WorksheetsЭЕШ-B 2019
Total questions: 40
Worksheet time: 20mins
Иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг...........хоногийн дотор байхаар тогтоож өгсөн байдаг.
15
30
45
10
14
Олон улсын харилцаанд оролцох үйл ажиллагааны чиглэлүүдэд хамааралгүйг олно уу.
Эдийн засаг, худалдаа
Байгаль орчин
Улс төр, эрхзүй
Шинжлэх ухаан
Хүмүүнлэгийн
НҮБ-ийн үндсэн зорилтуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Гадаад хупалпааг хөгжүүлж ашиг олох
Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг сахин хангах
Үндэстэн улс орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх
Хүний эрх эрх чөлөөг зорчих явдалтай тэмцэх
Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсөглөн ядуурлыг даван туулах
Гадаад харилцаа хамтын ажиллагаандаа нөөц бололцоог нь аль болох бүрэн дүүрэн дайчлан зохион байгуулах шаардлага манай гадаад бодлогын ямар зарчим бэ?
Олон тулгуурт байх
Тэнцвэртэй байх
Үндэсний эрх ашигт нийцсэн байх
Идвэхтэй байх
Эрх тэгш байх
Боловсрол шинжлэх ухаан,соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ын төрөлжсөн байгууллагыг нэрлэнэ үү.
ЮНЕСКО
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
ЮНИСЕФ
Хөгжлийн хөтөлбөр
ЮНИДО
Олон улсын харилцааны улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг олно уу.
Буддын шашны төвүүд
Кока кола компани
Тусгаар тогтносон улсууд
Эмнэсти интернэйшил
Далай лам
МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг ямар төрлүүдэд ангилсан бэ?
Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн
Улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн
Хоёр талын ба олон талын хамтын ажиллагаа
Бүс нутгийн ба тив дамнасан
Бүс нутгийн, олон улсын, тив дамнасан
МУ "мянганы сорилт"-ын сан хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аль улсын тусламж дэмжлэг вэ?
Япон
АНУ
ОХУ
Турк
БНХАУ
Зөөлөн хүчний төрөлүүдийг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Дипломат гадаад бодлого
Соёл боловсрол
Бизнес инноваци
Цэргийн
Улс төрийн үнэт зүйл, институтын хөгжил
Ард түмэн олон улсын харилцаанд яаж оролцдог вэ?
Хараар/хууль бусаар/ ажиллаж амьдрах
Гадаад гарч ажиллаж амьдрах
Гадаадын пүүс, компани, ААН-тэй гэрээ хэлэлцээр хийснээр
Хувийн шугамаар
Өөрийгөө тодорхойлох тодорхой байгууллагаар дамжуулан
Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ.
2000
1914
1916
1992
2011
............гэдэг нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн үүрэг, статусын цогц.
Нийгмийн тогтолцоо
Нийгмийн харилцаа
Нийгмийн бүтэц
Нийгмийн хандлага
Нийгмийн институт
Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялагаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
Гэр бүлийн
Боловсролын
Эдийн засгийн
Улс төрийн
Шашны
Сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарах вэ?
Албан ёсны хяналт
Нийгмийн хяналт
Гэмт хэрэг
Албан бус хяналт
Нийгмийн гажуудал
Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялагийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль нь вэ?
Харилцан үйлдлийн онол
Бүтэц чиг үүргийн онол
Зөрчилдөөний онол
Нийгмийн онол
Шалтгаант чанарын онол
Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрэлдэг вэ?
Дэвшил
Хувьсал
Шинэчлэл
Хувьсгал
Ухралт
Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, ураг төрлийн холбоонд суурилсан, олон төрлийн овгуудаас тогтсон нийгэм бол..........юм.
Мал аж ахуйн нийгэм
Ан агнуурын нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
Нийгмийн давхараажилтын хэв маягуудад аль нь хамааралгүй вэ?
Эд баялаг
Боолчлол
Язгуур
Каст
Анги
Нийгмийн давхраажилтын марксист онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ?
Эд баялаг
Статус
Нэр хүнд
Эрх мэдэл
Анги
Нийгмийн давхараажилтын талаар М.Веберийн онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
Эрх мэдэл
Нэр хүнд
Эд баялаг
Хүсэл тэмүүлэл
Хөрөнгө мөнгө
Давхраажилтын хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарах вэ?
Үл хөдлөх хөрөнгө эзэмших
Бусдад нөлөөлөх, дагуулах
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэн
Онцгой авьяас чадвар
Язгууртан угсаатан байх
"Соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, бичиг үсэг, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ном судар, шашдир болон соёл судлалын бүтээл хамаарна гэж ямар хуульд заасан бэ?
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль
МУ-н Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд
МУ-н соёлын тухай хуульд
МУ-ын Боловсролын тухай хуульд
МУ-н Үндсэн хуульд
Нийгмийн цөөнх болон язгууртан дээд давхрааны төлөөлөгчдөд зориулагдан тэдний захиалгаар бий болгосон соёлыг...................гэнэ
Сөрөг соёл
Ардын соёл
Эдийн соёл
Дагуул соёл
Зонхилогч соёл
Соёлын салбарт хүний нөөцийн чадвахийг бэхжүүлэх, соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, улс үндэстэнийхээ соёл, өв уламжлал, байгалийн өвөрмөц төрхийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүнийг дэлхийд суртачлах зорилгыг эн тэргүүндээ тавьсан хөтөлбөр аль нь вэ?
Уламжлалт соёл
Соёлын бодлого
Үндэстэний соёлын онцлог
Монгол өв соёл
Соёлын үйлдвэрлэл
Соёлын үйлдвэрлэлийг нэрлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
Бүтээлч шинэ эдийн засаг
Соёлын орон зай
Утаагүй үйлдвэрлэл
Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэл
Чөлөөт цагт зориулсан үйлдвэрлэл /шоу бизнес/
...................нь орчин үед угсаатны соёл, соёлын философи, соёлын эдийн засаг, соёлын газарзүй, соёлын сэтгэл зүй, соёлын экологи гэх мэт салбаруудаас хамаарна.
Оюуны соёл
Эдийн соёл
Соёл судлал
Хэрэглээний соёл
Материаллаг соёл
ДНБ-г тогтмол үнээр нэрлэсэнийг юу гэдэг вэ?
Зах зээлийн
Нэрлэсэн ДНБ
Байнгын
Тогтмол
Бодит ДНБ
ДНБ-г оролгоор тооцоход хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
Зээлийн хүүгийн орлого
Цалин түрээсийн орлого
Үндсэн хөрөнгийн элэгдэл
Хувь хүний орлого
Шууд бус татварын орлого
Ямар нэг компани өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримтыг.............гэнэ.
Бонд
Хувьцаа
Хадгаламж
Хуримтлал
Лиценз
Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль вэ?
Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах
Улс төрийг тогтвортой бхйлгах, ажлын байр нэмэгдүүлэх
Татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл тусламж гуйх
Гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх
Иргэдээ чадвахжуулах, урт хугцаатай хүү багатай зээл олгох
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар "тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь..................., ............., .............. тэтгэвэр гэсэн төрөлтэй байдаг.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсэний, өндөр настаны
Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны
Ажилгүйдлийн, өндөр насны, тахир дутуугийн,
Тэжээгчээ алдсаны, тахир дутуугийн, жирмэсний
Оршуулгын, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны
Баялгийн үр шимийг хүртэх, баялгийг бүрэн хараа хяналтандаа байлгах, баялгийг худалдан бэхлэх, арилжих, зээлэх зэрэг эрх нь эдийн засгийн ямар эрхэд хамаарах вэ?
Ёс суртахууны эрх
Хүний эрх
Хөдөлмөрлөх эрх
Өмчлөх эрх
Иргэний эрх
Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдэхийг эрх зүйн зөрчил гэнэ. Эрхзүйн зөрчилийг хэрхэн ангилдаг вэ?
Хохирол, хор уршиг
Гэм хор, хор уршиг
Гэмт хжргийн ба гэмт хэргийн бус
Гэмт хэргийн ба, гэмт хэргийн бус
Ёс суртахууны доройтол, гэмт үйлдэл
Бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж агуулаагүй, хохирол багатай бол ямар зөрчилд тооцогдох вэ?
Зохиогчийн эрхийг зөрчих
Захиргааны зөрчил
Хүүхдийн эрхийг зөрчих
Сахилгын зөрчил
Эд хөрөнгийн зөрчил
Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг, улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Гадаадын зээл тусламж
Бизнес аж ахуйн хамтын ажиллагаа
Гадаад худалдаа хөрөнгө оруулалт
Аялал жуулчлал
Парламент хоорондын харилцаа
Хууль тогтоох засаглал буюу парламент, шүүх-арми гэсэн бүтэцтэй гүйцэтгэх засаглал, хаан сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглалын ангилал хийсэн сэтгэгчийг нэрлэнэ үү.
Ж.Локк
Ш.Монтескье
Н.Макиавелли
К.Маркс
М.Вебер
Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ?
Ажиллах хүчний илүүдэл бий болно/200 нэгжээр өснө/
Ажиллах хүчний хомсдол бий болно/ 300 нэгжээр буурсан/
Ажиллах хүчний хомсдол бий болно/ 200 нэгжээр буурсан/
Ажиллах хүчний илүүдэл бий болно /300 нэгжээр өснө/
Ажиллах хүчний илүүдэл бий болно/600 нэгжээр өссөн/
2023 онд МУ-н экспорт нь 490 тэрбум төгрөг, импорт нь 330 тэрбум төгрөг байсан бол тус оны МУ-н гадаад худалдааны тэнцэлийг тооцоолно уу.
160
-160
820
-820
410
"Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ" гэж үзсэн нь хэний үзэл вэ?
Р.Бенедикт
Ж.Локк
Э.Тайлор
Э.Кассирер
А.Гидденс
"эдийн засгийн амьдралд бол нийгмийн өөрчлөлтийн суурь, түүнийг дагаж давхаргын шинжтэй улс төр, шашин зэрэгт өөрчлөлт гардаг" гэдэг хэний үзэл баримтлал вэ?
Тённис
М.Вебер
Г.Ленский
К.Маркс
Т.Билтон
