wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Мэдлэг шалгах

Total questions: 10

Worksheet time: 3mins

Name
Class
Date
1.

Цахилгааны аюулгүй ажиллагаа гэдэг нь

a)

Цахилгаан орон, соронзон орон, цахилгаан нум, цахилгаан гүйдлийн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах хортой, аюултай үйлчлэлээс хүмүүсийг хамгаалах зохион байгуулалт, техникийн арга хэмжээ, болон техник хэрэгсэлийн нэгдсэн системийг

b)

Цахилгаан орон, соронзон орон, цахилгаан нум, цахилгаан гүйдлийн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах хортой, аюултай үйлчлэлээс хүмүүсийг хамгаалах системийг

c)

Цахилгаан орон, соронзон орон, цахилгаан нум, цахилгаан гүйдлийн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах хортой, аюултай үйлчлэлээс хамгаалах нэгдсэн системийг

2.

Бид цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авдаг

a)

Цахилгаан гүйдэлийн талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх

b)

Цахилгаан хэлхээ болон тоног төхөөрөмжид дур мэдэн мэргэжлийн бус хүн үзлэг, засвар хийхгүй байх

c)

Цахилгаан тоног төхөөрөмжийн ойр ажиллах аюулгүй зайг баримтлах

3.

Цахилгааны онцлогийг сонгоно уу

a)

Гар баригдахгүй

b)

Нүдэнд үзэгдэхгүй

c)

Хэлбэр хэмжээтэй

4.

Цахилгаан аюул үүсгэх үндсэн шалтгаануудыг сонгоно уу.

a)

төмөр гадаргуу, суурь дээр байрласан

b)

Эд анги нь суларсан

c)

Гэмтэлтэй

d)

Хэт ачаалсан

5.

Энэхүү дүрмийг ямар хүмүүс мөрдөх вэ?

a)

Цахилгаанчин

b)

Гагнуурчин

c)

Цахилгааны үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй, нэгж байгууллага

d)

Бүгд

6.

Цахилгаан гүйдлийн үзүүлэх нөлөө нь хэдэн төрөл байдаг вэ?

a)

1

b)

2

c)

3

7.

Зуурах гүйдлийн шинж тэмдэг нь

a)

Дулаан мэдрэгдэх, хуруу ирвэгнэх зэрэг байдал мэрдэгдэнэ.Цахилгаан хэлхээнээс өөрийн хүчээр салж чадна

b)

Гарын сарвуу, хурууны бүх булчин шөрмөс татаж агшина. Осолдогч тусламж гуйн үг хэлж, хашгирч чадахгүй. Өөрийн хүчээр цахилгаан хэлхээнээс салж чадахгүй.

c)

Зүрхний булчин эмх замбараагүй, тодорхой хугацаагүй агшилтанд орно

8.

Мэдрэх гүйдэл нь ... байна.

a)

Хувьсах гүйдлийн хувьд 0,5-1,5мА,

Тогтмол гүйдлийн хувьд 5-7мА

b)

Хувьсах гүйдлийн хувьд 3-10мА

Тогтмол гүйдлийн хувьд 50-80мА

c)

Хувьсах гүйдлийн хувьд 100 мА,

Тогтмол гүйдлийн хувьд 300мА

9.

Хүний биеэр гүйдэл гүйх хэдэн зам байдаг вэ?

a)

13

b)

14

c)

15

10.

1-35 кВ ажилтан ба тэдний хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, түр хаалт хашилт хүртэл зай /м/

a)

Нормчлоогүй

b)

1 метр

c)

0.6 метр