wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Соёл бүлэг

Total questions: 29

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.
Э.Кассирер нь овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлүүдийг судалсан соёл судлаач эрдэмтэн юм. Дараах өгөгдлүүдийн аль нь түүний үзэл санааг тодорхойлох вэ?
a)
Хvн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан
b)
Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм.
c)
Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.
d)
Дэлхийн нэг нэгдмэл соёл байх боломжгүй, харин өөр өөрийн хувь тавилан бүхий янз бүрийн соёл байна.
e)
Соёлын хэлбэрт олон тооны нийтлэг ойлголт, зарчмууд илэрч байдаг.
2.
Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь үнэт зүйл, итгэл үнэмшил, ёс суртахууны өөрчлөлтөөс түрүүлж байж болно. Энэ нь онолын хувьд аль ойлголтод хамаарах вэ?
a)
Соёлын нэвчих үзэгдэл
b)
Соёлын гажилт
c)
Харийн соёлын ноёрхол
d)
Соёлын хожимдолт
e)
Соёлын холбоо
3.
Булаан эзлэх, шашин дэлгэрүүлэх, мэдээллийн хэрэгслийн нөлөө зэрэг олон сувгуудаар соёлын үнэт зүйл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явц............................юм.
a)
Соёлын цочирдол
b)
Соёлын түгээмэл шинж
c)
Соёлын нэвчилт
d)
Соёлын хожимдолт
e)
Соёлын хуримтлал
4.
Өвөр Монголчуудыг хятаджсан гэх боловч өнөөг хүртэл монгол хэлээрээ ярьж байгаа бол энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?
a)
Соёлын өөрчлөмтгий шинж
b)
Соёлын хувирамтгай шинж
c)
Соёлын тогтонги шинж
d)
Соёлын хөдөлгөөнт шинж
e)
Соёлын тогтворгүй шинж
5.
Соёлыг хүний үйл ажиллагааны үр дүн” гэдэг утгаар нь юу гэж ангилдаг вэ?
a)
Бүс нутгийн, үндэсний, олон улсын
b)
Ардын, нийтийн сонгодог
c)
Зонхилох, сөрөг, дагуул
d)
Биет ба биет бус
e)
Нэг хэв загварын ба олон хэв загварын
6.
Хувь хүний соёлын дээд буюу элит түвшин ямар хэрэгцээ давамгайлж байгаагаар Тодорхойлогдох вэ?
a)
Амьдралын орчин нөхцөлөө сайжруулах хэрэгцээ
b)
Материаллаг хэрэгцээ
c)
Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ
d)
Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ
e)
Бүтээн туурвих, оюуны хэрэгцээ
7.
Хямд, чанаргүй, үнэ цэнгүй, агуулгагүй бүхнээр өөрийгөө дүүргэсэн, материа хэрэгцээ нь давамгайлсан хүн өнөөдөр араатан авиртай болж гэмт хэргийн эзэн бол байна гэвэл энэ нь хувь хүний соёлын ямар түвшинг дүрсэлсэн бэ?
a)
Соёлын элит түвшин
b)
Соёлын дээд түвшин
c)
Соёлын хоёр дахь түвшин
d)
Соёлын доод түвшин
e)
Соёлын дунд түвшин
8.
Ес суртахуунаар дамжин хүмүүс зан харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшиж байдаг. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээний аль уурап хамаарах вэ?
a)
Зохицуулах үүрэг
b)
Төлөвшүүлэх үүрэг
c)
Танин мэдэхүйн үүрэг
d)
Үнэлэмж баримжааллын үүрэг
e)
Үнэт зүйлсийн үүрэг
9.
Ёс заншлыг тодорхойлох онцлог шинжийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Тодорхой нөхцөлд биеэ хэрхэн авч явахыг ёсчлон тодорхой зааж өгдөг.
b)
Албан ёсны хэм хэмжээ бөгөөд дагаж мөрдүүлэх явдлыг төрийн зүгээс хянаж, шалгаж байдаг.
c)
Үндэстэн бүхэн өөрийн гэсэн ёс заншилтай.
d)
Үндэстнийхээ олон зууны туршлагыг хуримтлуулах, хадгалах, хойч үедээ өвлүүлэх өвөрмөц арга юм.
e)
Тухайн ард түмэнтэй хамт үүсч, ёс суртахууны ухамсрын төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэдэг.
10.
Эрдэмтэд соёлыг онолын хувьд олон талаас нь судалж тайлбарладаг. Английн антропологич Э.Тайлор соёлыг хэрхэн тодорхойлсон бэ?
a)
Соёлын хэлбэрт олон тооны нийтлэг ойлголт, зарчмууд илэрч байдаг.
b)
Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан
c)
Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.
d)
Дэлхийн нэг нэгдмэл соёл байх боломжгүй, харин өөр өөрийн хувь тавилан бүхий янз бүрийн соёл байна.
e)
Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм.
11.
Нийгэмд тогтсон хэм хэмжээ алдагдсаны улмаас соёлын нэгдэл зөрчилддөг. Энэ нь онолын хувьд аль ойлголтод хамаарах вэ?
a)
Харийн соёлын ноёрхол
b)
Соёлын нэвчих үзэгдэл
c)
Соёлын гажилт
d)
Соёлын хожимдолт
e)
Соёлын холбоо
12.
Бүхий л соёлд нэгэн адил хамаардаг ерөнхий шинж тэмдэг үргэлж байдаг. Энэ нь онолын хувьд соёлын аль ойлголтод хамаарах вэ?
a)
Соёлын нэвчих үзэгдэл
b)
Соёлын олон талт байдал
c)
Соёлын нийтлэг шинж
d)
Соёлын салангид шинж
13.
Европт шилжин суурьшсан Халимагуудыг оросжсон гэх боловч буддын шашин, хэлээ эрхэмлэдэг, цагаан сараа тэмдэглэсээр ирсэн гэвэл энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?
a)
Соёлын хөдөлгөөнт шинж
b)
Соёлын хувирамтгай шинж
c)
Соёлын өөрчлөмтгий шинж
d)
Соёлын тогтонги шинж
e)
Соёлын тогтворгүй шинж
14.
Хувь хүний соёлын доод түвшин ямар хэрэгцээ давамгайлж байгаагаар тодорхойлогдох вэ?
a)
Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ
b)
Оюуны хэрэгцээ
c)
Бүтээн туурвих хэрэгцээ
d)
Материаллаг хэрэгцээ
15.
Ёс суртахууны хэм хэмжээ нь хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн ашиг сонирхолтой нийцүүлэн чиглүүлж байдаг. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээний аль үүрэгт хамаарах вэ?
a)
Хуримтлуулах, хадгалах үүрэг
b)
Төлөвшүүлэх үүрэг
c)
Үнэлэмж баримжааллын үүрэг
d)
Зохицуулах үүрэг
e)
Танин мэдэхүйн үүрэг
16.
Ес суртахууны хэм хэмжээг тодорхойлох онцлог шинжийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Нийтлэг шинжтэй учир татгалзах үндэслэл үгүй.
b)
Нийт хүн төрөлхтнийг хамарсан түгээмэл шинжтэй.
c)
Хүмүүнлэг байх, шударга байх ёстой гэсэн ерөнхий зарчим, шаардлагыг зааж өгдөг.
d)
Төрөөс тогтоож өгсөн тул заавал биелүүлэх шинжийг агуулдаг.
e)
Хүн өөртэйгөө болон гэр бүл, хамт олонтой, бусад хүмүүстэй, нийгэмтэй харилцах харилцааг зохицуулж байдаг зарчим, шаардлагууд юм.
17.
Соёлыг илрэх байдлаар нь ..................... , ...................... гэж ангилна.
a)
Эдийн болон оюуны
b)
Биет ба биет бус
c)
Эртний болон орчин үеийн
18.
Өнөө үеийн ардчилсан , нээлттэй гадаад харилцааны үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Соёлын гадуурхал
b)
Соёлын даяаршил
c)
Зонхилох соёл
19.
Соёлын үйлдвэрлэлийг нэрлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Бүтээлч шинэ эдийн засаг
b)
Соёлын орон зай
c)
Утаагүй үйлдвэрлэл
d)
Соёл суурилсан бүтээлч үйлдвэрлэл
20.
Хүн бүрийн өвөрмөц онцлогийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн гэсэн нь хэний үзэл вэ?
a)
Э.Фромм
b)
Н.Макиавелли
c)
Ж.Локк
d)
М.Вебер
21.
"Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн" гэж ямар хуульд заасан байдаг вэ?
a)
МУ-ын хөдөлмөрийн тухай хууль
b)
МУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
c)
МУ-ын Үндсэн хууль
d)
МУ-ын соёлын тухай хууль
e)
Option 2
22.
Тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтэгдэхүүн, түүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог ............................. гэнэ.
a)
Соёлын дархлаа
b)
Соёлын үйлдвэрлэл
c)
Соёл судлал
d)
Соёлын бүтээгдэхүүн
23.
"Соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, бичиг үсэг, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ном судар, шашдир болон соёл судлалын бүтээл хамаарна гэж ямар хуульд заасан байдаг вэ?
a)
МУ-ын Соёлын тухай хуульд
b)
МУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
c)
МУ-ын Боловсролын тухай хуульд
24.
Нийгмийн цөөнх болон дээд давхрааны төлөөлөгчид зриулагдан тэдний захиалгаар бий болгосон соёлыг ...................... гэнэ.
a)
Нийтийн соёл
b)
Элитийн соёл
c)
Ардын соёл
d)
Дагуул соёл
25.
Соёлын эрх чөлөөний суурь зарчмуудад хамраалгүйг олж тэмдэглэнэ үү?
a)
Соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх
b)
Соёлын тэгш байдлыг үнэлэх
c)
Соёлын тулгалт хийх
d)
Уламжлалт ёс заншлыг хадагалах
e)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг хүндэтгэх
26.
Аливаа соёл өөрийхөө утга учрын хүрээнд оршдог. Жишээ нь энэтхэгчүүд үхрийн махнаас татгалзаж, гахайн мах иддэгбайхад еврейчүүд гахайн мах иддэггүй ажээ. Энэ жишээнд холбогдох онолыг олно уу?
a)
Этноцентризм
b)
Релятивизм
c)
Соёлын универсал
d)
Угсаатны онол
27.
Эзлэгдсэн орны ард түмэнд сүсэг бишрэлээ тулгахаас эхлээд зарим улс оронд "Америк аж төрөх ёс", "Зөвлөлт аж төрөх ёс" -ыг хүчээр тулгах гэсэн оролдлогууд байсан нь аль үзлийн жишээ вэ?
a)
Этноцентризм
b)
Релятивизм
c)
Соёлын универсал
28.
............ бол хүмүүсийн хоорондын харилцааны үндсэн хэрэгсэл, болзмол утгатай тэмдэгүүдийн систем юм.
a)
Бэлгэ тэмдэг
b)
Хэл
c)
Үнэт зүйл
d)
Хэм хэмжээ
29.

Дэд соёлыг юу юу гэж ангилдаг вэ?

a)
Зонхилогч, сөрөг
b)
Үндэсний , шашны, нийтийн
c)
Үндэсний, шашны, мэргэжлийн
d)
Шашны, мэргэжлийн, сөрөг
e)
Зонхилогч, дагуул, сөрөг