NEW
Font size
Worksheets8-р анги тест 5
Total questions: 11
Worksheet time: 8mins
XV-XVIII зууны утга зохиолд баатарлаг, энх тайвныг мөрөөдсөн өнгө аяс давамгайлж байсан учир шалтгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
A. Монголчууд эв нэгдэлгүй өөр хоорондоо тэмцэлдэж байсан.
В. Манжийн эсрэг бүх Монголчууд нэгдэн тэмцэж байсан
C. Баатарлаг тулалдаж энх тайвныг тогтоож байсан
D. Бусдын халдан түрэмгийллийг эсэргүүцэж байсан
Халхын Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын 1686 онд ямар үсэг зохиосон бэ?
А. Тод үсэг
B. Али Гали үсэг
C. Худам Монгол үсэг
D. Соёмбо үсэг
Манж Чин улсын зүгээс Монголчуудыг эрхшээлдээ хянан захирч, төрийн бодлогоо хэрэгжүүлэх байгуулгуудыг байгуулсан нь ямар үр дагаварт хүргэсэн болохыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Хүрээ, Ховд, Улиастайд сайдын болон амбаны газар байгуулсан нь Монголчуудыг нэгдэн нийлэх, хэсэгчлэн тэмцэхэд дэм болсон
B. Хүрээ, Ховд, Улиастайд сайдын болон амбаны газар байгуулсан нь Монголчуудыг урт удаан хугацаанд захиран барьж байх бодлого, олон хэсэгт хуваасан нь нэгдэн нийлэхээс сэрэмжилсэн үйл явдал болсон
C. Хүрээ, Ховд, Улиастайд сайдын болон амбаны газар байгуулсан нь Монголуудаас алба татвар хураахад хялбар болж, хууль хэрэгжүүлэхэд хялбар болсон
D. Хүрээ, Ховд, Улиастайд сайдын болон амбаны газар байгуулсан нь Хятадлын мөнгө хүүлэл эрчимжих болсон
Манж Чин улсын зүгээс Монголчуудыг өөртөө нэгтгэн гадаад, дотоод Монгол хэмээн хувааж олон жижиг хошуунд хуваасны сөрөг үр дагаврыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Монголчууд олон аймаг, хошуунд хуваагдсанаар төр удирдах урлагт суралцаж өөр хоорондоо өрсөлдөх болсон
В. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар татвар, мөнгө хүүллийн систем нэвтэрч худалдаачид өрсөлдөх болсон
С. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар нэгдэн нийлэх, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг таслан зогсоосон
D. Монголчуудыг олон аймаг, хошуунд хувааснаар нэгдсэн удирдлагыг таслан зогсоосон
Манж Чин улсын зүгээс шарын шашныг дэмжих болсон шалтгааныг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Монголчуудыг шарын шашнаар дамжуулан өөрийн эрхшээлд үг дуугүй баримтлан захирч байхад чухал байсан учраас
В. Монголчуудыг шарын шашнаар дамжуулан оюун санааг нь удирдаж байсан учраас
C. Монголчууд шарын шашин шүтдэг учир хожим оюун санаа, сүсэг бишрэлээр нэгдэн нийлэх бололцоо олгож байсан учраас
D. Монголчуудад шарын шашнаар дамжуулан боловсрол олгож байсан учраас
Хятадын худалдаачдын мөлжлөгийн гол аргад аль нь хамааралтай вэ?
А. Хүүтэй зээл өгч хүүгийн хүүгээр мөлжинө
В. Бага насны эх мал болон ирэх жилийн төлийг үнэгүй авна
С. Татварыг нэмэгдүүлэх
D. Өндөр үнэтэй бараа зарах
Жиргун хутагт тав дугаар Далай ламаас "Галдан Данжүн бошгот хаан" хэмээх цол соёрхсон тухай тамгатай албан бичгийг Галданд өргөн барьсан. Энэхүү мэдээний ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Галдан хаан Далай ламтай ойр харьцаж түүний зөвлөгөөг даган биелүүлж байсан
B. Далай лам Галдан хаанаас тусламж авах зорилгоор түүнийг хүлээн зөвшөөрч цол хэргэмээр шагнаж байсан
C. Далай ламын шавь байсан учраас түүнд цол хэргэм, газар нутгаар шагнаж байсан
D. Галдан хаанд Далай лам үнэнч гэдгээ илэрхийлж цол хэргэм олгож байсан
Дараахаас аль нь XVII зуунд Зая Бандида Намхайжамцын зохиосон үсэг вэ?
A.Али гали үсэг
B.Тод үсэг
C.Соёмбо үсэг
D.Вагиндра үсэг
Бурхны шашны ном судар орчуулах ажил Лигдэн хааны үед үлэмж амжилт олж, Ганжуур хэмээх хөлгөн судрыг орчуулах ажлыг хийж, 113 ботиор алт мөнгөөр бичиж гаргажээ. Энэ ажил хэддүгээр зууны хэддүгээр хагаст хийгдсэн бэ?
A.XVI зууны I хагас
B.XVI зууны II хагас
C.XVII зууны I хагас
D.XVII зууны II хагас
Өндөр гэгээн Занабазар 1686 онд “Сомбо үсэг” -ийг зохиожээ. Энэ нь хэддүгээр жаран бэ?
A.IXжаран
B.X жаран
C.XI жаран
D.XII жаран
Монголд Буддын шашин гурван удаа дэлгэрсэн. Гурав дахь удаагийн буюу XVI зууны II хагаст дэлгэрэхдээ эхний хоёр дэлгэрэлтээс юугаараа онцлог байсан бэ?
A.Бурхны шашны улааны урсгал дэлгэрсэн.
B.Зөвхөн ордны хэмжээнд язгууртны дунд дэлгэрсэн.
C.Бурхны шашны шарын урсгал, нийтийг хамран дэлгэрсэн.
D.Монголын уламжлалт бөөгийн шашны зүгээс дэмжлэг авсан.
