Font size
WorksheetsСанхүүгийн бүртгэл
Total questions: 24
Worksheet time: 28mins
Цаг үеийн систем ашиглаж бараа материалаа бүртгэж байгаа үед бэлтгэл ажиллагааны зардлыг ямар дансанд бүртгэх вэ?
Худалдан авалт
Бэлтгэл ажиллагааны зардал
Бараа материал
Борлуулалтын зардал
Байнгийн системийн үед дараахаас аль нь зөв бэ?
Бараа материалыг худалдан авсан үед өртгөөр нь БМ дансанд бүртгэдэг.
Худалдан авалтын буцаалт гарсан үед ХА-ын буцаалт дансанд бичилт хийдэг.
Бараа материал худалдан авахтай холбогдсон гарсан зардлыг БАЗ дансанд тусгадаг
Бараа материалыг худалдан авсан үед ХА-т дансанд бүртгэдэг.
Цаг үеийн систем ашиглаж байгаа үед “Худалдан авалт”дансыг хаах бичилтийн хэрхэн гүйцэтгэх вэ?
Дт: ОЗНД Кт:Худалдан авалт
Дт: Худ авалт Кт:ОЗНД
Дт: ҮАЗ Кт:Худалдан авалт
Дт: ББӨ
Кт: Худалдан авалт
Жижиг мөнгөн сангийн Кт-д хэзээ бичилт хийх вэ?
Татан буулгах үед
Зардал гарах тухай бүрд
Хэмжээг нэмэгдүүлэх үед
Анх байгуулах үед
Хүрэлцээгүй сантай чекийг 2 баганат тохируулгын тайланд хэрхэн тохируулах вэ?
Бүртгэлийн үлдэгдэл дээр нэмж
Банкны үлдэгдлээс хасч
Бүртгэлийн үлдэгдлээс хасч
Банкны үлдэгдэл дээр нэмж
Бат 3 жилийн дараа 10,000,000 төгрөгтэй болохын тулд 12%-ийн хүүтэй хадгаламжид өнөөдөр хэдэн төгрөг хадгалуулах шаардлагатайг тооцохын тулд............................. тооцно.
Үечилсэн төлбөртэй мөнгөний өнөөгийн үнэ цэнийг олох томьёололоор
Үечилсэн төлбөртэй мөнгөний ирээдүйн үнэ цэнийг олох томьёололоор
Нэг удаагийн төлбөртэй мөнгөний ирээдүйн үнэ цэнийг олох томьёололоор
Арилжаалах зорилгоор эзэмшиж байгаа өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалтыг санхүүгийн тайланд .......... тайлагнана.
Нэрлэсэн үнээр нь
Өртгөөр нь
Бодит үнэ цэнээр нь
Хорогдуулсан өртгөөр нь
Найдваргүй авлагыг бүртгэх шууд бус аргыг ашиглаж байгаа үед авлагыг данснаас хасах бичилт нь :
Найдваргүй авлагын нөөцийг өсгөх ба цэвэр ашгийг бууруулна.
Дансны авлагыг бууруулах ба найдваргүй авлагын нөөцийг өсгөнө.
Дансны авлага ба найдваргүй авлагын нөөцийг нэгэн зэрэг бууруулна.
Дансны авлага ба цэвэр ашгийг бууруулна.
100 хоногийн хугацаатай , 20%-ийн хүүтэй авлагын бичгийг 80 хоногийн дараа 25%-ийн хүүгийн түвшинд борлуулсан. Борлуулалтаас хүлээн авах мөнгө нь:
Нэрлэсэн үнэ хасах нь 25%-ийн дискаунт
Дуусвар үнэ хасах нь 25%-ийн дискаунт
Нэрлэсэн үнэ хасах нь 20%-ийн дискаунт
Дуусвар үнэ хасах нь 20%-ийн дискаунт
Үндсэн хөрөнгийн анхны өртөг 2,000,000₮, Хуримтлагдсан элэгдэл 800,000₮, Үлдэх өртөг 200,000₮ байсан бол үлдэгдэл өртгийг тооц.
1,800,000
2,000,000
200,000
1,200,000
Бараа материалын худалдан авсан үнэ 1,500,000₮, Тээвэр зардал 200,000₮, гаалийн татвар (эргэн суутгагдахгүй) 85,000₮, худалдан авалтын хөнгөлөлт 15,000₮ байсан бол барааны өртгийг тооц.
1,900,000
1,770,000
1,500,000
1,785,000
Үндсэн хөрөнгө орлогод авахтай холбоотой буруу хариултыг сонго.
Хэрэв хувьцаа гаргах замаар үндсэн хөрөнгөтэй болвол үндсэн хөрөнгийг хувьцааны зах зээлийн үнээр бүртгэнэ.
Солилцоогоор үндсэн хөрөнгө авбал бэлтгэл ажиллагааны зардал өртөг орохгүй
Хэрэв хандиваар үндсэн хөрөнгөтэй болвол үндсэн хөрөнгийг зах зээлийн үнээр бүртгэнэ.
Үндсэн хөрөнгийг худалдан авсан үед анхны өртгөөр нь бүртгэлд тусгана.
Үндсэн хөрөнгийн үлдэх өртөг хамааралгүйгээр элэгдэл тооцдог арга аль нь вэ?
Шулуун шугамын арга
Үйл ажиллагааны арга
Жилүүдийн нийлбэрийн арга
Үлдэгдлийг давхар бууруулах арга
Үндсэн хөрөнгө данснаас хасахтай холбоотой зөв хариултыг сонго.
ҮХ-ийг ашиглалтын хугацааны дундуур актлах үед ҮХ-ийн үлдэгдэл өртгөөр ҮХ данснаас хасалтын гарз үүснэ.
ҮХ-ийг ашиглалтын хугацааны эцэст данснаас хасах үед ҮХ-ийн үлдэх өртгөөр БМ эсвэл МХ үүснэ.
ҮХ-ийг үлдэгдэл өртгөөс нь бага үнээр борлуулсан тохиолдолд ҮХ борлуулалтын гарз үүснэ.
“А” компани худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Бараа материалыг бүртгэх цаг үеийн систем ашигладаг. 03.17 нд 2000ш барааг нэгжийг нь 500₮-р дараа тооцоогоор худалдан авч тээврийн зардалд 100,000₮ төлсөн бол журналын бичилт нь аль нь вэ?
ДТ Бараа материал 1,000,000
КТ Дансны өр 1,000,000
ДТ Худалдан авалт 1,100,000
КТ Дансны өр 1,000,000
КТ Мөнгө 100,000
ДТ Бараа материал 1,100,000
КТ Дансны өр 1,000,000
КТ Мөнгө 100,000
ДТ Худалдан авалт 1,000,000
ДТ Тээврийн зардал 100,000
КТ Дансны өр 1,000,000
КТ Мөнгө 100,000
Байгууллага цаг үеийн систем ашиглан, нийт дүнгийн аргаар худалдан авалтаа бүртгэдэг. Тайлант хугацаанд 2/10, n/30 нөхцлөөр 600 нэгж барааг нэгжийг нь 2,500₮-р худалдан авч тээврийн зардалд 100,000₮ төлсөн. Хөнгөлөлтийн хугацаанд төлбөрийн 80% төлсөн бол энэ өдөр ажил гүйлгээг хэрхэн бүртгэх вэ?
Дт: Дансны өр 1,200,000
Кт: Мөнгө 1,200,000
Дт: Дансны өр 1,200,000
Кт: ХА-ын хөнгөлөлт 24,000
Кт: Мөнгө 1,176,000
Дт: Дансны өр 1,280,000
Кт: ХА-ын хөнгөлөлт 25,600
Кт: Мөнгө 1,254,400
Дт: Дансны өр 1,280,000
Кт: ХАХА 25,600
Кт: Мөнгө 1,254,400
Дараах өгөгдлийг ашиглан НӨАТ-ын эцсийн үлдэгдлийг тооц.
НӨАТ-ын данс 56,000₮ Кредит үлдэгдэлтэй байсан.
990,000₮-ийн /НӨАТ орсон/ бараа худалдан авсан.
Цахилгааны зардалд 450,000₮ төлсөн /НӨАТ-гүй дүн/.
1,650,000₮-ийн бараа борлуулсан /НӨАТ орсон/.
Худалдан авалтаас 30,000₮-ын үнэ бүхий бараа буцсан /НӨАТ ороогүй/.
Дт үлдэгдэл 15,000
Кт үлдэгдэл 71,000
Кт үлдэгдэл 74,000
А компани 500,000₮-өөр ЖМС байгуулсан тайлант хугацаанд 475,000₮-ийн зардал ЖМС-аас гарсан ба Бэлэн мөнгөний илүүдэл 15,000₮ байсан бол ЖМС-г хэдээр нөхөн дүүргэх вэ?
490,000
460,000
475,000
470,000
А компаний тайлант хугацааны эцэс дэх банкны хуулгаарх үлдэгдэл 42,000,000₮ байсан ба нягтлан дараах тохируулах зүйлс байгааг олж илрүүлсэн. Тайлант хугацааны бүртгэлд тусгагдаагүй банкны үйлчилгээний шимтгэл 280,000₮, банкны компаний нэрийн өмнөөс цуглуулсан авлага 15,000,000₮ хүрэлцээгүй сантай чек 2260,000₮ төлөгдөөгүй чек 1,000,000 замд яваа хадгаламж 4,560,000 байсан бол бүртгэлийн тохируулаагүй үлдэгдэлийг тооц.
33,100,000
25,980,000
58,020,000
Анар 5 сарын дараа 2,000,000₮-тэй болохын тулд сарын 3%-ийн хүүтэй хадгаламжид сар бүр цалингаасаа хэдэн төгрөг хадгалуулах вэ?
376,709
1,725,217
436,709
”С” компаний 3-р сарын 31-ний дансны авлагын үлдэгдэл 680,000₮ найдваргүй авлагын нөөц дансны үлдэгдэл нь 40,000₮ байсан. 4-р сард нийт 10,400,000₮-ийн борлуулалт хийсэн ба үүний 90% нь зээлээр хийгдсэн. 4-р сард 56,000₮-ийн авлагыг найдваргүйд тооцож данснаас хассан. Авлагын хувийн жингийн аргыг ашиглан 3%-иар нөөц байгуулдаг гэж үзвэл найдваргүй авлагын зардалд тусгагдах дүн хэд вэ?
280,800
299,520
315,520
Компани 200 ш “А” барааг нийт 200,000₮-р, 150 ш “Б” барааг нийт 300,000₮-р худалдан авч, тээврийн зардалд 60,000₮ төлсөн. БАЗ-ыг үнийн дүнгийн аргаар хуваарилдаг бол “Б” барааны нэгжийн өртөг хэд байх вэ?
2,000
2,171
2,240
“А” компани 75,000,000₮-өөр Барилга болон тоног төхөөрөмж худалдан авсан. Энэ үед барилгын ЗЗҮ-50,000,000₮, тоног төхөөрөмжийн ЗЗҮ-30,000,000₮ байсан бол тоног төхөөрөмжийг бүртгэлд хэдээр тусгах вэ?
28,125,000
30,000,000
25,000,000
46,875,000
“А” компани 22,000,000₮-ийн элэгдүүлэх өртөгтэй, 2,000,000₮-ийн үлдэх өртөгтэй, 10 жил ашиглах хугацаатай тоног төхөөрөмжөө 8 жил ашигласны эцэст 5,000,000₮-өөр зээлээр борлуулсан бол үндсэн хөрөнгө борлуулалтын олз, гарз хэд вэ?
Гарз 1,400,000
Олз 1,400,000
Гарз 1,000,000
Олз 1,000,000
