NEW
Font size
WorksheetsЭрх зүй
Total questions: 45
Worksheet time: 27mins
Аль нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн төрөлд хамаарах вэ?
Зээлийн гэрээ
Баталгааны гэрээ
Банкны зээлийн гэрээ
Франчайзын гэрээ
Бат өөрт хэрэггүй болсон буйдангаа хог дээр хаяжээ. Цэцэгээ тэрхүү буйданг авсан. Түүнд хуулийн дагуу хэзээ өмчлөх эрх үүсэх вэ?
1 жилийн дараа
5 жилийн дараа
15 жилийн дараа
Олж авмагц
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг тодорхойл.
Хэрэг маргааны үйл баримтыг талууд өөрөө нотлох үүрэг хүлээдэг
Хэрэг маргааны үйл баримтыг прокурор нотлох үүрэг хүлээдэг
Хэрэг маргааны үйл баримтыг шүүгч нотлох үүрэг хүлээдэг
Хэрэг маргааны үйл явдлыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээдэг
Хүний эрхийг зөрчсөн үйлдлийг тодорхойл.
Би найздаа сүмийн цуглаанд явж байснаас хичээл хийх нь илүү үр дүнтэй гэж үргэлж зөвлөдөг
Би найзаасаа чадвараар илүү. Тиймээс миний бодсон бодлогын хариу үргэлж зөв гэдэгт би итгэж байна
Бүгд хүний эрхийн зөрчилд тооцогдоно
Манай ангийнхан заримдаа нэгэндээ нэр хоч өгдөг
ХЭТТ-д заасан зайлшгүй эрхүүд дотор аль нь багтахгүй вэ?
Улсынхаа дотор чөлөөтэй зорчих
Нотлогдоогүй бол гэм буруугүй байх
Гэр бүл болох
Сурах сургуулиа сонгох
Эрх зүйн бүрэн бус чадамжтай хүн гэж хэнийг хэлэх вэ?
14-18 хүртэлх насны хүүхдүүд
18-аас дээш насны хүмүүс
7-14 хүртэлх насны хүүхдүүд
7 хүртэлх насны хүүхдүүд
Тэтгэмжийн төрлүүдээс дурдахдаа илүүц зүйл дурдсан нь аль нь вэ?
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
Оршуулгын тэтгэмж
Тэжээгчээ алдсаны тэтгэмж
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
Иргэн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг тодорхой байдлаар заавал хөндөгдсөн байхыг шаарддаг ба энэхүү харилцаа нь
Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа мөн
Захиргааны эрх зүйн харилцаа мөн
Иргэний эрх зүйн харилцаа мөн
Төрийн албаны харилцаа мөн
Иргэн А нь Б-ээс хувийн сууц худалдан авахаар тохиролжээ. А-д орон сууцыг өмчлөх эрх хэзээ үүсэх вэ?
Худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар
Худалдах- худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр
Үнийг бүрэн төлснөөр
Аль нь ч биш
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны дээд хязгаар нь хэд вэ?
80 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй
65 нас
16-85 нас
Дээд хязгаар байхгүй
Иргэн Д театрт кино үзэж байгаад бичиг баримттай цүнх олжээ. Цүнхийг хаана хүлээлгэж өгөх вэ?
Орон нутгийн захиргаанд
Олсон тул өөрөө авч болно
Кино театрийн захиргаанд
Эзэн нь олдохгүй бол өөрөө авна
Эрх зүйн харилцаанд аль нь хамаарахгүй вэ?
Сурагчид багштайгаа мэндлэв
Сүлдээ хичээлдээ хоцорч ирэв
Баяр найзаасаа мөнгө зээлэв
Сургуулиас тэргүүний сурагч шалгаруулах уралдаан зарлав
Аль нь зөв бодомж вэ?
Зөвхөн санаатай үйлдэл эрх зүйн зөрчилд тооцогддог
Эрх зүйн зөрчил санаатай болон болгоомжгүй аль ч нөхцөлд үйлдсэн байж болно
Хүний болгоомжгүй хийсэн үйлдлийг эрх зүйн зөрчилд тооцож болохгүй
Зарим тохиолдолд санамсаргүй үйлдэл нь зөрчил болно
Гэр бүлийн тухай хуулийн 60-аас дээш насны хүн хүүхэд үрчлүүлэхийг хориглосон заалт нь эрх зүйн ямар зарчим зөрчсөн бэ?
Тэгш эрхийн зарчим
Хүнлэг байх зарчим
Шударга ёсны зарчим
Ардчилсан ёсны зарчим
Аль нь монгол улсад эрх зүйн эх сурвалж болдоггүй вэ?
Шүүхийн жишиг
Соёрхолж баталсан олон улсын гэрээ
Зан заншлын хэм хэмжээ
Тогтоомж
Сурагч Б найзаасаа 5000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлж авсан. 7 хоног өнгөрөхөд Б зээлээ төлөөгүй. Эрх зүйн зөрчилд тооцогдох уу?
Найз нь шүүхэд хандаагүй тул зөрчил биш
Найз нь мөнгөө төлөхийг шаардсан тохиолдолд зөрчилд тооцогдоно
Төлөхгүй гэж хэлээгүй учир зөрчил болохгүй
Үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул зөрчил болно
Монгол улсын хувьд аль нь эрх зүйн хэм хэмжээг тогтоох эрхгүй субъект вэ?
Шүүх
Парламент
Засгийн газар
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Хүний эрхийг хамгаалах НҮБ-ын дүрэмд үндэслэгдсэн байгууллагуудаас илүүцийг ол.
Ерөнхий Ассемблей
Хүний эрхийн комисс
Хүний эрхийн хороо
Аюулгүйн зөвлөл
Хүний эрхийг хамгаалах гэрээнд үндэслэгдсэн байгууллагуудаас илүүцийг ол.
НҮБ-ын олон улсын шүүх
Хүүхдийн эрхийн хороо
Эрүүдэн шүүх үйл ажиллагааны эсрэг хороо
Эмэгтэйчүүдийн байдлын тухай НҮБ-ын комисс
“Аливаа нийгэмд гэмт хэрэг зөрчил байнга оршсоор ирсэн. Олон зууны турш хүн төрөлхтөн үүнийг үгүй болгохыг хичээсэн ч соёл иргэншилд төвлөрсөн амьдрал буюу хот суурин бий болохын хэрээр улам нэмэгдэж байна.” гэж хэн дүгнэсэн бэ?
Дюркгейм
Маркс
Вебер
Мид
Монгол улсын Иргэний хууль хэдэн онд батлагдсан бэ?
2005
2004
2003
2002
“Иргэд нь эрхээр хангагдаагүй, засаглалын эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль байдаггүй.” гэж ямар бичигт заасан бэ?
Францын 1789 оны Хүний болон иргэний эрхийн тунхаг бичигт
1948 оны ХЭТТ-д
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 1966 он
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт 1996 он
……………. нь хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримт бичиг.
Протокол
Тунхаглал
Конвенц
Пакт
Хэрэв шууд харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй тохиолдолд гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага тавигдахгүй, шууд захиргааны шүүхэд хандах эрхтэй.
Үнэн
Худал
Хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах ёстой гол нөхцөлүүдээс илүүцийг ол.
Албан тушаалын нэр
Ажлын байрны тодорхойлолтод заасан
ажил, үүрэг
Хөдөлмөрийн нөхцөл
Илүүц алга
албан тушаалын цалингийн хэмжээ
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын зөрчил гаргасан этгээдэд дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна. Илүүцийг ол.
Сануулах
Үндсэн цалинг гурван сар хүртэлх
хугацаагаар 20 хувиар бууруулах
Баривчлах
Ажлаас халах
Иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс тогтоосон хэмжээгээр хуулийн дагуу төрийн байгууллагад заавал төлөх ёстой буцалтгүй шинжтэй хураамжийг ..... гэнэ.
хураамж
төлбөр
шимтгэл
татвар
Улсын төсөв нь ................ болон .................. гэсэн хэсгээс бүрддэг.
Хураамж, Зардал
Төлбөр, Хураамж
Татварын орлого, Хураамж
Татварын орлого, Төрийн зардал
“..........гэдэг нь хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ байлгаж арчлан хамгаалж байхыг хэлнэ”.
Ашиглах эрх
Өв залгамжлуулах эрх
Эзэмших эрх
Захиран зарцуулах эрх
Иргэний эрх зүйн харилцаа нь субьект, обьект, агуулга гэсэн бүрдэл хэсгүүдтэй. Дараах өгөгдлөөс аль нь иргэний эрх зүйн харилцааны обьектод хамаарах вэ?
Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс
Иргэд хоорондын харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээд
Эрх зүйн чадвар, чадамжтай этгээд
Талууд тэгш эрхийн үндсэн дээр бий болсон тэдний эрх үүрэг
................нь зөвхөн үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж засаг хуульд заасан тодорхой байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхт хяналт тавьдаг.
Үндсэн хуулийн цэц
Үндсэн хууль
Эрх зүйн акт
Шүүх байгууллага
Үндсэн хуулийн хамгийн гол зорилго юунд орших вэ?
Засаглалын эрх мэдлийг хуваарилах
Улс орны суурь гол харилцааг зохицуулах
Нийгэмд дэг журмыг сахиулах
Дээрх бүгд зөв
Хүний эрхийг баталгаажуулах
2 болон түүнээс дээш улсын хуульчлан дагаж мөрдөхөөр баталсан хүний эрхийн гэрээ аль нь вэ?
Тунхаглал
Конвенц, пакт
Протокол
Хүний эрхийн билл
Эдийн баялаг гэдэгт хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ойлгодог бол эдийн бус баялагт оюуны өмч, зохиогчийн эрх, патент, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр зэрэг хамаарна. Тэгвэл эдгээр баялагийг ямар хуулиар хамгаалж байдаг вэ?
Захиргааны
Эрүүгийн
Иргэний
Зөрчлийн
............................. гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн, нэр төрд халдсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд шууд учирсан үр дагавар юм”
Хохирол
Гэм хор
Хор уршиг
B ба C
Иргэн, хуулийн этгээд гэрээний үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаандаа хариуцлагагүй хандсан зэрэг өмч хөрөнгөд хор хохирол учрах, ашиг орлогоо алдах гэх мэт тохиолдолд хаана хамгийн эхэнд нэхэмжлэл гаргах вэ?
Иргэний хэргийн шүүх
Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүх
Улсын дээд шүүх
Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог бий болгох боловсронгуй хууль тогтоомж батлах нь төрийн аль үүрэгт хамаарах вэ?
Хүндэтгэх
Хамгаалах
Хууль тогтоох
Дээдлэх
Хангах
“..........гэдэг нь хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ байлгаж арчлан хамгаалж байхыг хэлнэ”.
Ашиглах эрх
Өв залгамжлуулах эрх
Эзэмших эрх
Захиран зарцуулах эрх
Захиргааны актын формаль хэлбэрийн шаардлагал илүүц зүйл дурдсан бол олно уу
Эрх зүйн үндэслэлтэй байх
Хэлбэрийн шаардлагыг хангах
шийдвэр гаргах журмыг хангасан
захиргааны бүрэн эрхийн хүрээнд хамаарах
аль нь ч биш
МУ-ын 2015 онд батлагдсан шинэ эрүүгийн хуулийн 17-р бүлэгт өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн нийгэмд аюултай гэмт хэргийн бүртгэлийг тусгажээ. Хэдэн гэмт хэрэг байдаг вэ?
10
11
12
13
14
16 настай бөгөөд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийн хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн танилын бизнесд хөрөнгө оруулалт хийхийг хүссэн боловч эцэг эх нь зөвшөөрөөгүй. Зөв тодорхойлсон үндэслэлийг ол
эцэг эхээсээ зөвшөөрөл авах ёстой
өөрөө захиран зарцуулах эрхтэй
хөдөлмөр хийж болохгүй
насанд хүрээгүй учир бизнес хийж болохгүй
аль нь ч биш
Төр бол хүний эрхийн гол дайсан. Энэ хэний онол вэ?
А
B
C
D
E
Төр бол зайлшгүй байх ёстой муу зүйл.
A
B
C
D
E
Төр бол татвараар сорон мөлжигч.
A
B
C
D
E
Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг.
A
B
C
D
E
