
• 8 наснаас дээш
c)
• 16 наснаас дээш
d)
• Төрсөн цагаасаа
22.
20. Ажилтан гэж ямар хүнийг ойлгох вэ?
a)
• Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн
b)
• Мэргэжлийн дагуу ажилд орохоор хүсэлт гаргасан иргэн
c)
• Хөдөлмөрлөх чадвар, чадамжтай иргэн
d)
• 18 наснаас дээш иргэн бүр
23.
21. Онцгой,гоц авъяастай иргэнийг нэмэлт болзолтойгоор хөлслөн ажиллуулах тохиолдолд ямар гэрээг байгуулах вэ?
a)
• Хөдөлмөрийн гэрээ
b)
• Өргөдөл
c)
• Хүсэлт
d)
• Контракт
24.
22. Ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон бол хаанаас тэтгэврийн мөнгийг олгох вэ?
a)
• Ажил олгогч
b)
• Нийгмийн халамжийн сан
c)
• Үйлдвэрчний эвлэл
d)
• Нийгмийн даатгалын сан
25.
23. Хоёрдогч нийгэмшилт нь аль нь вэ?
a)
• Ямар нэгэн өөрчлөлтөд орж тодорхой зан үйлийг эзэмших үйл явц
b)
• Хүн өөрийгөө хүлээх, харах дүр зургаа өөрчлөх үйл явц
c)
• Хувь хүн бие хүн болох үйл явц
d)
• Амьдралын хэв маягаа эрс өөрчлөх үйл явц
26.
24. Нэгж (нуклеар) гэр бүлийн хэв маяг зонхилох нийгэм нь аль нь вэ?
a)
• Аж үйлдвэржилтийн өмнөх нийгэм
b)
• Орчин үеийн нийгэм
c)
• Постмодерн нийгэм
d)
• Уламжлалт нийгэм
27.
25. Эзэлж буй статусаас хамаарч, нийгмийн хүлээлтээр тодорхойлогдсон зан үйлийн хэмжээнүүдийн цогцыг юу гэдэг вэ?
a)
• Нийгмийн статус
b)
• Нийгмийн хүлээлт
c)
• Нийгмийн үүрэг
d)
• Нийгмийн үйлдэл
28.
26. Аль судалгаа нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал, харилцан үйлдлийг судалсан байна вэ?
a)
• Хөдөөгийн малчин хүн амын орлогын эх үүсвэрүүдийг тогтоох
b)
• Сонгодог урлагийн талаарх хүмүүсийн субъектив утгын ялгааг ойлгох
c)
• АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлагын тархалтыг тодорхойлох
d)
• Монголчуудын гэрлэлтийн хэв маягийг тодорхойлох судалгаа
29.
27. “Нийгэм өөрөө өөрийгөө хангагч систем” гэсэн бодомжийн утгыг аль бодомж илүү илэрхийлж байна вэ?
a)
• Нийгмийн дотоод элементүүд нь харилцан бие биенийхээ хэрэгцээг хангах замаар оршдог байдал бөгөөд хойч үеэ бэлтгэн нийгэмшүүлэх замаар оршин тогтнодог
b)
• Нийгэм нь өөр хоорондоод харилцан холбоотойгоор сүлжилдсэн элементүүдээс тогтдог мөн чанартай
c)
• Нийгэм нь өөрийн соёл, үнэт зүйлсээ хойч үедээ өвлөн залгамжлуулах замаар оршин тогтнодог
d)
• Бүхий л хэрэгцээгээ дотооддоо хангах чадамжтай болохыг
30.
28. Сүм хийд төрийн үйл хэрэгт хүчтэй нөлөөтэй нийгмийг юу гэх вэ?
a)
• Модерн нийгэм
b)
• Аж үйлдвэржсэн нийгэм
c)
• Уламжлалт нийгэм
d)
• Постмодерн нийгэм
31.
29. Өсвөр үеийн хүүхдийн нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?
a)
• Гэр бүл
b)
• Үе тэнгийнхэн
c)
• Сургууль
d)
• Шашин
32.
30. Аж үйдвэржсэн буюу орчин үеийн нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг соёлын, эдийн засгийн, улс төрийн гэж ангилсан социологич хэн вэ?
a)
• К.Маркс
b)
• М.Вебер
c)
• Э.Дюркгейм
d)
• Э.Гидденс
33.
31. Аль онол нь ядууралд өртөхийг эрх мэдлийн ялгаатай холбон тайлбарладаг вэ?
a)
• Бүтцийн хандлага
b)
• Марксизм
c)
• Дарвинизм
d)
• Соёлын хандлага
34.
32. Давхраажилтыг объективээр хэмжиж байгаа нь аль нь вэ?
a)
• Хүмүүс хэнийг хүндэлж байна вэ?
b)
• Та аль давхраанд хамаарах вэ?
c)
• Тодорхой ажил мэргэжлийн төрлийг үнэлж байгаа нь
d)
• Та сарын хэдэн төгрөгийн орлоготой вэ?
35.
33. Давхраажилтын ялгаанд ажил мэргэжлийн ялгааг чухалчлан үзсэн социологич аль нь вэ?
a)
• К.Маркс
b)
• М.Вебер
c)
• Э.Дюркгейм
d)
• Б.Барбер
36.
34. Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Хүүхдийн эрхийг хамгаалах МУ-ын хуульд зааснаар хүүхдийн эдлэх ёстой эрхийг хэд ангилдаг вэ?
a)
• 4
b)
• 5
c)
• 6
d)
• 2
37.
35. Малчдын, ажилчдын, сэхээтний, номинклатурчдын давхраа нь Монголын нийгмийн давхражилтын аль үед хамаарах вэ?
a)
• Орчин үе
b)
• Ардчилсан үе
c)
• Богд хаант Монгол улсын үе
d)
• Социализмыг байгуулах үе
38.
36. Нийгмийн гажуудлын тэгш бус байдалтай холбогдох холбоог аль бодомж оновчтой илэрхийлсэн байна вэ?
a)
• Ноёрхогч ангийнхнаар тодорхойлогддог
b)
• Гаж, буруу гэх үнэлгээ нь ангийн хуваагдлын илрэл
c)
• Тэгш бус байдалтай холбоогүй
39.
37. Нийгэм бол эрх мэдлийг гартаа барьж буй цөөнх, үлдсэн олонх гэж хуваагдана гэж үздэг онолын үзэл баримтлал аль нь вэ?
a)
• Элитийн онол
b)
• Олон ургальч онол
c)
• Аристократ онол
d)
• Либераль онол
40.
38. Хүний нийгэмшилд хувь хүн өөрөө чухал болохыг онцолдог эрдэмтэн хэн бэ?
a)
• Г.Колберг
b)
• З.Фрейд
c)
• Ж.Пиаже
d)
• Ж.Мид
41.
39. Гэр бүл, төр, зах зээл зэргээс гадуур оршдог иргэдийн эвлэлдэн нэгдэж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг талбар аль нь вэ?
a)
• Иргэний хөдөлгөөн
b)
• Төрийн бус байггууллага
c)
• Иргэний нийгэм
d)
• Өрсөлдөөний талбар
42.
40. Хүн төрөлхтөний түүх бол үүсэж, хөгжөөд улмаар мөхөх шатыг дамждаг гэдэг нь аль онолын үндэслэл вэ?
a)
• Соёл иргэншлийн онол
b)
• Формацийн онол
c)
• бүтэц-үүргийгн онол
d)
• зах зээлийн онол
43.
41. Нийгмийн халамж гэж юу вэ?
a)
• Туслалцаа дэмжлэг шаардлагатай нийгмийн тодорхой хэсгийг төр хамгаалалтанд авч тэтгэмж олгох эсвэл үйлчилгээндээ хамруулах явдал
b)
• Хувь хүн ажиллах хугацаандаа тодорхой хэмжээний шимтгэл төлөх замаар нийгмийн эрсдлээс өөрийгөө хамгаалах нийгмийн хамгааллын төрөл.< .
c)
• Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэтгэмж олгох явдал
d)
• Гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах явдал
44.
42. Нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр цогцыг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
a)
• Хуульт ёс
b)
• Хууль
c)
• Эрх зүйт ёс
d)
• Эрх зүй
45.
43. Дараах ойлголтуудаас аль нь хамгийн өргөн утгатай вэ?
a)
• Урлаг
b)
• Боловсрол
c)
• Соёл
d)
• Шашин
46.
44. Нийгмийн хэв маягийг ангилсан бодомжид хамааралгүй нь аль вэ?
a)
• Газар тариалангийн
b)
• Социалист нийгэм
c)
• Аж үйлдвэржсэний дараах
d)
• Аж үйлдвэржсэн
47.
45. Аль нь Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтэд хамаарах вэ?
a)
• Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн
b)
• Ядуурлын босго
c)
• Амьжиргааны түвшин
d)
• Суурь боловсрол эзэмшсэн хүмүүсийн тоо
48.
46. Үнэлэмж хэмээх ойлголтын гол шинжийг оновчтой илэрхийлсэн хэллэг аль нь вэ?
a)
• Нийт хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг үзэл санаа, итгэл үнэмшил, хэм хэмжээ.
b)
• Хамт олон, бие хүний үйлдэл нь нийгмийн хэм хэмжээнд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг шүүн тунгаах үйл явц
c)
• Бүх хүний хувьд үлгэр дууриал, чин зорилго болж байдаг зүйлс
d)
• Хүний эрхэмлэвэл зохих зан чанар, итгэл үнэмшил
49.
47. 7 настай хүү найзынхаа гар утсыг эвджээ. Түүнд хууль зүйн хариуцлага тооцох уу?
a)
• Хүүгийн ангийн багш хариуцна.
b)
• Хүүгийн эцэг, эх хариуцана.
c)
• Хүү өөрөө хариуцна.
d)
• Хариуцлага тооцох шаардлагагүй.
50.
48. Нийгмийн бүх гишүүдэд хамааралтай нийтлэг шийдвэрийг
a)
• Иргэд гаргана.
b)
• Төр гаргана.
c)
• Ерөнхийлөгч гаргана
d)
• Шүүх гаргана
51.
49. Ардчилсан дэглэм засаглалын эх үүсвэр нь:
a)
• Сонгууль
b)
• Үзэл суртал
c)
• Уламжлал
d)
• Хууль
52.
50. Оюутан хэмээх статус нь ямар төрлийн статус вэ?
a)
• Олдмол
b)
• Төрөлхийн
c)
• Заяагдмал
d)
• Мэргэжлийн