wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Хувь хүн ба Соёл бүлэг сэдэв 9р анги

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.
  1. Соёлын биет бус өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

Гар урлал

b)

Хөгжим театр

c)

Хадны бичээс

d)

Бүжиг наадам

2.
  1. Соёлын биет өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

Булш хиргисүүр

b)

Хадны бичээс

c)

Хөшөө дурсгал

d)

Хөгжим театр

3.
  1. Түүхэн хүмүүс, үйл явдал, газар нутгийн тухай үеэс үед яригдан уламжлагдаж ирсэн аман зохиолын төрлийг...............гэнэ.

a)

Домог

b)

Үлгэр

c)

Аман яриа

d)

Туульс

4.
  1. Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх соёл, удам угсаа шашин шүтлэг, зан заншлынх нь талаар ярилцах замаар цуглуулсан баримтыг ................ гэнэ.

a)

Аман түүх

b)

Домог яриа

c)

Аян замын тэмдэглэл

d)

Бодит түүх

5.
  1. Бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүх соёлыг ямар судалгаагаар илрүүлэн судалдаг вэ?

a)

Бичгийн эх сурвалж

b)

Археологийн судалгаа

c)

Аман эх сурвалж

d)

Шашны зан үйл

6.

Соёлын өвийг хэрхэн ангилдаг вэ?

a)

Биет ба биет бус

b)

Материаллаг ба биет

c)

Оюуны ба материаллаг бус

d)

Биений ба материаллаг

7.
  1. Дараах соёлын өвүүдээс аль нь биет соёлд хамаарах вэ?

a)

Ингэ хөөслөх зан үйл

b)

Эрийн гурван наадам

c)

Бий биелгээ

d)

Хэрлэн барс хотын суврага

8.
  1. Соёлын өвийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн заншил, зан үйлүүд, дүрслэх болон илэрхийлэх урлаг зэргийг ерөнхийд нь юу гэж нэрлэдэг вэ?

a)

Соёлын биет өв

b)

Соёлын биет бус өв

c)

Соёлын материаллаг өв

d)

Соёлын зүйн өв

9.

Дараах өгөгдлөөс буруу бодомжийг сонгоно уу.

a)

 Ёс заншил нь тухайн ард түмэнтэй үүссэн.

b)

Ёс заншил нь залуу үеийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй.

c)

Ёс заншил өмнөх үеийн ололт амжилтад тулгуурладаг.

d)

Ёс заншлыг залуу үе бүтээдэг.

10.
  1. Ёс заншил нь нийгмийн амьдралын бүх талыг хамардаг. Тэгвэл ёс заншлын нийгэм, улс төрийн амьдралд хамаарах жишээг олно уу?

a)

Хадны бичээс, булш хиргисүүр, хөшөө дурсгал, онгон тансаг байгаль, ариун дагшин ус мөрөн гэх мэт

b)

Нүүдэлчин амьдрал, аж ахуйг эрхлэх арга ухаан гэх мэт

c)

 Баяр ёслол, хурим найрын ёс дэг, ураг төрлөө мэдэх, өвөг дээдсээ хүндэтгэх, газар ус, уул овоогоо хайрлах гэх мэт

d)

Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх, төрийн их цагаан тугийг залах, хүндэтгэх гэх мэт

11.
  1. Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцыг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улс Дэлхийн өвийн Конвенцод хэдэн онд нэгдэн орсон бэ?

a)

1990 он

b)

1972 он

c)

2003 он

d)

2014 он

12.

"Үндэстний соёл, урлагийг хэн бүтээсэн, ямар түвшний соёл вэ?" гэдэг шалгуурт үндэслэн хэрхэн ангилдаг вэ?

a)

Материаллаг, оюуны

b)

Ардын, нийтийн, сонгодог

c)

Биет, биет бус

d)

Зонхилох, сөрөг

13.
  1. Хүний мөс чанар, тэдгээрийн илрэл, үр дагаварыг ойлгож, сайн сайхан өөд тэмүүлэх, муу муухайг жигшин зэвүүцэх дээд зэргийн мэдрэмжийг төрүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?

a)

Уран сайхны үүрэг

b)

Гоо сайхны үүрэг

c)

Бие хүнийг төлөвшүүлэх үүрэг

d)

Танин мэдэхүйн үүрэг

14.
  1. Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг, түүнийг хүлээн авах, ойлгоход зохих бэлтгэл хэрэгтэй соёлын хэлбэр аль нь вэ?

a)

Нийтийн соёл

b)

Ардын соёл

c)

Сонгодог соёл

d)

Үндэстний соёл

15.

Сонгодог соёлын хэлбэрт хамаарахгүй нь аль вэ?

a)

Дуурь

b)

Уран зураг

c)

Уран барилга

d)

Эстрадны урлаг

16.
  1. Нийгмийн өөрчлөлтөд технологийн дэвшилтэй холбоотой гарч ирсэн харилцааны гол хэлбэр аль нь вэ?

a)

Хөдөлмөрийн харилцаа

b)

Эдийн засгийн харилцаа

c)

Цахим харилцаа

d)

Соёлын харилцаа

17.
  1. Цахим харилцааны давуу талыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Харилцаагаа өргөжүүлэх

b)

Бусадтай санаа бодлоо солилцох

c)

Мэдлэг боловсролоо дээшлүүлэх

d)

Мэдээллийг хяналтгүйгээр авах

18.

Цахим харилцаанд мөрдөх ёстой хэм хэмжээнүүдээс аль нь илүүц вэ?

a)

Олон цаг суухгүй байх

b)

Дүрэм журам баримтлах

c)

Өөрийгөө хянахгүй байх

d)

Интернет тоглоомд автахгүй байх

19.

Цахим харилцааны давуу тал аль нь вэ?

a)

Мэдээлэл, үйлчилгээ авах

b)

Цагаа дэмий үрэх

c)

Цахим тоглоом тоглох

d)

Хяналтгүй хэрэглээ

20.
  1. Цахим харилцааг илэрхийлсэн ойлголтуудаас илүүц нь аль вэ?

a)

Номын санд сууж, эрүүл зөв ; интернетгүй амьд харилцаа тогтоох

b)

Орон зайн бэрхшээлээс үл хамааран бүс нутаг дамнан өөр хоорондоо харилцах өргөн боломж

c)

Мэдээллийн хязгааргүй байдал, номын сан, шинжлэх ухаан, театр урлагийн бүтээлтэй цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч танилцах

d)

Банк санхүү, эрүүл мэндийн үйчилгээг гэрээсээ авах боломж

21.
  1. Хөдөлмөрийн эрэлтийн тодорхойлолт аль нь вэ?

a)

Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ шаардлага

b)

Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоо

c)

Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээ

d)

Хөдөлмөрийн үнэ цэн

22.
  1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн жишээ  аль нь вэ?

a)

”Б” мэргэжлийнхээ дагуу ажил идэвхтэй хайж байгаа

b)

“Х” компани үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд ажилчид авна

c)

”Д” ерөнхий боловсролын сургуульд багшийн ажилд оров

d)

“Х” одоогоор ажил хийх сонирхолгүй байгаа    

23.
  1. Эдийн засгийн идэвхитэй хүн амд аль нь хамаарахгүй вэ ?

a)

Хөдөлмөр эрхэлж буй иргэд

b)

Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд

c)

Тэтгэврийн насны иргэд

d)

Ажиллах хүч

24.
  1. Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоо нь аль ойлголтод хамаарах вэ ?

a)

Хөдөлмөрийн эрэлт

b)

Хөдөлмөрийн нийлүүлэлт

c)

Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр

d)

Хөдөлмөрийн хомсдол

25.
  1. Иргэн С сард 300,0 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 50,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ үед бараа үйлчилгээний үнийн түвшин 8 хувиар өссөн бол түүний бодит цалинг тодорхойлно уу?

a)

308 мянган төгрөг

b)

324 мянган төгрөг

c)

310 мянган төгрөг

d)

350 мянган төгрөг