Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

11-р анги Захиргаа, иргэдийн хоорондын маргааныг хянан шийдвэр

Total questions: 17

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг . . . .

a)

Өргөдөл

b)

Гомдол

c)

Шаардлага

d)

Хүсэлт

2.

. . . . . . гэдэг нь тухайн захиргааны байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, албан тушаалтныг сонгох, томилох, тэдний гаргасан захиргааны актыг өөрчлөх буюу хүчингүй болгох эрх бүхий шууд удирдах захиргааны албан тушаалтан.

a)

Шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан

b)

Анхан шатны шүүгч

c)

Шүүгч

d)

Захиргааны дээд шатны албан тушаалтан

3.

Хэдэн онд Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсан бэ?

a)

2000 он

b)

2003 он

c)

2013 он

d)

2015 он

4.

Захиргааны байгууллагын үйл ажиллагааны гол шинж нь юу вэ?

a)

Өдөр тутмын тасралтгүй

b)

Хуулийн хүрээнд

c)

Нийгмийн бүлгийн эрх ашгийг хамгаалахад

d)

Нийгмийн доод давхаргад чиглэсэн

5.

Дүүргийн засаг даргыг шууд харьяалах дээд шатны захиргааны албан тушаалтан нь хэн бэ?

a)

Нийслэлийн засаг дарга

b)

Улсын их хурлын дарга

c)

Ерөнхий сайд

d)

Ерөнхийлөгч

6.

Захиргаа нь захиргааны актыг дангаар батлан гаргах давуу эрхтэй байдаг тул түүний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт маш чухал байдаг. Уг хяналтыг аль шүүх хэрэгжүүлэх вэ?

a)

Улсын дээд шүүх

b)

Нийслэлийн шүүх

c)

Аймгийн шүүх

d)

Захиргааны хэргийн шүүх

7.

Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэд хоногийн дотор байхаар тогтоож өгсөн бэ?

a)

7 хоног

b)

14 хоног

c)

21 хоног

d)

30 хоног

8.

Гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд, хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан, гуравдагч этгээдийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Хэргийн оролцогч

b)

Бусад оролцогч

c)

Шүүгч

d)

Шүүгчийн нарийн бичиг

9.

Гомдол гаргагч ямар тохиолдолд гомдол гаргах эрхээ алдах вэ?

a)

7 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол

b)

14 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол

c)

21 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол

d)

30 хоногийн хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй бол

10.

Захиргааны байгууллага, хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд туслах чиг үүрэгтэй оролцож буй этгээдийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Хэргийн оролцогч

b)

Бусад оролцогч

c)

Шүүгч

d)

Шүүгчийн нарийн бичиг

11.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтэрснээс хойш хэдэн сарын дотор уг хугацааг нөхөн сэргээж болдог вэ?

a)

1 сар

b)

2 сар

c)

3 сар

d)

6 сар

12.

Шүүхэд нэхэмжлэлийг . . . . . . . . . . . гаргана

a)

Цахим шуудангаар

b)

Бичгээр

c)

Амаар

d)

Амаар болон бичгээр

13.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш хэд хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах вэ?

a)

7 хоног

b)

14 хоног

c)

21 хоног

d)

30 хоног

14.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд, орон нутагт хэд хоногийн дотор шүүх нэмэмжлэлийг хариуцагчид гардуулах вэ?

a)

Нийслэлд 7 хоног, орон нутагт 14 хоног

b)

Нийслэлд 14 хоног, орон нутагт 14 хоног

c)

Нийслэлд 14 хоног, орон нутагт 21 хоног

d)

Нийслэлд 14 хоног, орон нутагт 7 хоног

15.

Захиргааны хэргийн оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэд хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргах эрхтэй вэ?

a)

7 хоног

b)

14 хоног

c)

21 хоног

d)

45 хоног

16.

Давж заалдах гомдол гаргасан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор хянан шийдвэрлэх вэ?

a)

7 хоног

b)

14 хоног

c)

21 хоног

d)

30 хоног

17.

Улсын дээд шүүх хэргийг хүлээн авснаас хойш хэд хоногийн дотор хянан шийдвэрлэх вэ?

a)

7 хоног

b)

14 хоног

c)

30 хоног

d)

45 хоног