NEW
Font size
Worksheets9р анги Эдийн засаг
Total questions: 30
Worksheet time: 16mins
Хадгаламжийн дансны иргэдэд олгож буй боломжуудыг тоочихдоо хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
Хүүний орлого олох
Хадгаламжаа өвлөх, бэлэглэх эрхтэй байх
Мөнгөн хуримтлал үүсгэх
Ажилгүйдлийн тэтгэмж авах
Төв банкны үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
Иргэд болон байгууллагад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх
Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах
Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах
Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих
Ажиллах хүчийг бэлтгэх, орлогын боломжийг бий болгох, хөдөлмөрийн нийлүүлэлт ба эрэлтийг зохицуулах нь хөдөлмөрийн зах зээлийн аль талыг илэрхийлж байна вэ?
Хөдөлмөрийн хуваарилалт
Хөдөлмөрийн зах зээлийн үүрэг
Хөдөлмөрийн зах зээлийн эрх
Хөдөлмөрийн хууль тогтоомж
Гэнэтийн хэрэгцээ гарсан үед шууд авч хэрэглэх боломжтой хадгаламжийн төрөл аль вэ?
Урт хугацаатай хадгаламж
Хугацаатай хадгаламж
Жилийн хугацаатай хадгаламж
Хугацаагүй хадгаламж
Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагыг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ?
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн үнэ цэнэ
Хөдөлмөрийн эрэлт
Хөдөлмөрийн нийлүүлэлт
Эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж хэнийг хэлдэг вэ?
Хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, бүртгэлтэй хөдөлмөр эрхлээгүй иргэд
Ажил хийж байгаа насанд хүрсэн бүх хүнийг, тэтгэврийн насны иргэд
Хүүхдээ харж буй иргэн, хүүхэд, ажилгүй иргэд
Насанд хүрсэн Монгол улсын бүх иргэдийг
Аль нь оновчгүй тодорхойлолт вэ?
Хөдөлмөр бол материаллаг болон оюун санааны хэрэгцээг хангах гол эх сурвалж мөн.
Хөдөлмөр бол үйлдвэрлэлийн анхдагч хүчин зүйл мөн.
Хүний хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байдаг тул үйлдвэрлэл ч өсөх зүй тогтолтой.
Хөдөлмөр бол зөвхөн бие махбодийн үйл ажиллагаа давамгайлсан хүний ажиллагаа мөн.
Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг.....................гэнэ
Өртгийн хэмжүүр
Цалин
Ноогдол ашиг
Үнэлгээ
Хөдөлмөрийн зах зээлд цалин өсөхөд байгууллагад хэрхэн нөлөөлөх вэ?
Байгууллагын зардал багасаж, ашиг нэмэгдэнэ
Байгууллагын зардалд нөлөөлөхгүй , ашиг буурна
Байгууллагын зардал нэмэгдэж, ашиг хэвийн байна
Байгууллагын зардал нэмэгдэж, ашиг буурна
Ажлын байрны зарын дагуу анкет өгч бүртгүүлсэн иргэд ажилд орох тохиодол олон байдаг. Ингэж ажиллах хүчний арилжаа, солилцоо хийж буй хүрээг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ?
Бараа бүтээгдэхүүний зах зээл
Хөдөлмөрийн зах зээл
Үнэт цаасны зах зээл
Хөрөнгийн зах зээл
Иргэн С сард 700,0 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 80,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ үед бараа үйлчилгээний үнийн түвшин 9 хувиар өссөн бол түүний бодит цалинг тодорхойлно уу
710 мянган төгрөг
700 мянган төгрөг
808 мянган төгрөг
715 мянган төгрөг
Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилчид гаргах, Алтанбулгийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг нь ажилгүйдлийг бууруулах дараах арга замуудын аль нь вэ?
Эдийн засгийн арга
Хувийн зохион байгуулалтын
Гадаад хүчин зүйлийг ашиглах
Захиргааны арга
Ажилгүйдэл ямар үед үүсэх вэ?
Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтээс давсан үед
Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний нийлүүлэлт эрэлтээс давсан үед
Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлт тэнцсэн үед ажилгүйдэл үүсдэг
Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол бий болсноор ажилгүйдэл үүсдэг
Сурагч цалингийн ангилалыг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2.................... Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү.
Хийсвэр
Тогтмол
Бодит
Хувьсах
Нэрлэсэн цалингийн бүтцэд аль нь үл хамаарах вэ?
Нөхөн олговор
Үндсэн цалин
Нэмэгдэл хөлс
Шагнал урамшуулал
Хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх , жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах замаар хүү багатай урт хугацааны зээл олгох зэрэг нь ажилгүйдлийг бууруулах аль арга зам бэ?
Эдийн засгийн
Захиргааны
Гадаад хүчин зүйлийг ашиглах
Хувийн зохион байгуулалтын
Д нь их сургууль төгссөн, ажил хийдэггүй бөгөөд ажил хийх сонирхолгүй. Д нь аль ангилалд хамаарах вэ?
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
Ажиллах хүч
Эдийн засгийн идэвхтэй бус хүн ам
Бүртгэлтэй хөдөлмөр эрхлээгүй иргэн
Бодит цалингийн хэмжээг илэрхийлэх өгөгдлийг олно уу?
Нэмэгдэл хөлсийг инфляцийн түвшинд харьцуулна
Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулна.
Бодит цалинг үндсэн цалинтай харьцуулна
Үндсэн цалинг бодит цалинтай харьцуулна
Иргэн Дорж сургуулиа төгсөж ирээд аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэст бүртгүүлж ажил идэвхтэй хайж байгаагаа уламжиллаа. Иргэн Доржид тохирохгүй жишээг доорх өгөгдлөөс олно уу?
Хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн, идэвхтэй хайж буй
Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй хүн
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
Эдийн засгийн идэвхтэй бус хүн ам
Хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжил олгох, давтан сургах, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих зэрэг нь ажилгүйдлийг бууруулах арга замуудын аль хэсэгт хамаарах вэ?
Эдийн засгийн арга
Захиргааны арга
Гадаад хүчин зүйлийг ашиглах арга
Хөдөө аж ахуйн арга
Манайх мужааны цехдээ шинээр ажилчин авах хүсэлтэй байгаа бол энэ нь хөдөлмөрийн зах зээлийн аль хэсгийг тодорхойлж байна вэ?
Барааны эрэлт
Хөдөлмөрийн нийлүүлэлт
Хөдөлмөрийн эрэлт
Барааны нийлүүлэлт
Ажилгүй хүн” гэдэг ойлголтыг аль жишээ нь илэрхийлж байна вэ?
“С” тодорхой эрхэлсэн ажилгүй, ажил хийх сонирхолгүй гэртээ байдаг.
Ах хувиараа хөдөлмөр эрхлэн нарийн боовны цех ажиллуулдаг
Манай өвөө энэ жил тэтгэвэртээ гарсан.
Аав хөдөлмөрийн биржид бүртгүүлэн ажил идэвхтэй хайж байгаа.
Тухайн барааны ашигт чанарыг мөнгөөр хэмждэг. Энэ нь мөнгөний аль үүргийг илэрхийлж байна вэ ?
Арилжааны хэрэгсэл
Өртгийн хэмжүүр
Хуримтлалын хэрэгсэл
Төлбөрийн хэрэгсэл
2016 онд Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо1239800 байв. Харин бүртгэлтэй хөдөлмөр эрхлээгүй иргэд 107000 байсан бол 2016 онд ажилгүйдлийн түвшинг ямар байсныг тооцоолон гаргаарай.
0,1
11,6
0,8
8,6%
Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?
Богино хугацаанд хэрэглэхүйц байх
Тоологдохуйц авч явахад хялбар байх
Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх
Жижиглэн худалдаа хийхэд зориулсан хуваагдмал нэгжтэй байх
Иргэн В гэнэтийн хэрэгцээ гарсан тохиолдолд авч хэрэглэх зорилгоор мөнгөө хуримтлуулахаар болжээ. Эдийн засгийн ухааны үүднээс аль үйлдлийг хийвэл зохистой вэ
Хугацаагүй хадгаламжид мөнгө байршуулах
Хугацаатай хадгаламжийн данс нээх
Ирээдүйд ашиг өгөх компанид хөрөнгө оруулалт хийх
Ашигтай компаний хувьцаа худалдаж авах
Аль бодомж нь алдаатай вэ ?
Б арилжааны банкинд данс нээн хуримтлал үүсгэсэн.
Б хадгаламжаасаа хүүгийн орлого олдог.
Хугацаатай хадгаламж нь хугацаагүй хадгаламжаасаа өндөр хүүтэй байдаг.
Бизнесмен Д төв банкнаас бизнесийн хөнгөлөлттэй зээл хүсжээ.
Арилжааны банкны үүргийг гүйцээн бичнэ үү. 1. Харилцагчдын төлбөр тооцоог дамжуулна. 2. .......................................... 3. Иргэдэд зээл олгоно.
Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана.
Гадаад валютын нөөцийг эзэмшинэ.
Иргэдэд өдөр тутам санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ.
Төв банкнаас явуулсан үйл ажиллагаа аль нь вэ?
Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав.
Цахилгааны төлбөр дамжуулав.
Иргэдийн мөнгөн хадгаламжийг хүлээн авав.
Хэрэглээний зээл олгов
Хадгаламжийн ашиг тусыг өгүүлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
Мөнгөн хуримтлал үүсгэдэг.
Хүүний орлого олдог
Хадгаламжаа бэлэглэж, гэрээслэж болдог
Нийгмийн даатгалын шимтгэл суутгадаг.
