wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

№8 Д. Норов "Нүнжиг" эх quizziz

Total questions: 10

Worksheet time: 21mins

Name
Class
Date
1.

Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. Уулын хүүш a. Үүрээр зүүн зүгт үзэгдэх хамгийн гэрэлтэй од

2. Хантайрга b. Явах зорчиход бэрх хэцүү эгц өндөр, хадан хавцал


3. Хясаа c. Шөнийн тэнгэрт тод харагдах оддын бөөгнөрөл


4. Цолмон d. Морины жолоог сойж, эмээлийн бүүрэгт углан, хойд ганзаганд татаж уях

5. Мичид e. Нар огт тусдаггүй, их сүүдэртэй газар

a)

A. 1c2e3b4a5d

b)

B. 1c2a3b4d5e

c)

C. 1e2c3b4d5a

d)

D. 1a2b3c4d5e

e)

E. 1e2d3b4a5c

2.

Аль үйл явдлаас хойш тав хоног өнгөрөв?

a)

A. Би шагай зээрдийг хөтөлж, бага зээрд хантайргатай дагана.

b)

B. Аав Цогоо ах хоёр халамцуухан ярилцаж суув.

c)

C. Дүү нартаа авсан хайрцаг ёотон хавирга холгоно.

d)

D. Хэнхэр Цогоогийн азаргатай адууг ... аянга ниргэчихсэн гэнэ.

e)

E. Намайг нутгийн уулс бараадуулж өгөөд ... зам саландавхиж одлоо.

3.

Монгол эр хүний нэр нүүрээ боддог нүнжигтэй занг

батлах баримтыг олоорой.

a)

A. Морьдоосоо нүд салгаж болохгүй" гэж Цогоо ах захина.

b)

B. Би бага зээрдээ хөтлөн тойрон шавсан олны дундуур зай гарган явахад гайхан биширсэн түмэн харц өвдөг чичрүүлнэ.

c)

C. Намайг нутгийн уулс бараадуулж өгөөд Цогоо ах шагай зээрдээ хөтлөн зам салан

давхиж одлоо.

d)

D. ... Хүний тийм үрийг авчраад би янгиа тохуулж, ямбуу эдлүүлж, адсага унуулахгүй гэсэн юм.

e)

E. Цогоо ах сайхан захчин хүүхнийхээ нутаг руу аймаг дамжаад нүүгээд явчихсан.

4.

“Ай хөөрхий. Сайхан нарандаа гандах заяатай шар талын цэцэг ээ гэж...” өгүүлбэрийн өнгө аясыг тодорхойлоорой.

a)

A. Цогоо ахыгаа морио зарсанд дургүйцсэн

b)

B. Аав, Цогоо ах хоёрыгоо дуулахыг сонсоод бахархсан

c)

C. Ургаж төлжсөн бүхэн унаж, мөхөх тавилантайг ойлгож санааширсан.

d)

D. Хүлгийн тэнгэр нүдтэй байдаг болов уу гэж эргэлзсэн

e)

E. Эрхэлж дагадаг бага зээрдээ санаж, өрөвдсөн.

5.

“Зохиолын эхлэл болон төгсгөл хэсэгт болж буй үйл явдлын цаг хугацааг ажиглаад тохирох хэлцийг олоорой.

a)

A. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй.

b)

B. Нохой хэлээ гаргах үед хийгээгүйг тахиа хөлөө өргөх цагт хийх

c)

C. Нүүдлээр зусвал сэрүүн, суудлаар өвөлжвөл дулаан

d)

D. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах

e)

E. Ханан гэр холдож, хадан гэр ойртох

6.

“ Уралдсан морьд нь түрүүлснийг аль хэсэгт дүрсэлсэн

байна вэ?

a)

А. Наадмын хоёр дахь өдөр

b)

В. Наадмын нөгөөдөр

c)

С. Сар өнгөрлөө

d)

D. Тэр нэгэн шөнө.

e)

E. Намайг дахин сэрэхэд

7.

Хэтрүүллийн жишээг олоорой.

a)

A. Ижилдээ ганц хурдан хүлэг үлдсэн юм сан.

b)

B. Унаж яваа урт борлог морь нь даага шиг багадаж харагдана.

c)

C. Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ.

d)

D. Тооно тэгнэсэн хоёр од хэлтийжээ.

e)

E. Орой дээрээ хоёр цохиотой Мөстийн их нуруу, уужим суудалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ.

8.

Эхэд ямар асуудал буюу сэдвийг дэвшүүлэн тавьсан байна вэ?

a)

A. Наадмын тухай

b)

B. Унаач хүүгийн тухай

c)

C. Монгол морь, хүн хоёрын тухай

d)

D. Уяач хүний тухай

e)

E. Наймаа арилжааны тухай

9.

Дээрх эхийн гол санааг илэрхийлэх жишээ аль вэ?

a)

A. Наадмын замд явахад газар дэндүү холдож, уулс хэтэрхий томдож үзэгдэнэ.

b)

B. Эр хүний гундаж, гонсойж явах өдөр олон.

c)

C. Талын шар цэцэг нь сайхан нарандаа гандана.

d)

D. Монгол морь, монгол эр хоёр аз баярын тэнгэр нэгтэй.

e)

E. Орой дээрээ хоёр цохиотой Мөстийн их нуруу, уужим суудалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ.

10.

“ Тарвага хошгир-, царцаа шарги-, нохой хуц-, болжмор жиргэ- ...” зэрэг холбоо үгстэй нэг утгын зүйлчлэлд багтах холбоо үгийг олоорой.

a)

A. Хоолой арга-

b)

B. Өвдөг чичир-

c)

C. Хавирга холго-

d)

D. Би мэгш-

e)

E. Адуу үүрс-