wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Макро эдийн засгийн асуудлууд 10р анги

Total questions: 18

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих нь ажилгүйдлийг бууруулах аль арга замд хамаарахыг сонгоно уу.

a)

Эдийн засгийн арга

b)

Захиргааны арга

c)

Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга

d)

Зөв хариулт алга

2.

Ажилгүйдэл 1 хувь өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2,5 хувиар буурдаг болохыг баталсан эрдэмтэн хэн нь вэ?

a)

Фишер

b)

Оуэкен

c)

Кейнс

d)

Адам Смит

3.

Эдийн засаг дахь янз бүрийн салбаруудын эзлэх хувийн жин болон ажил мэргэжлийн эрэлтийн өөрчлөлттэй холбоотой үүссэн ажилгүйдэл аль нь вэ?

a)

Мөчлөгийн

b)

Шилжилтийн

c)

Бүтцийн

d)

Улирлын

4.

Ажилгүйдлийн нийгмийн үр дагаварт хамаарах ойлголтуудыг зөв тэмдэглэснийг сонгоно уу.

1. Хүн амын орлого, амьжиргааны түвшин буурч ядуурал нэмэгдэнэ.   

2. Боловсролын түвшин доройтно.

3. Хүн өөртөө итгэх итгэлээ алдарч өөрийгөө болон бусдыг хүндэтгэн үзэхээ болино.

4.  Баялаг нэмж үйлдвэрлэх боломжоо алдана.         

5. Хөдөлмөрийн нөөц бүрэн ашиглагдахгүйд хүрнэ.

6. Боломжит үйлдвэрлэлийн хэмжээ буурна.

a)

1,2,4

b)

1,2,5

c)

1,2,3

d)

4,5,6

5.

Ажилгүйдлийн хэмжээ 5 хувь өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ Оуэкений хуулиар  хэрхэн өөрчлөгдөх вэ?

a)

10. 5% буурна

b)

12.5 % өснө

c)

12.5% буурна

d)

2.5% буурна

6.

Иргэдийн худалдан авалт муудаж олон үйлдвэрийн газар хаалгаа барьснаас үүдэн бий болох ажилгүйдлийн хэлбэр аль нь вэ?

a)

Мөчлөгийн

b)

Шилжилтийн

c)

Бүтцийн

d)

Улирлын

7.

Эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ерөнхийдөө өсөж хүн амын худалдан авах чадвар буурах үзэгдлийг . . . гэнэ.

a)

Хэрэглээний бараа, үйлчилгээний жин

b)

Инфляци

c)

Дефляци

d)

Хэрэглээний үнийн индекс

8.

Мөнгөний тоо хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ хэдий их байна бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ төдий чинээ өндөр болохыг тогтоосон эдийн засагч хэн нь вэ?

a)

Фишер

b)

Оуэкен

c)

Кейнс

d)

Адам Смит

9.

М>PQ/T үед эдийн засагт ямар нөхцөл үүсэх вэ?

a)

Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж мөнгө үнэ цэнээ алдаж, улмаар инфляци үүснэ

b)

Эдийн засагт мөнгөний хомсдол үүсч нийт эрэлт буурна

c)

Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ, үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний үнийн дүнтэй тэнцэж тогтворжино.

d)

Гүйлгээнд байгаа мөнгөний тоонд өөрчлөлт гарахгүй

10.

Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буюу ДНБ-ий өсөлтийн хурдаас илүү хурдтай өсдөгтэй холбоотой үүсдэг инфляци аль нь вэ?

a)

Эрэлтээс үүдэлтэй

b)

Зардлаас үүдэлтэй

c)

Борлуулалтаас үүдэлтэй

d)

Ашгаас үүдэлтэй

11.

Дараах тохиолдлын алинд нь ААН инфляциас хожиж болох вэ?

a)

Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ нь түүхий эдийн үнээс илүү хурдтай өсөж байгаа ААН

b)

Түүхий эдийн үнэ нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнээс илүү хурдтай өсөж байгаа ААН

c)

A, B хариулт зөв

d)

Зөв хариулт алга

12.

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ 8.6 хувиар өссөн бол инфляцийн аль түвшинд хамаарах вэ?

a)

Мөлхөө инфляци

b)

Цогио инфляци

c)

Гипер инфляци

d)

Хэтрүү инфляци

13.

Тоон үзүүлэлт, тэдгээрийн харьцааг шугам, геометрийн дүрс, зураг эсвэл газар зүйн картын тусламжтайгаар илэрхийлэх аргыг . . . гэнэ.

a)

Шугаман диаграмм

b)

График

c)

Картодиаграмм

d)

Динамик хандлага

14.

. . . нь нийгэм, эдийн засгийн үзэгдлийн цаг, хугацаанаас хамааран хэрхэн өөрчлөгдөж байгаа зүй тогтлыг илэрхийлнэ.

a)

Шугаман диаграмм

b)

График

c)

Картодиаграмм

d)

Динамик хандлага

15.

Дараах баганан диаграммыг нийгэм, эдийн засгийн ямар үзэгдлийг судлахад ашигладаг вэ?

a)

Нийгэм, эдийн засгийн үзэгдлийг задлан шинжлэхэд

b)

Үзэгдлийн цаг, хугацаанаас хамааран хэрхэн өөрчлөгдөж байгаа зүй тогтлыг судлахад

c)

Нийгэм, эдийн засгийн үзэгдлийг харьцуулан судлахад

d)

Үзэгдлийн бүтэц, түүний өөрчлөлтийг судлахад

16.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй байх нь хувь хүнд ямар сөрөг үр дагавартай вэ?

a)

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй

b)

Эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй

c)

Иргэний үүргээ биелүүлээгүй

d)

Мөнгөн тусламж авч чадахгүй

17.

Статистикийн график дүрслэлийн ямар шалгуураар ангилдаг вэ?

a)

Байгуулж байгаа аргаас нь хамааруулан

b)

Ямар үзэгдлийг дүрсэлж байгаа байдлаас нь

c)

Динамик хандлагаар нь 

d)

Ухуулга, сурталчилгааны хэрэгсэл болж байгаа байдлаас нь

18.

Инфляцийн эсрэг үзэгдэл буюу мөнгөний худалдан авах чадвар нэмэгдэхийг эдийн засагт юу гэж нэрлэдэг вэ?

a)

Инфляци

b)

Дефляци

c)

Эдийн засгийн өсөлт

d)

Эдийн засгийн бууралт