NEW
Font size
Worksheetspolitics 11 C
Total questions: 20
Worksheet time: 12mins
. “Иргэний нийгэм нь улс төрийн болон нийгмийн харилцааг хөгжүүлэгч, нийгмийн бүлэглэлүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцолх оролцоог идэвхжүүлэгч механизм ” гэж хэн тодорхойлсон бэ?
Г.Алмонд
Г.Гегель
Д.Истон
Р.Путнам
Р.Дарендорьф
“Нийгмийн гишүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг багтаасан мэдээллийн эрх чөлөөт орон зайг бий болгох” гэсэн өгөгдөл иргэний нийгмийг төлөвшүүлэх төрийн бодлогын аль хүрээний жишээ болох вэ?
Оюун санааны
Улс төрийн хүрээний
Социал хүрээний
Эдийн засгийн
Нийгмийн хүрээний
. Сонгуульд тэгш оролцох зарчимд хамаарах өгөгдөл аль нь вэ?
Сонгуульд оролцохдоо саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л болоцоогоор хангагдах
Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх явдал
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
Нас, хүйс, яс, үндсэс угсаа, мэргэжил, хэл, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
1992 оны Үндсэн хуулинд “Монгол улсын ерөнхийлөгчөөр Монгол улсын 45 нас хүрсэн, санал өгөх эрх зүйн чадамж бүхий иргэн сонгогдох эрхтэй” гэж байдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн эрхийн аль шалгуур вэ?
Сонгох эрхийн шалгуур
Сонгогдох эрхийн шалгуур
Төрийн тусгай албаны шалгуур
Төрийн жинхэнэ албаны шалгуур
Тохирох хариулт алга
Хоёр ба түүнээс дээш тооны нэр дэвшигч, улс төрийн нам, эвслээс иргэн хүн тэгш эрхтэйгээр сонголтоо өөрийн биеэр, чөлөөтэй хийж, үр дүн нь шууд гардаг улс төрийн сонголтыг хэрхэн нэрлэдэг вэ?
Сонгуулийн зарчим
Сонгох эрх
Сонгууль
Сонгуулийн эрх
Сонгогдох эрх
“2008 оны парламентын сонгуульд Монгол улсын иргэн Бат –Аригун Ардчилсан намаас нэр дэвшин сонгуульд өрсөлдөж, улмаар тойрогтоо өрсөлдөгчөөсөө илүү олон санал авч, Монгол улсын Их хурлын гишүүн болсон. Энэ нь сонгуулийн аль тогтолцоонд хамаарах вэ?
Харьцангуй олонхийн
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Холимог тогтолцоо
Пропорциналь тогтолцоо
.Тохирох өгөгдөл алга
“Парламентад хэт олон нам төлөөлөгдөх магадлалтай байдаг нь нэгдсэн шийдвэр, зөвшилцөлд хүрэхэд бэрхшээлтэй болгодог, бие даан нэр дэвшигчид сонгогдох магадлал хязгаарлагдмал, орон нутгийн төлөөлөл хангах чадвар сул ” зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Паралель тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
. Монгол улсад аль сонгууль энгийн олонхын (50+1) арга хэлбэрээр явагддаг вэ?
УИХ-ын сонгууль
Ерөнхийлөгчийн сонгууль
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль
Иргэдийн Нийтийн Хурлын сонгууль
Орон нутгийн сонгууль
. Өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээлэл нь онцгой үүрэгтэй бөгөөд үүнийг
.......................гэдэг.
Сошиал медиа
Дөрөв дэх засаглал
Масс медиа
Гурав дах засаглал
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Улс төрийн тогтолцооны /системийн /тухай онолыг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэд аль нь вэ?
К.Маркс, Ф.Энгельс
Д.Истон, Г. Алмонд
М.Дюверже, Н.Хартман
d. Т.Жефферсон, Б.Франклин
.Тохирох өгөгдөл алга
Нийгэмд засаглалыг зохион байгуулан, нийгмийн баялгийг хуваарилан байршуулах арга хэрэгслүүд, эрх зүйн хийгээд улс төрийн арга хэмжээ, дэг журмын цогц, төр, улс төр, иргэд нийгмийн байгууллагуудын нэгдлийг улс төрийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
Улс төрийн засаглал
Улс төрийн систем
Засаглалын хэмжигдэхүүн
Улс төрийн дэд системүүд
Засаглалын нөөц
.......................гэдэг нь хувийн улс төрийн байр суурин дээр тулгуурлан улс төрийн намын үзэл суртлыг зөвшөөрч, намд элссэн хувь хүн юм. Энэ нь:
Дэмжигч
Төрийн албан хаагч
Намын гишүүн
Улс төрийн албан хаагч
Төрийн жинхэнэ албан хаагч
Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
Намын дотоод ардчилал болон иргэдийн оролцоог хангах
Бодлогын хэрэгжилтээ тайлагнах, хариуцлага хүлээх
Иргэд өөрсдийн үзэл бодол, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх
Улс төрчдийг бэлтгэх, чадавхжуулан нэр дэвшүүлэх
Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх
Хуучин ЗХУ болон социалист гэгдэж байсан орнууд, тухайлбал 19211990 онд Монгол улсад намын аль тогтолцоо оршиж байсан бэ?
Нэг намын тогтолцоо
Хоёр намын тогтолцоо
Олон намын тогтолцоо
Хоёр ба түүнээс дээш намын систем
Тохирох хариулт алга
Монгол Улсын иргэн Оюунтунгалаг 2012 оны УИХ-ын сонгуульд ардчилсан нам болон ардчилсан намаас нэр дэвшсэн Цогтын төлөө саналаа сонгуульд өгчээ. Энэ нь:
Оролцооны дэмжлэг
Бодит дэмжлэг
Гадаад шаардлага
Дотоод шаардлага
Эргэх холбоо
Улс төрийн системийн гаралтын илрэл аль нь вэ?
Шийдвэр-дэмжлэг
Үйлдэл-шийдвэр
Дэмжлэг- шаардлага
Гаралт-оролт
Хувиргалт-орчин
Улс төрийн системийн оролт, гаралт нь дараах ойлголтуудын алинаар нь дамжин хоорондоо харилцан шүтэлцэж байдаг вэ?
Дэмжлэг
Шаардлага
Эргэх холбоо
Үйлдэл
Шийдвэр
Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзэж, сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх болон сонирхлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлыг нэгтгэж, улс төрийн бодлогын боломжийн хувилбарыг боловсруулж байдаг байгууллага аль вэ?
Улс төрийн нам
Олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага
Шахалтын бүлгүүд
Бүрдлийн бүлгүүд
Аномик бүлгүүд
20. Америкийн улс төр судлаач А.Алмонд сонирхлын бүлгийг өөрсдийнх нь өвөрмөц байдал, дотоод зохион байгуулалтаас нь хамааран тодорхой хэв шинжүүдэд хуваан авч үзсэн байдаг. Тэгвэл Эвлэл холбооны бус бүлгийн шинж аль нь вэ?
Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослогоүймээнийг хэлдэг
Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектийн шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулдаг
Зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг.
Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлэг
Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад нөлөө үзүүлэх бүлэг
1a 2b 3c
1c 2b 3a
1b 2c 3a
1a 2c 3b
1c 2a 3b
