Worksheets2016 ЭЕШ С хувилбар
Total questions: 60
Worksheet time: 51mins
“Капитал” /1867-1894/ хэмээх бүтээлийг туурвин, “Нийгмийн ялгарлын үндсэн шалтгааныг нийгмийн тэгш бус байдал, ялангуяа өмчийн тэгш бус байдалтай холбон тайлбарлаж, нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг чухам өөрсдийн ашиг сонирхлийн төлөө тэмцэлдэж байгаа ангиудын тэмцэл нь пролетарийн хувьсгалд хүргэх бөгөөд тэгш биш байдал, ялгарлын үндэс болох хувийн өмч устсанаар ангиудын оршин тогтнох хөрс үгүй болж, ангигүй нийгэмд хүрэх үндсэн нөхцөл хангагдана” хэмээн үзсэн сэтгэгч аль нь вэ?
М.Вебер
Э.Дюркгейм
Н.Смелзер
Т.Парсонс
К.Маркс
Нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүний нэг болох нэр хүндийн эх сурвалжид аль нь үл хамаарах вэ?
Нийгмийн хэм хэмжээ
Онцгой авьяас чадвар
Олонд танигдсан байдал
Ажил мэргэжил
Үе залгамжлагдсан удам угсаа
Харьцангуй түгээмэл биш бөгөөд гол төлөв Азийн орнуудын давхраажилтад илэрдэг, шашны номлолоор зөвтгөгдөн, хөдөлмөрийн хуваарьтай нь холбогдон тодорхойлогдсон, хувийн байр суурийг өөрчлөх ямар ч боломжгүй уламжлалт хаалттай давхраажилтын тогтолцоо аль нь вэ?
Боолчлол
Каст
Язгуур угсаа
Анги-бүлэг
Эрх мэдэл
Нийгмийн тогтолцоо дахь аливаа хувь хүний эзэлж буй байр суурь, түүнд хамаарах эрх, үүрэг, бусдын зүгээс хандах хандлагаар илэрдэг ойлголт аль нь вэ?
Нийгмийн институт
Нийгмийн өөрчлөлт
Нийгмийн байр суурь
Нийгмийн ялгарал
Нийгмийн тэгш бус байдал
Энэхүү хандлага нь ангийн тэмцлийн тухай онолоос эх сурвалжтай ба нийгэм бол нийгэмэдийн засгийн баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог ба ноёрхогч хэсэг нь өөрсдийн нийгмийн байр сууриа байнга хамгаалж байдаг гэж үздэг. Энэ нь:
Зөрчилдөөний хандлага
Харилцан үйлдлийн хандлага
Бүтэц-чиг үүргийн хандлага
Функционалист хандлага
Индивидуалист хандлага
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Судалгааны эх олонлог буюу нийт хүн амыг бус түүний тодорхой хэсгийг судлан, гарсан дүгнэлтийг судалгааны нийт хүн амд хамаатуулан дэлгэрүүлж, дүгнэлт хийх зорилготой судалгааны аргыг ....................... гэнэ.
Ажиглалтын арга
Анкетын арга
Ярилцлагын арга
Түүврийн арга
Кейс судлал
Нийгмийн статусын талаарх дараах бодомжуудад алдаа байна уу?
Статус нь хүний байр суурь, түүнд хамаарах эрх, үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц.
Хичээл чармайлтаар олж авсан статус нь төрөлх статус.
Хүний амьдралын тодорхой нэгэн үед шийдвэрлэх үүрэг бүхий байр суурийг мастер статус гэдэг.
Аливаа хүн тодорхой нэг л статустай.
B ба D бодомж буруу
Хөдөө аж ахуйн нийгмийн хэв маягт илүүц шинж аль нь вэ?
Энгийн технологи
Анжис
Арилжаа
Нас, хүйс, чадвар, байр суурь
Давхраажилт
Нийгмийн хэв маягуудын онцлог шинжүүдээс зөв холбоос бүхий өгөгдөл аль нь вэ?
Технологи - Үйлчилгээ
Эдийн засаг – Арилжаа
Хөдөлмөрийн хуваарь - Механикжилт
Суурьшил – Нас хүйсний ялгаа
Тэгш бус байдал - Нүүдэл
Нийгмийн халамжийн үйлчилгээ нь нийгмийн хөгжлийн үйлчилгээ ба халамжийн үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй. Аль нь халамжийн үйлчилгээний жишээ вэ?
Бага орлоготой өрхүүд хүнсний хангамжаа сайжруулах зорилгоор санаа нэгдэн хүлэмжид төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, бүлгийн гишүүдийг чадавхижуулж буй үйл ажиллагаа
Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 18 нас хүртэлх насны хүүхэд, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлжилгээ.
Хүнс тэжээлээр дутмаг амьдарч буй өрх, иргэнд хүнсний бүтээгдэхүүн авах эрхийн бичиг олгох
Зөвхөн A ба B хамаарна.
A, B, C хамаарна.
Хүмүүс өөрийгөө авч явах чиг баримжаа эзэмшиж, өөрийн болон бусдын ёс суртахууны төлөвшилд үнэлгээ өгч байдаг. Энэ нь ёс суртахууны нийгмийн аль үүрэг вэ?
Үнэлэмж, баримжааллын үүрэг
Зохицуулах үүрэг
Төлөвшүүлэх үүрэг
Танин мэдэхүйн үүрэг
Тохирох өгөгдөл алга
Ёс суртахууны харилцаа нь нийгэмд хандах, бүлэгт хандах, хувь хүнд хандах, үйл ажиллагааны төрлөөс хамаарсан зэргээр илэрдэг. Тэгвэл эх оронч, хөдөлмөрч, шударга, эв нэгдэлтэй байх гэх мэт хэм хэмжээг шаарддаг гэвэл ёс суртахууны аль харилцааны илрэл вэ?
Нийгэмд хандах харилцаа
Бүлэгт хандах харилцаа
Хувь хүнд хандах харилцаа
Үйл ажиллагааны төрлөөс хамаарсан харилцаа
Тохирох хариулт алга
Тэрээр “Европын мөхөл” бүтээлээ бичиж, нэг иргэншил нь 1300 жилийн настай, залуу нас – цэцэглэлт – уналт гэсэн үе шатыг дамждаг хэмээн үзжээ. Энэ нь аль судлаачид хамаарах өгөгдөл вэ?
Ж.Тойнби
Л.Г.Морган
О.Шпенглер
О.Фукуяама
Н.Я. Данилевский
Антропологич Э.Тайлорын соёлын тодорхойлолт аль нь вэ?
Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц юм.
Соёл бол хүний мөн чанарын илэрхийлэл мөн.
Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.
Соёл бол хүний бүтээсэн хоёрдогч байгаль мөн.
Соёл бол хүний оюун ухааны үр дүнд бий болсон бүхий л зүйлийн ерөнхий нэр мөн.
Газар зүйн их нээлтийн дараахан өрнөдийн соёл судлаачид Ази, Африк, Латин Америк, далайн буурай хөгжилтэй хүн амын соёлыг судалсан. Тэд эхэндээ очсон орныхоо соёлын хоцрогдмол, бүдүүлгийг гайхаж ном бичиж байв. Энэ нь:
Релятивизм
Этноцентризм
Соёлын диффузи
Соёлын харьцангуй үзэл
A ба D хамаарна.
Тухайн үндэстний бие даасан, тусгаар байдлын гол шалгуур юу вэ?
Эх хэлний биеэ даасан байдал
Баялгийн тэгш хувиарлалт
Үндэсний бичиг үсэг
Ардын зан заншил
Шашин шүтлэг, мөргөл
Аль нь буруу бодомж вэ?
Соёлыг сүйтгэх, устгах, үгүйсгэх үзэгдлүүдийг сөрөг соёл гэдэг.
Сөрөг соёл нь зонхилогч соёлтойгоо сөргөлддөггүй.
Нийгмийн гишүүдийн дийлэнх нь дагаж мөрдөж буй хэмжээ, итгэл үнэмшил, дадал зуршлын цогцыг ноёлогч соёл гэнэ.
Тухайн аль нэг бүлэгт байгаа соёлыг зонхилогч соёл гэнэ.
B ба D
Дараах бодомжуудад дүн шинжилгээ хийнэ үү? Алдаа гаргасан бол олно уу?
Соёлын хамгийн дээд түвшин бол оюунлаг элит түвшин.
Элит нь боловсролын өндөр түвшин, бүх талын тасралтгүй бүтээлч байдал.
Элит нь баян чинээлэг, мэдлэгтэй, өндөр алба хашдаг зэрэг шинжээр илэрхийлэгдэнэ.
Элит нь бусдыг болон орчноо хүндлэх, завших сэтгэлгүй амьдрах зэрэг хүнлэг шинжээр илэрдэг.
Алдаатай зүйл алга
1989 онд судлаач Мери Месенжер Девиэс “Зурагт хүүхдэд сайн зүйл үү” гэдэг номондоо зурагтаар үзүүлдэг балмад явдлууд хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдгийг анхааран судалжээ. Энд цочирдох, цагаатгах, мэдрэмжгүй болох гэсэн гурван янзын зөрчлийн тухай өгүүлжээ. 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Америкчууд бараг орой бүр зурагтын мэдээгээр биет аллагын үйлдлийг үзэх болж, өмнө нь огт үзүүлж байгаагүй аргаар Вьетнамын дайныг үзүүлжээ. Америкчууд цэргүүдийн зовлонг үзээд жигшил зэвүүцэл төрж, улмаар Америкийн цэргийг дайнаас татаж авахад хүргэжээ. Энэ нь:
Цочирдол
Цэрвэх
Хэт мэдрэмтгий болох
Кибер орон зай
Тохирох хариулт алга
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? “Түүх, соёлын дурсгалт зүйлс, алт мөнгөн урлалын үнэ цэнэ буюу тодорхой биет зүйлийн үнэ цэнэ, үнэт чанарыг .......................... гэнэ.
Үнэт зүйл
Үнэлгээ
Үнэлэмжийн баримжаа
Үнэлэмж
Тохирох хариулт алга
Орчин үеийн АНУ-ын нэгэн эдийн засагч “Татвар хураалтын хэт их хатуу зарчим ямар хор уршигтай байдаг талаар санаагаа графикаар илэрхийлсэн. Эхний үедээ татварын хэмжээ өсөхөд татварын орлого өсдөг ч, цаашид өссөөр байвал татвар 35% -д хүрэхэд орлогын хэмжээг өсгөх гэсэн урамшуулал алга болно” гэжээ. Энэ нь:
Госсений хууль
Оукены хууль
Лоренцын муруй
Нийлүүлэлтийн муруй
Лафферын муруй
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Амралт, аялал жуулчлал, газар тариалангийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад өвөл ажилгүйдэл нэмэгддэг. Ингэж үүссэн ажилгүйдлийг ............................. гэнэ.
Бүтцийн ажилгүйдэл
Циклийн ажилгүйдэл
Улирлын ажилгүйдэл
Зөрөөний ажилгүйдэл
Шилжилтийн ажилгүйдэл
Энэ томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл байдал үүсэх вэ?
Энэ үед эдийн засагт мөнгө үнэ цэнээ алдаж, улмаар инфляци үүснэ.
Энэ үед эдийн засагт мөнгөний хомсдол үүсэж нийт эрэлт буурахад хүрнэ.
Энэ үед гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ, үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний үнийн дүнтэй тэнцэж, эдийн засаг тогтвортой хөгжинө.
A ба B нөхцөл үүснэ.
Аль ч нөхцөл үүсэхгүй
Мөнгө бий болсноор бүтээгдэхүүнийг, бүтээгдэхүүнээр солилцдог байсан хүндрэлээс гарч мөнгөөр бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжтой болов. Мөнгө байхад та бүх төрлийн арилжаа хийх боломжтой. Энэ нь мөнгөний эдийн засаг дахь аль үүргийн талаарх өгөгдөл вэ?
Хуримтлалын хэрэгсэл
Гүйлгээний хэрэгсэл
Өртгийн хэмжүүр
Хадгаламжийн хэрэгсэл
Аль нь ч биш
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ................... гэдэг нь аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас завсрын ямар нэг шат дамжлагагүйгээр, орлогынх нь хэмжээтэй уялдуулан тогтоосон татварыг хэлнэ. Жишээ нь; Иргэн Мишээл хүн амын орлогын албан татварт сар бүр дунджаар 70 000 орчим төгрөг төлдөг. Энэ нь:
Шууд татвар
Шууд бус татвар
Нэмүү өртгийн татвар
Онцгой албан татвар
Тохирох хариулт алга
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ..................... татвар хураалтын гол санаа нь мөнгөний үнэ цэнийг ядуу хүн илүү мэдэрдэг учраас баян хүнээс татварыг илүү өндөр хувиар авах нь шударга ёсонд нийцнэ гэж үздэгтэй холбоотой. Жишээ нь: Сард 150 000 төгрөгөөс доогуур орлоготой хүний татварын хэмжээг 10%, түүнээс дээш орлоготой бол 20% -иар тогтоон өгч болно. Энэ нь:
Прогрессив зарчим
Регрессив зарчим
Пропорциональ зарчим
Хувь тэнцүүлэх зарчим
Паралель зарчим
“Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, харин төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой” Энэ хэний үзэл санаа вэ?
Ф.Хайек
Ж.Кейнс
А.Дебро
М.Стиглиц
А.Смит
Хэрвээ төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил, тухайлбал зам гүүр, бусад объектуудыг барьж байгуулснаар олон тооны хүмүүс ажилтай болж, тэдний орлого нь нэмэгдэж, улмаар нийт эрэлт нэмэгддэг гэвэл энэ нь:
Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлого
Төсвийн орлогыг бууруулах бодлого
Зээлийн хатуу бодлого
Татварын хэмжээг бууруулах бодлого
C ба D
“Тогтвортой хөгжил” гэсэн ойлголт анх хэдийд бий болж өргөн дэлгэрсэн бэ?
1945 онд АНУ-ын Сан Францискод НҮБ-ын ерөнхий ассамблейн хурлаар
1961 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар
2012 оны Ардчилсан Орнуудын Хамтын нөхөрлөлийн удирдах зөвлөлийн хурлаар
1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн дээд хэмжээний бага хурлаар
2016 оны АСЕМ-н дээд хэмжээний уулзалтаар
Аль нь буруу бодомж вэ?
Дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилттэй холбоотойгоор хэрэглээ эрс нэмэгдэж, хаягдал, бохирдол даацаас хэтэрлээ.
Байгаль орчинтойгоо зохицсон эдийн засгийг хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах нэг хүчин зүйл юм.
Сүүлийн жилүүдэд хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр тодорхойлох болсон
Тогтвортой хөгжлийг “Ногоон эдийн засаг”-ийн бодлогоор хангана.
Бүгд буруу бодомж
Улс төрийн тогтолцооны /системийн/ тухай онолыг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэд аль нь вэ?
К.Маркс, Ф.Энгельс
Д.Истон, Г.Алмонд
М.Дюверже, Н.Хартман
Т.Жефферсон, Б.Франклин
Тохирох өгөгдөл алга
1b, 2a, 3d, 4c
1b, 2c, 3a, 4d
1a, 2b, 3c, 4d
1a, 2b, 3d, 4c
1c, 2d, 3b, 4a
Аль нь зөв бодомж вэ? Албадлагын нөөц гэдэг бол .........
Хүчний байгууллага болон, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс ордог. Арми, цагдаа, аюулгүйн алба, шүүх, прокурор зэрэг нь хүчний байгууллагын үндсэн цөм болно.
Үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник технологи, газар нутаг, ашигт малтмал.
Материаллаг, соёл, мэдээллийн болон бусад нөөцийг бүтээдэг хүмүүс.
Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад засаглагч өөрийг нь дэмжинэ хэмээн тооцон найдаж байдаг нийгмийн бүлэг давхраа.
Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл.
Албан татвар төлөх, төрийн алба, цэргийн алба хаших зэргээр материалын дэмжлэг үзүүлэх, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэн үзэх зэрэг нь улс төрийн тогтолцооны аль бүрэлдэхүүнд хамаарах вэ?
Бодит дэмжлэг
Оролцооны дэмжлэг
Гадаад шаардлага
Дотоод шаардлага
Албадлагын нөөц
Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ................... гэдэг нь намын үзэл суртлыг зөвшөөрч сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгдөг чөлөөт иргэд бөгөөд нам доторх бүлгүүд болон зохион байгуулалтаас гадна байдаг онцлогтой. Энэ нь:
Намын гишүүн
Намын нарийн бичгийн дарга
Парламент дахь намын бүлгийн дарга
Намын удирдах зөвлөл
Дэмжигч
Дараах бодомжуудаас зөвийг олно уу?
Улс төрийн нам нь ардчиллыг тээгч мөн.
Сонгууль нь улс төрийн намын өрсөлдөөнийг зохион байгуулах арга хэрэгсэл юм.
Нийгэмд хэчнээн тооны улс төрийн намууд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаагаар нь нэг намын, хоёр намын, олон намын тогтолцоо гэж ангилдаг.
Аливаа улс орон сонгуулийн хэлбэрээ оновчтой сонгож, тогтвортой хэрэгжүүлсний үр дүнд намууд нь төлөвшдөг.
Дээрх бүгд
1992 оны үндсэн хуулийн 3-р бүлэг, 21-р зүйлд “Улсын их хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж байдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн эрхийн аль шалгуур вэ?
Сонгох эрхийн шалгуур
Сонгогдох эрхийн шалгуур
Төрийн тусгай албаны шалгуур
Төрийн жинхэнэ албаны шалгуур
Тохирох хариулт алга
“Нэр дэвшигч” сонгогдохын тулд 50%-иас дээш санал авсан байх ёстой. Үүнийг зарим үед “50+1 санал” гэж нэрлэдэг. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
Холимог тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Харьцангуй олонхийн саналаар сонгох
Энгийн олонхийн саналаар сонгох
Тохирох өгөгдөл алга
Эртний Грекийн Афинд хотын өдөр тутмын удирдлагыг 500 иргэдээс бүрдсэн зөвлөл хэрэгжүүлдэг байв. Бүх чухал асуудлыг, өмнө нь зөвлөлөөр шийдвэрлэсэн асуудлыг ч нийт иргэдийн чуулганд танилцуулж санал хураана. 6 хүн тутмын нэг нь төр, улсын ажил үүрэг гүйцэтгэдэг. Энэ албанд 1 жил байх ба иргэн бүр наад зах нь ийм алба хашсан байх учиртай. Энэ нь:
Шууд ардчилал
Төлөөллийн ардчилал
Олон ургальч ардчиллын онол
Элитийн ардчиллын онол
Тохирох өгөгдөл алга
Төлөөллийн ардчиллын сул тал аль вэ?
Иргэдийн улс төрийн идэвх буурах талтай.
Төлөөлөгчид нь бүрэн эрх мэдэлтэй ба удаан хугацаагаар сонгогддог.
Төлөөлөгчид нь иргэдийн санал бодлыг тэр болгон бүрэн илэрхийлдэггүй.
Нийгэм, улс төрийг мэргэшиж, туршлагажсан хүмүүс удирдан зохион байгуулдаг.
A, B, C хамаарна.
Хууль болон төрийн бодлогыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ажлыг орон даяар, мөн орон нутгийн түвшинд зохион байгуулах гэдэг нь төрийн ямар албаны чиг үүрэгт хамаарах вэ?
Улс төрийн алба
Төрийн захиргааны алба
Төрийн тусгай алба
Төрийн үйлчилгээний алба
Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Төрийн албанд баримтлах зарчмуудад үл хамаарахыг олно уу?
Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх
Ард түмэнд үйлчлэх
Захирах, захирагдах ёсыг баримтлах
Тодорхой санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө чинээтэй байх
Ил тод байх
Аль нь 1992 оны Монгол улсын шинэ үндсэн хуулийн үзэл баримтлал биш вэ?
Монгол улс тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
Монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.
Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.
Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол төрийн өмч, зохиогчийнх нь баялаг мөн.
1c, 2b, 3a,
1c, 2a, 3b
1b, 2a, 3c
1a, 2c, 3b
1a, 2b, 3c
Гэмт хэргийн оролцогчдыг хохирогч ба гэм буруутан хэмээн ангилдаг. “Хохирогч”-ийн эрхийг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу?
Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах
Давж заалдах, гомдол гаргах
Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс татгалзах хүсэлт гаргах
Нотлох баримт гаргах, шалгуулах
Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн дуудсанаар ирэх
Монгол улсын хуулийн байгууллагууд нь тус тусын үйл ажиллагааны чиглэлтэй. “Хэргийг шийдвэрлэх, гэм буруу, хохирлыг эцэслэн тогтоох” нь аль байгууллагын үйл ажиллагаа вэ?
Цагдаагийн байгууллага
Прокурорын байгууллага
Шүүх байгууллага
Өмгөөллийн байгууллага
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
Оюуны өмчид эдгээрээс аль нь хамаарах вэ?
Компьютерийн программ
Хуулийн этгээдийн нэр
Утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл
Бүтээгдэхүүний загвар, бараа болон үйлчилгээний тэмдэг
Дээрх бүгд хамаарна.
Тэрбумтан Билл Гейтс их хэмжээний мөнгийг буяны байгууллагад хандивласан байна. Энэхүү өгөгдөл нь өмчлөх аль эрхийг илэрхийлж байна вэ?
Эзэмших эрх
Ашиглах эрх
Захиран зарцуулах эрх
Зохиогчийн эрх
Өв залгамжлал
Татварын тухай хуульд зааснаар иргэд олсон орлого бүрдээ хуулиар ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй. Эдгээрээс аль тохиолдолд татвар төлөх вэ?
Байгууллагатай гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, цалин хөлс, шагнал авсан бол
Бараа, түүхий эд худалдан орлого олсон бол
Аж ахуй эрхэлж, орлого олсон бол
Орон сууц зэрэг эд хөрөнгө түрээслүүлэн орлого олсон бол
Дээрх бүгд хамаарна.
Татвар төлөгч нь эрх эдэлж, мөн үүрэг хүлээдэг. Эдгээрээс аль нь татвар төлөгчийн үүрэг вэ?
Татвараас чөлөөлөгдөх
Илүү төлсөн татварыг эргүүлэн авах буюу суутган тооцуулах
Татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх
Хууль, тогтоомжид заасан хугацаанд татварын тайлангаа гаргаж өгөх
Татварын алба, түүний байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдол гаргах
“Олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц” гэж үзээд асуудал нь нэг бол энх тайвнаар шийдэгдэж өрнөдөг, эсвэл дайн байлдаан хийж хүч хэрэглэж болдог. Ингэхлээр олон улсын харилцаанд төр улсуудын зүгээс дипломатч, эсвэл цэрэг хоёрын нэгийг сонгон оролцуулдаг гэсэн санаагаар үзэл бодлоо илэрхийлсэн судлаач аль нь вэ?
Д.Сингер
В.Парето
Г.Моска
Р.Арон
К.Фридрих
Олон улсын харилцааны субъектэд аль нь хамаарах вэ?
Олон улсын байгууллага
Хараахан тусгаар тогтноогүй улс /Үүсмэл/
Улс маягийн байгууламж /Олон улсын эрх зүйн үзэл баримтлалд нийцсэн/
Зөвхөн A ба C хамаарна.
A, B, C хамаарна.
Цөм их гүрэн нь дүрэм зарчмыг тогтоон хэрэгжүүлж, цэрэг эдийн засгийн хувьд ноёрхоно. Өөрийн нөлөөнд буй нэгжүүдийн хоорондын зөрчилдөөнийг зохицуулна. Тухайлбал орчин үеийн олон улсын харилцааны түүх үүсэхээс өмнө Ромын эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн, Испани, Британи зэрэг их гүрнүүд байжээ. Энэ нь олон улсын харилцааны аль туйл вэ?
Нэг туйлт тогтолцоо
Хоёр туйлт тогтолцоо
Гурван туйлт тогтолцоо
Олон туйлт тогтолцоо
Эдгээрээс өөр
Орчин үеийн олон улсын харилцааны түүхийг хэд хэдэн үеүдэд хуваадаг. 1904-1918 он аль үеийн олон улсын харилцаа вэ?
Дэлхийн I дайны үеийн олон улсын харилцаа
Дэлхийн хоёр дайны хоорондох үеийн олон улсын харилцаа
Дэлхийн II дайны үеийн олон улсын харилцаа
Хүйтэн дайны үеийн олон улсын харилцаа
Өнөө үеийн олон улсын харилцаа
Анх 1975 онд Хельсинкт болсон бага хурал дээр Францын ерөнхийлөгч Жискар де Эстен, ХБНГУ-ын канцлер Гельмут Шмидт нар тохиролцон 1975 оны 11-р сард Францын Рамбуйед “Их долоо”-ийн /1997 оноос “Их найм”/ уулзалт эхэлсэн түүхтэй. “Их найм”-д багтдаг орнуудыг зөв жагсаасан нь аль вэ?
АНУ, Британи, ХБНГУ, Хятад, Япон, Энэтхэг, ОХУ, Канад
АНУ, ХБНГУ, Япон, Канад, Испани, Франц, Итали, ОХУ
АНУ, Британи, Франц, Итали, ХБНГУ, Япон, Канад, ОХУ
Хятад, ОХУ, АНУ, Британи, Итали, Канад, Япон, Франц
Япон, ОХУ, АНУ, Британи, Испани, Канад, Франц, ХБНГУ
“Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан, үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үйлчилсэн бодлого байна” Энэ нь Монгол улсын гадаад бодлогын аль зарчим бэ?
Идэвхтэй байх
Олон тулгуурт байх
Үндэсний язгуур эрх ашигт харшилсан байх
Үндэсний эрх ашигт нийцсэн байх
Тохирох өгөгдөл алга
A4 B1 C5 D3 E2
A1 B2 C3 D4 E5
A4 B3 C1 D5 E2
A1 B3 C5 D4 E2
A4 B5 C2 D3 E1
A5 B3 C1 D2 E4
A5 B1 C2 D3 E4
A4 B1 C2 D3 E5
A4 B5 C2 D3 E5
A4 B1 C2 D3 E5
A1 B5 C2 D3 E4
A1 B2 C3 D4 E5
A3 B2 C5 D1 E4
A4 B2 C5 D1 E3
A5 B4 C3 D2 E1
A4 B5 C2 D1 E3
