

Монгол хэл- 29
Presentation
•
Other
•
7th - 8th Grade
•
Practice Problem
•
Medium
Tungalagchimeg Munkhjargal
Used 6+ times
FREE Resource
16 Slides • 5 Questions
1
Монгол хэл- 29
8-р анги

2
Өмнөх мэдлэг ойлголтоо сэргээн санацгаая.
Дараах асуултуудад хариулаарай хүүхдүүд ээ.
3
Multiple Choice
Тэмдэг нэр нь:
Юм үзэгдлийн овор хэмжээ, өнгө зүс, шинж байдал, чанарыг заана.
Аливаа юм үзэгдлийн тоо ширхгийг заан нэрлэнэ.
Хүн ба юм үзэгдлийг нэрлэн заана.
Аливаа юмсын үйл хөдлөлийг заана.
4
Fill in the Blanks
Type answer...
5
Multiple Select
Тоочимж эхийн гол онцлог нь:
Үйл явдлыг цаг хугацааны дарааллаар хүүрнэн өгүүлнэ.
Үйл явдлыг нэгэн цагт зэрэгцүүлэн тоочно.
Аливаа юм, үйл явдлын гадаад дотоод шинжийг дүрсэлнэ.
Өгүүлбэрүүдийн байрыг сольж болдог.
Өгүүлбэрүүдийн байрыг сольж больдоггүй.
6
Open Ended
"ногоон" гэсэн тэмдэг нэрийн утгыг эрчимжүүлж мөн бууруулж бичнэ үү.
7
Танилцуулга бичих
Тоочимж эхийн онцлогоо сэргээн санаад, танилцуулгыг хэрхэн бичиж болох тухай таамаглан ярилцаарай.
8
9
"ОЛОН УЛСЫН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН МОНГОЛ ЗУРАГТ НОМ"
Доорх танилцуулгыг анхааралтай уншаарай.
10
Зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр “Бумбардай аргалд явсан нь” цуврал зурагт
номоороо Япон улсын Гадаад хэргийн яамнаас явуулдаг олон улсын “Манга” номын хамгийн том уралдаанд оролцож, 46 улсын 317 бүтээлээс 2015 онд Гран При шагнал хүртэж байв. Зохиолч “Бумбардай” цувралыг даяарчлагдан буй ертөнцөд нүүдлийн соёл, уламжлалт ахуй, өв соёлын онцлогийг авч үлдэх, хойч үедээ уламжлуулах, үндэстний дархлаа тогтоох зорилгоор 2013 оноос эхлүүлсэн. Энэхүү цувралаас нүүдэлчин түмнээс салгаж боломгүй аргал түлш, араг савраас эхлээд эх үрийн элбэрэл хайр, хүйн холбоо, дом шившлэг, байгаль хамгаалал гэх зэрэг ахуй амьдрал, өв уламжлал, соёл заншлын талаар олон арван сонин зүйлийг мэдэх болно. Бумбардайн хамт олон одоогоор “Бумбардай аргалд явсан нь”, “Борцны хулгай”, “Нүүдэл айсуй”, “Чулуун тоглоом”, “Саалийн цаг”, “Сүүн цацал” гэсэн 6 боть зурагт номоо уншигч багачууддаа хүргэжээ. Бумбардайн боть бүхэн:
11
“Сэтгэлд галтай бол тулганд галтай”
“Хүүхэд хэдий жаахан ч бүхнийг хайрлах хүчтэй” “Монголын өв соёлыг Бумбардай хүүгээс” гэсэн уриатай гарсан байдаг.
Бумбардайн ботиудад бичвэрүүдийг монгол бичгээр зэрэгцүүлэн хадаж өгснөөрөө онцлогтой болсон. Комикс судлаачид Бумбардай цувралыг “Хvний зүрх сэтгэл, дотоод сайхныг хөндөн гаргаснаараа үнэ цэнтэй. Зохиолын агуулга, зураглал сайтай тул уншигчдыг орчиндоо шууд аваачиж чаддаг” гэж үнэлжээ. Нийт 108 цуврал 36 боть зурагт ном бүтээх ажээ. Зурагт ном буюу комиксыг хүүхдүүд төдийгүй томчууд ч уншдаг. Зурагт ном төсөөлөн бодох чадвар, хэл яриаг хөгжүүлнэ, нийгэм соёлын ач холбогдолтой, уншихад хөгжилтэй, сонин сайхан зургуудтай, мэдлэг олгоно, урам зориг, ухаарал хайрлана, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлнэ. Бумбардай цувралын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Bumbardai/Бумбардай хаягтай нүүр номоос авч болно. Монгол уламжлалт өв соёл гэдэг чухал. Улс орны ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууд өв уламжлалаа үргэлж мэдэж байх хэрэгтэй. Бумбардай хүүтэй хамт аялцгаая! (Бумбардай төсөл)
12
Танилцуулгын бүтцийг таньж мэдье.
- Эхлэл хэсэг
- Гол хэсэг
- Төгсгөл хэсэг
13
Open Ended
Танилцуулга бичихэд бүтцээ гарган бичихээс гадна юу юуг анхаарах ёстой бол?
14
Дараах хоёр танилцуулгыг уншаад, дээрх бүтэц, онцлогийн дагуу аль нэг танилцуулгыг задлан шинжлээрэй.
Бүтэц: эхлэл, гол, төгсгөл
Онцлог: ?
15
16
17
Гэрийн даалгавар:
Доорх танилцуулгыг уншаад, бүтцийн дагуу задлан тайлбарлаарай.
18
"Цор ганц олдвор"
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн судлаачид 2008-2010 онд хадны оршуулгыг малтаж олсон хэрэглэгдэхүүнээ 3 жилийн турш Герман улсын шилдэг лабораторид сэргээн засварлаж бэхжүүлсэн байна. Энэ удаагийн малтлагаар Дугуй Цахирын хадны оршуулгаас олдсон дээл одоогоор Монголд байгаа цор ганц эсгийгээр хийсэн дурсгал юм. Энэхүү археологийн хосгүй үнэт дурсгал манай тооллын Х-ХII зуунд хамаарна. Дээлийг 0,35 см нимгэн чанз эсгийгээр хийсэн. Зах нь дугуй, энгэр нь тууш, хойд талдаа оноотой, хоёр хажуудаа танаастай, дэрвэгэр урт хормойтой. Дээлийн урт мөрнөөс хормой хүртэл 124 см, мөрний өргөн 75 см, хормойн өргөн 90 см. Ханцуй нь нарийн бөгөөд шулуун. Баруун ханцуй нь бараг бүтнээрээ хадгалагдсаныг хэмжихэд урт нь 65 см, суганы хэсэгт өргөн нь 20 см, бугуйн хэсэгт өргөн нь 17 см ажээ. Дээлийн энгэр, хормой, ханцуйн амыг 5 см бор эсгийгээр хөвөөлөн эмжиж, цагаан өнгийн утсаар маш цэвэрхэн хөвөрдөж оёсон. Дээлийн зүүн энгэрт заамаас доош 19 см зайд цагаан өнгөтэй 0,1 см бүдүүн гурван утас нийтгэсэн гурамсан зээгээр сампин зангидсан эр шилбэ хаджээ. Товчны шилбэ 3,5 см, сампингийн голч нь 1,5 см хэмжээтэй. Энэхүү дээл олон хэсгээс бүрдэнэ. Их биеийг туушид нь 8 хэсэг эсгэж оёсон. Ханцуйг цээжин биеэс тусад нь эсгэсэн нь бугалганы 1, шууны 2, нийт 3 хэсэг эсгүүрээс бүрджээ. Дээлийн зүйдлийг гадна талаас нь “нэвтгэлзэх” аргаар, дотор талаас нь “хөвөрдөх” аргаар тус тус бөхлөн оёсон байна. Дээлийн ханцуй, энгэр, хормойг одоо ч баруун монголд түгээмэл хэрэглэдэг “туулай харайлгах” гэдэг оёдлоор эсгийн дээр бөхөлсөн. Дээлийн дотор бараг тэр чигээрээ үрэгдсэн боловч бүдүүн ширхэгтэй олсоор нэхсэн өрмөг байсны үлдэгдэл захны хэсэгт хадаатай хэвээр байна. Төв Азийн өндөрлөгт хэдэн мянганы турш нүүж амьдарсан, удаа дараа өөрсдийн хүчирхэг гүрэн улсыг байгуулж явсан нүүдэлчин ард түмний түүх, оюуны болон эдийн соёл яндашгүй баян. Дээрх хадны оршуулгуудын олдвороос талын баатар эр, анчин, дайчны цэрэг дайны болон өдөр тутмын хувцас хэрэглэлээс гадна цэргийн зэвсэгт гарсан хувьсал өөрчлөлт, уламжлал шинэчлэл зэргийг харах бүрэн боломжтой юм. Түүх, соёлын олдвор, тэдгээрийн тухай сонин содон баримтуудыг “Талын морьтон дайчдын өв соёл” номоос дэлгэрэнгүй үзэж уншиж болно шүү! Xүүхдүүд ээ!
(ШУА, Археологийн хүрээлэн, “Талын морьтон дайчдын өв соёл”,
YII-XIY зууны Монголын хадны оршуулгын шилмэл хэрэглэгдэхүүн, УБ., 2014)
19
Дасгал нэг:
Дараах үгсийг толь бичгээс харж, утгыг нь тодруулаарай.
20
Дасгал хоёр:
Бүтцийн дагуу задлан тайлбарлаарай.
21
Дасгал гурав:
Загварын дагуу тодруулж бичээрэй.
Монгол хэл- 29
8-р анги

Show answer
Auto Play
Slide 1 / 21
SLIDE
Similar Resources on Wayground
13 questions
5 егэ разные СС
Presentation
•
KG
15 questions
Жалпы биология тест
Presentation
•
6th - 8th Grade
8 questions
Урок без назРыхление почвывания
Presentation
•
KG
13 questions
Трапеция, виды и свойства. Средние линии трапеции и треугольника
Presentation
•
8th Grade
17 questions
Урок 45+ Атмосферний тиск. Вимірювання атмосферного тиску
Presentation
•
7th Grade
12 questions
Центральный угол окружности
Presentation
•
7th Grade
21 questions
Ґрунти України
Presentation
•
8th Grade
11 questions
Теорема косинусов
Presentation
•
9th Grade
Popular Resources on Wayground
20 questions
Math Review
Quiz
•
3rd Grade
15 questions
Fast food
Quiz
•
7th Grade
20 questions
Context Clues
Quiz
•
6th Grade
20 questions
Inferences
Quiz
•
4th Grade
19 questions
Classifying Quadrilaterals
Quiz
•
3rd Grade
20 questions
Figurative Language Review
Quiz
•
6th Grade
20 questions
Equivalent Fractions
Quiz
•
3rd Grade
10 questions
Identify Fractions, Mixed Numbers & Improper Fractions
Quiz
•
3rd - 4th Grade
Discover more resources for Other
15 questions
Fast food
Quiz
•
7th Grade
17 questions
guess the logo
Quiz
•
8th Grade
10 questions
Candy
Quiz
•
4th - 8th Grade
10 questions
Fact Check Ice Breaker: Two truths and a lie
Quiz
•
5th - 12th Grade
10 questions
Memorial Day History and Traditions
Interactive video
•
5th - 8th Grade
20 questions
summer trivia
Quiz
•
8th Grade
14 questions
Volume of rectangular prisms
Quiz
•
7th Grade
15 questions
Middle School Fun Trivia Questions
Quiz
•
7th - 8th Grade