NEW
Font size
Worksheets8-р анги тест 9
Total questions: 12
Worksheet time: 6mins
Телефон утсыг анх хэн зохиосон бэ?
A.Семюэл Морзе
B.Александр Грэхэм Бэлл
C.Гульельмо Маркони
D.Томас Эдисон
Францын Шарьл Монтескье (1689-1755) “Хуулийн амин сүнс” бүтээлдээ засгийн эрх мэдлийг хэрхэн тодорхойлсон бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Засаглалын эрх мэдэл хуулийн хүрээнд хэрэгжих ёстой
B.Засгийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж хуваан бие биедээ хяналт тавих ёстой
C.Иргэд нийгмийг удирдан жолоодох, хууль тогтооход оролцох ёстой
D.Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын бүх эрх мэдэл хааны гарт байх ёстой
............................ бол мухар сүсэг, хэдхэн хүний хязгааргүй эрх мэдэл, шинжлэх ухаанч бус сэтгэлгээ зэрэг зүй бус явдлыг шүүмжилж, нийгмийн харилцааны зүй тогтол, эрүүл зөв үзэл, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлхэд шинэ үзэл, тайлбар өгсөн хөдөлгөөн юм. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу.
A.Хүмүүнлэг үзэл буюу гуманизм
B.Соён гэгээрлийн хөдөлгөөн
C.Сэргэн мандалт
D.Соён гэгээрүүлэх үзэл санаа
Ном унших нь язгууртнуудын дунд байдаг зүйл биш болж, дунд ангийг ч хамрах болов. Ном уншдаг хүмүүс нэмэгдэхийн хэрээр ном, тогтмол хэвлэл улам бүр олширч байв. Жишээ нь Их Британид тогтмол хэвлэлийн тоо 1700 онд 25, 1760 онд 103, 1780 онд 158 болж өсжээ.Сурвалжийн мэдээг уншаад энэхүү үзэгдэл нь юуны илрэл болохыг зөв хариултаас сонгоно уу.
A.Хүмүүнлэг үзлийн үр дүн
B.Соён гэгээрлийн үр дүн
C.Сэргэн мандлын үр дүн
D.Шинэчлэлийн үр дүн
Соён гэгээрлийн хөдөлгөөн алинаас нь эхтэй вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Английн улс төр
B.Оюуны соёл
C.Шашны шинэтгэл
D.A,B,C хариулт зөв.
Соён гэгээрүүлэх хөдөлгөөний үзэл санаа XVIII зууны Европын уран зохиолд тусгалаа олсон байдаг. XVIII зууны эхний ба сүүлчийн оныг тодорхойлж зөв хариултаас сонгоно уу.
A.1800 -1899 он
B.1801 -1900 он
C.1800 -1701 он
D.1701 -1800 он
Соён гэгээрлийн хөдөлгөөний ач холбогдлыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Эзэн хааны зарлиг бол тэнгэрийн санаа юм гэсэн үзлийг бий болгосон.
B.Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн
C.Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг.
D.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шинэ үеийн түүхийн эхлэл болж өгсөн юм.
Капиталист тогтолцооны давуу талыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх ёстой.
B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах ёстой.
C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах ёстой.
D.Хувь хүн өөрийн хүсэл сонирхлын дагуу бүтээх боломжтой.
Соён гэгээрлийн хөдөлгөөнөөр бий болж өнөөдрийн төр засагт уламжлагдан ирсэн үзэл санаа аль нь вэ? Үнэлэлт дүгнэлт өгч зөв хариултыг сонгоно уу.
A.Төр бол би.
B.Эзэн хааны зарлиг бол тэнгэрийн санаа юм.
C.Төрд хууль үйлчлэх ёстой.
D.Хүмүүнлэг үзлийг дэлгэрүүлэн урлагийг шинэ шатанд гаргав.
Соён гэгээрлийн хөдөлгөөний ач холбогдлыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шашныг улам хөгжүүлсэн.
B.Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн.
C.Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг.
D.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлсэн.
Соён гэгээрлийн хөдөлгөөний үр дүнг дараах ойлголтуудаас ялган тодорхойлж зөв хариултыг сонгоорой.
A.Соён гэгээрлийн хөдөлгөөн нь шашныг улам хөгжүүлсэн
B.Эртний Грек, Ромын соёлын хөгжлийн уламжлалыг сэргээсэн.
C.Соён гэгээрлийн хөдөлгөөнийг ренесанс хэмээн түүхэнд нэрлэдэг.
D.Соён гэгээрлийн хөдөлгөөн үр дүнд ном, тогтмол хэвлэл олширсон
Капиталист тогтолцооны сөрөг үр дагаврыг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх болсон.
B.Хүн бүрт нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах болсон.
C.Төр ажилчин ангийн эрх ашгийг ямагт хамгаалах болсон.
D.Нийгэмд баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдсэн.
