wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2017 ЭЕШ С хувилбар

Total questions: 58

Worksheet time: 42mins

Name
Class
Date
1.

Дараах ойлголтуудын аль нь нийгэмшлийн үйл явцын талыг илэрхийлсэн байна вэ?/

a)

Нийгэмшлээр өөриймшүүлж буй соёл, туршлага, хэм хэмжээ, үнэт зүйлсийг илэрхийлнэ.

b)

Нийгмийн соёл, туршлага, хэм хэмжээ, үнэт зүйлсийг хэрхэн яаж өөриймшүүлэх арга замыг илэрхийлнэ.

c)

. Нийгэмшлээр чухам хэнээс хэнд соёл, туршлага, үнэт зүйлс уламжлагдаж байгааг илэрхийлнэ.

d)

Иргэдэд нийгмийн соёл, хэм хэмжээ, үзэл санаа, үнэт зүйлс, үнэлэмжийн төрх загварыг эзэмшүүлж нийгмийг уламжилж үлдээх үндсэн нөхцлийг илэрхийлнэ.

e)

Хүмүүс байр сууринаасаа хамааран хүндэтгэл, үнэ цэнтэй бүхэнд хүрэх боломжийн хувьд өөр хоорондоо ялгагдаж байгааг илэрхийлнэ

2.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ................................ нь хаалттай асуулт болон түүнд нэмэлт болгож нээлттэй хариултын сонголт бүхий бүтэцтэй байдаг. Энэ нь

a)

Ганцаарчилсан асуулт

b)

Нээлттэй асуулт

c)

Хаалттай асуулт

d)

Хагас нээлттэй асуулт

e)

Чөлөөт асуулт

3.

1. Нийгэмшилт хүний насан туршид явагддаг хэмээх санааг анх удаа судлаач Орвиль Г.Брим дэвшүүлсэн байна. Тэгвэл түүний үзсэнээр насанд хүрэгчдийн нийгэмшилтийн шинж аль нь

вэ? /1 оноо/

a)

Суурь үнэлэмж баримжаалалд нөлөөлдөг.

b)

Туршлага арга барил эзэмшихэд чиглэнэ.

c)

Хэм хэмжээг эзэмшиж чаддаг.

d)

Зан төлвийн сэдлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

e)

Дүрэм биелүүлэх,анхааралтай дуулгавартай байхад сургадаг

4.

Харилцан үйлдлийн хандлагын хүрээнд “Толинд туссан би” гэдэг ойлголтыг томъёолсон эрдэмтнийг нэрлэнэ үү

a)

Т.Парсонс

b)

К.Маркс

c)

Р.Мертон

d)

М.Вебер

e)

Ч.Куули

5.

Ахлах ангийн сурагчийн хувьд нийгмийн байр суурь өмнөхөөсөө өөр болж ойр тойрныхон, хүмүүс танаас дунд болон бага ангийн сурагчаас илүү нухацтай хариуцлагатай үйл байдал, үйлдлийг харж хүлээж байдаг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ

a)

Үүргийн зөрчил

b)

Үүргийн шинж

c)

Иргэний үүрэг

d)

Нийгмийн үүрэг

e)

Үүргийн тогтолцоо

6.

Хүний сүрэглэн амьдрах ёсыг халж гарч ирсэн, бүдүүлгээр тэгшитгэн хуваарилах үндсэн дээр хамтын аж ахуйгаа хөтөлж, бие биенийгээ тэтгэх нэгдмэл зохион байгуулалт үүсгэж байгаад аажмаар задарсан нийгмийн нийтлэгийн хэлбэр аль нь вэ

a)

Ястан

b)

Аймаг

c)

Овог

d)

Үндэстэн

e)

Угсаатан

7.

Маш энгийн технологид суурилсан, илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, цусан төрлийн холбоогоор холбогдсон шинжийг агуулсан нь нийгмийн ямар хэв маягт хамаарах ойлголт

a)

Аж үйлдвэржсэн нийгэм

b)

Хөдөө аж ахуйн нийгэм

c)

Тариалан, мал аж ахуйн нийгэм

d)

Ан агнуур, түүврийн нийгэм

e)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

8.

1. Үйлдвэрлэлийн өсөлт нь технологийн шинэчлэлийг шаардаж, шинжлэх ухааны хөгжилтэй уялдах болсныг социологич Э.Гидденс аж үйлдвэржсэн нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч

ямар хүчин зүйлсэд хамааруулсан бэ?

a)

Хувь хүнээс хамаарсан хүчин зүйлс

b)

Соёлын хүчин зүйлс

c)

Улс төрийн хүчин зүйлс

d)

Оюун санааны хүчин зүйлс

e)

Эдийн засгийн хүчин зүйлс

9.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу. .......................... гэдэг нь ажил олгогч даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тэтгэмж, төлбөр үйлчилгээнд зарцуулах нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зориулалтаар төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ

a)

Нийгмийн халамж

b)

Нийгмийн хамгааллын тогтолцоо

c)

Нийгмийн даатгалын сан

d)

Тэтгэврийн нөхөн олговор

e)

Нөхцөлт мөнгөн тусламж

10.

1. Хүн төрөлхтний соёлд байдаг нийтлэг загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийж, соёлын нийтлэг шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл, үнэмшилтэй холбоотой байдаг гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ?

a)

Э. Тайлор

b)

Ж. Мёрдок

c)

Э. Кассирер

d)

Э.Дюркгейм

e)

К.Ясперс

11.

1. Хүний хэлж буй үг, хийж буй ажил, үйл хөдөлгөөнөөр тухайн хүний бусад хүмүүст, өөртөө нийгэмд хандаж буй хандлага илэрч, бидний хэн бэ? гэдгийг илтгэн харуулдаг. Энэ нь ёс

зүйн ямар ойлголтоор тайлбарлагдах вэ?

a)

Ёс суртахууны хэм хэмжээ

b)

Ёс суртахууны үйлдэл

c)

Ёс суртахуун

d)

Ёс суртахууны харилцаа

e)

Ёс суртахууны ухамсар

12.

Саваа болон чулууг хамгаалах хэрэгсэл болгон ашигласан, зэвсгийг хөдөлмөрийн багаж болгосон, галыг амьдралдаа ашигласан зэрэг нь хүн төрөлхтний амьдрах хэв маягт дэвшил гаргасан гэж үзвэл энэ нь соёлын өөрчлөлтийн ямар эх үүсвэрт хамаарах вэ

a)

Сэтгэлгээний өөрчлөлт

b)

Байгаль орчны өөрчлөлт

c)

Өөр хэм хэмжээ үнэт зүйлс, технологи бүхий бүлгүүдтэй холбоо тогтоох явдал

d)

Шинэ нээлт, бүтээл

e)

Хүн ам зүйн өөрчлөлт

13.

Тодорхой хэмжээгээр хамтын мэдрэмж төрүүлдэг, хэвшмэл болон бэлгэдлийн шинжтэй үйлдлүүдийн цогцыг юу гэж нэрлэх вэ

a)

Урлаг

b)

Ёс заншил

c)

Ёс суртахуун

d)

Соёл

e)

Зан үйл

14.

Үнэлэмж нь нийгэм, хүн төрөлхтөнд хамаардаг бол үнэлэмжийн чиг баримжаа нь хэнд хамаарах вэ?

a)

Хувь хүн

b)

Бие хүн

c)

Бүлэг хүмүүс

d)

Хамт олон

e)

Нийгмийн гишүүн

15.

Тодорхой эмх цэгцтэй сэтгэх, аливаа асуудлыг үндэслэх, шүүн тунгаах зэрэгт соёл ямар хэлбэрээр илрэн гарч байна вэ?

a)

Ахуйн соёл

b)

Эдийн засгийн соёл

c)

Сэтгэлгээний соёл

d)

Экологийн соёл

e)

рх зүйн соёл

16.

Радио телевиз, хэвлэл, дуу бичлэг зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тулгуурлан нийгмийн бүхий л давхаргад хүртээмжтэй байдаг соёлыг юу гэдэг вэ?

a)

Шашны соёл

b)

Зонхилогч соёл

c)

Үндэсний соёл

d)

Нийтийн соёл

e)

Мэргэжлийн соёл

17.

Хүмүүс өөрсдийн тайлбар үзэл, ёс заншлыг үнэн зөв, тохиромжтой бөгөөд ёс суртахуунлаг гэж боддог ба өөр аж төрөх ёсыг бүдүүлэг гэж үзэх нь соёлын ямар үзлийн илрэл вэ?

a)

Дуализм

b)

Релятивизм

c)

Универсал

d)

Плюрализм

e)

Этноцентризм

18.

Дараах бодомжуудын аль нь буруу томьёологдсон байна вэ?

a)

Соёл бол хүний амьдралд удамшлаар дамжин олгогддог чадвар юм.

b)

Соёл бол хүнийг хүн болгодог үнэт зүйл юм.

c)

Соёл бол хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм.

d)

. Соёл нь хүмүүсийн хамтын амьдралын явцад тодорхой хэрэгцээг дагаж бүтээгддэг юм.

e)

. Соёл бол хүн төрөлхтний бүтээсэн материаллаг болон оюуны бүх үнэт зүйл юм

19.
a)

1b 2a 3c

b)

1a 2b 3c

c)

1c 2a 3b

d)

1a 2c 3b

e)

1c 2b3a

20.

НЭ=НН үед макро эдийн засагт ямар үзэгдэл бий болох вэ?

a)

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсч инфляци бий болно.

b)

Макро эдийн засагт тэнцвэр бий болно.

c)

Үйлдвэрлэсэн баялгийн борлуулалт буурснаар эдийн засаг уналтад орж ажилгүйдэл үүснэ

d)

Макро эдийн засагт ямар нэг сөрөг үзэгдэл бий болохгүй.

e)

Тохирох хариулт алга

21.

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тодорхойлохдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ

a)

Эцсийн бараа үйлчилгээний өртөг байх

b)

. Тухайн улсын хэмжээгээр буюу газар нутаг дээр үйлдвэрлэсэн байх

c)

Нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн байх

d)

Зах зээлд борлуулагдаагүй бараа бүтээгдэхүүн үйлчилгээг оруулж тооцох

e)

Эдийн засгийн салбар дах хууль бус үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй байх

22.

Банкнот гэж юу вэ?

a)

. Компьютерийн тусламжтайгаар хийгддэг банкны тооцооны тогтолцоо

b)

Тодорхой хугацаанд өрөө төлөх тухай зээлдэгчийн хүлээсэн үүргийг гэрчилсэн өр төлөх баталгаа

c)

Банкны хадгаламжид үндэслэн нэг тооцооны данснаас нөгөөд мөнгө шилжүүлэх банк хоорондын тооцооны тогтолцоо

d)

. Данснаас тодорхой хэмжээний мөнгө авах тухай өмчлөгчийн зөвшөөрөл

e)

Төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт, банкны тасалбар

23.

Төв банкнаас арилжааны банкны заавал хадгалуулах мөнгөний нөөцийн хэмжээг тогтоосон шалтгаануудыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ

a)

Мөнгөн хуримтлал үүсгэх

b)

Аливаа эрсдэлээс сэргийлэх

c)

Эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээг тохируулах

d)

Арилжааны банкны зээл олгох хэмжээг зохицуулах Е.

e)

Тохирох хариулт алга

24.

Бодит цалингийн хэмжээг зөв тодорхойлсон бодомжийг олно уу?

a)

Үндсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулах

b)

Үндсэн цалинг хүн амын амьжиргааны түвшинд харьцуулах

c)

Нэрлэсэн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд харьцуулах

d)

Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулах

e)

Тохирох хариулт алга

25.

Эдийн засагт үнийн ерөнхий түвшин буурч мөнгө чангарах үзэгдлийг юу гэж нэрлэх вэ?

a)

Хэрэглээний бараа, үйлчилгээний жин

b)

Инфляци

c)

Дефляци

d)

Хэрэглээний үнийн индекс

e)

Хэрэглээний сагс

26.

1. Монгол улсын сангийн бодлогыг хариуцаж байдаг төрийн байгууллагыг юу гэж нэрлэдэг

вэ?

a)

Төв банк

b)

Сангийн яам

c)

Санхүүгийн зохицуулах хороо

d)

Гадаад явдлын яам

e)

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

27.
a)

1b 2a 3c

b)

1a 2c 3b

c)

1b 2c 3a

d)

1c 2b 3a

e)

1c 2a3b

28.

Нөхөж бичнэ үү. Гадаад худалдааны бараа эргэлт гэдэг нь .................хэлнэ

a)

Бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудад борлуулахыг хэлнэ.

b)

Экспорт, импортын зөрүүг хэлнэ.

c)

Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээний шилжих хөдөлгөөнийг хэлнэ.

d)

Экспорт, импортын нийлбэрийг хэлнэ.

e)

. Бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудаас худалдаж авахыг хэлнэ

29.

Төр татвараас гадна тодорхой төрлийн барааны импортод хязгаарлалт буюу квот тогтоож өгөх тохиолдол байдаг. Жишээ нь: Тухайн оронд жилд орох барааны тоо хэмжээг 20 мянган ширхэгээс хэтрүүлэхгүй байх гэх мэт. Ийм арга хэмжээг гадаад худалдааны ямар бодлого

гэж нэрлэдэг вэ?

a)

Капиталын бодлого

b)

Демпинг

c)

Санхүү мөнгөний бодлого

d)

Хөрөнгө оруулалтын бодлого

e)

Протекционист бодлого

30.

Аль бодомж нь буруу вэ?

a)

Засаглах арга гэдэг нь итгэл үнэмшил бий болгох, албадах, амлалт өгөх, хориг саад тавих, сүрдүүлэх, шууд ба шууд бус мэдээллийн хяналт тогтоох, шинэ зорилт шаардлага бий болгох зэрэг олон хэлбэртэй.

b)

. Засаглалын объект гэдэг нь засаглалын субъектээр удирдуулж буй иргэд, нийгмийн хэсэг бүлэг, байгууллага, нийгэм юм.

c)

Засаглалын нөөц гэдэг нь улс төрийн засгийг гартаа авч, тогтоон барих хэрэгжүүлэх бололцоог олгож байдаг эдийн засаг, нийгэм, оюун санааны хүчин зүйлс, арга хэрэгслүүд юм.

d)

. Засаглалын механизм гэдэг нь нийгмийн институт болон удирдлагын аппаратын тусламжтайгаар субъект өөрийн ноёрхолоо тогтоохыг хэлнэ.

e)

. Улс төрийн засаглал гэдэг нь хууль цаазын үндэстэй, албадлагын тусгай аппаратад тулгуурладаг, хүн амыг нийтэд нь хамарч байдаг төвлөрсөн хэлбэр юм

31.

Эрх мэдлийг бүтэц-чиг үүргийн хандлагын онолоор хэрхэн тодорхойлдог вэ?

a)

Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл

b)

Эрх мэдэл гэдэг нь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг .

c)

Эрх мэдэл нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа

d)

Эрх мэдэл нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл

e)

Эрх мэдэл нь захирагч, захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж

32.

Шийдвэр ба үйлдэл нь юуны тусламжтайгаар илрэн гардаг вэ?

a)

Шаардлага

b)

Оролт

c)

Эргэх холбоо

d)

Хувиргалт

e)

Гаралт

33.

Дараах бодомжуудын аль нь Аномик бүлгийг илэрхийлж байна вэ?

a)

Хүмүүс голдуу яс, үндэс угсаа гарал, арьсны өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг бүлэг

b)

Өөрийн гэсэн зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг

c)

Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүний цугларалт, бослого үймээн

d)

. Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектын шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулагддаг бүлэг

e)

. Эдийн засаг, бизнесийн бүхий л салбарын эвсэл холбоод, ажил олгогчдын болон ажил хайгчдын тодорхой зорилготой бүлэглэл

34.

Улс төрийн намыг ямар шалгуурыг үндэслэн эрх баригч нам, сөрөг нам гэж ангилдаг вэ?

a)

Зохион байгуулалт ба үйл ажиллагаагаар нь

b)

Улс төрийн тогтолцоо /систем/-д эзэлж буй байр сууриар нь

c)

Улс төрийн чиг баримжаагаар нь

d)

Үзэл суртал агуулгаар нь

e)

Үйл ажиллагааны шинж чанараар нь

35.

Сонгодог ардчиллын үзэл санааны гол зарчмыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

. Төр нь хүний нэр төр, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах

b)

Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй

c)

Олон түмэн өөрсдийн төр, засгаа сонгож байгуулдаг

d)

Нийгмийн бүх үзэгдэлд хатуу хяналт тогтоохыг эрмэлздэг

e)

Улс төрийн амьдралд иргэд тэгш эрхтэй оролцох

36.

1. “Урагшгүй төрийн төлөөлөгчдөөс цус урсгалгүй салах цорын ганц бололцоог ардчилал гэнэ” гэж хэн хэлсэн бэ?

a)

К. Поппер

b)

У. Черчилль

c)

А.Линкольн

d)

Т.Жефферсон

e)

Ж. Локк

37.

Төрийг байгууламжийнх нь хэлбэрээр юу гэж ангилдаг вэ?

a)

Парламентын, Ерөнхийлөгчийн, Холимог

b)

Хаант ба Бүгд найрамдах

c)

Ардчилсан ба ардчилсан бус

d)

Нэгдмэл, холбооны, улсуудын холбоо

e)

Хэмжээт ба хэмжээгүй эрхт

38.

Төрийн болон нийгмийн аюулгүй байдал, дэг журмыг тогтоох нь төрийн ямар чиг үүрэгт

a)

Хянан шалгах үүрэг

b)

Гадаад үүрэг

c)

Хэрэгжүүлэгч үүрэг

d)

Дотоод үүрэг

e)

Зохицуулах үүрэг

39.

. Үндсэн хуулийн цэц хэдэн гишүүнтэй байдаг вэ?

a)

7 гишүүнтэй

b)

6 гишүүнтэй

c)

8 гишүүнтэй

d)

5 гишүүнтэй

e)

9 гишүүнтэй

40.

Гэрээ хэлцлийн үндсэн шинжид үл хамаарахыг олно уу?

a)

. Гэрээ хуулийн хувьд хүчин төгөлдөр байх

b)

Гэрээнд хоёр талын ашиг сонирхол бүрэн илэрхийлэгдээгүй байж болно

c)

Гэрээ хийх өөрийн хүсэл зориг байх

d)

Гэрээгээр тохиролцсон нөхцөлийг заавал биелүүлэх

e)

Гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд албадлагын арга хэрэглэх

41.

Гэрээ нь хуульд нийцээгүй бол түүнийг анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэх эсвэл хүчин төгөлдөр бус гэж тооцдог байна. Тэгвэл хүчин төгөлдөр бус гэрээний шинжүүдийг

дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол олно уу?

a)

Талууд төвийг сахисан байх

b)

Талуудын ашиг сонирхлыг хохироосон

c)

Хууль бусаар хийсэн

d)

Иргэнийг ноцтой төөрөгдүүлж хууран мэхэлсэн

e)

Иргэнийг айлган сүрдүүлж хүч хэрэглэсэн

42.

Нөхөж бичнэ үү. ..............гэдэг иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэл/ийг хэлнэ.

a)

Мэдэгдэл

b)

Гэрээ

c)

Санал

d)

Гомдол

e)

Хэлцэл

43.

Монгол улсын иргэний үндсэн үүрэг аль нь вэ?

a)

Байгаль орчноо хамгаалах

b)

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх

c)

Хуулиар ногдуулсан албан татвар төлөх

d)

Эрүүл мэндээ хамгаалах

e)

Хөдөлмөрлөх

44.

Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих

b)

Үндсэн хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах

c)

Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах

d)

. Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг магадлан шийдвэрлэх

e)

Үндсэн хууль зөрчсөн тухай иргэний гаргасан өргөдөл мэдээллийг хүлээн авах

45.

Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийн эрхийг хангаж хамгаалахад баримтлах үндсэн зарчмуудыг зааж өгсөн байдаг. Тэгвэл доорх өгөгдлүүдийн аль нь хүүхдийн эрхийн үндсэн зарчимд хамаарахгүй вэ?

a)

Алагчлахгүй байх

b)

Халамж хамгаалалд байх

c)

Хүүхдийн ашиг сонирхлыг эрхэмлэх

d)

Үзэл бодолд нь хүндэтгэлтэй хандах

e)

Эрхийг

нь бүрэн эдлүүлэ

46.

Шүүх байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага вэ

a)

Гэм бурууг тогтоох

b)

Шалгах

c)

Хяналт тавих

d)

Өмгөөлөх

e)

Биелүүлэх

47.
a)

1c 2a 3b

b)

1a 2c 3b

c)

1b 2a 3c

d)

1c 2b 3a

e)

1b 2c 3a

48.

Олон улсын хэм хэмжээнд үл хамаарах өгөгдлийг олно уу?

a)

Тодорхойлолтын хэм хэмжээ

b)

Зарчмын хэм хэмжээ

c)

Бүтцийн хэм хэмжээ

d)

Үүргийн хэм хэмжээ

e)

Хориглосон хэм хэмжээ

49.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, ил тод байдлын талаар мэдээлэл цуглуулах, бодлого, шийдвэрт үнэлэлт өгч, цаашид анхаарах санал зөвлөмж боловсруулдаг байх нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын аль нь вэ

a)

Санхүүжүүлэгч иргэн байх

b)

Оролцогч иргэн байх

c)

Мэдээлэлтэй иргэн байх

d)

Сонгогч иргэн байх

e)

Хяналт тавигч иргэн байх

50.

Монгол улсын Үндсэн хуулинд “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Энэхүү өгөгдлийн үзэл санаатай аль бодомж тохирохгүй байна в

a)

Хүн нийгэмд биеэ зөв авч явж бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ.

b)

Хүн эрхээ эдлэхийн хамт үүргээ биелүүлэх ёстой.

c)

Хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх нь иргэний үндсэн үүрэг юм.

d)

Хүн эрх, эрх чөлөөгөө өөрийн хүслээр эдэлнэ.

e)

. Хуулийг сахин биелүүлж хүний нэр төр, ашиг сонирхлыг хүндэтгэн дээдлэнэ

51.

НҮБ-ын төв байр хаана байрладаг вэ?

a)

Швейцарийн Женев хотод

b)

Английн Лондон хотод

c)

Францын Париж хотод

d)

Голландын Гаага хотод

e)

АНУ-ын Нью-Йорк хотод

52.

Дараах өгөгдлүүдийн аль нь олон улсын харилцааны гурван туйлт системийн гол онцлог шинжийг илэрхийлж байна вэ

a)

Аль нэг талтай нь дайтсан ч тогтолцоог /системийг/ тогтворгүйжүүлэх хэрээггүЙ

b)

Өөрсдийн хүчийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрийн гишүүдийг алдахгүйн төлөө тэмцдэг.

c)

Ноёрхогч шинжтэй болж буй аливаа улс, эвслийг эсэргүүцдэг.

d)

. Өөрийн нөлөөнд буй улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах, эвсэлд нэгдсэн орнуудын салан тусгаарлах болон бие даах оролдлогыг таслан зогсоодог.

e)

.Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх, зөрчил үүсэхээс болгоомжилдог

53.

Дэлхийн олон нийтийн бие даасан гишүүн болсон эрхийн субъектүүдын хоорондын харилцааг юу гэдэг вэ?

a)

Хамтын харилцаа

b)

Дипломат харилцаа

c)

Олон улсын харилцаа

d)

Найрсаг харилцаа

e)

Хүлээн зөвшөөрөх харилцаа

54.

Олон улсын харилцаа гэх олон талт нийлмэл үйл явцын дотор багтах зөвхөн бие даасан тусгаар улсуудын төр, засгийн харилцааны хэсгийг онцгойлон судалдаг салбарыг юу гэж

нэрлэдэг вэ?

a)

Улс төрийн ухаан

b)

Дипломатын ухаан

c)

Удирдлагын ухаан

d)

Харилцаа /коммуникаци /-ны ухаан

e)

Социологийн ухаан

55.
a)

A6B5C4D1E2F3

b)

A3B5C4D1E2F6

c)

A6B2C4D1E5F3

d)

A2B5C4D1E6F3

56.

a)

B5E2D1C3A4

b)

B5E2D1C3A4

c)

BE4D1C3A2

d)

B5E2D1C4A3

57.

a)

A5B3C1D6E2F4

b)

A4B3C1D6E2F5

c)

A5B4C1D6E2F3

d)

A5B3C4D6E2F1

58.

a)

A4B5C6D1E2F3

b)

A3B5C6D1E2F4

c)

D4B5C6A1E3F2

d)

A4B5F6D1E2C3