Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм, нийгмийн харилцаа XI

Total questions: 12

Worksheet time: 6mins

Name
Class
Date
1.

Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Тэгш бус байдал

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн гажуудал

d)

Нийгмийн давхраа

2.

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ.

a)

Тэгш бус байдал

b)

Нийгмийн давхраа

c)

Нийгмийн нийтлэг

d)

Нийгмийн ялгарал

3.

Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал

a)

Нийгмийн давхраа

b)

Нийгмийн давхраажилт

c)

Тэгш бус байдал

d)

Нийгмийн ялгарал

4.

Баялаг, нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэг.

a)

Нийгмийн давхраажилт

b)

Нийгмийн давхраа

c)

Нийгмийн нийтлэг

d)

Нийгмийн ялгарал

5.

Ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдэл.

a)

Нийгмийн ялгарал

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн давхраа

d)

Нийгмийн нийтлэг

6.

Дараах ойлголтоос аль нь бурангүй үзлийг тодорхойлсон байна вэ?

a)

Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хаах үйлдэл

b)

Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг.

c)

Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага

d)

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрэй зааглагдан хуваагдах ойлголт.

7.

Бүтэц чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л.Уорнерын жишээ загвар аль нь вэ?

a)

Дэлгүүрийн эзэн, эмчийн нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.

b)

Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.

c)

Их хэмжээний баялагийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүү хүндэтгэдэг.

d)

Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

8.

Дараах ойлголтуудын аль нь зөрчилдөөний онолын үзэл баримтлалд хамаарах вэ?

a)

Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэх ба нийгмийг хөдөлгөгч хүч нь болдог.

b)

Нийгмийн зөрчил нь ангийн ялгаанаас гадна шашин, үзэл суртлаас хамаардаг.

c)

Тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг.

d)

Ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үздэг

9.

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг.................................. гэнэ.

a)

Нийгмийн хувьсал

b)

Нийгмийн шинэчлэл

c)

Нийгмийн хувьсгал

d)

Нийгмийн хяналт

10.

Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?

a)

Г. Ленский, Ж. Ленский

b)

М. Вебер

c)

Тённис

d)

Т. Парсонс

11.

Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?

a)

Г. Ленский, Ж. Ленский

b)

М. Вебер

c)

Тённис

d)

Т. Парсонс

12.

Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?

a)

Г. Ленский, Ж. Ленский

b)

М. Вебер

c)

Тённис

d)

Т. Парсонс