wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Сэтгэл судлал

Total questions: 40

Worksheet time: 40mins

Name
Class
Date
1.

1.Сэтгэл судлал гэсэн нэр томъёог/Психология-Psychology/ 13-р зуунд анх ямар эрдэмтэн хэрэглэж эхэлсэн бэ?

a)

a) Рене Декарт

b)

b) Ж.Локк

c)

c) Ж.Уотсон

d)

d) Х.Вольф

2.

2.Эртний Грекийн сэтгэгч ………………-н “Сэтгэл санаа сүнс”-ний талаарх үзэл нь сэтгэл судлалыг бие даасан шинжлэх ухаан, мэдлэгийн салбар болох эх үүслийг тавьжээ.

a)

a) Аристотель

b)

b) Гиппократ

c)

c) Платон

d)

d) Демокрит

3.

3. 17-р зууны үеэс сэтгэл судлалын мэдлэгийн хөгжилд шинэ эрин эхэлсэн гэж үздэг. Энэ нь юутай холбоотой вэ?

a)

a) Нийгмийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж эхэлсэн.

b)

b) Байгалийн шинжлэх ухааны салбарууд туршилт судалгаа хийж эхэлсэн.

c)

c) Анагаах ухаанд хүний бие физиологийг түлхүү судалж ирсэн.

4.

4.Авьяас чадвар бол.

a)

a) Сэтгэцийн бүрдэл

b)

b) Сэтгэцийн процесс

c)

c) Сэтгэцийн байдал

d)

d) Сэтгэцийн шинж

e)

e) Сэтгэцийн үйл

5.

5.Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь ………………..зууны эхэн үеэс эхлэн бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж ирсэн юм.

a)

a) 19-р зуун

b)

d) 20-р зуун

c)

c) 18-р зуун

6.

6. Баруун зүүн тал бөмбөлгөөс бүрдэх тархины урд хэсэг.

a)

a) Өмнөд тархи

b)

b) Уураг тархи

c)

c) Дунд тархи

d)

d) Хойд тархи

e)

e) Завсрын тархи

7.

7. Аль нь Интроверт хандлагын онцлог нь вэ?

a)

a) Ийм хүмүүс нь хөдөлгөөнтэй, яриасаг, бусадтай холбоо харилцаа тогтоохдоо түргэн байдаг.

b)

b) Биеэ баримтгай, бясалгамтгай, ганцаараа байх хүсэл тэмүүлэлтэй.

c)

c) Юмнаас зайлсхийх хол хөндий байх дуртай.

8.

8. Дээд мэдрэлийн үйл ажилгааны хэв шинжийн тухай сургаалыг боловсруулсан эрдэмтэн.

a)

a) Сеченов

b)

b) Павлов

c)

c) Брок

d)

d) Вернике

9.

9. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд……………….хэрэгцээ сонирхолоо хангахад чиглэсэн хүний үйлдлүүдийн иж бүрдэл гэж тодорхойлдог.

a)

a) Сэдлийг

b)

b) Үйл ажиллагааг

c)

c) Чадварыг

10.

10. Сэтгэл судлал ………….., ……………, …………….,гэсэн үйл ажиллагааны 3-н төрлийг тодорхойлдог.

a)

a) Сургалт, орчин, удамшил.

b)

b) Мэдлэг, чадвар, дадал.

c)

c) Тоглоом, сургалт, хөдөлмөр.

11.

11. Шинжлэх ухааны онолын хандлага,түүнийг практикт хэрэглэх зорилгоор заавар зөвлөгөө гаргахын тулд найдвартай баталгаа олж авахаар эрдэмтдийн хэрэглэж буй арга хэрэгсэлийг …………..гэнэ.

a)

a) Судалгааны арга

b)

b) Агуулгын ба тестийн арга

c)

c) Проектив буюу тусгалын арга

d)

d) Багаж, төхөөрөмжөөр судлах арга

12.

12. Сэтгэл судлалын мэдээлэл цуглуулах үндсэн аргуудад ……………….,………….….ордог.

a)

a) Ердийн, Лабораторын.

b)

b) Туршилт ,агуулга, ажиглалтын

c)

c) Загварчлал, математик статистикийн

13.

13. ………………………..гэдэг нь хүний хувийн онцлог, үзэл бодол, харилцаа хандлага, үйл хэрэг, түүний үйлдэл, амьдралын янз бүрийн нөхцөл, үйл явдалд хариу үйлдэл үзүүлэх үндэс болж байдаг бие хүний тогтвортой шинжүүдийн цогц бүрдэл юм.

a)

a) Темперамент

b)

b) Сэтгэлийн хөдөлгөөн

c)

c) Зан төлөв

d)

d) Хэл яриа

14.

14. Флекматик, Меланхолек, Сангвиник, Холерик хэв шинжүүдийг ямар үндсээр ангилан авч үзсэн бэ?

a)

a) Хувь хүний онцлог

b)

b) Дээд мэдрэлийн үйл үйл ажиллагаа

c)

c) Хөөрөл саатлын процесс

d)

d) Хурд хүч тэнцвэр

e)

e) Дээрх бүгд

15.

15. Оросын сэтгэл судлалын чиг хандлагын гол төлөөлөгч И.П.Павлов Л.С.Выготский И.М.Сеченов нар анх юуг судалж байсан бэ?

a)

a) Дээд мэдрэлийн үйл ажиллагаа

b)

b) Нөхцөлт болон нөхцөлт бус хариу үйлдэл

c)

c) Сэтгэцийн үйл ажиллагааны физиологи

d)

d) Дээрх бүгд зөв

16.

16. Америкийн сэтгэл судлалын Бихевиорист урсгал юуг судалдаг вэ?

a)

a) Үйл ажиллагаа

b)

b) Нөөц боломж

c)

c) Зан үйл

d)

d) Сэтгэц

17.

17. Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фрейдийн гол үзэл санааг тодорхойлно уу?

a)

a) Зүүн нойр, алдаатай үйлдэл

b)

b) Ухамсарын 3-р түвшин

c)

c) Хүүхдийн сэтгэцийн эмгэг өөрчлөлт

d)

d) Гэмтэл насанд хүрсэн хойно зан үйлээр илрэх

e)

e) Бүгд зөв

18.

18. Хүмүүнлэгийн сэтгэл судлалын гол төлөөлөгч Абрахам Маслоу нь сэтгэл судлалын гол судлагдахууныг юу гэж үзэж байсан бэ?

a)

a) Мэдлэг

b)

b) Харилцаа хандлага

c)

c) Хүний мөн чанар хэрэгцээ

19.

19. Өөрийн зан байдлыг хувийн үзэл итгэлд захируулах чадвар бол

a)

a) Зоригийн зорилго эрмэлзлэл

b)

b) Шийдэмгий чанар

c)

c) тэсвэр хатуужил

d)

d) Биеэ барих чадвар

e)

e) Бие даасан чанар

20.

20. Хүн өмнөө ухамсартай, тодорхой зорилго тавьж зориг тэвчээр гаргасны үр дүнд үүсч явагдах анхаарал бол

a)

a) Санамсаргүй

b)

b) Зориудын

c)

c) Хожуу идэвхжих

d)

d) Бүгд зөв

21.

21. Юмс үзэгдлүүдийн адил төстэй ба ялгаатай шинж чанарыг тогтооход чиглэгдсэн сэтгэх процесс бол

a)

a) Нэгтгэн дүгнэх

b)

b) Харьцуулах

c)

c) Задлан шинжлэх

d)

d) Ерөнхийлөн дүгнэх

22.

22. Объектив ертөнцийн юмс үзэгдлүүдийг тэдгээрийн холбоо харьцаанд нь тусгасан сэтгэхүйн хэлбэр бол

a)

a) Сэтгэмж

b)

b) Ухагдахуун

c)

c) Оюун дүгнэлт

d)

d) Ангилах

23.

23. Сэтгэлийн хөдөлгөөний дараах хэлбэрүүдээс аль нь дээд сэтгэлийн хөдөлгөөнд хамаарагдах вэ?

a)

a) Оюун ухааны

b)

b) Гоо сайханы

c)

c) Ёс суртахууны

d)

d) Урам зориг

24.

24. Сэргэлэн цовоо, юм юмыг сонирхдог, нийтэч хөгжилтэй хүнтэй харилцаа холбоохялбар тогтоох чадвартай хүн бол

a)

a) Сангвиник

b)

b) Флегматик

c)

c) Холерик

d)

d) Бүгд буруу

25.

25. Буурь суурьтай тайван дөлгөөн дуу цөөн биеэ хянан барьдаг хүн бол

a)

a) Сангвиник

b)

b) Флекматик

c)

c) Холерик

d)

d) Бүгд буруу

26.

26. Хор шартай, омголон,хурц түргэн ааштай дүрсхийн уурлах нь цөөнгүй хүн бол

a)

a) Сангвиник

b)

b) Флекматик

c)

c) Холерик

d)

d) Бүгд буруу

27.

27. Эмзэг сэтгэл санааны байдал нь ялгүй зүйлсээс болж амархан өөрчлөгдөж хямардаг гомдомтгой хүн бол

a)

a) Сангвиник

b)

b) Флегматик

c)

c) Холерик

d)

d) Бүгд буруу

28.

28. Хүн өөрийн зан төлөв, биеэ авч яваа байдлыг нийгмийн хууль дүрэм хэм хэмжээнд захируулан аливаа зүйлд сахилга баттай, зохион байгуулалттай хандах бие хүчний чадвар бол

a)

a) Тэсвэр хатуужилт чанар

b)

b) Зорилго эрмэлзэлт чанар

c)

c) Шийдэмгий чанар

d)

d) Бие даасан чанар

29.

29. Аль нь Экстраверт хандлагын онцлог нь биш вэ?

a)

a) Ийм хүмүүс нь хөдөлгөөнтэй яриасаг бусадтөй холбоо харилцаа тогтоохдоо түргэн байдаг.

b)

b) Биеэ баримтгай бясалгамтгай ганцаараа байх хүсэл тэмүүлэлтэй

c)

c) Удирдан зохион байгуулах байлдан дагуулах сонирхол чадвартай.

30.

30. Хүн бүрт илрэх авьяасын хөгжих эхболомж бол

a)

a) Олдмол шинж

b)

b) Удамшлын шинж

c)

c) Төрөлхийн шинж

d)

d) Гарвал шинж

e)

e) Бүх хариулт буруу

31.

31. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл нь

a)

a) Хүний сэтгэл

b)

b) Амьтдын зан байдал

c)

c) Сэтгэцийн байдал процесс шинж чанар

d)

d) Дээд мэдрэлийн үйл ажиллагаа

32.

32. Мэдрэх эрхтэн цочроол мэдэрч эхлэх үеийн сэрлийг юу гэж нэрлэх вэ?

a)

a) Дасан зохицол

b)

b) Цас хүрээ

c)

c) Сэрлийн дээд зааг

d)

d) Сэрлийн доод зааг

33.

33. Хүртэхүйн дүр хэмээн юуг тодорхойлох вэ?

a)

a) Юмс үзэгдлийн сэтгэцэд тусгагдах тусгал

b)

b) Юмсын зохицол бүхий нэгдмэл бүхэллэг шинж

c)

c) Тайзан дээр уран бүтээлчдийн дүрслэн харуулж буй хүн

d)

d) Хүний зүүдэлсэн ирээдүйгээ төсөөлсөн загвар

34.

34. Танин мэдэх үйл ажиллагаанд ямар төрлийн анхаарал түлхүү шаардагддаг вэ?

a)

a) Санамсаргүй анхаарал

b)

b) Зориудын анхаарал

c)

c) Хожуу идэвхжих анхаарал

d)

d) Бүх төрлийн анхаарал

35.

35. Ой тогтоолтын төрлүүдийг нэрлэнэ үү?

a)

a) Харааны ба сонсголын

b)

b) аман ба бичгийн

c)

c) Хийсвэр ба бодит

d)

d) Урт ба богино хугацааны

36.

36. Сэтгэхүйн үйлдлийг нэрлэнэ үү?

a)

a) Ярих бодох давтах

b)

b) Нэмэх хасах үржүүлэх хуваах

c)

c) Нэгтгэн дүгнэх задлан ялгах харьцуулан ангилах

d)

d) Зохион бодох мэдрэх догдлох хямрах

37.

37. Угсаатан бол нийгмийн.

a)

a) Дунд бүлэг

b)

b) Бичил бүлэг

c)

c) Бага бүлэг

d)

d) Нийгмийн бүлэг

38.

38. Хүний нүүр царайнд илрэх сэтгэлийн хөдөлгөөний гадаад хувирал бол

a)

a) Баяр хөөр

b)

b) Уйтгар гуниг

c)

c) Мимика

d)

d) Пантомимика

e)

e) Эйфори

39.

39. Богино хугацаанд илрэх ба сэтгэлийн тэнхээ тэвчээрийн хяналт сулрах хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн

a)

a) Бачимдал

b)

b) Гуниг

c)

c) Урам зориг

d)

d) Эерэг мэдрэмж

e)

e) Сөрөг мэдрэмж

40.

40. Бие хүний үйл ажиллагааны үндсэн бүтэц

a)

a) Сэдэл хэрэгцээ зорилго зорилт үйлдэл хөдөлгөөн

b)

b) Тоглох сурах харилцах хөдөлмөрлөх

c)

c) хичээл хийх жүжиг үзэх гэр цэвэрлэх

d)

d) Задлан ялгах харьцуулах нэгтгэн дүгнэх