NEW
Font size
WorksheetsXVII-XX зууны эхэн үеийн монгол
Total questions: 26
Worksheet time: 24mins
XVII зууны үед Монголчууд тусгаар тогтнолоо алдахад нөлөөлсөн гадаад шалтгаанд аль нь хамаарах вэ?
Дотоодын эв нэгдэл алдагдаж эрх мэдлийн төлөө тэмцэлдэх болсон.
Хятадын Мин улсын хагалан бутаргах бодлого нөлөөлсөн.
Их хааны сүр хүч буурч түүнд захирагдахаас татаглзах болсон
Аймаг тэргүүлсэн ноёд хувийн ашиг сонирхлыг илүүд үзэх болсон.
1640 оны Монгол-Ойрадын Их цааз хэмээх хууль хаана батлагдсан бэ?
Ил Тарвагатайн Улаан бураа
Ширээ цагааннуур
Заг байдрагийн Хүрэн бэлчир
Сөнөдийн Ар элстэй
Өвөр Монгол Манжийн эрхшээлд орох болсон цаг хугацаа, газар аль нь вэ?
1636 онд Мүгдэнд болсон чуулганаар
1640 онд Хөх хотод болсон чуулганаар
1688 онд Заг Байдрагийн Хүрэн бэлчирт болсон чуулганаар
1691 онд Долоннуурт болсон чуулганаар
Аль нь Халимаг Монголчуудаас бүрэлдсэн бэ?
Хөх нуурт суурьшсан Хошуудыг хэлнэ.
Байгал нуур орчмын буриад монголчуудыг хэлнэ.
Ижил мөрөнд суурьшсан ойрад монголчуудыг хэлнэ
Төвөдөд суурьшсан ойрадыг хэлнэ.
Лигдэн хаан аль үйлдлийг “төрөөс этгээд явдал” хэмээн үзэж байсан бэ?
Манжийн хаантай худ ургийн холбоо тогтоов.
Манжийн талтай найрамдалт харилцаа тогтоох
Манжийн хаанаас их шан харамж хүртэх
Хааны төрөөс салан тусгаарлах санаархал
Лигдэн хааны “тайван төрөөр нэгтгэх” бодлогыг аль нь илэрхийлж байна вэ?
Манжийн хаантай худ ургийн холбоо тогтоов.
Цахар түмнээ зүүн, төв, баруун гурван түмэнд хуваав
Манжийн хаанаас Монгол ноёдод цол хэргэм, их шан харамж өгөв.
Төвлөрсөн засаглалыг эсэргүүцэн, салан тусгаарлав.
Халх Монголчууд Манжид дагаар орох ёслол болсон цаг хугацаа, газар орныг аль нь илэрхийлж байна вэ?
1636 онд Мүгдэнд болсон чуулганаар
1639 онд Ширээ цагаан нуурт болсон чуулганаар
1686 онд Заг Байдрагийн Хүрэн бэлчирт болсон чуулганаар
1691 онд Долоннуурт болсон чуулганаар
Лигдэн хааны “Дайчин төрөөр нэгтгэх бодлого”-ын хор уршиг юу вэ?
Халхын хангуудтай эвдрэлцсэн.
Дотоодын задралыг улам түргэтгэсэн.
Хятадын Мин улстай дайсагналцсан.
Манжийн түрэмгийллийг идэвхжүүлсэн.
Манжийг эсэргүүцсэн Монголчуудын 1755-1758 оны зэвсэгт бослого дарагдсан шалтгаанд аль нь хамаарахгүй вэ?
Манж нар цэрэг, зэвсгийн хувьд давуу байсан.
Босогчид нэгдмэл зохион байгуулалтгүй урсалаар оролцож байсан.
Бослогын удирдагчдын дотор санал зөрөлдөөн гарсан.
Бослогыг жирийн иргэд дэмжихгүй байсан.
Манжийг эсэргүүцсэн Монголчуудын 1755-1758 оны зэвсэгт бослогын удирдагч нар аль нь вэ?
Чингүнжав, Дондогманж, Цэнгүнжав
Амарсанаа, Чингүнжав, Цэнгүнжав
Чингүнжав, Амарсанаа, Дондогманж
Цэнгүнжав, Амарсанаа, Дондогманж
1880 онд Онолтоор удирдуулсан бослого хаана гарсан бэ?
Засагт хан аймагт
Сайн ноён хан аймагт
Түшээт хан аймагт
Сэцэн хан аймагт
Монголчууд 1755-1758 онд Манжийг эсэргүүцэн тэмцэхдээ ямар хэлбэрийг хэрэглэсэн бэ?
Дугуйлан
Шилийн сайн эр
Зэвсэгт бослого
Заргын тэмцэл
XVII-XX зууны эхэн үеийн монгол ноёд тайж нарын харьяат ардыг ............. гэнэ. Зөв хариултыг сонгоно уу.
Хамжлага ард
Шавь ард
Сум ард
Лам ард
Чингүнжав Манжийн цэрэгт баригдах болсон гол шалтгаан аль нь вэ?
Амарсанаа, Дондогмаанж тэргүүтэй удирдагчид хүчээ нэгтгээгүй
Занагарбу, Ням нар хаан ширээ булаацалдан тэмцэлдсэн.
Тэмцлийн үйл явцад Өвөр Монголын зарим ноёд оролцсон.
Халхын олонх ноёд тус тусын цэргийн хамт салж явсан.
Буриад Монгол Орос улсад эзлэгдэх болсон шалтгаанд аль нь үл хамаарах вэ?
Буриадуудын олонхи Халх монгол руу дүрвэн орж ирсэн бөгөөд Буриад нутаг эзгүйрсэн
Халх, Зүүнгарын тэмцэл нь Буриадыг анхаарлын гадна орхигдуулсан.
Хаант Оросын цэргүүд орчин үеийн зэвсэг хэрэгслээр давуу байсан.
Буриадуудын тархай бутархай байдал нь Орос эзлэгдэх нөхцөл болсон
Манжийн эрхшээлийн үеийн хошуу захирагч ноёдыг ....... хэмээн нэрлэдэг байв.
Засаг
Ван
Хан
Тайж
Манжийн үеийн Монголын засаг захиргааны хамгийн бага нэгж аль нь вэ?
Хошуу
Хондог сум
Сум
Арван
Оросууд Халимагийг эзэрхэхийн тулд хэрэгжүүлж байсан бодлогод аль нь хамаарахгүй вэ?
Халимагийг гадаад улстай харилцахыг нь хориглов
Халимагийн Хаанд зөвлөх эрх бүхий зайсангуудыг дураар сонгох болов
Халимагуудыг христийн шашинд хүчлэн оруулж эхэлжээ.
Оросууд Халимагийн нутагт цэргийн бэхлэлт шивээ барин суурьших болсон
Чингүнжав Манжийн цэрэгт баригдах болсон гол шалтгаан аль нь вэ?
Амарсанаа, Дондогмаанж тэргүүтэй удирдагчид хүчээ нэгтгээгүй.
Занагарбу, Ням нар хаан ширээ булаацалдан тэмцсэн.
Тэмцлийн үйл явцад Өвөр Монголын зарим ноёд оролцсон.
Халхын олонх ноёд тус тусын цэргийн хамт салж явсан.
1907 онд Жирмийн чуулганы Жалайд хошуунд тайж гаралтай Цогдалайн удирдсан зэвсэгт бослогын улмаас Манжийн засгаас авсан арга хэмжээ аль нь вэ?
Уг хошуунд гадны шашныг нэвтрэн орохыг хориглосон.
Уг хошуунд газар хагалбарлахаа түр зогсоосон.
Уг хошуунд Хятад худалдаачдын мөнгө хүүлэхийг зогсоосон.
Хятад худалдаачдын өрийн данс харааг устгаж өгсөн.
Манжийн элч төлөөлөгч, цэрэг, албан бичиг зэргийг яаралтай нэвтрүүлэн хүргэх зориулалттай өртөөг юу гэж нэрлэж байсан бэ?
Шуурхай өртөө
Суман өртөө
Буухиа өртөө
Бушуу өртөө
Манжийн эрхшээлийн үед Халхад хамгийн сүүлд шинээр байгуулсан аймаг аль нь вэ?
Түшээт хан аймаг
Сэцэн хан аймаг
Сайн ноён аймаг
Засагт хан аймаг
Халимаг, Буриад Монголчуудын Орост эзлэгдсэн шалтгаанд үл хамаарах хувилбарыг сонгоно уу.
Монголчууд хоорондоо эв нэгдэлгүй, бие биенээсээ илүү гарах гэж тэмцэлдэж байсан.
Орос улс дорно зүг явуулах бодлогоо эрс идэвхжүүлсэн.
Халимаг, Буриад Монголчуудын зарим хэсгийг Оросууд дипломат аргаар өөртөө татсан.
Японы хүч түрсэн бодлого аргагүйн эрхэнд Оросыг дагахад хүргэсэн.
1905 оны намар Өвөр Монголын Жирмийн чуулганы өмнөд Горлос хошуунд Манж Чин улс, Хятадын худалдаачдыг эсэргүүцсэн зэвсэгт бослого гарчээ. Уг бослогыг хэн удирдсан бэ?
Амарсанаа
Лувсанданзан
Тогтох тайж
Чингүнжав
Манжийн эсрэг тэмцсэн ч хүчин мөхөсдөн Манжийн цэрэгт баригдаж, Бээжинд гэр бүл, эхнэр хүүхдийн хамт хүргэгдэн 1757 оны 3 сарын 11-нд цаазлуулсан. Энэ хэний тухай өгүүлж байна вэ?
Амарсанаа
Лувсанданзан
Тогтох тайж
Чингүнжав
1757 оны 6-7-р сард 3000 цэргээ удирдан Манжийн цэрэгтэй хагас сар орчим тулалдсаны эцэст ялагдал хүлээн, цөөн хүний хамт Орост зугтан очоод өвчний учир нас эцэслэв. Энэ хэний тухай өгүүлж байна вэ?
Амарсанаа
Лувсанданзан
Тогтох тайж
Чингүнжав
