wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

шалгалт 4

Total questions: 31

Worksheet time: 40mins

Name
Class
Date
1.

1.Улс төр гэдэг нь......юм.

a)

А. Нийгмийн нийтлэг зохион байгуулалт болон хүмүүс, социал бүлгүүд, улс үндэстний харилцаа, амьдрал үйл ажиллагааг зохицуулан чиглүүлэгч хүрээ юм.

b)

С. Хүмүүсийн амьдралын суурь түвшин, хөгжлийн шалтгаан нөхцлийг тодорхойлон судалгаа хийдэг нийгмийн амьдралын хүрээ юм

c)

D. Нийгэм дэх статусын ялгаатай байдал, хүмүүс хоорондын тэгш бус байдлын хэлбэр, нөхцөл байдлыг зохицуулагч хүрээ юм

d)

В. Нийгмийн зохион байгуулалттай бүлгүүд хоорондын эдийн засаг, эрх мэдлийн харилцааг зохицуулагч юм.

2.

2. “Улс төр гэдэг бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагын арга хэрэгслийн цогц мөн” гэж хэн хэлсэн бэ?.

a)

А. Италийн сэтгэгч Н.Макиавелли

b)

В. Америкийн судлаач Харольд Лассуэл

c)

С. Америкийн улс төр судлаач Дэвид Истон

d)

D. Германы улс төр судлаач Макс Вебер

3.

3. Улс төр гэдэг нь “Нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл байдал”

a)

А. Италийн сэтгэгч Н.Макиавелли

b)

В. Америкийн судлаач Харольд Лассуэл

c)

С. Америкийн улс төр судлаач Дэвид Истон

d)

D. Германы улс төр судлаач Макс Вебер

4.

4. “Хүн бол улс төрийн амьтан” гэж хэн хэлсэн бэ?

a)

А. Грекийн их сэтгэгч, гүн ухаантан Аристотель

b)

В. Германы улс төр судлаач Макс Вебер

c)

С. Грекийн их сэтгэгч Платон

d)

D. Их сэтгэгч Ж.Ж.Руссо

5.

5. “Нийгмийн бүлггүдийн хоорондын харилцаанд нийгмийн нэг юм уу хэд хэдэн бүлгээс өөрийн хүсэл зоригийг нэр хүнд, эрх мэдэл, албадлага зэрэг олон төрлийн хэрэгслийн тусламжтайгаар нийгмийн бусад хэсэгт тулган хүлээлгэх чадвар” гэсэн тодорхойлолт нь аль ойлголтыг илэрхийлж байна вэ?

a)

А. Улс төрийн шийдвэр

b)

В. Улс төрийн бодлого

c)

С. Улс төрийн засаглал

d)

D. Улс төрийн нам

6.

6. Улс төрийн засаглалын үндсэн хэмжигдэхүүнүүдийг нэг дор байрлуулсан хэсэг нь аль вэ?

a)

А. Засаглалын хэмжээ, засаглалын орон зай, засаглалын эзлэхүүн, засаглалын цаг хугацаа

b)

В. Засаглалын нөөц, засаглалын орон зай, засаглалын эзлэхүүн, засаглалын цаг хугацаа

c)

С. Засаглалын хэлбэр, засаглалын эрх мэдэл, засаглалын эзлэхүүн, засаглалын цаг хугацаа

d)

D. Засаглалын хүн амын нөөц, Засаглалын нөөц, засаглалын орон зай, засаглалын эзлэхүүн

7.

7. “Ноёрхол бол тодорхой тушаал шийдвэрт захирагдаж даган биелүүлэх боломж юм” гэж хэн хэлсэн бэ?

a)

А. Макс Вебер

b)

В. Жон Локк

c)

С. Ш.Л.Монтескье

d)

D. Дэвид Истон

8.

8. 2017 оны МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг сонгогчдын олонхи нь дэмжиж, төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрсөн явдал нь дараах ойлголтын алийг илэрхийлж байна вэ?

a)

А. Засаглалын легаль шинж

b)

В. Засаглалын хэмжээ

c)

D. Засаглалын легитм шинж

d)

С. Засаглалын нөөц

9.

9. “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН 65 суудал авсныг сонгуулийн ерөнхий хороо хүлээн зөвшөөрч тогтоол гарган эрхзүйн хувьд баталгаажуулжээ” гэсэн өгөгдөл дараах ойлголтын алийг илэрхийлж байна вэ?

a)

А. Засаглалын легаль шинж

b)

D. Засаглалын легитм шинж

c)

В. Засаглалын хэмжээ

d)

. Засаглалын нөөц

10.

10. Судлаач М.Вебер засаглалын легитм шинжийн онолыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан бөгөөд захирах, захирагдах сэдэл шалтгаанаас хамааруулж дараах 3 хэв маяг байдаг гэж үзжээ. Бүгд байгаа хэсгийг сонгоно уу

a)

А. Хууль ёсны легитм, Харизмат легитм, Уламжлалт легитм

b)

В. Авторитари легитм, Тоталитари легитм, Либериаль легитм,

c)

С. Хууль ёсны легитм, Тоталитари легитм, Холимог легитм,

d)

D. Уламжлалт легитм, Орчин үеийн легитм, Холимог легитм,

11.

11. Эрх мэдэл гэдэг нь “Хүн хүнээ эзэмдэх гэсэн сэтгэцийн хүсэл” гэж хэн хэлсэн бэ?

a)

А. Б.Рассел

b)

В. М.Вебер

c)

С. З.Фрейд

d)

D. Т.Парсонс


12.

12. “Хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд эрх мэдлийн хүч хэрэглэх, наймаалцах, үүрэг үүсгэх хэлбэрүүдийг ашигладаг” гэж хэн үзсэн бэ?

a)

А. М.Вебер

b)

В. Ж.Локк

c)

С. Ш.Л.Монтескье

d)

D. Булдинг

13.

13. “Хүмүүсийн төрд нэгддэг шалтгаан нь өмчөө хамгаалуулах, амьдрах, эрх чөлөөтэй байх эрхээ баталгаажуулах явдал бөгөөд уг хэрэгцээг хангах гол механизм нь төрийн эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх явдал юм” гэж хэн үзсэн бэ?

a)

А. Б.Рассел

b)

В. Л.Лассуэл

c)

С. Ж.Локк

d)

D. Г.Алмонд

14.

14. Францын гүн ухаантан Ш.Л.Монтескье урд үеийнхээ эрдэмтэн мэргэдийн санаад үндэслэн “Эрх мэдэл хуваарилалт”-ын /зарим эх сурвалжид засаглал хуваах онол гэж бас нэрлэдэг/ сонгодог онолоо боловсруулсан бөгөөд төрийн эрх мэдлийг 3 хуваарилсан зөв өгөгдлийг олно уу

a)

А. Хууль тогтоох, ерөнхийлөгчийн, шүүх

b)

В. Гүйцэтгэх, шүүх, ерөнхийлөгчийн

c)

С. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх

d)

D. Парламентийн, хууль тогтоох, ерөнхийлөгчийн

15.

15.” Д.Истоны боловсруулсан “Улс төрийн тогтолцооны загвар” ёсоор ОРОЛТ гэсэн суваг нь 2 хэлбэртэй ба зөв хэсгийг сонгоно уу.

a)

А. Хүсэлт, шийдвэр

b)

В. Дэмжлэг, үйл ажиллагаа

c)

С. Шаардлага, дэмжлэг

d)

D. Шийдвэр, үйлдэл

16.

16. Төрийн бодлогын тодорхой илрэл болсон төрийн хууль тогтоомж, мэдээлэл, суртачилгаа нь улс төрийн тогтолцооны аль бүрдэлд хамаарах вэ?

a)

А. Шаардлага

b)

В. Гаралт

c)

С. Оролт

d)

D. Дэмжлэг

17.

17. Улс төрийн тогтолцооны бүрдэл хэсгүүд болох оролт, хувиралт, гаралт, эргэх холбоо нь улс төрийн тогтолцооны ямар бүтцийг илэрхийлдэг вэ?

a)

А. Гадаад бүтэц

b)

В. Дотоод бүтэц

c)

С. Үндсэн бүтэц

d)

D. Холимог бүтэц

18.

18. Улс төрийн дотоод тогтолцоог бүрдүүлж байгаа олон үйл ажиллагаануудаас хамгийн чухал ач холбогдолтой 3-г онцлон нэрлэдэг. Бүгд нэг дор орсон хэсгийг сонгоно уу

a)

А. Сонирхол илэрхийлэх, сонирхол нэгтгэх, сонирхол хэрэгжүүлэх

b)

В. Сонирхол илэрхийлэх, сонирхол дамжуулах, сонирхол нэгтгэх

c)

С. Сонирхол дамжуулах, сонирхол нэгтгэх, сонирхол илэрхийлэх

d)

D. Сонирхол илэрхийлэх, сонирхол хамгаалах, сонирхол хэрэгжүүлэх

19.

19. Улс төрийн нам нь улс төрийн тогтолцооны аль үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд голлон оролцох вэ?

a)

А. Сонирхол илэрхийлэ

b)

В. Сонирхол хамгаалах

c)

х C.Сонирхол нэгтгэх

d)

D. Сонирхол хангах

20.

20. Улс төрийн тогтолцооны дэд бүтцэд Тогтолцооны /институциональ/, Мэдээлэл-харилцаа /коммуникаци/, ............................. зэрэг 3 дэд тогтолцоо байна. Орхигдсон зайнд тохирох өгөгдлийг сонгоно уу.

a)

А. Хэм хэмжээ-зохицуулалтын дэд тогтолцоо

b)

В. Оролт- гаралтын дэд тогтолцоо

c)

С. Эрх мэдэл-засаглалын дэд тогтолцоо

d)

D. Засаглал хуваарилах дэд тогтолцоо

21.

21.Улс төрийн системийн чиг үүргийн асуудлыг Г.Алмонд нарийвчлан судалж үндсэн 2 бүлэг болох оролт, гаралтын гэсэн чиг үүрэгтэй байдаг гэжээ. “Сонирхлыг нэгтгэн боловсруулах буюу агрегаци” чиг үүрэгт хамаарах вэ?

a)

А. Оролт

b)

B. Гаралт

c)

C.Эргэх холбоо

d)

D. Хувиргалт

22.

22. Иргэдийн улс төрийн оролцоог хэлбэрийн хувьд Нийцтэй ба нийцгүй, идэвхийн түвшний хувьд идэвхтэй, идэвхгүй оролцоо гэж ангилдаг бөгөөд “Тухайн үед нийгэмд давамгайлж буй ёс суртахуун, соёлын хэм хэмжээ, үнэт зүйлсэд харшлахгүй оролцоог”............. оролцоо гэнэ.

a)

A. Идэвхтэй, нийцгүй оролцоо

b)

B. Нийцтэй оролцоо

c)

C.Нийцгүй, идэвхтэй оролцоо

d)

D. Бүгд зөв

23.

23. Английн эрдэмтэн А.Марш улс төрийн оролцооны хэв маягийг Ортодоксаль/тууштай/, ортодоксаль бус /тууштай бус/, улс төрийн гэмт хэрэг гэж 3 ангилсан бөгөөд “Эсэргүүцэл зарлах ” нь аль хэв маягт багтах вэ?


a)

A. Ортодоксаль/тууштай/,

b)

B. Ортодоксаль бус /тууштай бус/

c)

C. Улс төрийн гэмт хэрэг

d)

D. Бүгдэд хамаатай

24.

24. “Улс төрийн байгууллагаас өөрсөддөө илүү ашигтай, тохиромжтой шийдвэр гаргуулах нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр нэгдэн, хамтран үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүсийн нэгдэл юм” гэсэн нь дараах өгөгдлүүдийн алиных нь тодорхойлолт вэ?

a)

A. Улс төрийн нам

b)

B. Сонирхлын бүлэг

c)

C.Монголын ажил олгогч эздийн холбоо

d)

D. Компани

25.

25. Хүмүүс 3 зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж судлаачид үзсэн бөгөөд “Байгаль орчноо хамгаалах, хээл хахууль, шударга бус явдалтай тэмцэх” зэргээр нийгмийн гишүүдийн сайн сайхны төлөө бүлэгт нэгдсэн бол ямар ашиг тусын үүднээс вэ?

a)

А. Материаллаг

b)

В. Сэтгэл зүйн

c)

С. Хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлэх

d)

D. Аль нь ч биш

26.

26. Францын улс төр судлаач Ж.Блондель сонирхлын бүлгийг 4 хэлбэрт хувааж үзсэн. “Төрийн аппаратын албан ёсны байгууллагууд дээр үндэслэгддэг бөгөөд парламент, засгийн газар дахь лобби бүлгүүд хамаарна” гэсэн нь сонирхлын бүлгийн аль хэлбэрт нь хамаарах вэ?

a)

А. Хүмүүсийн нийтлэг, кастын систем, отог омгийн нийтлэгийн үндсэн дээр уламжлалаар бий

болсон бүлэг

b)

В. Институтчилагдсан бүлэг

c)

С. Хамгаалалтын бүлгүүд

d)

D. Хатуу хязгаарлагдмал зорилгыг чиг баримжаа болгосон бүлэг


27.

27. Тодорхой бүлэг хүмүүсээс өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг эрх мэдэл бүхий хүмүүсээр гаргуулахыг оролддог нөлөөллийн үйл ажиллагааг ........... гэнэ.

a)

А. PR нөлөөлөл

b)

В. Лоббизм

c)

С. Коррупци

d)

D. Сүүдрийн

28.

28. “Сонгуулийн замаар засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, бүгд найрамдах байгууллын хэрэгсэл, тодорхой зохион байгуулалттай улс төрийн байгууллага юм” гэсэн тодорхойлолт нь аль өгөгдлийнх вэ?

a)

А. УИХ

b)

В. Засгийн газар

c)

С. Төрийн бус байгууллага

d)

D. Улс төрийн нам

29.

29. Улс төрийн намын үүслийг XVII-XVIII зуунд хамааруулдаг бөгөөд 3-н үе шатыг дамжин хөгжиж иржээ. 3 үе шат бүгд нэг дор орсон хэсгийг сонгоно уу.

a)

А. Язгууртны дугуйлан, улс төрийн клуб, олон түмний нам

b)

В. Улс төрийн клуб, язгууртнуудын бүлэг, орчин үеийн нам

c)

С. Дээдсийн нам, хөрөнгөтний нам, олон түмний нам

d)

D. Язгууртны дугуйлан, улс төрийн дугуйлан, орчин үеийн нам

30.

30. Улс төрийн намыг аядуу, радикал, экстермист гэж ангилсан нь ямар шалгуур баримталсан бэ?

a)

А. Баримталж буй үзэл суртлын агуулгаар нь

b)

В. Улс төрийн байр сууриар нь

c)

С. Явуулж буй үйл ажиллагааны шинж чанараар нь

d)

D. Улс төрийн тогтолцоонд эзэлж буй байр сууриар нь

31.

Ардчиллын тухай Элитийн онол нь: “Нийгмийг ард түмэн бус харин тэдний дундаас тодрон гарсан цөөнх удирддаг ” гэж үздэг бөгөөд энэхүү онолын төлөөлөгчдийг зөв нэрлэсэн хэсгийг ол.

a)

А. Н.Макиавелли, Т.Парсонс

b)

В. О.Шфенглер, Ж.А.Тойнби

c)

С. Ж.Локк, Ш.Л.Монтескье

d)

D. В.Парето, Г.Моска