wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

НУ нэгдмэл агуулга 9-р анги

Total questions: 25

Worksheet time: 24mins

Name
Class
Date
1.

"Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь үзсэн бэ?

a)

Гераклит

b)

Сократ

c)

Демократ

d)

Аристотель

2.

Дараах өгөгдөлд байгаа зөрчилдөөний үе шатуудаас аль аль нь илүүц вэ? / 1 оноо / Өгөгдөл: /1-Далд үе, 2-Хүлээн авах үе, 3-Мэдрэх үе, 4-Сөргөлдөх үе, 5-Оргил үе, 6 Дараах үе, 7-Ил үе/

a)

4, 7

b)

3, 6

c)

3, 4, 6

d)

2, 3, 6

3.

Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг ............................ гэнэ.

a)

Соёлын өв

b)

Ёс заншил

c)

Соёлын үнэт зүйл

d)

Үндэстний соёл

4.

Иргэн Б сард 600 мянган төгрөгийн цалин авдаг. Захирал нь урамшуулал болгон түүний цалинг 70 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Гэтэл энэ үед бараа, үйлчилгээний үнийн түвшин 8 хувиар өссөн байна. Ийм тохиолдолд бодит цалин хэд болох вэ?

a)

612270 төгрөг

b)

620370 төгрөг

c)

625270 төгрөг

d)

634500 төгрөг

5.

Эдийн засгийн идэвхтэй бус хүн амд аль нь үл хамаарах вэ?

a)

Ажил эрж хайхаа больсон хүмүүс

b)

Тэтгэврийн насны хүн ам

c)

Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд

d)

16 хүртэлх насны хүүхдүүд

6.

Цалингийн хэмжээ өсөхөд хөдөлмөрийн зах зээл дээр ямар үзэгдэл бий болох вэ?

a)

Хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт өснө.

b)

Хөдөлмөрийн эрэлт өсч, нийлүүлэлт буурна.

c)

Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэржинэ

d)

Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэнд өөрчлөлт орохгүй

7.

Үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх чөлөөний илрэх арга хэлбэрт үл хамаарах өгөгдлийг олно уу?

a)

Мэдээлэх хэлбэр хэлбэр

b)

Үг хэлэх хэлбэр

c)

Бичгээр буюу хэвлэн нийтлэх

d)

Урлаг уран сайхны хэлбэр

8.

Ардчилсан бус дэглэмтэй улсын шинжийг аль нь илэрхийлэхгүй байна вэ?

a)

Улсын тэргүүн ард түмнээс сонгогдохгүй эцгээс өвлөдөг.

b)

Ард түмнээс сонгогдсон парламент хууль батална.

c)

Тухайн улсын ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй хэн ч өрсөлддөггүй.

d)

Тус улсад сонгууль болдоггүй.

9.

Хамаг Монголын Хабул хаан хэдэн онд Монгол улсыг байгуулсан бэ?

a)

1030 он

b)

1130

c)

1162

d)

1189

10.

Чингис хаан “Хатгалдаанд амиа өрж урьд ам нээсний тусын тул ургийн ургаа хүртэл өнчдийн авлига аван автугай” хэмээсэн байдаг. (МНТ. УБ., 2011. 217 ) Сурвалжид юуны тухай өгүүлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.

a)

Дайн байлдаанд мордогсод авлига авах

b)

Дайн байлдаанд өнчдийг явуулахгүй байх

c)

Дайн байлдаанд явсан хүмүүсийн ар гэрийнхнийг тэтгэх

d)

Дайн байлдаанд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг тэтгэх

11.

“Монголын нууц товчоо”-ны төгсгөлд тус зохиолыг хаана бичиж дуусгасан хэмээн өгүүлсэн байдаг вэ?

a)

Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар

b)

Онон мөрний Бүрги эрэг, Бурхан халдун хоёрын завсар

c)

Туул гол, Хангайн уул хоёрын завсар

d)

Хэрлэн мөрөн, Халх гол хоёрын завсар

12.

Их Юань улсын сүүлчийн хааны нэр

a)

Тогоонтөмөр хаан

b)

Батмөнх даян хаан

c)

Түмэн засагт хаан

d)

Лигдэн хутагт хаан

13.

Хүмүүс бусадтай анх уулзахдаа төрөх сэтгэгдэлд үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

П. Мейер

b)

А. Мехрабиан

c)

К. Томас

d)

Р. Киллман

14.

Үндэстний соёлыг дамжуулах гол арга хэрэгсэл аль нь вэ?

a)

Зан үйл

b)

Урлаг

c)

Ёс суртахуун

d)

хэл

15.

Радио телевиз, хэвлэл, дуу бичлэг гэх мэт мэдээллийн хэрэгсэл дэлхийн ихэнх оронд нэвтэрсэн үе буюу XX зууны дунд үед үүссэн соёлын хэлбэр аль нь вэ?

a)

Ардын соёл

b)

Сонгодог соёл

c)

Нийтийн соёл

d)

Үндэстний соёл

16.
a)

a3 b1 c2

b)

а1 b2 c3

c)

a2 b1 c3

d)

a3 b2 c1

17.

Ажилгүйдлийг бууруулах гадаад хүчин зүйлсийг ашиглах аргыг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?

a)

Ажиллах хүчийг экспортлох

b)

Хамтарсан хөрөнгө оруулалтаар ажлын байр нэмэгдүүлэх

c)

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих

d)

Гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

18.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэгт үл хамаарах өгөгдлийг олно уу

a)

Суртал ухуулга хийх

b)

Хяналт тавих шүүмжлэл өрнүүлэх

c)

Мэдээлэл олгох

d)

Иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэхэд

19.
a)

a1b2

b)

a2b3

c)

a1b4

d)

a1b3

20.

Ардчилсан дэглэмтэй улсын шинжийг аль нь илэрхийлэхгүй байна вэ?

a)

Иргэдийн санал болгосон хуулийг боловсруулна.

b)

Хууль тогтоогчид ард иргэдийн саналыг сонсдог.

c)

Тус улсад сонгууль болдоггүй. Ганц нам дангаар төр барина.

d)

Ард түмнээс сонгогдсон парламент хууль батална.

21.

Хамаг Монголын Хабул хаан өөд болохынхоо өмнө хаан ширээгээ хэнд өвлүүлсэн бэ?

a)

Хутула

b)

Бартан баатар

c)

Амбагай

d)

Сэнгүм билгэ

22.

XIII зууны эхэн үеийн “Чингисийн чулуун бичиг” хэмээн алдаршсан гэрэлт хөшөөнд юуны тухай өгүүлсэн байдаг вэ?

a)

Чингис хааныг Их хуралдайгаар хаан өргөмжилсөн тухай

b)

Маш хол харваж байгаа оносон Есүнгэг алдаршуулсан тухай

c)

Өгэдэй хааныг Их хуралдайгаар хаан өргөмжилсөн тухай

d)

Хасарын ид хав, хүч чадлыг магтан алдаршуулсан тухай

23.

Жишгийг ажиглаад асуултын тэмдгийн оронд тохирох хариултыг доорх өгөдлөөс сонгоно уу? / 1 оноо / Баруун Монголыг захирах ноёны хэргэм-Тайш

Зүүн Монголыг захирах 1-хаан 2- .................?

a)

Тавнан

b)

Чинсан

c)

Жонон

d)

Хан

24.

1990 оны ардчилсан хувьсгалын үед МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход МАХН-аас шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтэн аль нь вэ?

a)

Р.Гончигдорж

 

b)

Д.Бямбасүрэн

c)

С.Зориг

d)

Ж.Батмөнх

25.

Өндөр гэгээн Занабазар 1686 онд “Сомбо үсэг” -ийг зохиожээ. Энэ нь хэддүгээр жаран бэ?

a)

IXжаран

 

b)

X жаран

c)

XI жаран

d)

XII жаран