WorksheetsUls tur
Total questions: 70
Worksheet time: 52mins
Улс төрийн системийн оролтын хэлбэрүүдийг тэмдэглэнэ үү?
A. Шаардлага, дэмжлэг
B. Шийдвэр, үйлдэл
C. Шаардлага, үйлдэл
D. Шийдвэр, дэмжлэг
Улс төрийн системийн гаралтын хэлбэрүүдийг тэмдэглэнэ үү?
A. Шаардлага, дэмжлэг
B. Шийдвэр, үйлдэл
C. Шаардлага, үйлдэл
D. Шийдвэр, дэмжлэг
Улс төрийн тогтолцооны хүрээн дэх сонирхол илэрхийлэх үйл ажиллагааг ямар институт голлон гүйцэтгэх вэ?
Сонирхолын бүлгүүд
Улс төрийн намууд
Төрийн байгууллагууд
Улс төрийн үүргүүд
Улс төрийн тогтолцооны хүрээн дэх сонирхол хэрэгжүүлэх үйл ажиллагааг ямар институт голлон гүйцэтгэх вэ?
Сонирхолын бүлгүүд
Улс төрийн намууд
Төрийн байгууллагууд
Улс төрийн үүргүүд
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан санал бодлоо илэрхийлэх үйлдэл иргэдийн улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
Идэвхтэй оролцоо
Идэвхгүй оролцоо
Нийцгүй оролцоо
Санамсаргүй оролцоо
Төрийн албадлагад үндэслэн "хуурамч оролцоо" нь иргэдийн улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
Идэвхтэй оролцоо
Идэвхгүй оролцоо
Нийцгүй оролцоо
Санамсаргүй оролцоо
Автомашины замын хөдөлгөөнийг хаах үйл ажиллагаа иргэдийн улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
Идэвхтэй оролцоо
Идэвхгүй оролцоо
Нийцгүй оролцоо
Санамсаргүй оролцоо
.........................нь иргэд улс төрийн шийдвэр гаргах, хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож түүгээр дэмжуулан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр юм. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхөж бичнэ үү.
Шууд ардчилал
Төлөөллийн ардчилал
Парламентийн ардчилал
Ерөнхийлөгчийн ардчилал
..................... нь олон түмэн өөрөө өөрийгөө удирдан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр юм.
Шууд ардчилал
Төлөөллийн ардчилал
Парламентийн ардчилал
Ерөнхийлөгчийн ардчилал
Ардчилалын тулгуур зарчмуудад хамаархагүй өгөгдлийг олно уу?
Нээлттэй байх зарчим
Шударга байх зарчим
Хууль дээдлэх зарчим
Хууль батлах зарчим
Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол, байр суурийн ялгааг нэгтгэх арга зам нь ардчиллын аль зарчимд хамаарагдах вэ?
Нээлттэй байх зарчим
Шударга байх зарчим
Хууль дээдлэх зарчим
Зөвшилцлийн зарчим
Тухайн төрийн үндсэн шинжид хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү?
Өөрийн нутаг дэвсгэртэй
Өөрийн харъяаны хүн амтай
Нийтлэг эрх мэдэлтэй
Сайн дурын шийдвэртэй
Дэлхийн улсуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь төрийн ...... чиг үүрэг юм.
Гадаад
Дотоод
Нийтлэг
Нийгмийн
Улс орноо батлан хамгаалах нь төрийн ............... чиг үүрэг юм.
Гадаад
Дотоод
Нийтлэг
Нийгмийн
Нийгмийн бүх гишүүдэд хамааралтай нийтлэг шийдвэрийг ..........................
Иргэд гаргана
Төр гаргана
Ерөнхийлөгч гаргана
Шүүх гаргана
Төрийн бус байгууллагын зорилго юу вэ?
Төрийн бодлогыг хэрэгжүүлэх
Засгийн эрхийг авах
Төрийн бодлогод нөлөөлөх
Төрийн бодлого боловсруулахад оролцох
Улс төрийн харилцааны хэрэгжилтийн макро түвшин нь .............. илэрнэ
Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаагаар
Тухайн орны төрийн байгууллагын үйл ажиллагаагаар
Улс төрийн нам, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаагаар
Гэр бүл, хамт олны нийтлэгийн үйл ажиллагаар
Улс төрийн харилцааны хэрэгжилтийн микро түвшин нь .............. илэрнэ.
Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаагаар
Тухайн орны төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаар
Улс төрийн нам, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаагаар
Гэр бүл, хамт олны нийтлэгийн үйл ажиллагаагаар
Нас хүйс, яс үндэс, гарал угсаа, мэргэжил, санхүүгийн чадвар, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх нь ардчилсан сонгуулийн аль зарчим вэ?
Бүх нийтээр оролцох
Тэгш эрхтэй оролцох
Саналаа шууд өгөх
Саналаа нууцаар гаргах
“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ” гэж хэн тодорхойлсон бэ?
Г.Алмонд
Г.Гегель
.Д.Истон
Р.Путнам
Р.Дарендорьф
Иргэний нийгмийн тухай ойлголт Эртний Грек, Ромын үед үүссэн бөгөөд хэдийд улс төрийн шинжлэх ухааны тусгай бие даасан ойлголт болсон бэ?
XYIII зууны сүүл, XX зууны эхэн үед
XYII дунд үе, XX зууны эхэн үед
XYI зууны эхэн XIX зууны сүүл үед
XY зууны эхэн, XVIII зууны эхэн
XIV зууны дунд үе, XYII зууны эхэн үед
Сонгогдох эрхийн шалгуурт хамааралгүй зүйл аль нь вэ?
Гадаад дээд боловсрол эзэмшсэн байх
УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд 25 нас хүрсэн байх
Сүүлийн 5 жил эх орондоо тогтвор суурьшилтай амьдарсан байх
Ерөнхийлөгчид нэр дэвшихэд 45 нас хүрсэн байХ
Монгол улсын уугуул иргэн байх
“Нэр дэвшигч ” сонгогдохын тулд 50%-иас дээш санал авсан байх ёстой. Үүнийг зарим үед “50+1 санал” гэж нэрлэдэг. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
Холимог тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Харьцангуй олонхийн саналаар сонгох
Энгийн олонхийн саналаар сонгох
Тохирох өгөгдөл алга
Олон угсаатан бүлгийн төлөөлөл, оролцоог дэмждэг, олон намын тогтолцоо төлөвшихөд эерэг нөлөөтэй, санал үл гээгдэх зарчим үйлчилдэг, сонгогчдын тодорхой хэсгийн дэмжлэг авсан улс төрийн нам парламентад суудал авах боломжтой”зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Паралель тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
Манай улсад 2012 оны УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан. Тэгвэл хоорондын харьцаа ямар байсан бэ?
Можаритари -28, Пропорциональ-48
Пропорциональ-48, Можаритари -28
Можаритари -36, Пропорциональ-36
Можаритари -48, Пропорциональ-28
Пропорциональ-38, Можаритари-38
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. Аль нь хамаарахгүй вэ?
Мэдээлэл олгох
Цэнгээн баясгах, боловсрол олгох
Иргэдэд өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах
Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх
Дээрх бүгд хамаарна
Улс төрийн тогтолцооны чиг үүргийн асуудлыг нарийн судалж, оролтын ба гаралтын чиг үүргүүдийг тодорхойлсон судлаач хэн бэ ?
Т.Парсонс
Р.Мертон
Г.Спенсер
Г.Алмонд
М.Вебер
.....................................гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм.
Улс төрийн нам
Иргэний хөдөлгөөн
Сонирхлын бүлэг
Төрийн бус байгууллага
Төр
......................... гэдэг нь намын үзэл суртлыг зөвшөөрч сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгдөг чөлөөт иргэд бөгөөд нам доторх бүлгүүд болон зохион байгуулалтаас гадна байдаг онцлогтой. Энэ нь:
Намын гишүүн
Намын нарийн бичгийн дарга
Парламент дахь нарийн бүлгийн дарга
Намын удирдах зөвлөл
Дэмжигч
Нэг намын тогтолцооны шинж аль нь вэ?
Тухайн улс оронд засгийн эрх мэдлийг хүлээн авч хэрэгжүүлэх чадвартай хоёр нам давамгайлдаг.
Төрийн эрх мэдлийг барьж, бусад нам хөдөлгөөнийг хориглодог.
Сонгуульд ялагдсан нам нь сөрөг хүчин болно.
Улс төрийн амьдралд хэд хэдэн нам идэвхтэй оролцдог
Эрх мэдлийн төлөө өрсөлдөх боломжийг намуудад олгодог
Улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхтэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг. Тухайлбал 1990 оноос хойш Монгол улс энэхүү намын тогтолцоонд шилжсэн. Энэ нь:
Нэг намын тогтолцоо
Хоёр намын тогтолцоо
Олон намын тогтолцоо
Манлайлагч намын тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
Албан татвар төлөх, цэргийн алба хаших зэргээр материалын дэмжлэг үзүүлэх, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэн үзэх зэрэг нь улс төрийн тогтолцооны аль бүрэлдэхүүнд хамаарах вэ?
Бодит дэмжлэг
Оролцооны дэмжлэг
Гадаад шаардлага
Дотоод шаардлага
Албадлагын нөөц
Улс төрийн системийн оролтонд нөлөөлөх хүчин зүйл аль вэ?
Шийдвэр –дэмжлэг
Үйлдэл-шийдвэр
Дэмжлэг- шаардлага
Гаралт-оролт
Хувиргалт-орчин
.................нь нийгмийн хурцадмал, тогтворгүй байдлыг арилгах гол механизмын үүргийг гүйцэтгэдгээрээ онцлогтой.
Оролт
Хувиралт
Дэмжлэг
Эргэх холбоо
Гаралт
Америкийн улс төр судлаач А.Алмонд сонирхлын бүлгийг өөрсдийнх нь өвөрмөц байдал, дотоод зохион байгуулалтаас нь хамааран тодорхой хэв шинжүүдэд хуваан авч үзсэн байдаг. Тэгвэл Байгууллагажсан бүлгийн шинж аль нь вэ?
Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого үймээнийг хэлдэг
Зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг.
Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад нөлөө үзүүлэх бүлэг
Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектийн шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулдаг
Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлэг
Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм гэж хэн хэлсэн бэ?
А. Линкольн
Р.Даль
Н Макиавелли
Д .Истон
Шинэ үндсэн хуулийг хэдэн онд баталсан бэ?
1989.12.10
1992.01.13
1994.01.13
1995.11.26
Монголын Ардчилсан Холбооны анхны цуглаан хэзээ болсон бэ?
1989.12.10
1992.01.13
1994.01.13
1995.11.26
Монгол улс 1990 оноос өмнө төрийн бодлогыг дан ганц МАХН удирдан чиглүүлж байсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломж, олон ургальч үзлийг хязгаарлаж байсан нь манай улсад ямар тогтолцоо байсан бэ?
социалист тогтолцоо
капиталист тогтолцоо
ардчилсан тогтолцоо
олон намын тогтолцоо
Ардчиллын үнэт зүйлсийг судлан цэгцэлсэн судлаач хэн бэ?
А. Линкольн
Р.Даль
Н Макиавелли
Д .Истон
Монгол улсын анхдугаар үндсэн хууль хэдэн онд баталсан бэ?
1924.11.26
1940
1960
1992.1.13
“ Улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга хэрэгслийн цогц юм” гэж хэн тодорхойлсон бэ?
а. А. Линкольн
Р.Даль
Н Макиавелли
Д .Истон
Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм.” гэж хэн үзсэн бэ?
А. Линкольн
Р.Даль
Н Макиавелли
Д .Истон
1990 оноос өмнөх Монгол төрийн бодлогыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
төвлөрсөн төлөвлөлтөөр нийгмээ хөгжүүлэх
нам, төрийг дээдэлж захирагдах
сонгох, сонгогдох зарчмыг улс төр, үзэл суртлын кампани болгож төлөвлөх
аливаа хэм хэмжээ хяналтгүйгээр эрх чөлөөгөө хуулийн хүрээнд эдэлж хэрэгжүүлэх
” Ардчилал бол хамгийн муу засаглалын хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг хараахан олоогүй байна” гэж хэн хэлсэн бэ?
В.Черчилль
А.Линкольн
Макиавелли
С. Зориг
Монгол улсад улс төрийн эрх, эрх чөлөөнд хамаарах үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвсэн нэгдэх зэрэг суурь эрх чөлөө өнөөдөр бүрэн хангагдсан. Харин төрийн үйл хэрэгт оролцох, эрх баригчдад нөлөө үзүүлэх, хяналт тавих зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломж, иргэдийн өөрсдийн нийгэмшилт, төрийн идэвхгүй байр сууриас төлөвшлөө олохгүй байсаар байна гэсэн дүгнэлтийг ямар байгууллага гаргасан бэ?
“Transpsrency Internetional”
АТГ
Фрийдом хаус
УТБА
Авлигын төсөөллийн индексээр Монгол улс авлигад өртсөн орнуудын тоонд багтаж, дэлхийн 176 орноос 87 –д эрэмблэгдэж байна гэсэн судалгааг ямар байгууллага гаргасан бэ?
Transpаrency Internetional”
АТГ
Фрийдом хаус
УТБА
Монгол улсын засгийн газар бол төрийн.......................байгууллага мөн.
хууль тогтоох
гүйцэтгэх
шүүх
Хянах
1992 оны үндсэн хууль нь.... бүлэг,...... зүйлтэй.
6 бүлэг, 60 зүйл
6 бүлэг , 70 зүйл
7 бүлэг, 60 зүйл
7, бүлэг 70
Төрийн эрх мэдлийг хуваарилах онолын гол төлөөлөгчдийг нэрлэнэ үү.
Д.Макиавелли , Д.Истон
А. Линкольн, В.Черчилль
Р. Даль, Д.Макиавелли
Ш. Моньтеско, Ж.Локк
Аливаа төрд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн 3 эрх мэдэл оршдог. Эдгээр нь нэг этгээдэд нэгтгэгдвэл эрх чөлөө хэрэгжихгүй гэж хэн үзсэн бэ?
Ш. Монтьеско
Ж. Локк
Д. Истон
В. Черчилль
Төрийг хууль тогтоох буюу парламент, шүүх- арми буюу гүйцэтгэх, хаан ба сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглал гэж хэн хуваасан бэ?
Ш. Монтьеско
Ж. Локк
Д. Истон
В. Черчилль
Монгол улсын УИХ бол төрийн.......................байгууллага мөн
хууль тогтоох
гүйцэтгэх
шүүх
хянах
Үндсэн хуулийн 41-р зүйлд “ ........ засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэж хуульчилсан байдаг.
Ерөнхийлөгч
ерөнхий сайд
УИХ-ын дарга
Ерөнхий шүүгч
Манай улсад Засгийн газрын шийдвэр бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Нийгмийн харилцааны амар амгалан, тайван байдлыг хамгаална
Шударга өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг бий болгоно.
Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүл, хяналт тавин, иргэний эрх чөлөөг баталгаажуулна.
нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангаж, хүрээлэн буй орчныг хамгаална.
Дээрх бүгд зөв
Засгийн газрын үйл ажиллагааны эрх зүйн баримт бичиг аль нь вэ?
тогтоол, захирамж
зарлиг
шийдвэр
уриалга
Засгийн газрыг удирдаж , онцгой статусыг эдэлж, төрийн хууль биелүүлэх ажлыг хэн хариуцдаг вэ?
Ерөнхийлөгч
ерөнхий сайд
УИХ-ын дарга
Ерөнхий шүүгч
Иргэд засгийн газарт санал өгөх боломж аль нь вэ?
саналаа захидлаар илэрхийлэх, вэб сайтад хандах
ЗГ-ийн Олон Нийттэй харилцах төвд хандах
орон нутагт төр захиргааны байгууллагад хандах
Дээрх бүгд болно.
Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн зорилт , чиг үүргийг бүтээгдэхүүний хэлбэрээр болон үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлж буй төрийн байгууллагын үйл ажиллагаа буюу засгийн газрын үйл ажиллагааг юу гэж нэрлэдэг вэ?
Төрийн үйл ажиллагаа
УИХ-ын үйл ажиллагаа
Засгийн газрын үйл ажиллагаа
Төрийн үйлчилгээ
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжлийг хангах орчныг бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэгддэг үйл ажиллагааг... гэнэ.
Төрийн үйл ажиллагаа
УИХ-ын үйл ажиллагаа
Засгийн газрын үйл ажиллагаа
Төрийн үйлчилгээ
“Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогч ” гэж хэн тодорхойлсон бэ?
Г.Алмонд
Г.Гегель
Д.Истон
Р.Путнам
Р.Дарендорьф
Арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа зэргээр нь ялгаварлахгүй хүний эрх, эрх чөлөөг дээдлэх” гэсэн өгөгдөл иргэний нийгмийг төлөвшүүлэх төрийн бодлогын аль хүрээний жишээ болох вэ?
Оюун санааны
Улс төрийн хүрээний
Социал хүрээний
Эдийн засгийн
Нийгмийн хүрээний
Сонгуульд саналыг шууд өгөх зарчимд хамаарах өгөгдөл аль нь вэ?
Сонгуульд оролцохдоо саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л болоцоогоор хангагдах
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
Нас, хүйс, яс, үндсэс угсаа, мэргэжил, хэл, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх явдал
Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
1992 оны Үндсэн хуулийн 3-р бүлэг, 21-р зүйлд “Улсын их хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж байдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн эрхийн аль шалгуур вэ?
Сонгох эрхийн шалгуур
Сонгогдох эрхийн шалгуур
Төрийн тусгай албаны шалгуур
Төрийн жинхэнэ албаны шалгуур
Хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч эсвэл улс төрийн намаас сонголт хийх иргэний эрхийг хэрхэн нэрлэдэг вэ?
Сонгуулийн зарчим
Сонгох эрх
Сонгууль
Сонгогдох эрх
“Хоёр нам эсвэл зонхилох нэг намын тогтолцоо бий болох чиглэлд үйлчилдэг, шинээр гарч ирж буй болон жижиг намд ашиггүй, нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлага ихтэй, сонгогчдын санал гээгддэг” зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
Сонирхлын бүлгүүдийг түүний шинж байдал, үйл ажиллагаагаар нь эвсэл холбооны, эвсэл холбооны бус, аномик, байгууллагажсан бүлэг гэж ангилсан эрдэмтэн хэн бэ?
Д.Истон
Г.Алмонд
В.Парето
Ж.Локк
Улс төрийн намд хүлээлгэх хамгийн том шийтгэл юу вэ?
Сонгуульд орох эрхийг нь хязгаарлах
Мөнгөн торгууль буюу захиргааны арга хэмжээ авах
Хууль зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Дээрх бүгд хамаарна
Улс төрийн хариуцлага хүлээлгэх
Хоёр намын тогтолцоонд хамаарах ойлголтыг олно уу?
Монгол улсад 1921-1990 он хүртэл тогтож байсан тогтолцоо
ЗХУ болон социалист гэгдэж байсан орнуудад тогтож байсан тогтолцоо
Тухайн улс оронд засгийн эрх мэдлийг хүлээн авч хэрэгжүүлэх чадвартай хоёр нам давамгайлдаг.
Улс төрийн амьдралд хэд хэдэн нам идэвхтэй оролцдог.
Нэг нам дангаар ноёрхож, төрийн эрх мэдлийг барьдаг.
Ямар шалгуурыг үндэслэн улс төрийн намуудыг нэг намын, хоёр намын, олон намын тогтолцоотой гэж ангилдаг вэ?
a Баримталж буй үзэл суртлын агуулгаар нь
b Улс төрийн байр сууриар нь
c Эрх мэдлийг хэрэгжүүлж буй байдлаар нь
d Засаглалд ойр байгаагаар нь
c,d хариулт
