Font size
Worksheets10 niigmiin hariltsaa
Total questions: 25
Worksheet time: 12mins
1. Хүмүүсийн үйлдэл тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана гэсэн ойлголт аль ухагдахуунд хамааралтай вэ?
нийгэм
нийгмийн харилцаа
нийгмийн бүтэц
нийгмийн харилцан үйлдэл
нийгмийн үйл ажиллагаа
2. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог................. гэнэ.
Нийгмийн холбоо
Нийгмийн харилцаа
Нийгмийн бүтэц
Нийгмийн харилцан үйлдэл
Нийгмийн үйл ажиллагаа
3. Социологийн сонгодог үеийн төлөөлөгчдөд хэн хамаарахгүй вэ?
О.Конт
Э.Дюркгейм
К.Маркс
М.Вебер
В.Занден
4. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг,нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг,нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог.Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
Нийгэмшил
Адилсал
Тээгч
Нийгмийн нийтлэг
Бүлэг
5. Нийгэмшилтэнд нөлөөлөгч гол хүчин зүйлсэд аль нь хамаарахгүй вэ?
Гэр бүл
Сургууль
Үе тэнгийнхэн
Хэвлэл мэдээлэл
Сүм хийд
6. Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжэээ ,хүлээлттэй нийцэх төлөвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
Аялдах үйлдэл
Нийгмийн хяналт
Нийгмийн гажуудал
Гэмт хэрэг
Нийгмийн хэм хэмжээ
7. Хувь хүний үйлдэл нийгмийн институт дэх түүний байр суурь үүргээр тодорхойлогоно гэдэгт аль онол анхааралаа хандуулдаг вэ?
Бүтэц чиг үүргийн онол
Марксизм
Шалтгаант чанарын онол
Шүүмжлэл онол
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
8. “Хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсоноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан, тэдэнд өгөгдсөн, өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг ” гэсэн тайлбарыг хэн хийсэн бэ?
В.Занден
Ж.Г.Мид
Э.Дюркгейм
К.Маркс
М.Вебер
9. Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ?
Ниймгийн онол
Шалтгаант чанарын онол
Харилцан үйлдлийн онол
Зөрчилдөөний онол
Бүтэц чиг үүргийн онол
10. Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тоггдог гэж үздэг онолын хандлага аль вэ?
Харилцан үйлдлийн онол
Бүтэц чиг үүргийн онол
Зөрчилдөөний онол
Нийгмийн онол
Шалтгаант чанарын онол
11. Социологич В. Занден “...................” гэдэг нь нийгмийн хэсэг элемент үүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилаа холбоог хэлнэ” гэжээ.
Нийгэм
Статус
Нийгмийн бүтэц
Нийгмийн харилцаа
12. ………………… гэдэг нь хүн нийгмийн харилцаанд биедаан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц юм. Нийгэмшилт нь үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явц юм.
Нийгэмшилтийн агент
Гэр бүл
Сургууль
Ажлын байр
Нийгэмшилт
13. Нийгмийн суурь хэрэгцээг хангадаг, хэм хэмжээ бүхий дэд тогтолцоог юу гэдэг вэ?
Нийгмийн институт
Нийгмийн харилцаа
Нийгмийн бүтэц
Нийгмийн хандлага
Нийгмийн тогтолцоо
14. Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
Гэр бүлийн
Боловсролын
Эдийн засгийн
Улс төрийн
Шашны
15. Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчийг бэлтгэх нь нийгмийн аль институти үүрэг вэ?
Гэр бүлийн
Боловсролын
Улс төрийн
Эдийн засгийн
Шашны
16. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
Нийгэмшилтийн агент
Гэр бүл
Сургууль
Ажлын байр
Адилсал
17. Сонгуулийн үeэр эмэгтэй сонгогчдыг буруу зүйл хийсэн, тогтсон хэм хэмжээг зөрчсөн гэж нүд үзүүрлэх, шүүмжлэх, шоолох зэрэг нь нийгмийн хяналтын ямар төрөлд хамаарах вэ?
Албан бус хяналт
Албан хяналт
Хамт олны хяналт
Олон нийтийн хяналт
Хуулийн хяналт
18. Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг юу гэдэг вэ?
Конформист үйлдэл
Нийгмйин гажуудал
Нийгмийн хэм хэмжээ
Нийгэмшилт
Нийгмийн гэмт хэрэг
19. Сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах хорих, цаазаар авах зэрэг албан ёсны үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг, зохих албадлагад тулгуурласан хяналтын тогтолцоо эдгээрээс аль нь вэ?
Нийгмийн хяналт
Албан бус хяналт
Албан хяналт
Шүүх хяналт
20. Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлөвийн аялдах………………….. үйлдэл гэнэ.
Конформист үйлдэл
Нийгмйин гажуудал
Нийгмийн хэм хэмжээ
Нийгэмшилт
Нийгмийн гэмт хэрэг
21. Урьдчилан бэлтгэсэн асуулт, хариулт бүхий хуудсаар судалгааны олон нэгжээс нэг ижил горимоор мэдээлэл цуглуулах арга аль нь вэ?
Асуулга
Контент анализ
Чанарын шинжилгээ
Туршилт
22. Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой гэж тайлбарладаг. Энэ нь ...
Бүтэц чиг үүргийн онол
Марксизм (шүүмжлэлт онол)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Нийгмийн харилцан үйлдлийн онол
23. …………………..гэдэг нь судлаачид нийгмийн ертөнцийн тухай асуултад хариулт хайж буй үйл явц юм.
Асуулга
Контент анализ
Чанарын шинжилгээ
Туршилт
Нийгмийн судалгаа
24. Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан, онол бүтээх боломжтой гэж үзнэ. Энэ нь ...
Бүтэц чиг үүргийн онол
Марксизм (шүүмжлэлт онол)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Нийгмийн харилцан үйлдлийн онол
25. Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх арга аль нь вэ?
Асуулга
Контент анализ
Чанарын шинжилгээ
Туршилт
Дедукцийн арга
