NEW
Font size
WorksheetsХХ зууны эхэн үеийн Монгол ба Дэлхийн дахин
Total questions: 22
Worksheet time: 7mins
1. XX зууны эхэнд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө эрчимтэй нэгдэн тэмцсэний гол шалтгаан юу вэ?
Манжийн төрөөс хэрэгжүүлсэн Шинэ засгийн бодлого
Октябрийн хувьсгалын нөлөө
Барон Унгернээс Их Хүрээг чөлөөлөх
1. Сандо амбан гэж хэн бэ?
Монгол улсын хаан, шашны тэргүүн
Манжаас Их Хүрээнд томилсон төлөөний сайд
Богд хаант Монгол улсын Дотоод явдлын яамны сайд
1911 хувьсгалын үр дүнд Монголд ямар засаглал тогтсон бэ?
Ардчилсан засаглал
Хэмжээгүй эрхэт хаант засаглал
Хэмжээт эрхэт хаант засаглал
1911.12.29-ний өдөр ямар түүхэн үйл явдал болсон бэ?
Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан
Монгол улс өөртөө эзэрхсэн автономит улс болсон
Эзэн Чингис хаан энэ өдөр төрсөн
1911 Үндэсний хувьсгалын гол түүхэн зүтгэлтэн хэн бэ?
Богд Жавзандамба
Д.Сүхбаатар
С.Данзан
Манлайбаатар Дамдинсүрэн
Богд хаант Монгол улсын үеийн сайдыг сонгоорой
Сангийн сайд С.Данзан
Гадаад хэргийн яамны сайд М.Ханддорж
Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар
Дотоод хэргийн сайд Д.Бодоо
Богд хааны тааллыг олсон олноо марзан хэмээн алдаршсан, Монголын нэг өдөр, Үрс гарч байгаа нь гэдэг алдарт зургийг зурсан зураач хэн бэ?
Д.Амгалан
Очирын Цэвэгжав
Б.Шарав
Хиагтын гурван улсын гэрээ гэж ямар агуулга бүхий гэрээ байсан бэ?
Монголыг өөртөө эзэрхэх эрхтэй улс болохыг тусгаж, Өвөрмонголыг Хятадын нэг хэсэг хэмээн заасан.
Монгол улсыг бүрэн тусгаар улс хэмээн зааж, Өвөрмонголыг Ар Монголд нэгтгэсэн гэрээ
Тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг Орос, Хятад хоёр улс хүлээн зөвшөөрсөн гэрээ
Өвөрмонголыг чөлөөлөхөөр мордсон таван замын цэргийг хэн удирдсан бэ?
Хатанбаатар Магсаржав
Манлай баатар Дамдинсүрэн
Их жанжин Сүхбаатар
Дэлхийн I дайн хэдээс хэдэн он хүртэл үргэлжилсэн бэ?
1939-1945
1911-1921
1914-1918
Большевик нам хэмээх ойлголтыг аль нь зөв илэрхийлсэн байна вэ?
1917 оны 10 сараас төрийн эрх барьсан нам
Хаант засаглалын төлөөх монархист үзэл бүхий нам
ДИУ-ын коммунист үзэлт нам
Монгол Ардын намын Анхны дарга хэн байсан бэ?
Д.Бодоо
С.Данзан
Д.Сүхбаатар
МАН-аас гаргасан “Түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил”, “Гадаад Монголын түмэнд зарлах бичиг” хэмээх хоёр бичгийн агуулга юу байсан бэ?
Орос улсаа зэр зэвсгийн тусламж авах тухай
Монгол улсаа харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, ард олноо зовлонгүй болгож, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах
Ардын засгийн газар байгуулагдаж, Богд хааныг хэмжээт эрхэт хаан болгов
Барон Унгерн Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Монгол орныг цагаантнуудаас чөлөөлсөн
Нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлсөн
Хиагтыг цагаан цэргээс чөлөөлсөн
1921 оны 3 сарын 18-нд ямар түүхэн үйл явдал болсон бэ?
Барон Унгерн цэргээ Нийслэл Хүрээнээс авч гарсан
Улаан цэрэг Ардын журамт цэргийн хамт Хиагтыг гамин цэргээс чөлөөлсөн
АЗГ байгуулагдаж Монгол улс тусгаар тогтнолоо сэргээв
1921 оны 7 сард байгуулагдсан Ардын засгийн газрын ерөнхий сайдаар хэн томилогдсон бэ?
С.Данзан
Д.Бодоо
Н.Магсаржав
Хамжлага гэж хэн бэ?
Буяны үйл хийдэг хүн
Язгууртнуудын шууд мэдлийн албат иргэд
Монгол улсын хойд хэсгээр нутагладаг тариачид
Янчиан гэж юу вэ?
Хятадын мөнгөн тэмдэгт
Зодож занчих гэсэн утгатай үг
Оросын тэр үеийн мөнгөн тэмдэгт
1921 оны 11 сард байгуулагдсан Монгол улсын анхны шинжлэх ухааны байгууллагыг юу гэж нэрлэдэг байсан бэ?
Нийслэл Хүрээ
Их Шавийн газар
Судар бичгийн хүрээлэн
Ноён уулын алдарт Хүннүгийн үеийн булшийг хэн хэдэн онд олж нээсэн бэ?
1923 онд, Козловын шинжилгээний баг
1922 онд АНУ-ын судлаач Р.Эндрюсийн палеонтологийн баг
Сайн ноён хан аймаг нь одоогийн аль аймаг вэ?
Ховд
Увс
Баянхонгор
Шведийн зохион бүтээгч Альфред Нобель өөрийн бүтээсэн нэгэн зүйлд ихэд харамсжээ. Тэрхүү бүтээл нь юу байсан бэ?
Гар буу
Динамит
Танк
