Worksheets2016 ЭЕШ B хувилбар
Total questions: 60
Worksheet time: 51mins
“Анги, статус, нам” /1920/ бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, давхраажилтын судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан, ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
М.Вебер
К.Маркс
Г.Спенсер
Т.Парсонс
Ф.Энгельс
Социологич М.Веберийн үзлээр нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүнд аль нь үл хамаарах вэ?
Эд баялаг
Эрх мэдэл
Нэр хүнд
Боловсрол
Энд тийм зүйл алга
Шашны номлол хийгээд эрх зүйн хэм хэмжээгээр тогтоогддог ялгарал биш бөгөөд ялгаа нь материаллаг баялгийн хэмжээ, эрхэлж буй ажил мэргэжлээр тодорхойлогддог, аж үйлдвэржилтийн харилцааны үр дүнд тогтсон, эдийн засгийн баялгийн ялгаанаас үүдэлтэй, харьцангуй нээлттэй буюу хувийн байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг аль нь вэ?
Боолчлол
Каст
Язгуур угсаа
Анги-бүлэг
Эрх мэдэл
Нийгэмд өрнөж буй бүхий л үйл явцыг бус харин нийгмийн бүтэц, хэм хэмжээ, үйл байдлын өргөн далайцтай, суурь өөрчлөлтүүдийг илэрхийлдэг ойлголт аль нь вэ?
Нийгмийн институт
Нийгмийн өөрчлөлт
Нийгмийн байр суурь
Нийгмийн ялгарал
Нийгмийн тэгш бус байдал
Нийгэм бол хүмүүсийн хоорондын зохион байгуулалттай, олон хэв маяг бүхий харилцан үйлдлүүд дээр тогтдог. Иймд хүмүүсийн өдөр тутмын амьдралд илүүтэй анхаардаг. Энэ нь нийгмийг тодорхойлогч аль хандлагын үзэл санаа вэ?
Зөрчилдөөний хандлага
Харилцан үйлдлийн хандлага
Бүтэц чиг үүргийн хандлага
Ангич хандлага
Институтын хандлага
Нийгмийн судалгааны чанарын аргад хамаарахыг олно уу?
Ажиглалт
Ярилцлага
Сурвалжлага
Кейс /тохиолдол/
Дээрх бүгд хамаарна
Нийгмийн статусын талаарх зөв бодомж аль вэ?
Тухайн хүний хичээл чармайлтаар олж авсан байр суурийг олдмол статус гэдэг.
Хүмүүсийн нийгмийн байр суурь нь өөр бөгөөд өөрчлөгдөж байдаг.
Нийгмийн байр суурь нь тухайн нийгмийн тогтолцооныхоо бусад бүрдэл хэсэг, онцлогтой уялдаж байдаг.
Дундаж наслалт 35 байх үеийн 16 настай хүний нийгмийн статус өнөөдрийн 16 настны байр сууриас их өөр байжээ.
Дээрх бүгд зөв
Тариалан, мал аж ахуйн нийгмийн хэв маягийн онцлог шинж аль нь вэ?
Гар багаж
Илүүдэл бүтээгдэхүүн
Нас, хүйс, чадвар
150-3000 орчим хүн амтай .
Дээрх бүгд хамаарна
Нийгмийн хэв маягуудын онцлог шинжүүдээс буруу холбоосыг олно уу?
Ан агнуур, түүврийн нийгэм-нүүдэл
Тариалан, мал аж ахуйн нийгэм-хагас нүүдэл
Хөдөө аж ахуйн нийгэм-нүүдэл, жижиг суурин
Аж үйлдвэржсэн нийгэм-мега хотууд
Буруу өгөгдөл алга
Нийгмийн халамжийн үйлчилгээ нь нийгмийн хөгжлийн үйлчилгээ ба халамжийн үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй. Нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамаарах нь аль вэ?
Боловсрол эзэмшихэд туслах
Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Зөвхөн A ба B хамаарна.
Аль нь ч биш
Ёс суртахууныг өөриймшүүлсний үр дүнд хүмүүс өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа хянаж удирдаж байдаг нь ёс суртахууны нийгмийн аль үүрэг вэ?
Төлөвшүүлэх үүрэг
Зохицуулах үүрэг
Танин мэдэхүйн үүрэг
Үнэлэмж баримжааллын үүрэг
Тохирох өгөгдөл алга
Ахмад настан, хүүхэд, эмэгтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах нь мөн л өөр өөрийн онцлогтой байдаг нь ёс суртахууны аль харилцаанд хамаарах өгөгдөл вэ?
Хувь хүнд хандах харилцаа
Бүлэгт хандах харилцаа
Нийгэмд хандах харилцаа
Үйл ажиллагааны төрлөөс хамаарсан харилцаа
Тохирох өгөгдөл алга
1871 онд “Эртний соёл” бүтээлийг туурвисан антропологич хэн нь вэ?
Ж.Мёрдок
Э.Тайлор
У.Ф.Огборн
И. Кассирер
К.Ясперс
Соёл судлаач Эрнст Кассирерын үзэл санаанд аль өгөгдөл хамаарах вэ?
Соёл нь хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл юм.
Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан мөн.
Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг.
Мэдлэг бол соёлын цөм мөн
Зөвхөн A ба B хамаарна
Монголд социализмын үед үзэл суртлыг хүчээр тогтвортой барьж байсан ба улмаар ардчилалд шилжсэнээр түүний үнэт зүйлс хэвшиж, хуучин зан суртахууны үнэлэмж задрахад хүрсэн. Жишээ нь: Гэр бүл салалт ихэсчээ. Энэ нь:
Табу /Туйлын хориг/
Соёлын интеграцчлал
Соёлын нэгдэл
Соёлын гажилт
Тохирох өгөгдөл алга
Соёлыг ардын, сонгодог, нийтийн соёл гэж ангилсан нь юуг баримталсан ангилал вэ?
Хэн бүтээж байна, ямар түвшний соёл байна гэдгээс нь хамааруулж
Хэвтээ чиглэлийн ангилалаар нь
Соёлын зорилго, бүтцээр нь
Зохиогчдоор нь
Соёлын түвшингээр нь
Сөрөг соёлын жишээнд хамаарахыг олно уу?
Мансуурах бодисын хэрэглээ
Нийгмийн эмзэг хэсэг, хүүхэд хөгшидтэй харгис хэрцгий харилцах
Хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулах .
Хулгай
Дээрх бүгд хамаарна
Дараах бодомжуудад дүн шинжилгээ хийнэ үү? /Бурууг олно уу?/
Нэг хэв загварын соёл нь хаалттай байдаг.
Олон хэв загварын соёл нь дотооддоо онцлог ялгаа бүхий соёлуудаас бүрэлддэг
Олон хэв загварын соёл нь гадны соёлын элементүүд нэвтрэн шингэх боломж хомс
Социализмын үед Монголд нэг хэв загварын соёл байсан.
Алдаатай бодомж алга
Орчин үеийн олон улсын соёлын бодлогын чиглэлд аль нь хамаарах вэ?
Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх
Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцоог хангах
Угсаатны бүлгүүдийн соёлын өвийг хадгалах, хамгаалах
Аль болох нээлттэй байлгах
Дээрх бүгд
Бид аливаа үйл явдал, үзэл санааг дэмжих, шүүмжлэх, магтах зэргээр янз бүрээр үнэлж, дүгнэж байдаг. Тухайлбал өөрийнх нь үйлдлийг нийтийн үнэлэмжид нийцэж байна уу, үгүй юу гэдгийг шүүн тунгаана гэсэн үг. Энэ нь:
Үнэлгээ
Үнэт зүйл
Үнэлэмж
Үнэлэмжийн баримжаа
Үнэт чанар
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Эдийн засагт зарим салбаруудын эзлэх хувийн жин нэмэгдэж байхад зарим нь буурч байдаг. Энэ нь зарим мэргэжлийн эрэлт өсөж байхад зарим нь буурна гэсэн үг. Хэрэв томоохон уурхай хаагдлаа гэхэд ажлаа алдсан уурхайчид мэргэжлийн ажил олоход хэцүү. Өөр мэргэжил эзэмшихэд хугацаа их шаардагдана. Уг шалтгаанаар үүссэн ажилгүйдлийг ............... гэнэ.
Шилжилтийн ажилгүйдэл
Бүтцийн ажилгүйдэл
Улирлын ажилгүйдэл
Мөчлөгийн ажилгүйдэл
Циклийн ажилгүйдэл
Хүнд авч байгаа цалингийн хэмжээ, ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал таалагдаагүйгээс ажлаа өөрчлөх, эсвэл мэргэжил, амьдрах газар, орчноо солих шаардлага гарч болдог. Тэрээр тохирох ажил эрж олох хүртэл хэсэг хугацаанд ажилгүй байж болно. Энэ нь:
Мөчлөгийн ажилгүйдэл
Улирлын ажилгүйдэл
Шилжилтийн ажилгүйдэл
Байнгын ажилгүйдэл
Тохирох хариулт алга
Энэ томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл үүсэх вэ?
Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж, мөнгө үнэ цэнээ алдаж, улмаар инфляци үүснэ.
Мөнгөний хомсдол бий болж нийт эрэлт буурна.
Мөнгөний тоо үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ тэнцэж, эдийн засаг тогтвортой болно.
B ба C нөхцөл үүснэ.
Тохирох өгөгдөл алга.
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Хүмүүст бүх барааг худалдан авч болдог тодорхой нэг барааг төлөөлөл болгон ашиглах шаардлага бий болжээ. Жишээ нь: Эртний Грек, Ром, Славянд мал, Скандинавын орнуудад ангийн арьс, Хятадад давс, Монголд цай энэ үүргийг гүйцэтгэж байжээ. Эдгээр барааг ............ гэнэ.
Эквивалент бараа
Депозит мөнгө
Банкнот
Вексель
Облигаци
Монгол улсын төсвийн орлого нь урсгал ба тусламжийн орлогоос бүрддэг. Урсгал орлогын бүрэлдэхүүн болох татварын бус орлогод хамаарахыг олно уу?
Орлогын албан татвар
Өмчийн татвар
Онцгой албан татвар
Нийгмийн даатгалын орлого
Хүү, торгуулийн орлого
Энэхүү татвар хураалтын гол санаа нь шууд ба шууд бус татварын аль аль нь биш бөгөөд орлогоос тодорхой хувиар тооцож төлдөггүй, харин худалдан авагч бүрт ижил хэмжээний мөнгө ногдуулдаг онцлогтой юм. Жишээ нь: Цэвэрлэгч сардаа 150 000 төгрөг, банкны ажилтан сард 1 500 000 төгрөг авдаг гэж үзье. Тэд хоёулаа сардаа 100 000 төгрөгөөр хүнсний бараа худалдан авсан бол хүнсний барааны жижиглэнгийн татвар 10% үед цэвэрлэгч сардаа 10 000 төгрөг /орлогын 6,6 %/, банкны ажилтан мөн л 10 000 төгрөг /орлогын 0,66%/ төлнө. Энэ нь:
Пропорциональ зарчим
Прогрессив зарчим
Регрессив зарчим
Хувь тэнцүүлэх зарчим
Кадастрын арга
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ................. гэнэ.
Мөнгөний тэлэх бодлого
Мөнгөний хумих бодлого
Татварын бодлого
Сангийн бодлого
A ба D хамаарна
Төр эдийн засгаа тогтворжуулахын тулд хэд хэдэн бодлогыг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл эдгээрээс төрийн эдийн засгийн үндсэн хоёр бодлого нь аль вэ?
Сангийн ба мөнгө зээлийн бодлого
Татварын ба ажил эрхлэлтийн бодлого
Хүүгийн ба гадаад худалдааны бодлого
Гаалийн ба хөрөнгө оруулалтын бодлого
Тохирох хариулт алга
Судлаач Д.Моррисын боловсруулсан “Амьдралын чанарын индекс”-т үл хамаарахыг олно уу?
Амьдралын түвшин буюу насжилт
Бичиг үсэг тайлагдсан байдал
Нялхсын эндэгдэл
Нэг хүнд ногдох ДНБ
Илүүц зүйл алга
Ирээдүй хойч үеийнхний өөрсдийн хэрэгцээгээ хангахуйц чадварыг алдагдуулахгүйгээр өнөө үеийнхний шаардлагад нийцсэн хөгжлийг юу гэж тодорхойлдог вэ?
Хүний хөгжлийн индекс
Тогтвортой хөгжил
Амьдралын чанарын индекс
Ногоон хөгжил
Хүний капиталын индекс
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? .......................... гэдэг нь хэчнээн тооны засаглал хэн нэгний буюу ямар нэгэн байгууллагын гарт төвлөрч байгааг харуулдаг. Энэ нь:
Засаглалын цаг хугацаа
Засаглалын орон зай
Засаглалын эзлэхүүн
Засаглалын хэмжээ
Аль нь ч биш
Аль нь зөв бодомж вэ? Хүн амын нөөц гэдэг бол .....
Хүчний байгууллага болон, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс
Материаллаг, соёл, мэдээллийн болон бусад нөөцийг бүтээдэг хүмүүс
Үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник технологи, газар нутаг, ашигт малтмал
Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад засаглагч өөрийг нь дэмжинэ хэмээн тооцон найдаж байдаг нийгмийн бүлэг, давхраа
Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Монгол улсад шинэ сонгуулийн хуулийг баталж, улмаар холимог системээр УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулсан. Гэтэл дараагийн сонгууль ойртоход пропорциональ тогтолцоог шүүмжлэн сонгуулийн хуулийг өөрчлөхөөр улс төрийн намууд, бие даагчид тэмцэл, маргаан явуулж байгаа нь:
Дотоод шаардлага
Гадаад шаардлага
Бодит дэмжлэг
Материаллаг дэмжлэг
Тохирох өгөгдөл алга
Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзэж, сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх болон сонирхлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлыг нэгтгэж, улс төрийн бодлогын боломжийн хувилбарыг боловсруулж байдаг байгууллага аль вэ?
Улс төрийн нам
Олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага
Шахалтын бүлгүүд
Бүрдлийн бүлгүүд
Аномик бүлгүүд
Олон нам байхын ач холбогдолд хамаарахгүй зүйл аль нь вэ?
Олон ургальч үзлийг дэмждэг
Олонхийн дэмжлэг авсан улс төрийн нам засаглалыг хэрэгжүүлдэг
Цөөнхийн дэмжлэг авсан нам нь эрх баригч намыг хянаж ажилладаг
Нэг нам ноёрхох боломжийг олгодог
Засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрддэг
Хуучин ЗХУ болон социалист гэгдэж байсан орнууд, тухайлбал 1921-1990 онд Монгол улсад намын аль тогтолцоо оршиж байсан бэ?
Нэг намын тогтолцоо
Хоёр намын тогтолцоо
Олон намын тогтолцоо
Хоёр ба түүнээс дээш намын систем
Тохирох хариулт алга
Энэ нь намуудаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаар санал хураах тогтолцоо бөгөөд сонгогч хүнд нь бус, намд нь саналаа өгдөг. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Паралель тогтолцоо
Энгийн олонхийн тогтолцоо
Дийлэнх олонхийн тогтолцоо
Мажоритар буюу дийлэнх олонхийн тогтолцооны давуу талуудыг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу?
Сонгогчид парламентийн гишүүний үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох боломж илүү.
Улс төрийн намууд эвсэх, нэгдэх үйл явцад нөлөөлдөг.
Санал өгөх, хувиарлах зарчим энгийн, ойлгомжтой.
Орон нутгийн төлөөллийг хангах чадвар илүү.
Парламентийн гишүүн, нам хоёрын хоорондын хариуцлагын зарчим алдагдах магадлалтай.
1c, 2b, 3a
1b, 2a, 3c
1a, 2c, 3b
1a, 2b, 3c
1b, 2c, 3a
Төлөөллийн ардчиллын сул талд орохгүйг олно уу?
Иргэд төрийн хэрэгт шууд оролцохгүй тул улс төрийн идэвх буурна.
Төлөөлөгчид нь бүрэн эрх мэдэлтэй ба удаан хугацаагаар сонгогддог.
Нийгэм, улс төрийн тогтолцоог мэргэшиж туршлагажсан хүмүүс удирддаг.
Төлөөлөгчид нь иргэдийн санал бодлыг тэр болгон бүрэн илэрхийлдэггүй.
Тохирох өгөгдөл алга
Төрийн бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлагаар хангах нь төрийн ямар албаны чиг үүрэгт хамаарах вэ?
Улс төрийн алба
Төрийн захиргааны алба
Төрийн тусгай алба
Төрийн үйлчилгээний алба
Тохирох өгөгдөл алга
Яамдыг ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн гэж ангилдаг. Эдгээрээс аль нь ерөнхий чиг үүргийн яам бэ?
Эрүүл мэндийн яам
Боловсролын яам
Нийгмийн хамгааллын яам
Хүнс, хөдөө аж ахуйн яам
Хууль зүйн яам
1992 оны Монгол улсын үндсэн хуульд заасан монгол улсын иргэний үндсэн үүрэгт үл хамаарахыг олно уу?
Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн, сахин биелүүлэх
Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
Хуулиар ногдуулсан албан татвар төлөх
Эрүүл мэндээ хамгаалах
Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах
1992 оны Монгол улсын шинэ Үндсэн хуулийн 3-р бүлэгт Ерөнхийлөгчийн тухай заасан байдаг. Эдгээрээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарахыг олно уу?
Ерөнхийлөгч нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.
Ерөнхийлөгч нь бүх нийтийн ба хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлана.
Ерөнхийлөгч нь улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон медалиар шагнана.
Ерөнхийлөгч үндсэн хуулийг өөрчлөх эрхийг дангаараа эдэлнэ.
Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ
Хэрэг маргааныг шийдвэрлэх шүүхийн бус аргад хамаарахыг олно уу?
Хэлэлцээ хийх
Эвлэрэх
Зуучлах
Арбитрт хандах
Дээрх бүгд хамаарна
Хүний эрхийн үндэсний тогтолцоонд аль нь хамаарах вэ?
Төрийн байгууллагууд
Иргэний нийгмийн байгууллагууд
Хүний эрхийн үндэсний байгууллага
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газар
A, B, C хамаарна
1a, 2b, 3c
1c, 2b, 3a
1c, 2a, 3b
1b, 2a, 3c
1b, 2c, 3a
Дараах бодомжуудаас зөвийг олно уу?
Манай улсад нийтийн, хувийн, болон холимог өмчийн хэлбэрүүд байна.
Төрийн болон орон нутгийн өмч нь хувийн өмчийн хэлбэр мөн.
Уран бүтээлчдийн тоглолт, телевизийн нэвтрүүлэг зэрэг нь эдийн хөрөнгө мөн.
Төр, байгууллага, иргэн нь өөрийн өмчтэй байх, түүнийгээ чөлөөтэй ашиглаж, эзэмшиж, захиран зарцуулах үүрэгтэй.
Төр нь өмчлөлийн эрхийг хуулиар хамгаалах үүрэг хүлээхгүй
Иргэд орлого, татвараа тодорхойлж, татвараа төлөх хэлбэр бий. Энэ нь татвараа төлөх аль хэлбэр вэ?
Байгууллага суутгах хэлбэр
Иргэн өөрөө төлөх хэлбэр
Кадастрын арга
Бэлэн бус буюу суутгалын арга
Тохирох өгөгдөл алга
Цэцэг ургамал тарьж худалдах, лангуугаар худалдаа эрхлэх, түлээ нүүрс борлуулах зэрэг жижиг хэмжээний 16 төрлийн ажил үйлчилгээнд татвар ногдуулах аргачлал аль вэ?
Жишгээр татвар төлөх
Бэлэн бус буюу суутгалын арга
Кадастрын арга
Патентаар татвар төлөх
Тохирох өгөгдөл алга
Олон улсын харилцааны агуулгад оролцогч субъектууд зөвхөн үндэстэн улсуудын төр, засгийн харилцаа биш гэж үздэг эрдэмтэд цөөнгүй бөгөөд тэдний нэг нь “...Энэхүү өвөрмөц харилцаа холбоонд оролцогчид аль нь ч тухайлбал, бодгаль нэгэн хүн ч гэлээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэднийг тусгаар төр улс, эсвэл эгэл нэгэн бие хүн гэж ялгаварлан аль нэгийг нь онцлон үзэж тусгай буюу давамгай үүрэг гүйцэтгэгчээр үзэж болохгүй” гэж үзсэн байна. Энэ хэний үзэл санаа вэ?
Д. Сингер
Р.Арон
В.Парето
Г.Моска
К.Фридрих
Олон улсын эрх болон ёс зүйн хариуцлагын хэд хэдэн ангилал бий. Тэгвэл “Түгээмэл, бүс нутгийн, орон нутгийн” гэсэн ангилал нь ямар шалгуурыг эш үндэс болгосон бэ?
Үйлчлэх хүрээгээрээ
Үйлчлэх хугацаагаар
Зохицуулах үүргээрээ
B ба C
Тохирох өгөгдөл алга
Энэхүү системийг 1970-аад оны үед тогтож байсан гэдэг ч, зарим судлаачид үүнтэй санал нэгддэггүй. “Үндсэн дүрэм” буюу тактик нь : Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх, зөрчил үүсэхээс болгоомжлох, нөгөө хоёр талын хооронд ойр дотны хамтын ажиллагаа бий болохоос сэргийлэх явдал юм.
Нэг туйлт тогтолцоо
Хоёр туйлт тогтолцоо
Гурван туйлт тогтолцоо
Олон туйлт тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
“Ашиг сонирхол”-ыг хуулийн хүчээр хэрэгжүүлэх тэмцэл нь хүмүүст зуршмал байдаг бол харин хүч хэрэглэх нь араатанд зуршмал аж ...” Энэ нь хэний үзэл санаа вэ?
Италийн улс төрч Н.Макиавелли
Францын социологич Э.Дюркгейм
Америкийн социологич Т.Парсонс
Германы социологич Ф.Тённис
Германы социологич М.Вебер
Анх 1975 онд Хельсинкт болсон бага хурал дээр Францын ерөнхийлөгч Жискар де Эстен, ХБНГУ-ын канцлер Гельмут Шмидт нар тохиролцон 1975 оны 11-р сард Францын Рамбуйед “Их долоо”-ийн /1997 оноос “Их найм”/ уулзалт эхэлсэн түүхтэй. “Их найм”-д багтдаг орнуудыг зөв жагсаасан нь аль вэ?
АНУ, Британи, ХБНГУ, Хятад, Япон, Энэтхэг, ОХУ, Канад
АНУ, ХБНГУ, Япон, Канад, Испани, Франц, Итали, ОХУ
АНУ, Британи, Франц, Итали, ХБНГУ, Япон, Канад, ОХУ
Хятад, ОХУ, АНУ, Британи, Итали, Канад, Япон, Франц
Япон, ОХУ, АНУ, Британи, Испани, Канад, Франц, ХБНГУ
Монгол улсын гадаад бодлогын хэд хэдэн зарчмууд бий. “Нэг талаас Монгол улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс аль болох олон улс гүрэнтэй хамтран ажиллах, нөгөө талаас гадаад харилцааг аль болох олон хэлбэрээр явуулах гэсэн шаардлага юм” Энэ нь аль зарчим бэ?
Олон тулгуурт байх
Идэвхтэй байх
Тэнцвэртэй байх
Үндэсний эрх ашигт нийцсэн байх
Тохирох өгөгдөл алга
A3 B4 C1 D5 E2
A4 B1 C5 D2 E3
A4 B2 C3 D1 E5
A1 B2 C3 D4 E5
A4 B1 C5 D2 E3
A5 B2 C4 D1 E3
A2 B3 C4 D1 E5
A4 B1 C3 D5 E2
A2 B4 C1 D5 E3
A5 B4 C3 D2 E1
A2 B1 C4 D3 E5
A5 B3 C2 D1 E4
A5 B4 C1 D3 E2
A4 B5 C2 D3 E1
A5 B4 C3 D1 E2
A4 B1 C2 D3 E5
