NEW
Font size
Worksheets7-р анги Тест 5
Total questions: 16
Worksheet time: 8mins
Улсын хэмжээнд хууль ёсыг чандлан сахиулж, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий их заргачийн тушаалд Чингис хаан өргөмөл дүү .......-ийг томилов. Зөв хариултыг сонгоно уу.
A.Го ван Мухулай
B.Шихихутуг
C. Боорчи
D.Хасар
Чингис хаан ямар шашныг төрийн гол шашин болгон тунхаглав? Зөв хариултыг сонгоно уу.
A.Бүх шашныг
B.Бөөгийн шашныг
C.Шарын шашныг
D.Христийн шашныг
“Их эе”-ийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцдэг байсан бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Хаан өргөмжлөх, дайтах
B.Хааны залгамжлагчийг сонгох
C.Алба татварын хэмжээг тогтоох
D.Хаан өргөмжлөх
Дараах эх сурвалжийг уншаад, сурвалжид юуны тухай тэмдэглэн үлдээснийг олно уу.
“Тэд аливаа мөргөл, аливаа шашныг үл хязгаарлана. Хязгаарлах нь битгий хэл тэд бүх шашныг тэтгэн дэмждэг...” (дэлхийг байлдан дагуулагчдын түүх.IУБ.,2006. т.12)
A.Олон төрлийн шашин шүтлэгийн тухай
B.Дундад зууны ихэнх улс орон аливаа шашныг үл хязгаарлах тухай
C.Ихэнх улс орнууд бусад шашныг үл хүлээн зөвшөөрөх тухай
D.Монголчууд бүх шашныг дэмждэг байсан тухай
1206 онд байгуулагдсан Монгол улс Алтан улсыг ялж хүчирхэг болсноо баталсны дараа нэрээ Их Монгол улс болгож өөрчлөв. Энэхүү үйл явдал Монгол улс байгуулагдсанаас хойш хэдэн жилийн дараа, хэддүгээр зууны хэдэн онд болсон бэ?
A.5 жилийн дараа буюу XII зууны 1211 онд
B.5 жилийн дараа буюу XIII зууны 1211 онд
C.4 жилийн дараа буюу XII зууны 1210 онд
D.4 жилийн дараа буюу XIII зууны 1210 онд
1217 онд улсын ван буюу гоо вангаар Мухалийг томилжээ. Энэхүү үйл явдал Чингисийн тооллын хэдэн онд болсон үйл явдал вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A. 55 онд
B.28 онд
C. 11 онд
D. 1217 онд
“1206 онд байгуулагдсан Монгол улс 1211 онд Алтан улсыг ялж хүчирхэг болсноо баталсны дараа нэрээ Их Монгол улс болгож өөрчлөв”. Мэдээллийг уншаад тухайн үйл явдал хэддүгээр жарны ямар жилд болсон үйл явдал болохыг зөв хариултаас сонгоно уу.
A.IV жарны төмөр хонь жил
B.IV жарны төмөр морь жил
C.III жарны төмөр хонь жил
D.III жарны төмөр морь жил
Чингис хаан “Хатгалдаанд амиа өрж урьд ам нээсний тусын тул ургийн ургаа хүртэл өнчдийн авлига аван автугай” хэмээсэн байдаг. (МНТ. УБ., 2011. 217 )
Сурвалжид юуны тухай өгүүлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Дайн байлдаанд мордогсод авлига авах
B.Дайн байлдаанд өнчдийг явуулахгүй байх
C.Дайн байлдаанд явсан хүмүүсийн ар гэрийнхнийг тэтгэх
D.Дайн байлдаанд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг тэтгэх
Чингис хаан Их Монгол улсын вангаар хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг
B.Мухулай
C.Цагадай
D.Үсүн өвгөн
Чингис хаан Их Монгол улсын заргач(шүүгч)-аар хэнийг томилсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Шихихутаг
B.Мухали
C.Цагадай
D.Үсүн өвгөн
1235 оны баруун зүгт хийсэн ахмад хөвгүүдийн аян дайны ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Оросын газар нутгийг эзлэн өөрийн төрт улсыг байгуулах эхлэлийг тавьсан
B. Зүүн Европийг нэгтгэн эзэнт улс болох эхлэлийг тавьсан
C. Оросын Вант улсуудын газар нутгийг нэгтгэн их гүрэн болгох эхлэлийг тавьсан
D. Баруун Европийн газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулах эхлэлийг тавьсан
“Монголын нууц товчоо”-нд Өгөдэй хааны 4 сайн үйл хэмээн, “.... Усгүй газар худаг усыг гаргасан, бор дарснаас татгалзсан ... ” гэх зэргээр өгүүлсэн байдаг. Үлдсэн хоёр сайн үйл аль нь вэ?
A. 1. Бүх хятадыг нэгтгэсэн, 2. Бүх шашныг хүлээн зөвшөөрсөн
B. 1. Өмнөд Сүн улсыг эзэлсэн, 2. Бор гөрөөсийг хашаалсан
C. 1. Өртөө улааг байгуулав, 2. Алтан улсыг эзлэв
D. 1. Даргач тамгач нарыг суулгасан, 2. Өмнөд Сүн улсыг бүрэн эзэлсэн
Бат хаан, Сүбээдэй баатар нарын тэргүүлэн Орос, зүүн Европт хийсэн их аян дайн хэдээс хэдэн онд үргэлжилсэн бэ?
А. 1219-1225 он
B. 1225-1227 он
C. 1236-1241 он
D. 1251-1256 он
Өгөдэй хааныг нас барсны дараа төрийн хэргийг түр хамаарч байсан хатан аль нь вэ?
А. Сорхагтан
B. Бөртэ
C. Турхана
D. Огула хаймиш хатан
гөдэй хааныг нас барсны дараа төрийн хэргийг түр хамаарч байсан хатан аль нь вэ?
А. Сорхагтан
B. Бөртэ
C. Турхана
D. Огула хаймиш хатан
"Монголын нууц товчоо "-нд "...Өгэдэй хаан өгүүлрүүн... Усгүй газраа худаг эрүүлж, гаргуулж, улс иргэнийг ус өвснөө хүргүүлэв" хэмээн өгүүлсэнд доор өгөгдлөөс аль нь тохирохыг сонгоно уу.
A. Шинэ газар нутаг эзлэн бэлчээр нутагаа тэлсэн
B. Тариан тайлбайг бэлчээр нутаг болгосон
C. Худаг гаргуулж бэлчээр нутгаа тэлсэн
D. Ой тайгыг бэлчээр нутаг болгосон
