NEW
Font size
WorksheetsЭЕШ холимог
Total questions: 60
Worksheet time: 1hrs 16mins
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.
……………… гэдэг нь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц юм.
А. Нийгэмшилтийн адилсал
B. Нийгэмшилтийн агент
С. Нийгмийн байр суурь
D. Нийгмийн бүтэц
E. Нийгэмшилт
Ураг төрлийн холбоонд тулгуурлахаа больж, төр үүсэж, бичиг үсэг хэрэглэх болж мөнгөн гүйлгээ ашиглах болсон нийгмийн байгуулал аль нь вэ?
А. Ан агнуурын нийгэм
B. Газар тариалангийн нийгэм
С. Цэцэрлэг аж ахуйн нийгэм
D. Аж үйлдвэржсэн нийгэм
E. Аж үйлдвэржсэний дараах нийгэм
“Үнэлэмжийн баримжаа” гэсэн ойлголтын тухай тайлбарыг олоорой.
А. Нийгэмд үйлчилж байдаг хэм хэмжээг эзэмшсэнээс хүмүүс амьдралын чиг баримжаагаа олж авдаг.
В. Бид аливаа үйл явдал, үзэл санааг дэмжих, буруутгах, шүүмжлэх, магтах зэргээр янз бүрээр үнэлж, дүгнэж байдаг.
С. Хүмүүс үзэл санаа, итгэл үнэмшил, ёс суртахууны хувьд харилцан адилгүй сонголт хийдэг.
D. Өмнөх үеийг бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс юм.
Е. Зохистой сайхан хувцаслахаас эхлээд муу үйл үйлдэж болохгүй гэх зэрэг өргөн агуулгатай.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.
Соёлуудын нэгдэн нягтрах үйл явц бидний амьдрал, нийгмийг бүхэлд нь хамардаг. Энэ үзэгдлийг бүхэлд нь ......................... гэдэг ойлголтоор илэрхийлдэг.
А. соёлын даяаршил
В. соёлын үйлдвэрлэл
С. соёлын адилсал
D. соёлын дархлаа
Е. соёлын нэвчилт
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой.
.......................... нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас юм.
А. Брокер
B. Хувьцаа
С. Хувьцааны ханш
D. Хөрөнгийн бирж
E. Бонд
2023 онд Монгол улсын экспорт нь 710 тэрбум төгрөг, импорт нь 620 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-ын гадаад худалдааны тэнцлийг тооцоолно уу.
A. -90
B. 90
C. -1330
D. 1330
E. 1240
Төр бол “левиафан” юм. Энэ нь дараах эрдэмтдийн хэнийх нь үзэл баримтлал вэ?
А. Ж.Руссо
В. Л.Актон
С. Р.Нозик
D. Ж. Локк
Е. Т.Гоббс
Иргэн Б сард 1 сая 200 мянган төгрөгний цалин авдаг. Захирал нь урамшуулал болгон түүний цалинг 120 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл энэ үед бараа үйлчилгээний үнийн түвшин 10 хувиар өссөн. Энэ тохиолдолд түүний бодит цалин хэд вэ?
А. 1,200,000 төгрөг
В. 1,090,909 төгрөг
С. 1,210,909 төгрөг
D. 1,188,000 төгрөг
Е. 1,320,000 төгрөг
Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 600 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 500 нэгж байсан. Энэ үед хөдөлмөрийн эрэлт 100 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?
А. Ажиллах хүчний илүүдэл бий болно (400 нэгжээр өссөн)
В. Ажиллах хүчний хомсдол бий болно (400 нэгжээр буурсан)
С. Ажиллах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өссөн)
D. Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)
Е. Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өссөн)
“Шууд ардчилал” гэсэн ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
А. Иргэд төрийн хэрэгт шууд оролцохгүй тул улс төрийн идэвх буурах талтай.
В. Албан тушаалтныг сонгож, түүгээр дамжуулж засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр.
С. Улс төрийн тогтолцоог мэргэшиж, туршлагажсан хүмүүс удирдан зохион байгуулдаг.
D. Олон түмэн өөрөө өөрийгөө удирдаж, иргэн бүрийг төрийн хэрэгт оролцуулдаг.
Е. Төлөөлөгчид нь иргэдийн санал бодлыг тэр болгон бүрэн илэрхийлдэггүй.
Д.Истоны улс төрийн системийн оролтын нэг болох “Оролцооны дэмжлэг” гэсэн ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ?
А. Аль нэг нам, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэх
В. Төрийн бодлогын тодорхой илрэл болсон төрийн хууль тогтоомж, мэдээлэл зэрэг
С. Нийгмийн хурцадмал, тогтворгүй байдлыг арилгах гол механизмын үүргийг гүйцэтгэдэг
D. Татвар төлөх, төрийн болон цэргийн алба хаших, хууль дүрмийг дагаж мөрдөх
Е. Улс төрийн систем, түүнийг хүрээлэн байгаа экологи, соёл зэрэг янз бүрийн тулгалтууд
“Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм” гэж хэн үзсэн бэ?
А. Монтеське
В. Макиавелли
С. Локк
D. Истон
Е. Даль
Ардчилсан сонгуулийн тэгш оролцох зарчмыг аль нь илэрхийлж байна вэ?
А. Сонгуулийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
В. Нас, хүйс, яс үндэс, гарал угсаа зэрэг үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
С. Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
D. Сонгуульд оролцохдоо чөлөөтэй сонголтоо хийн, саналаа чөлөөтэй илэрхийлдэг байх
Е. Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийн үзэмжээр саналаа өгдөг байх
Хоёр хөрштэйгөө харилцах чиглэлд аль нь хамаарахгүй вэ?
А. Олон тулгуурт
В. Эдийн засгийн
С. Боловсролын
D. Соёлын
Е. Хүмүүнлэгийн
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. Террорист байгууллагуудын хамгийн алдартай нь 1980-аад онд байгуулагдсан ........... бүлэглэл юм.
А. Аль-Кайда
В. Жихад
С. Хамас
D. Исламын хэт даврагчид
Е. ВВС
Олон улсын харилцааны улс бус оролцогчдод аль нь хамаарахгүй вэ?
А. Бүрэн эрхт улс
В. Олон улсын байгууллага
С. Шашны байгууллага
D. Нөлөө бүхий хувь хүн
Е. Террорист байгууллага
Өмчлөх эрх үүсэх хуульд заасан үндэслэлүүдийг олоорой.
А. Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ
В. Шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгөтэй болох
С. Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах
D. Бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах
Е. Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх
Монгол улс бусад улсын улс төр, эдийн засаг, соёлын хүч чадавх, үйл ажиллагааг өөрийн боломжоор хянах, үнэлэх явдлыг юу гэж нэрлэдэг вэ?
А. Олон улсын харилцаанд оролцох үйл ажиллагааны чиглэл
В. Олон улсын харилцаанд оролцох үүрэг
С. Иргэн олон улсын харилцааны оролцогч
D. Олон улсын харилцаа
Е. Олон улсын харилцаанд оролцох нөлөө
Хэрвээ Д нь сахилгын зөрчил гаргасан бол хэдэн сарын дотор шийтгэл ноогдуулах ёстой вэ?
А. Зөрчил гарснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор
В. Зөрчил гарснаас хойш 7 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 2 сарын дотор
С. Зөрчил гарснаас хойш 8 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 3 сарын дотор
D. Зөрчил гарснаас хойш 9 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 4 сарын дотор
Е. Зөрчил гарснаас хойш 10 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 5 сарын дотор
Хэрвээ иргэн О нь жирэмсэн байсан бол жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг
цалингийн хэдэн хувиар тооцон нийгмийн даатгалын сангаас авах ёстой вэ?
А. 12 сарын цалингийн дунджийг 70 хувиар тооцож 4 сарын цалин авна.
В. 12 сарын цалингийн дунджийг 100 хувиар тооцож 4 сарын цалин авна.
С. 14 сарын цалингийн дунджийг 100 хувиар тооцож 4 сарын цалин авна.
D. 14 сарын цалингийн дунджийг 70 хувиар тооцож 4 сарын цалин авна.
Е. 10 сарын цалингийн дунджийг 70 хувиар тооцож 4 сарын цалин авна.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. 1991 оны Персийн булангийн үйл явцын талаар ......... дайны талбараас шуурхай мэдээ хүргэснээр дэлхийн улс орнуудад бодит мэдээллийг газар дээрээс нь шууд хүргэх эхлэл болсон.
А. CNN
В. ВВС
С. NHK
D. SBS
Е. ССTV
Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад сонирхлын бүлгүүд зорилго чиглэл бүхий нөлөө үзүүлэхийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Сонирхлын бүлэг
В. Улс төрийн нам
С. Лоббизм
D. Иргэний нийгэм
Е. Аномик бүлэг
Ардчилсан сонгуулийн тэгш оролцох зарчмыг аль нь илэрхийлж байна вэ?
А. Сонгуулийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
В. Нас, хүйс, яс үндэс, гарал угсаа зэрэг үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
С. Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
D. Сонгуульд оролцохдоо чөлөөтэй сонголтоо хийн, саналаа чөлөөтэй илэрхийлдэг байх
Е. Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийн үзэмжээр саналаа өгдөг байх
Төр бол “зайлшгүй байх ёстой муу зүйл” юм гэж хэн үзсэн бэ?
А. Т.Гоббс
В. Л.Актон
С. Сонирхлын бүлэг
D. Ж. Локк
Е. Ж.С.Милль
Мөчлөгийн ажилгүйдлийн жишээг олно уу.
А. Г нь барилга дээр ажилладаг ч өвлийн улиралд ажил нь түр хугацаагаар зогссон тул түр
хугацаагаар ажилгүй байгаа.
В. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой томоохон уурхай
хаагдаж олон уурхайчид ажилгүй болсон.
С. Инженер Х нь албан тушаал дэвшиж, Батлан хамгаалах яаманд ажиллах болсон тул
түр хугацаанд ажилгүй болсон.
D. Иргэдийн худалдан авалт муудаж, олон үйлдвэрийн газар хаалгаа барьснаас иргэн Х
ажилгүй болсон.
Е. О-н нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул О нь хотод ирээд хэсэг хугацаанд
ажилгүй болсон.
Иргэн Б-д “UB” корпораци илүү цагийн хөлсийг олгох ёстой юу?
А. 7 хоногт 40 цаг хүртэл ажилласан бол хөдөлмөрийн тухай хуулийн 53-р зүйлийн 1-д
зааснаар илүү цагийн хөлсийг олгох ёстой.
В. Удирдлагын хэлтсийн санаачилгаар илүү цагаар ажилласан тул илүү цагаар
ажилласанд тооцдоггүй.
С. “UB” корпорац нь үндэстэн дамнасан корпорац учир илүү цагийн мөнгийг монголын
хөдөлмөрийн тухай хуулиар олгодоггүй.
D. Тухайн сарын ажлын бүх өдөр илүү цагаар ажиллавал хөдөлмөрийн тухай хуулийн
53-р зүйлийн 1-д зааснаар илүү цагийн хөлсийг олгох ёстой.
Е. Ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллахыг илүү цагаар ажилласанд тооцдог
тул илүү цагийн хөлс олгох ёстой.
“Тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээр үнэлэгдэж зэрэглэгдэж байдаг” гэж аль онолын ямар эрдэмтэн үзсэн бэ?
А. Шүүмжлэлт онол – К.Маркс
В. Бүтэц чиг үүргийн онол – Дэвис, Мур
С. Бүтэц чиг үүргийн онол – Л.Уорнер
D. Бүтэц чиг үүргийн онол – Т.Парсонс
Е. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол – Ж.Г.Мид
“Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг” гэж аль онолын ямар
эрдэмтэн үзсэн бэ?
А. Шүүмжлэлт онол – К.Маркс
В. Бүтэц чиг үүргийн онол – Т.Парсонс
С. Бүтэц чиг үүргийн онол – Э.Дюркгейм
D. Бүтэц чиг үүргийн онол – Дэвис, Мур
Е. Индивидуалист онол – Ж.Мид, Ж.Линд
“Үнэлгээ” гэсэн ойлголтод хамаарах утгыг олоорой.
А. Өмнөх үеийг бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн
үндэс юм.
В. Хүмүүс үзэл санаа, итгэл үнэмшил, өөрийн тодорхой байр суурь, ёс суртахууны хувьд
харилцан адилгүй сонголт хийх үйл явц.
С. Нийгэмд үйлчилж байдаг хэм хэмжээг эзэмшсэнээр хүмүүс амьдралын чиг баримжаагаа
олж авдаг.
D. Нийгмийн бүлэг, бие хүний зан төлөв, үйлдлийг тодорхой шалгуурт нийцэж байна уу,
үгүй юу гэдгийг шүүн тунгаах үйл явц.
Е. Аливаа зүйлийн үнэн эсэхийг шалган тодорхойлох тусгах арга, аргачлал зарчимд
тулгуурладаг.
Бүтцийн ажилгүйдлийн жишээг олно уу.
А. Г нь барилга дээр ажилладаг ч өвлийн улиралд ажил нь түр хугацаагаар зогссон тул
хугацаагаар ажилгүй байгаа.
В. Д-н цалин нь амьдралд хүрэлцэхгүй байгаа тул өөр өндөр цалинтай ажил хайхаар
ажлаасаа гарсан.
С. А-н нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул А нь хотод ирээд хэсэг ажилгүй
болсон.
D. “F” корпорацын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой томоохон уурхай хаагдаж
уурхайчид ажлаа алдсан.
Е. Д хүссэн ажлаа хийхийн тулд гадаад хэл (Герман, Англи) суралцахаар ажлаас
завсардсан.
2023 онд Монгол улсын экспорт нь 520 тэрбум төгрөг, импорт нь 480 тэрбум төгрөг байсан
бол тус оны МУ-ын гадаад худалдааны нийт эргэлтийг тооцоолно уу.
А. 840
В. -1000
С. 160
D. -160
Е. 1000
Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарах вэ?
А. Авч явахад хялбар байх
В. Төлбөрийн хэрэгсэл
C. Өртгийн хэмжүүр
D. Хуримтлалын хэрэгсэл
Е. Арилжааны буюу гүйлгээний хэрэгсэл
Соёлын бүрдэл элементүүдийн нэг болох “Хэм хэмжээ”-ний тухай жишээг олоорой.
А. Ард Аюушийн хөшөө, Чингис хааны хөшөө
В. Үлгэр домог, шашин, урлаг, шинжлэх ухаан
С. Шударга ёс, хүний эрх, эрдэм боловсрол
D. Тэмдэглэсэн үг, өгүүлбэр, бичвэр, дохио зангаа
Е. Дэг журам, хууль дүрэм, ёс заншил
Манай улс .................... хоёрдугаар үндсэн хуулиа шинээр батлан гаргажээ.
A. 1924 онд
B. 1940 онд
C. 1960 онд
D. 1990 онд
E. 1992 онд
Хувийн эрх ашгийн төлөө бус, бүлгийн буюу нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх зорилгоор иргэдээс сайн дураараа үүсгэн байгуулсан байгууллага, хөдөлгөөнийг юу гэж
нэрлэдэг вэ?
А. Сонирхлын бүлэг
В. Улс төрийн нам
С. Лобби бүлэг
D. Шахалтын бүлэг
Е. Аномик бүлэг
“Жар хоног жаргаж, Ная хоног найрлаж
Дээр ноёнгүй, Дэргэд дайсангүй
Амсан сайхан жарган суух нь энэ” гэсэн эргэцүүлэл нь соёлын ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
A. Соёлын орон зай
B. Соёлын эрх чөлөө
C. Соёлын үйлдвэрлэл
D. Соёлын адилсал
E. Аль нь ч биш
МУ-нь ЮНЕСКО-д хамгийн их өв бүртгүүлсэн орнуудын жагсаалтад өвийн тоогоор 7-р байрнад жагсжээ. Энэ нь “Зөөлөн хүч”-ний бодлогын ямар төрөлд хамаарах вэ?
A. Боловсрол
B. Гадаад бодлого
C. Бизнес, инноваци
D. Соёл
E. Аль нь ч биш
МУ – нь 1921-1990 онд хэдэн намын тогтолцоотой байсан вэ?
A. Цөөнхийн намын
B. Олон намын
C. Хоёр намын
D. Нэг намын
E. Аль нь ч биш
“Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үний түвшний хооронд шууд холбоо байхгүй” гэдгийг баталсан эрдэмтэн хэн бэ?
A. А.Смит
B. Ж.Кейнс
C. А.Маршалл
D. Ф.Хайек
E. Аль нь ч биш
Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг ...................гэнэ.
A. Нийт эргэлт
B. Олон улсын худалдаа
C. Худалдааны тэнцэл
D. Гадаад худалдааны бодлого
E. Аль нь ч биш
МУ-ын хувьд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улс аль нь вэ?
A. ОХУ
B. Япон
C. БНХАУ
D. Канад
E. Аль нь ч биш
Социологич ...................... нь ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь нэгдүгээрт санхүүгийн боломж, хоёрдугаарт, ядуусын соёл , гуравдугаарт, нийгмийн институтийн саад бэрхшээлтэй холбоотой хэмээн дүгнэжээ.
A. Ө.Күүс
B. Э.Дюркгейм
C. Д.Датон
D. М.Вебер
E. Аль нь ч биш
Т.Билтон нарын судлаачдын үзсэнээр Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн шинжүүдийг дурьдахдаа илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
A. Шинжлэх ухаан итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй.
B. Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх гэр бүлийн хүрээ.
C. Хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг.
D. Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна.
E. Аль нь ч биш
1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэнээр төрийн татаасаарр ажилладаг байсан боловсруулах үйлдвэрүүд ихэнх нь хаагдаж нэхмэлчин, гуталчин, ээрмэлчид ажилгүйчүүдийн эгнээнд орсон юм. Энэ нь нийгмийн бүтцийн өөрчлөлттэй холбогдож байгаа тул нийгмийн ямар шилжих хөдөлгөөн болох вэ?
A. Хэвтээ шилжих хөдөлгөөн
B. Үе хоорондын шилжих хөдөлгөөн
C. Босоо шилжих хөдөлгөөн
D. Бүлгийн шилжих хөдөлгөөн
Аль нь ч биш
Монгол улс 2005 онд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон. Тэгвэл ТХ-ийн гол утга санаанд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A. Байгаль орчин
B. Улс төр
C. Нийгэм, соёл
D. Эдийн засаг
E. Аль нь ч биш
Үндсэн хуульд хяналт тавьдаг чиг үүрэг бүхий байгууллагыг нэрлэнэ үү.
A. УИХ
B. Үндсэн хуулийн цэц
C. Засгийн газар
D. Шүүх
E. Аль нь ч биш
Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэд хоногоор тогтоосон бэ?
A. 30 хоног
B. 15 хоног
C. 3 сарын дотор
D. 14 хоног
E. Аль нь ч биш
...............нь амьдралын нөхцөл хэв маяг, ухамсар, нийгмийн хэм хэмжээ, үнэлэмж сонирхол зэргээрээ ямар нэг хэмжээнд адил төстэй хүмүүсийн харьцангуй цогц нэгдэл юм.
A. Нийгмийн хандлага
B.
Угсаатны нийтлэг
C. Нийгмийн харилцаа
D. Нийгмийн нийтлэг
E. А болон В
“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоо ’’ гэж үзсэн социологич хэн бэ?
A. О.Конт
B. В.Занден
C. Г.Мид
D. К.Маркс
E. М.Вебер
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
A. Аялдах үйлдэл
B. Нийгмийн гажуудал
C, Нийгмийн зан үйл
D. Нийгмийн хяналт
E. Гэмт хэрэг
Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчигддөг. Жишээ нь багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?
A. Нийгмийн үүрэг
B. Үүргийн тогтолцоо
C. Үүргийн зөрчил
D. Үүргийн шинж
E. Иргэний үүрэг
Хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?
A. Албан бус хяналт
B. Хариуцлага
C. Эрх зүйн хэм хэмжээ
D. Дүрэм
E. Албан хяналт
Тоон судалгааны аргад аль нь хамаарахгүй вэ?
A. Таамаглалыг шалгахаар зорих ба цөөн тооны хувьсагчийн хамаарлыг шалгахад анхаарна.
B. Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ.
C. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаасаа өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.
D. Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийх ба стандартчилагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.
E.
Дээрх бүгд хамаарна.
Германы философич Эрнест Кассирерын үзэл санаанд аль өгөгдөл хамаарахгүй вэ?
A. Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн ( хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн.
B. Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг.
C. Хүн бол физик (байгалийн) ертөнцөд төдийгүй бэлгэдлийн ертөнцөд амьдарна.
D. Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан
E. Овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлийг судалсны үндсэн дээр соёлын тухай бэлгэдлийн онолыг үндэслэжээ.
Монголын олон угсаатны соёлыг судалж "Хөвсгөлийн цаатан ардын аж ахуй, байдлын тойм, Монголын улсын угсаатны зүйн 3 боть зэрэг бүтээлийг туурвисан угсаатны зүйч хэн бэ?
A. У.Эрдэнэтуяа
B. Ц. Төрбат
C. Г.Сүхбаатар
D. Х.Пэрлээ
E. С Бадамхатан
Антропологич Э. Тайлорын соёлын тодорхойлолт аль нь вэ ?
A. Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц юм.
B. Соёл гэдэг нь нийгэм болон нийгмийн хэсэг булгийн оюун санаа, материаллаг байдал, мэддэг, оюун сэтгэл санааны шинж байдлын цогц мөн.
C. Соёл бол хүний оюун ухааны үр дүнд бий болсон бүхий л зүйлийн ерөнхий нэр мөн.
D. Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн ( хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн.
E. Соёл нь урлаг утга зохиол төдийгүй амьдралын хэв маяг, үнэ цэнтэй систем, уламжлал, итгэл үнэмшлийг хамаарна.
Дараах ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
A. 2a, 6b, 1c, 3d, 5e
B. 2a, 6b, 1d, 3c, 5e
C. 2a, 6b, 1e, 3c, 5d
D. 2a, 6b, 1c, 3e, 5d
E. 6a, 4b, 1c, 3d, 5e
Дараах ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
A. 3a, 4b, 6c, 2d, 5e
B. 6a, 1b, 5c, 2d, 4e
C. 3a, 4b, 6c, 2e, 5d
D. 5a, 2b, 6c, 4d, 1e
E. 3a, 4c, 6b, 2d, 5e
Дараах ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
A. 6a, 4b, 1c, 3d, 5e
B. 5a, 3b, 1c, 4d, 6e
C. 6a, 4b, 1c, 3e, 5d
D. 2b, 3c, 1e, 4a, 6d
Дараах ойлголтуудыг тохирох өгөгдөлтэй нь харгалзуулна уу.
A. 1a, 3b, 6c, 2d, 5e
B. 1a, 3b, 6c, 2e, 5d
C. 1a, 3b, 6e, 2c, 5d
D. 1a, 3b, 6d, 3c, 5e
