Font size
WorksheetsНийтийн удирдлага-9
Total questions: 22
Worksheet time: 4mins
Засгийн газрын хуралдааныг нийт гишүүдийн ............................... оролцсоноор хүчинтэйд тооцно.
A.Хоёрны нэг нь
B.Гуравны хоёр нь
C.Дөрөвний нэг нь
D.Тавны нэг нь
Төр засгийн бүх түвшинд шийдвэр гаргах, бодлого боловсруулахад дуу хоолойгоо хүргэх нь иргэдийн оролцооны аль хэлбэрт багтах вэ?
A.Нийгмийн оролцоо
B.Эдийн засгийн оролцоо
C.Улс төрийн оролцоо
D.Соёлын оролцоо
Өөрийн тойргийн УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчтэй уулзаж санал бодлоо илэрхийлэх, дамжуулах нь иргэдийн оролцооны хэлбэрүүдийн аль нь вэ?
A.Сонирхлын бүлгээр дамжуулж оролцох
B.Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох
C.Төлөөллөөр дамжуулан оролцох
D.Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах
Иргэдийн оролцооны хэлбэрүүдээс илүүц зүйлийг олно уу.
A.Жагсаал цуглаанд оролцож өөрийн үзэл бодлоо илэрхийлэх
B.Төр засгийн төлөөлөгчдөд санал хүсэлт тавих
C.Төрийн байгууллагын зүгээс иргэдийн үзэл бодлыг хянах
D.Өөрийн үзэл бодлын дагуу улс төрийн намд гишүүнээр элсэх
Сонгуульд санал өгөх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саналаа илэрхийлэх, төрийн албан хаагчидтай уулзах, тэдний тайлантай танилцах зэрэг нь иргэдийн оролцооны аль хэлбэрт багтах вэ?
A.Нийцтэй оролцоо
B.Нийцгүй оролцоо
C.Хууль ёсны бус оролцоо
D.Эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн оролцоо
Аль нь манай улсын төрийн байгууламжид хамааралтай хэлбэр вэ?
A. Холбооны улс
B. Ерөнхийлөгчийн засаглал
C. Нэгдмэл улс
D. Парламентийн бүгд найрамдах засаг
Дараах ойлголтуудаас аль нь нийцтэй оролцооны жишээ вэ?
A. Өлсгөлөн зарлах
B. Сонгуульд оролцож саналаа өгөх
C. Жагсаал цуглаан хийх
D. Өмч сүйтгэх
Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар хууль санаачлах эрхтэй 3 субьект байдаг. Тэгвэл доорх өгөгдлөөс хууль санаачлах эрхтэй субьектыг сонгоно уу?
A. Улсын Их Хурлын гишүүн
B. Улсын ерөнхий прокурор
C. Агентлагийн дарга
D. Цагдаагийн Ерөнхий газрын дарга
Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь ..... юм. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?
A. Чуулган
B. Байнгын хороо
C. Дэд хороо
D. Түр хороо
Д иргэний танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо илэрхийлэв. Энэ нь иргэдийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
A.Улс төрийн сонгуульд оролцож саналаа өгөх
B. Сонирхолын бүлгээр дамжуулж оролцох
C.Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох
D.Захидал бичих
Иргэний эрхийг нь зөрчсөн гэж үзэж буй шийдвэрийг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцогч аль талыг төлөөлөх вэ?
A.Нэхэмжлэгч
B.Гэрч
C.Хариуцагч
D.Өмгөөлөгч
Иргэн С болон засаг даргын хооронд үүссэн хэргийг шийдвэрлэхэд М-ийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байгаа бол М нь захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцож буй аль талыг төлөөлөх вэ ?
A. Нэхэмжлэгч
B.Иргэдийн төлөөлөгч
C. Хариуцагч
D.Гуравдагч этгээд
Монгол Улсын их хурлын бүрэн эрхэд хамаарахгүй өгөгдлийг олно уу.
A. Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
B. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
C. Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах
D. Гадаад бодлогын үндсийг тодорхойлох
Шүүх хуралдаанд оролцогчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбарыг өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгосноор аль зарчим хангагдах вэ ?
A.Мэтгэлцээний зарчим
B.Нэгдмэл байх зарчим
C.Бие даасан байх зарчим
D.Нээлттэй, ил тод байх зарчим
Иргэдийн нийцгүй оролцооны жишээг аль нь илэрхийлж байна вэ?
A. Иргэн И УИХ-ын гишүүнтэй уулзав.
B. Иргэн М хорооны иргэдийн нийтийн хуралд оролцов.
C. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцов.
D. Хэсэг иргэд замын хөдөлгөөнийг хаав.
Хорооны засаг даргыг хэн томилох вэ?
A. Дүүргийн засаг дарга
B. Аймгийн засаг дарга
C. Ерөнхий сайд
D. Нийслэлийн засаг дарга
Хорооны засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал гаргах эрхтэй субьект аль нь вэ?
A. УИХ
B. Засгийн газар
C. Иргэдийн нийтийн хурал
D. Нийслэлийн засаг дарга
Иргэн Д дүүргийн засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшиж байв. Гэтэл уг газрыг давхцуулан иргэн Н-д олгосон учир Д захиргааны хэргийн шүүхэд хандав. Иргэн Д шүүх хуралдаанд аль талыг төлөөлөх вэ?
A. Шүүгч
B. Хариуцагч
C. Нэхэмжлэгч
D. Гэрч
Иргэн Г Дарви сумын засаг даргаар сонгогдов. Засаг даргыг хэдэн жилийн хугацаатай сонгодог вэ?
A. 1 жил
B. 2 жил
C. 3 жил
D. 4 жил
Ардчилсан бус дэглэмтэй улсын шинжийг аль нь илэрхийлэхгүй байна вэ?
A. Улсын тэргүүн ард түмнээс сонгогдохгүй эцгээс өвлөдөг.
B. Ард түмнээс сонгогдсон парламент хууль батална.
C. Тухайн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэг л хүн нэр дэвших бөгөөд түүнтэй хэн ч өрсөлддөггүй.
D. Тус улсад сонгууль болдоггүй.
Баг, хорооны нутгийн өөрөө удирдах байгууллага аль нь вэ?
Улсын их хурал
Олон түмний хурал
Иргэдийн нийтийн хурал
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Өөрийгөө ямар нэг цэцгээр зүйрлэж зураарай.

