wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2016 ЭЕШ D хувилбар

Total questions: 60

Worksheet time: 52mins

Name
Class
Date
1.

Нийгмийн харилцан үйлдэл нь бусад үйлдлээс 3-н шинжээр ялгаатай.\ 1.Үйлдэгчийн үйлдэл нь түүний хувьд тодорхой утга илэрхийлж байх. 2. Үйлдэл нь бусдын үйл байдал, үйлдэлтэй холбогдож буйг үйлдэгч ухаарсан байх, 3. Үйлдэл нь тодорхой зорилго чиглэлтэй байх\ гэж үзсэн социологич хэн бэ?

a)

Ф.Теннис

b)

К.Маркс

c)

В.И.Ленин

d)

М.Вебер

e)

Т.Парсонс

2.

Нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүний нэг болох нэр хүндийн эх сурвалжид аль нь хамаарах вэ?

a)

Улс орны эдийн засгийн байдал

b)

Нийгмийн хэм хэмжээ

c)

Хувь хүний ажил мэргэжил

d)

Нийгмийн эрх ашиг

e)

Илүүц зүйл алга

3.

Дайн байлдаан өр төлөөс эсвэл төрийн үзэл суртлын үр дүнд үүсдэг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломж хомс хаалттай тогтолцоо, давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Каст

c)

Язгуур

d)

Анги

e)

Эрх мэдэл

4.

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах үзэгдлийг юу гэж нэрлэх вэ?

a)

Нийгмийн институт

b)

Нийгмийн өөрчлөлт

c)

Нийгмийн байр суурь

d)

Нийгмийн ялгарал

e)

Нийгмийн тэгш бус байдал

5.

Социологич Р.Мертоны үзсэнээр хүний үйл ажиллагаа нь ил ба далд гэсэн чиг үүрэгтэй. Тухайлбал их сургууль, коллеж нь дээд боловсрол олгох үүрэгтэйн сацуу хүмүүс найз нөхөд, ирээдүйн хань ижлээ олох, нийгэмших орчин болдог далд чиг үүрэгтэй юм. Энэ нь нийгмийг тодорхойлогч аль хандлагын үзэл санаа вэ?

a)

Институтын хандлага

b)

Индивидуалист хандлага

c)

Мөргөлдөөний онол

d)

Харилцан үйлдлийн хандлага

e)

Бүтэц чиг үүргийн хандлага

6.

Зориуд бэлтгэсэн тусгай орчин нөхцөлд үзэгдэл үйл явцыг давтах, үргэлжлүүлэх замаар мэдээлэл цуглуулах арга нь нийгмийн судалгааны аль арга вэ?

a)

Анкетийн арга

b)

Ярилцлагын арга

c)

Хийсвэрлэх арга

d)

Логикчлох арга

e)

Туршилтын арга

7.

Хүний нийгмийн статусын тухай дурдахдаа алдаа гаргасан бол олно уу?

a)

Статус нь хүний эрх, хэмжээг заасан утгатай латин үг

b)

Аливаа хүн хэд хэдэн статустай байж болно

c)

Нийгэм бусдын зүгээс тулган хүлээлгэсэн статусыг нөхцөлт статус гэнэ.

d)

Хүний төрөлхийн байр суурийг хүн өөрөө сонгох боломжтой

e)

Статус нь нийгэм дэх эрх үүргээс гадна, бусдын зүгээс хандах, хандлага, хүлээлт ямар байхаас хамаардаг.

8.

Аж үйлдвэржсний дараах нийгмийн хэв маягийн шинжүүдээс илүүцийг олно уу?

a)

Механикжилт

b)

Автоматжилт

c)

Мэдээлэл, үйлчилгээ

d)

Мега хот

9.

Дараах нийгмийн хэв маягуудын онцлог шинжүүдээс зөв холбоосыг олно уу?

a)

Харилцан үйлдэл - Анхдагч нүүр тулсан

b)

Суурьшил - арилжаа

c)

Эдийн засаг - Автоматжилт

d)

Үндсэн институт - Нас хүйсийн ялгаа

e)

Баялгийн хуваарилалт - Хагас нүүдэл

10.

Нийгмийн даатгалын заавал даатгуулах хэлбэрт илүүцийг олно уу?

a)

Газар тариалан эрхлэгч

b)

Тэтгэвэр авагч

c)

ОУБ-д ажиллагч Монгол улсын иргэн

d)

Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллагч Монгол улсын иргэн

e)

ААН, байгууллагад ажиллагч МУ-н иргэн

11.

Ёс суртахуунаар дамжин хүмүүс зан харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшиж байдаг. Энэ нь ёс суртахууны нийгмийн аль үүрэг вэ?

a)

Танин мэдэхүйн үүрэг

b)

Зохицуулах үүрэг

c)

Төлөвшүүлэх үүрэг

d)

Үнэлэмж баримжааллын үүрэг

e)

Тохирох хариулт алга

12.

Эмчийн, багшийн, сэтгүүлчийн гэх мэт мэргэжлийн ёс суртахууны шаардлагуудыг баримталдаг ёс суртахууны харилцааны ангилал аль нь вэ?

a)

Үйл ажиллагааны төрлөөс хамаарсан харилцаа

b)

Хувь хүнд хандах харилцаа

c)

Нийгэмд хандах харилцаа

d)

Бүлэгт хандах харилцаа

e)

Тохирох өгөгдөл алга

13.

Символын\Бэлгэ тэмдгийн\хэлбэрийн тухай философи хэний бүтээл вэ?

a)

Э.Тайлор

b)

Ж.Мёрдок

c)

У.Ф. Огборн

d)

К.Ясперс

e)

Э.Кассирер

14.

Германы философич Карл Ясперсийн үзэл санаад аль өгөгдөл хамаарах вэ?

a)

Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг

b)

Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан мөн

c)

Соёл янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл мөн.

d)

B ба C

e)

Аль нь ч биш

15.

Монгол улсад уул уурхайн олборлолт ихэссээр байгаль орчинд хор хөнөөлтэй болсон. Үүнийг нийгэм яваандаа мэдэрч байгалиа хамгаалах талаар бодлого боловсруулж эхэлдэг байна. Энэ нь

a)

Соёлын салбарлалт

b)

Соёлын цочирдол

c)

Соёлын хожимдолт

d)

Соёлын ноёрхол

e)

Соёлын удаашрал

16.

Дэд соёл бүрэлдэх хүчин зүйлд аль нь хамаарах вэ?

a)

Нийгмийн анги

b)

Угсаа гарал

c)

Шашин

d)

Оршин суух нутаг

e)

Бүгд хамаарна.

17.

Сөрөг соёлд аль нь хамаарах вэ?

a)

Хүмүүстэй бараа мэт харилцах

b)

Бусад үндэстнийг дорд үзэх

c)

Дайн, аллага

d)

Хулгай, хуурмаг явдал

e)

Дээрх бүгд хамаарна

18.

НҮБ-н хүний хөгжлийн 2004 оны илтгэл СОЁЛЫН ЭРХ ЧӨЛӨӨ сэдэвтэй байв. Үүгээр соёлын эрх чөлөөнд юуг хамааруулсан бэ?

a)

Хүний хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл

b)

Эх хэлээрэй ярьж, шашнаа шүтэж, өөрийн соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх

c)

Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, хувь чанараа хөгжүүлэх

d)

Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад төрлийн нийгмийн баталгаагаар хангагдах явдал

e)

Дээрх бүгд хамаарна.

19.

BOZO тоглоом гэдэг туршилтыг эрдэмтэд хийжээ. Тэрээр бага насны хүүхдүүдэд том тоглоом руу хүүхдүүд алх барин довтолж байгааг харуулсан кино үзүүлжээ. Дараа нь яг кинонд үзүүлсэнтэй адил тоглоом бүхий өрөөнд хүүхдүүд юу хийхийг ажигласанд олон хүүхэд дэлгэцээр үзсэнтэйгээ адил балмад авирлажээ.Энэ нь Мери Мессенер Девисийн үзсэнээр аль зөрчил вэ?

a)

Мэдрэмжгүй болох

b)

Зорилгод хүрэх

c)

Дасан зохицох

d)

Нэгдлийг хангах

e)

Аль нь ч биш

20.

Хүмүүсийн сонголт , итгэл үнэмшил харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл нийгэмд буй үнэлэмжүүдийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшин юм. Энэ нь..........

a)

Үнэлэмж

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлгээ

d)

Үнэт зүйл

e)

Тохирох хариулт алга

21.

Дэлхийн эдийн засгийн их хямралын үе 1933 онд ажилчид олноороо ажлаас халагдах тохиолдол үүсч, АНУ-д ажилгүйдэл 25%-д хүрч байсан. Энэ нь

a)

Улирлын ажилгүйдэл

b)

Мөчлөгийн

c)

Зөрөөний

d)

Бүтцийн

e)

Суурьшлийн ажилгүйдэл

22.
a)

1a2b3c

b)

1a2c3bc

c)

1c2b3a

d)

1b2b3a

e)

1b2a3

23.

Энэ томёоллын үед эдийн засагт аль нөхцөл байдал үүсэх вэ?

a)

Энэ үед эдийн засагт мөнгөний хомсдол үүсч НЭ буурна.

b)

Энэ үед мөнгө үнэгүйдэж, инфляци үүснэ.

c)

Энэ үед инфляци буурч, эдийн засагт таатай нөхцөл үүснэ.

d)

B ба C нөхцөл үүснэ.

e)

Аль ч нөхцөл үүсэхгүй

24.

Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэр үнэ цэнэтэй болохыг хэмжихэд бид мөнгийг ашигладаг. Ингэснээр янз бүрийн бүтээгдэхүүний харилцан адилгүй ашигт чанарыг хооронд нь харьцуулж арилжаа хийх боломж үүсдэг. Уг өгөгдөл мөнгөний аль үүргийг илэрхийлж байна вэ

a)

Гүйлгээний хэрэгсэл

b)

Хуримтлалын хэрэгсэл

c)

Өртөгийн хэмжүүр

d)

Хөрөнгө оруулалтын хэрэгсэл

e)

Хадгаламжийн хэрэгсэл

25.

25. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу?........................ гэдэг нь завсрын ямар нэгэн шат дамжлагыг дамжих замаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, бараа борлуулалттай уялдуулан тогтоосон татварыг хэлнэ. Жишээ нь: алт олборлох, Валютын арилжаа г.м

a)

Шууд татвар

b)

Шууд бус татвар

c)

Хүн амын орлогын албан татвар

d)

ААН-н татвар

e)

Үл хөдлөх хөрөнгийн татвар

26.

Татвар төлөх хувь ижил байгаа боловч татвараас олох орлогын хэмжээ их орлоготойд их, бага орлоготойд бага авах татвар хураалтын зарчим бий. Жишээ нь Татварын хэмжээ 10% байхад сард 150 000 төгрөг авдаг иргэн Насан 10% буюу 15 000 төгрөгийг, харин сард 1 500 000 төгрөг авдаг иргэн Түвшин нь татвар мөн л 10% буюу 150 000 төгрөгийг төлжээ. Энэ нь

a)

Пропорциональ зарчим

b)

Прогрессив зарчим

c)

Регресив зарчим

d)

Өсгөн нэмэгдүүлэх зарчим

e)

Өсгөн бууруулах зарчим

27.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг ................... гэнэ.

a)

Мөнгөний тэлэх бодлого

b)

Мөнгөний хумих бодлого

c)

Татварын бодлого

d)

Ажил эрхлэлтийн бодлого

e)

Хүүгийн хатуу бодлого

28.

Нийт эрэлтийн бүтцэд аль нь хамаарах вэ?

a)

Өрх гэрийн хэрэглээний зардал\C\

b)

ААН-н зардал\I\

c)

Төрийн худалдан авалтын зардал \G\

d)

Гадаад хэрэглэгчийн зардал\X\

e)

Дээрх бүгд хамаарна

29.

Тогтвортой хөгжлийн үзүүлэлтэд илүүц зүйл байна уу?

a)

Бичиг үсэг тайлагдсан байдал

b)

Эдийн засаг

c)

Байгаль орчин

d)

Нийгмийн байдал

e)

Илүүц зүйл алга

30.

1970 оноос ХӨГЖЛИЙН ЭДИЙН ЗАСАГ гэсэн эдийн засгийн онолын салбар хөгжсөн. энэ нь......................

a)

Буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан

b)

Бүс нутгийн хөгжлийн интеграцчлалыг судалдаг ухаан

c)

Бага бүс нутгийн хөгжлийн стратегийн ухаан

d)

Их найм-н үйлдвэржилтийн хөгжлийг судалдаг ухаан

e)

B ба C

31.

Засаглалын үндсэн хэмжигдэхүүнд аль нь орохгүй вэ?

a)

Засаглалын хэмжээ

b)

Засаглалын цаг хугацаа

c)

Засаглалын орон зай

d)

Засаглалын эрх мэдэл

e)

Засаглалын эзэлхүүн

32.
a)

1a2b3c

b)

1a2c3b

c)

1b2c3a

d)

1c2b3a

e)

1c2a3b

33.

Аль нь зөв бодомж вэ? Соёл мэдээллийн нөөц гэдэг бол ...........................

a)

Материаллаг соёл, мэдэллийн болон бсуад нөөцийг бүтээдэг хүмүүс

b)

Хүчний байгууллага болон , тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс

c)

Үйлдвэрлэл хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник технологи, газар нутаг, ашигт малтмал

d)

Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан, боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагууд

e)

Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад үасаглагч өөрийг нь дэмжинэ гэж тооцон найдаж байдаг нийгмийн бүлэг, давхраа

34.

Монгол улсын иргэн Оюунтунгалаг 2012 оны УИХ-н сонгуульд ардчилсан нам болон ардчилсан намаас нэр дэвшсэн Цогтын төлөө саналаа сонгуульд өгчээ.

a)

Оролцооны дэмжлэг

b)

Бодит дэмжлэг

c)

Гадаад шаардлага

d)

Дотоод шаардлага

e)

Эргэх холбоо

35.

Улс төрийн намд хүлээлгэх хариуцлагад аль нь хамаарах вэ?

a)

Мөнгөн торгууль

b)

Захиргааны арга хэмжээ авах

c)

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

d)

Улс төрийн хариуцлага хүлээлгэх

e)

Дээрх бүгд хамаарна

36.

Улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхтэй оролцож, засгийн эрхийн төлөө өрсөлдөж байдаг. Тухайлбал 1990 оноос хойш Монгол улс энэхүү намын тогтолцоонд шилжсэн. Энэ нь:

a)

Нэг намын тогтолцоо

b)

Хоёр намын тогтолцоо

c)

Олон намын тогтолцоо

d)

Манлайлагч намын тогтолцоо

e)

Тохирох өгөгдөл алга

37.

1992 оны шинэ үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн сүүлийн 5 аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно гэжээ. Энэ нь

a)

Сонгох эрхийн шалгуур

b)

Сонгогдох эрхийн шалгуур

c)

Төрийн тусгай албаны шалгуур

d)

Төрийн жинхэнэ албаны шалгуур

e)

Тохирох өгөгдөл алга

38.

2 нам эсвэл зонхилох 1 намын тогтолцоо бий болох чиглэлд үйлчилдэг, шинээр гарч ирж буй болон жижиг намд ашиггүй, нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлага ихтэй зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?

a)

Мажоритор тогтолцоо

b)

Пропорцианаль тогтолцоо

c)

Паралель тогтолцоо

d)

Хувь тэнцүүлэх тогтолцоо

e)

Тохирох өгөгдөл алга

39.

Ардчиллын суурь зарчмуудыг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу?

a)

Олонхийн засаглал

b)

Засгийн эрх мэдлийг хуулиар тэнцвэртэйгээр хуваарилах

c)

Иргэдийн улс төрийн оролцоо

d)

Эрх мэдлийн төвлөрөл

e)

Олон намын тогтолцоо

40.

Төлөөллийн ардчиллын давуу талд орохгүйг олно уу?

a)

Нийгэм улс төрийн тогтолцоог мэргэшиж, туршлагажсан хүмүүс удирдан зохион байгуулдаг.

b)

Улс төрийн хариуцлагыг өндөржүүлдэг

c)

Нийгэм, улс төрийн тогтвортой байдал, дэг журмыг илүү хангадаг.

d)

Иргэдийн улс төрийн идэвх буурах хандлагатай

e)

Тохирох өгөгдөл алга

41.

Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирал Төгсжаргал аль албан тушаалд хамаарах вэ?

a)

Төрийн улс төрийн алба

b)

Төрийн тусгай алба

c)

Төрийн захиргааны алба

d)

Төрийн үйлчилгээний алба

e)

Төрийн жинхэнэ алба

42.

Яамдыг ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн гэж ангилдаг. Эдгээрээс аль нь чиглэлийн яам бэ?

a)

Хүнс, ХАА-н яам

b)

Гадаад хэргийн яам

c)

Сангийн яам

d)

Хууль зүйн яам

e)

Аль нь ч биш

43.

Эдгээрээс аль нь 1992 оны Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй бодомж бэ?

a)

Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.

b)

Монгол улсад газар, түүний хэвлий, ой ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна.

c)

Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.

d)

УИХ-н гишүүнээр монгол улсын 30 нас хүрсэн иргэн, харьяалалгүй иргэнийг сонгоно.

e)

Монгол улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.

44.

1992 оны шинэ үндсэн хуулийн 3-р бүлэгт Монгол УИХ-н тухай заасан буруу бодомж байвал олно уу?

a)

Монгол УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн

b)

УИХ 2 танхимтай, хууль тогтоох байгууллага мөн

c)

УИХ-н сонгуулийн журмыг хуулиар хориглоно.

d)

УИХ нь гүйцэтгэх байгууллага ба ерөнхий сайд ба гишүүдээс бүрдэнэ

e)

B ба D

45.

Гэм буруутан ба хохирогчийг гэмт хэргийн оролцогчид хэмээн нэрлэдэг. Хохирогчийн үүргийг дурьдахдаа алдаа гаргаж эрхээс оруулсан бол аль нь вэ?

a)

Давж заалдах, гомдол гаргах

b)

Мөрдөн байцаагч , прокурор, шүүгчийн дуудсанаар ирэх

c)

Хэргийн талаарх баримтыг задруулахгүй байх

d)

Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх

e)

Тохирох өгөгдөл алга

46.

Шүүхийн шийдвэрийг үндэслэж гэм буруутанд ял шийтгэл оноож, төрийн албадлагын дагуу хэрэгжүүлдэг. Эдгээрээс ялын төрөлд хамаарахыг олно уу?

a)

Торгох

b)

Эрхийг хасах

c)

Эд хөрөнгө хураах

d)

Албадан ажил хйилгэх

e)

Бүгд хамаарна

47.

Төрийн, орон нутгийн, олон нийтийн болон шашны өмч нь өмчийн аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Хувийн өмч

b)

Нийтийн өмч

c)

Холимог өмч

d)

Иргэний ба дундын

e)

Тохирох өгөгдөл алга

48.

Дараах бодомжуудаас алдаатайг олно уу?

a)

Төр, байгууллага, ирргэний эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ

b)

Биет эд хөрөнө нь хөдлөх ба үл хөдлөх гэсэн үндсэн хэлбэрүүдтэй.

c)

Газар ба түүнээс салган ашиглах боломжгүй эд юмсыг үл хөдлөх хөрөнгө гэнэ.

d)

Эдийн бус хөрөнгө гэдэгт оюуны үнэт зүйл болон түүнийг эзэмшсэнээр ашиг орлого олох эрхийг хамааруулан ойлгодог.

e)

Төр нь өмчлөлийн эрхийг хуулиар хамгаалах үүрэг хүлээхгүй

49.

Доорх өгөгдлүүдээс зөвийг олно уу?

a)

Үл хөдлөх эд хөрөнгө борлуусны орлогын татвар 2%

b)

Спорт,урлагийн тоглотоос олсон орлогын татвар 5%

c)

Хонжворт сугалааны орлогын татвар 40%

d)

Эдгээрээс бусад орлогод 10%

e)

Дээрх бүгд зөв

50.

Иргэн Басбилэг 8 нэрийн хүнсний дэлгүүр, цайны газар, биллярд, мөн иргэн Ноосой чингэлэг болон тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхэлдэг. Энэхүү өгөгдөл нь татвар ногдуулах аль аргачлалд хамаарах вэ?

a)

Патентаар татвар төлөх

b)

Жишигээр татвар төлөх

c)

Бэлэн бус буюу суутгалын арга

d)

Кадастрын арга

e)

Тохирох өгөгдөл алга

51.

Олон улсын эрхзүйн хэм хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

a)

Интеграци ба дифференци

b)

Императив ба диспозитив

c)

Деспотизм ба дуализм

d)

Интеграцчлал ба деспотизм

e)

Тохирох өгөгдөл алга

52.

Орчин үед олон улсын харилцааны эрх зүйн шинэ зарчмууд бий болсоор байна. Улс орнуудын харилцаанд идэвхтэй үйлчилсээр байгаа эрх зүйн тулгуур зарчмууддыг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу?

a)

Хүч хэрэглэх, хүчээр түрүү барьж, айлган сүрдүүлэхгүй байх

b)

Улс орнуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх

c)

Маргаантай асуудлыг энх тайвнаар зохицуулах

d)

Улс орнууд бие биенийхээ дотоод хэрэгт идэвхтэй оролцох

e)

Улс үндэстнүүд өөрсдийн хувь заяаг биеэ даан шийдвэрлэх тэгш эрхтэй байх

53.

Дэлхий ертөнцөд хүч тэнцүү олон улс, олон гүрэн бий болон, тэдгээр нь өөр хоорондоо ашиг сонирхол болон зөрчлөөрөө үлэмж харилцан хамааралтай болж, түүний тэнцвэр дээр олон улсын харилцааны шинэ дэг журам тогтон үйлчилдэг тогтолцоо юм. Энэ нь

a)

Нэг туйлт тогтолцоо

b)

2 туйлт тогтолцоо

c)

3-н туйлт тогтолцоо

d)

Олон туйлт тогтолцоо

e)

Тохирох өгөгдөл алга

54.

Олон улсын харилцааны түүхийг хэд хэдэн үндсэн үеүдэд хуваадаг. Тэгвэл өнөө үеийн олон улсын харилцаа эхэлсэн цаг хугацаа аль нь вэ?

a)

1918-1939 он

b)

1939-1945он

c)

1945-1990 он

d)

1990 оноос хойш

e)

2014 оноос

55.

Анх 1975 онд Хельёинкт болсон бага хурал дээр Францын ерөнхийлөгч Жискар де Эстен, ХБНГУ-н канцлер Гельмут Шмидт нар тохиролцон 1975 оны 11 сард Францын Рамбуйед ИХ ДОЛОО-ийн \1997 оноос ИХ 8\ уулзалт эхэлсэн түүхтэй. ИХ НАЙМ-д багтдаг орнуудыг зөв жагсаасан нь аль вэ?

a)

АНУ, Британи, ХБНГУ, Хятад, Япон, Энэтхэг,ОХУ, Канад

b)

АНУ, ХБНГУ,Япон, Канад, Испани,Франц, Итали, ОХУ

c)

АНУ, Британи, Франц, Итали,ХБНГУ, Япон, Канад, ОХУ

d)

Хятад, ОХУ, АНУ, Британи, Итали, Канад, Япон, Франц

e)

Япон,ОХУ,АНУ,Британи,Испани, Канад,Франц, ХБНГУ

56.

Стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахдаа шат дарааллыг эрхэмлэсэн, Монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн байна. Энэ нь Монгол улсын гадаад бодлогын аль зарчим бэ?

a)

Тэнцвэртэй байх

b)

Идэвхтэй байх

c)

Үндэсний эрх ашигт нийцсэн байх

d)

Олон тулгуурт байх

e)

Тохирох хариулт алга

57.
a)

A5 B1 C4 D3 E2

b)

A5 B4 C2 D1 E3

c)

A1 B5 C3 D2 E4

d)

A1 B3 C5 D4 E2

58.

a)

A1 B2 C3 D4 E5

b)

A4 B1 C5 D3 E2

c)

A1 B5 C2 D3 E4

d)

A4 B5 C2 D1 E3

59.

a)

A5 B1 C4 D3 E2

b)

A4 B5 C2 D1 E3

c)

A4 B5 C1 D3 E2

d)

A5 B2 C4 D1 E3

60.

a)

A5 B4 C1 D3 E2

b)

A4 B1 C2 D5 E3

c)

A5 B4 C3 D2 E1

d)

A4 B5 C3D2 E1