wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн тест-1

Total questions: 10

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Хүмүүс нь цусан төрлийн холбоогоор холбогдсон, нийгэм нь овгийн зохион байгуулалттай, төргүй, өмчийн ялгаа гараагүй нийгэм 50,000-40,000 жилийн өмнө үүсчээ. Энэ нийгэм бол:

a)

A. Агнуурын болон түүвэрлэгчдийн нийгэм

b)

B. Нийлмэл нийгэм

c)

C. Энгийн тариалангийн нийгэм

d)

D. Газар тариалангийн нийгэм

e)

E. Энгийн нийгэм

2.

Нийгэм нь бүхэллэг тогтолцоо болохын хуввд эдийн засаг, улс төр, оюун санаа, нийгэм зэрэг дэд тогтолцоонуудад хуваагддаг бөгөөд эдийн засгийн тогтолцооноос хараат оршдог гэсэн ойлголт аль хандлагад хамаарахыг олно уу.

a)

A. Тогтолцооны хандлага

b)

B. Шалтгаант чанарын хандлага

c)

C. Үүргийн хандлага

d)

D. Индивидуалист хандлага

e)

E. Институтийн хандлага

3.

Нийгмийн хөгжлийг байгалийн хүчин зүйлээр тайлбарладаг бөгөөд тухайн улс үндэсний хөгжилд уур амьсгал, хөрс, усан мандал чухал үүрэгтэй гэж үздэг онол бий. Энэ онолын төлөөлөгч Ë.Н.Гумилев, Г.Гегель, Ш.Ë.Монтеське нар доорх өгөгдлийн аль үзлийн төлөөлөгчид вэ?

a)

A. Газар зүйн үзэлтнүүд

b)

B. Биологийн сургаалтнууд

c)

C. Хүн ам зүйн сургаалтнууд

d)

D. Бүтэц үүргийн онолтнууд

e)

E. Иргэншлийн онолтнууд

4.

Нийгэмшлийн гол хүчин зүйлсийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

А. Гэр бүл

b)

В. Үе тэнгийнхэн

c)

С. Сайн дурын нийгэмлэг

d)

D. Сургууль

e)

Е. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

5.

... нь нийгмийн дэд тогтолцоо бөгөөд нийгмийг оршин тогтнох, амьдран хөгжихөд туслан үйлчлэх чиг үүрэгтэй.

a)

А. Соѐл

b)

В. Нийгмийн институт

c)

С. Иргэний нийгэм

d)

D. Төр

e)

Е. Нийгмийн харилцаа

6.

Энхбат төрсөн нутагтаа физикийн багшаар ажиллаж байгаад 5 жилийн дараа сургуулийн захирлаар томилогджээ. Энэ нь нийгмийн шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?

a)

А. Үе хоорондын шилжих хөдөлгөөн

b)

В. Бүлгийн шилжих хөдөлгөөн

c)

С. Бүтцийн шилжих хөдөлгөөн

d)

D. Хүн амын шилжих хөдөлгөөн

e)

Е. Үеийн доторх шилжих хөдөлгөөн

7.

Нийгэм хэмээх ойлголтын тодорхойлолт аль нь вэ?

a)

А. Өөрийн гэх нутаг дэвсгэрийн хязгаар төр засаг,байгууллага бүхий тухайн нийгэм

хүмүүсийн бие даан оршин амьдарч буй онцлог нутаг

b)

В. Засаглал удирдлагын тодорхой дэг журам бүхий тухайн улс орон, нийгмийг удирдах улс төрийн цөм байгууламж

c)

С.Тодорхой улс орон ард түмний түүхэн хөгжлийн шатан дахь нийгэм улс төр эдийн засаг,соѐлын тогтвортой хамтын ажиллагаа харилцан үйлчлэл,хэрэгцээ сонирхлын

ялгаа зөрчилдөөн бүхий хүмүүсийн нэгдэл

d)

D. Нийгмийн хуучин байгуулал шинэ байгуулалд эрс шилжилт хийж,чанарын үсрэлтэнд

хүрэх ойлголт

e)

Е. Хүний амьдралын нөхцөл чанар дээшлэх гэх зэрэг томоохон хэмжээний эерэг үр дагаврууд

8.

1. Шашны номлолоор зөвтгөгдөн хувийн байр суурийг өөрчлөх ямар ч боломжгүй давхраажилтын

тогтолцоо аль нь вэ?

a)

А. Анги

b)

В. Каст

c)

С. Нийгмийн ялгарал

d)

D. Боолчлол

e)

Е. Язгуур

9.

Аль нь олдмол статус вэ?

a)

А. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн айлын ганц хүү.

b)

В. Би айлын отгон охин

c)

С. Мөнх 12-р ангид суралцахын зэрэгцээ FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.

d)

D. Ерөнхий сайд А.Амар хохь тайжийн хүү ажээ.

e)

Е. Дуучин С.Жавхлан Увс аймгийн уугуул

10.

Нийгмийн халамжийн үйлчилгээ нь: -нийгмийн хөгжлийн үйлчилгээ;-халамжийн үйлчилгээ гэсэн хоѐр төрөлтөй. Дараах өгөгдлийн аль нь хөгжлийн үйлчилгээнд хамаарах вэ?

a)

A. Бие даан амьдрах чадваргүй ахмад настныг байрлуулан асрамжлах

b)

В. Бага орлоготой өрхүүд хамтран хүнсний ногоо тариалах

c)

С. Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ

d)

D. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах үйлчилгээ

e)

Е. Боловсрол эзэмшихэд нь туслах