NEW
Font size
Worksheetsтүүх 9-р анги
Total questions: 15
Worksheet time: 15mins
Монголчууд XX зууны эхэн үе ядуу буурай орон болсны гол шалтгааныг сонгоно уу.
A. Нүүдлийн мал аж ахуй хоцрогдон аж үйлдвэр хөгжөөгүй учир
B. Гадаадаас зээл тусламж авч байгаагүй учир
C. Ноёд язгууртнууд ард иргэдээс маш их хэмжээний татвар авч байсан учир
D. Тусгаар тогтнолоо алдаж харь улсын эрхшээлд орсон учир
Хүрээнд Орос улсын консулын газар хэдэн онд байгуулагдсан бэ?
A. 1861 он
B. 1905 он
C. 1909 он
D. 1924 он
Шинэ засгийн бодлого аль улсын тусын тулд байсан бэ?
A. Монгол улс
B. Хятад улс
C. Манж Чин улс
D. Орос, Япон улс
Монголчууд манжийн эрхшээлд орсон хугацааг зөв тохируулна уу.
1. Ойрад Монгол А. 1636 он
2. Халх Монгол В. 1691 он
3. Өвөр Монгол С. 1755 он
А. 1C 2A 3B
B. 1B 2C 3A
C. 1B 2A 3C
D. 1C 2B 3A
Тусгаар тогтнолын төлөө Орос улсаас тусламж хүсэхээр явсан төлөөлөгчдийг нэрлэнэ үү.
A. Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Гүн Хайсан
B. VIII Богд Жавзандамба, Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд
C. Т.Намнансүрэн, С. Магсаржав, Ж.Дамдинсүрэн
D. Бадамдорж, Магсаржав, Дамдинсүрэн
1911 оны 12 сарын 29 билгийн тооллын ямар жилийн хэдэн сарын хэдэн байсан бэ?
A.Улаагчин хулгана жилийн намрын адаг сарын шинийн найман
B.Цагаагчин гахай жилийн өвлийн эхэн сарын шинийн найман
C.Цагаагчин хулгана жилийн өвлийн дунд сарын шинийн есөн
D.Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн
Манж амбан Сань До Хүрээнээс хэзээ хөөгдсөн бэ?
A. 1912.12.04
B. 1911.12.04
C. 1910.12.04
D. 1911.12.29
Тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаад VIII Богд Жавзандамба хутагтад ямар цол өргөмжилсөн бэ?
A. Нарангэрэлт түмэн наст Богд хаан
B. Шашин төрийг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст Богдхаан
C. Монголын эзэн шашныг баригч, Нарангэрэлт түмэн наст Богд хаан
D. Хэмжээгүй эрхт Нарангэрэлт түмэн наст Богд хаан
1907 оны Орос Японы гэрээний гол агуулгыг зөв тодорхойлсныг сонгоно уу.
A. Гадаад Монголын тусгаар тогтнолыг тууштай дэмжинэ гэж тохиролцсон
B. Өвөр Монголоос бусад Монголчуудыг нэтгэх нь зөв гэж үзсэн
C. Гадаад монгол дахь Оросын нөлөөг хүлээн зөвшөөрсөн
D. Гадаад монгол дахь Японы нөлөөг хүлээн зөвшөөрсөн
XIX зууны сүүл XX зууны эхээр Хятад иргэдийг Ар Монголд олноор нь нүүлгэн, суурьшуулах болсны шалтгаанаас зөвийг сонгоно уу.
А. Хүн амын тоог нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэх
B. Монголчуудын улс төрийн эрх мэдлийг хасах
C. Монголчуудыг үндэстнийх нь хувьд цусаар уусгаж хятадчилах
D. Мал аж ахуйг сэргээх, өргөн уудам нутагт тариаланг хөгжүүлэх
Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгээр удирдуулсан 5 замын их цэрэг Өвөр Монголыг чөлөөлөх тулалдаан юуны учир тасалдсан бэ?
А. Цэргийн хүч хэтэрхий цөөн байсан учир
B. Зэвсэг техник хомс байсан учир
C. Орос улсын тусламж хожимдож ирсэн учир
D. Хөрш орнуудад таатай байгаагүй зөрчсөн учир
1912.04.25-ны Орос Японы гэрээний гол агуулгаас зөвийг сонгоно уу.
A. Ар Монголыг ДИУ-ын мэдэлд автономит эрхтэй байлгах, Өвөр Монгол, Баруун Монголыг ДИУ-ын 1 муж байлгах
B. Өвөр Монголыг Японы, Гадаад Монголыг Оросын ашиг сонирхлын бүс байлгах
C. Орос Монголын найрамдлын гэрээ байгуулж, Орос Монголын зах зээлд давуу эрхтэй байлгах
D. Монголын хил хязгаарыг халх 4 аймаг Ховдын хязгаараар тогтоож, тусгаар тогтнуулах
“Олноо өргөгдсөн Монгол улс”- ын үеийн яамдыг сайд нартай нь зөв тохируулна уу.
1. Гадаад яам А. Г.Чагдаржав
2. Сангийн яам В. Да лам Цэрэнчимэд
3. Дотоод яам С. Чин ван Ханддорж
A. 1С 2А 3В
B. 1A 2C 3B
C. 1A 2B 3C
D. 1C 2B 3A
Түүхэн үйл явдлуудыг он цагтай нь зөв тохируулна уу.
1. Улиастайд Монгол цэргийн бослого гарав. А. 1910 он
2. Түр засгийн газар байгуулагдав В.1911 он
3. Хүрээний лам нар болон Хятадуудын хоорондох зодоон С.1900 он
A. 1С 2А 3В
B. 1A 2C 3B
C. 1A 2B 3C
D. 1C 2B 3A
Монголын анхны сонин хэдэн онд, ямар нэртэйгээр гарч байсан бэ?
A. 1915 онд Нийслэл хүрээний сонин бичиг
B. 1913 онд Шинэ толь хэмээх бичиг
C. 1918 онд Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг
D. 1905 онд Монгол үсгийн бодрол
