wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм нийгмийн харилцаа 10 анги

Total questions: 25

Worksheet time: 30mins

Name
Class
Date
1.

Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэдэг вэ?

a)

Бүлэг

b)

Нийгэм

c)

Үндэстэн

d)

Гэр бүл

e)

Нийтлэг

2.

“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоо ’’ гэж үзсэн социологич хэн бэ?

a)

О.Конт

b)

Г.Мид

c)

В.Занден

d)

К.Маркс

e)

М.Вебер

3.

Аль нь олдмол статусын жишээ болох вэ?

a)

Би айлын дунд хүү

b)

Миний ээж Боржигин овогтой

c)

Иргэн Г.Сумьяа Завхан аймгийн уугуул

d)

Сурагч Б.Эрхсаран FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.

e)

Сурагч Б.Эрмүүн айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай

4.

Нийгэмшилтийн явцад хувь хун өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Адилсал

c)

Тээгч

d)

Нийгмийн нийтлэг

e)

Бүлэг

5.

Нийгшшилтийн гол агентад аль нь хамаарахгүй вэ?

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийнхэн

d)

Хэвлэл мэдээлэл

e)

Сүм хийд

6.

Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Аялдах үйлдэл

b)

Нийгмийн хяналт

c)

Нийгмийн гажуудал

d)

Гэмт хэрэг

e)

Нийгмийн зан үйл

7.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчигддөг. Жишээ нь багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?

a)

Нийгмийн үүрэг

b)

Үүргийн шинж

c)

Үүргийн тогтолцоо

d)

Иргэний үүрэг

e)

Үүргийн зөрчил

8.

Хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?

a)

Албан бус хяналт

b)

Албан хяналт

c)

Хариуцлага

d)

Дүрэм

e)

Эрх зүйн хэм хэмжээ

9.

Тоон судалгааны аргад аль нь хамаарахгүй вэ?

a)

Таамаглалыг шалгахаар зорих ба цөөн тооны хувьсагчийн хамаарлыг шалгахад анхаарна.

b)

Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаасаа өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.

c)

Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ.

d)

Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийх ба стандартчилагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.

e)

Дээрх бүгд хамаарна.

10.

Нийгмийн институтийн чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж үзсэн социологич хэн бэ?

a)

О.Конт

b)

Э.Дюркгейм

c)

М.Вебер

d)

Р.Мертон

e)

Ж.Мид

11.

Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс бие биенийхээ үйлдэлд тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Харилцан үйлчлэл

b)

Харилцаа

c)

Харилцан үйлдэл

d)

Аман харилцаа

e)

Үгэн харилцаа

12.

“Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой төвшний онолыг бүтээх боломжтой " гэж аль онол хандлага үздэг вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

c)

Марксизм

d)

Неолибериал онол

e)

Неомарксист

13.

Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар “Би нь бүрэлдэн бий болдог" гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?

a)

Э.Дюркгейм

b)

Р.Мертои

c)

К.Маркс

d)

Ж.Г.Мид

e)

Т.Парсонс

14.

Соёл судлал нь ..... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан

болжээ. Тохирох хариуг дугуйлна уу?

a)

XYII

b)

ХҮIII

c)

XIX

d)

XX

e)

XXI

15.

“Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар, дадлуудыг багтаасан цогц бүхэл юм " гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ?

a)

Р.Бенедикт

b)

Э.Тайлор

c)

Ж.Мёрдок

d)

А.Гидденс

e)

Э.Кассирер

16.

Германы философич Эрнест Кассирерын үзэл санаанд аль өгөгдөл хамаарахгүй вэ?

a)

Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн ( хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн.

b)

Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан

c)

Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг.

d)

Овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлийг судалсны үндсэн дээр соёлын тухай бэлгэдлийн онолыг үндэслэжээ.

e)

Хүн бол физик (байгалийн) ертөнцөд төдийгүй бэлгэдлийн ертөнцөд амьдарна.

17.

Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгддөг утга чанарууд бөгөөд сайн үйл, эрх чөлөө, шударга ёсыг ямар ч ард түмэн эрхэмлэдэг. Энэ нь:

a)

Үнэлэмж

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлгээ

d)

Үнэт зүйл

e)

Тохирох хариулт алга

18.

Бид аливаа үйл явдал, үзэл санааг дэмжих, буруутгах, шүүмжлэх, магтах зэргээр янз бүрээр үнэлж, дүгнэж байдаг. Тухайлбал нийгмийн бүлэг , хамт олон, бие хүний зан төлөв, үйлдлийг тодорхой шалгуурт нийцэж байна уу, үгүй юу гэдгийг шүүн тунгаах үйл явц. Энэ нь:

a)

Үнэлгээ

b)

Үнэт зүйл

c)

Үнэлэмж

d)

Үнэлэмжийн баримжаа

e)

Үнэт чанар

19.

Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон, итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнжзмж болон институтийн нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Зонхилогч соёл

b)

Үндэсний соёл

c)

Нийтийн соёл

d)

Дэд соёл

e)

Ардын соёл

20.

Хүн төрөлхтний соёлд байдаг нийтлэг загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийж, соёлын нийтлэг шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл, үнмаишипн холбоотой байдаг гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ?

a)

Э.Тайлор

b)

Ж.Мёрдок

c)

Э.Кассирер

d)

А.Гидденс

e)

Р.Бснеликт

21.

Соёлыг олон янзаар ангилж болдог. Тэгвэл олон улсын соёл, ул үндэстний соёл гэсэн ангилал нь:

a)

Соёлын төвшин

b)

Соёлын бүсчлэл

c)

Соёлын үнэ цэн

d)

Соёлын диверсификаци

e)

Соёлын шинэчлэл

22.

Монгол үндэстний соёлын нийтлэг шинжийг тоочихдоо хамааралгүй зүйл оруулсан бол түүнийг олио уу?

a)

Монгол орон бол эртний соёлт орон

b)

Монголын соёл Дорно дахины соёлын хүрзэнд хамрагдана

c)

Нүүдлийн болон суурьшмал иргэдийн соёл зэрэгцэн оршдог

d)

Монгол орон бол буддын соёлт орон

e)

Марзан Шаравын “Монголын нэг өдөр” уран зураг

23.

Үнэлэмжүүдийн өгөгдлийг зөв харгалзуулна уу?

a)

1d2c3a4b

b)

1a2d3b4c

c)

1c2b3a4d

d)

1c2a3d4b

e)

1b2a3c4d

24.

Монголын олон угсаатны соёлыг судалж "Хөвсгөлийн цаатан ардын аж ахуй, байдлын тойм, Монголын улсын угсаатны зүйн 3 боть зэрэг бүтээлийг туурвисан угсаатны зүйч хэн бэ?

a)

У.Эрдэнэтуяа

b)

Х.Пэрлээ

c)

Ц. Төрбат

d)

С Бадамхатан

e)

Г.Сүхбаатар

25.

Антропологич Э. Тайлорын соёлын тодорхойлолт аль нь вэ ?

a)

Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц юм.

b)

Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн ( хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн.

c)

Соёл гэдэг нь нийгэм болон нийгмийн хэсэг булгийн оюун санаа, материаллаг байдал, мэддэг, оюун сэтгэл санааны шинж байдлын цогц мөн.

d)

Соёл нь урлаг утга зохиол төдийгүй амьдралын хэв маяг, үнэ цэнтэй систем, уламжлал, итгэл үнэмшлийг хамаарна.

e)

Соёл бол хүний оюун ухааны үр дүнд бий болсон бүхий л зүйлийн ерөнхий нэр мөн.