Worksheets12-р ангийн хөндлөнгийн сорил
Total questions: 52
Worksheet time: 26mins
Name
Class
Date
1.
1.Хүмүүс хоорондоо харилцахдаа мэдээлэл болон утгыг нүүрний хувирал, дууны өнгө, дохио зангаа, биеийн үйл хөдлөлөөр илэрхийлж ойлголцдог. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?
a)
Нийгмийн харилцан үйлдэл
b)
харилцан яриа
c)
Дохио зангаа
2.
Нийгмийн гажуудлын төрөлд аль нь орох вэ?
a)
Жагсаал цуглаан хийх
b)
Үр хөндүүлэх
c)
Тамхи татах
d)
Шоронд хоригдох.
e)
Байцаалт өгөх
3.
... нь нийгмийн дэд тогтолцоо бөгөөд нийгмийг оршин тогтнох, амьдран хөгжихөд туслан үйлчлэх чиг үүрэгтэй.
a)
Соѐл
b)
Нийгмийн институт
c)
Иргэний нийгэм
d)
Төр
e)
Нийгмийн харилцаа
4.
Нийгэмшлийн гол хүчин зүйлсийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Гэр бүл
b)
Үе тэнгийнхэн
c)
Сайн дурын нийгэмлэг
d)
Сургууль
e)
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
5.
Төр, засгийн газар хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгох үйлчилгээ үзүүлдэг бол төр нь тэдний эцэг, эхийн улсад төлсөн татварын мөнгөөр санхүүждэг. Хүүхдүүдээ боловсролтой иргэн болгохын тулд эцэг, эх сургуультай хамааралтай болж, улмаар сурагчид сургуульд хууль, дүрэм мөрдөх, татвараа төлөх соёлд суралцдаг байна. Энэхүү өгөгдөл нь нийгмийг тодорхойлох аль хандлага вэ?
a)
Шалтгаант чанарын хандлага
b)
Бүтэц-чиг үүргийн хандлага
c)
Зөрчилдөөний хандлага
d)
Мөргөлдөөний хандлага
6.
Энхбат төрсөн нутагтаа физикийн багшаар ажиллаж байгаад 5 жилийн дараа сургуулийн захирлаар томилогджээ. Энэ нь нийгмийн шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?
a)
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
b)
Бүлгийн шилжих хөдөлгөөн
c)
Бүтцийн шилжих хөдөлгөөн
d)
Хүн амын шилжих хөдөлгөөн
e)
Үе доторхи шилжих хөдөлгөөн
7.
Нийгэм хэмээх ойлголтын тодорхойлолт аль нь вэ?
a)
Өөрийн гэх нутаг дэвсгэрийн хязгаар төр засаг,байгууллага бүхий тухайн нийгэм хүмүүсийн бие даан оршин амьдарч буй онцлог нутаг
b)
Засаглал удирдлагын тодорхой дэг журам бүхий тухайн улс орон, нийгмийг удирдах улстөрийн цөм байгууламж
c)
Тодорхой улс орон ард түмний түүхэн хөгжлийн шатан дахь нийгэм улс төр эдийн засаг,соѐлын тогтвортой хамтын ажиллагаа харилцан үйлчлэл,хэрэгцээ сонирхлын ялгаа зөрчилдөөн бүхий хүмүүсийн нэгдэл
d)
Нийгмийн хуучин байгуулал шинэ байгуулалд эрс шилжилт хийж,чанарын үсрэлтэнд хүрэх ойлголт
e)
Хүний амьдралын нөхцөл чанар дээшлэх гэх зэрэг томоохон хэмжээний эерэг үр дагаврууд
8.
Шашны номлолоор зөвтгөгдөн хувийн байр суурийг өөрчлөх ямар ч боломжгүй давхраажилтын тогтолцоо аль нь вэ?
a)
Анги
b)
Каст
c)
Нийгмийн ялгарал
d)
Боолчлол
e)
Язгуур
9.
Аль нь олдмол статус вэ?
a)
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн айлын ганц хүү.
b)
Би айлын отгон охин
c)
Мөнх 12-р ангид суралцахын зэрэгцээ FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.
d)
Ерөнхий сайд А.Амар хохь тайжийн хүү ажээ.
e)
Дуучин С.Жавхлан Увс аймгийн уугуул.
10.
Нийгмийн халамжийн үйлчилгээ нь: -нийгмийн хөгжлийн үйлчилгээ;-халамжийн үйлчилгээ гэсэн хоѐр төрөлтөй. Дараах өгөгдлийн аль нь хөгжлийн үйлчилгээнд хамаарах вэ?
a)
Бие даан амьдрах чадваргүй ахмад настныг байрлуулан асрамжлах
b)
Бага орлоготой өрхүүд хамтран хүнсний ногоо тариалах
c)
Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ
d)
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах үйлчилгээ
e)
Боловсрол эзэмшихэд нь туслах
11.
“Амьтны амь бүү хороо, шударга бай...” гэх мэт ѐсыг захирамжлан тогтоох нь ... юм.
a)
Ёс суртахууны онцлог
b)
Ёс суртахууны шинж
c)
Ёс суртахууны нөлөөлөл
d)
Ёс суртахууны шаардлага
e)
Ёс суртахууны бэлгэ тэмдэг
12.
Ёс суртахууны төлөвшүүлэх үүрэг аль нь вэ?
a)
Хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашигт нийцүүлэн чиглүүл байдаг.
b)
Ёс суртахууныг өөриймшүүлснээр хүмүүс үйлдэл, үйл ажиллагаагаа хянаж, удирдаж байдаг.
c)
Ёс суртахуунаар дамжин хүмүүс дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшдэг.
d)
Хүмүүс өөрийгөө авч явах чиг баримжаа эзэмшиж байдаг.
e)
Өөрийн болон бусдын ѐс суртахууны төлөвшилд үнэлгээ өгч байдаг.
13.
Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж өмнө нь тогтвортой байсан зан суртахууны үнэлэмж, үнэт зүйлс задарсныг юу гэж нэрлэх вэ?
a)
Соѐлын шок
b)
Сөрөг соѐл
c)
Соѐлын гажилт
d)
Дэд соѐл
e)
Релятивизм
14.
"Аливаа ард түмэн, үндэстнийг бусдаас ялгах гол онцлог шинж бол соёл юм" энэ тодорхойлолт соёлын ямар үүргийг голчлон илэрхийлж байгаа вэ?
a)
Нэгтгэгч, салгагч
b)
Зохицуулагч
c)
Хүмүүжүүлэгч
d)
Бүгд зөв
e)
Option 2
15.
Соѐлыг төлөв байдлаар нь ... гэсэн хоѐр хэсэгтэйгээр авч үздэг.
a)
Соѐлын динамик, соѐлын статик
b)
Соѐлын нэвчилт, соѐлын тархалт
c)
Соѐлын олон янз байдал, соѐлын зөрчил
d)
Эдийн соѐл, оюуны соѐл
e)
Соѐлын нэгдэл, соѐлын тархалт
16.
Монгол хүний онцлон эрхэмлэдэг зүйл нь бүс юм. Бүсийг хүний сүлд хийморь гэж үзнэ. Харин гутал, өмдөн дээрээ тавих буюу бүсний дээгүүр алхах, гишгэхийг бузартана гэж цээрлэдэг. Дараах ойлголтуудаас уг өгөгдөлд хамаарах нь аль вэ?
a)
Хэм хэмжээ
b)
Ёслол
c)
Бэлгэдэл
d)
Заншил
e)
Уламжлал
17.
Бүх л соѐлд нэгэн адил хамаардаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг соѐлын.........гэнэ.
a)
Этноцентризм
b)
Релятивизм
c)
Универсаль
d)
Плюрализм
e)
Дуализм
18.
Үнэлэмжийг түвшингээс нь хамааруулан зөв дарааллаар ангилсан нь аль вэ?
a)
Нийт хүн төрөлхтний-тухайн нийгмийн-угсаатны-анги бүлгийн-гэр бүлийн-хувь хүний;
b)
Нийт хүн төрөлхтний-тухайн улсын-үндэстний-анги бүлгийн-гэр бүлийн-хувь хүний;
c)
Нийт хүн төрөлхтний-тухайн нийгмийн-ястны-анги бүлгийн-гэр бүлийн-хувь хүний;
d)
Нийт хүн төрөлхтний-тухайн нийгмийн-үндэстний-нийгмийн анги, бүлгийн-гэр бүлийн-хувь хүний;
e)
Нийт хүн төрөлхтний-тухайн нийгмийн-овог аймгийн-анги бүлгийн-гэр бүлийн-хувь хүний;
19.
Соѐлыг социологийн хандлагаар хэрхэн тодорхойлдог вэ?
a)
Соѐлыг хүний мөн чанарын илэрхийлэл болох талаас нь тайлбарладаг.
b)
Нийгмийн аж төрөх ѐс, зохион байгуулалтыг бүрдүүлэгч хүчин зүйл гэдэг талаас нь тайлбарладаг.
c)
Янз бүрийн ард түмний домог, аман зохиол зэргийг харьцуулан судлах замаар тайлбарладаг.
d)
Соѐлын утга санаа нь хүний гэх зүйлийг амьтны гэх зүйлээс ялгах хязгаар болж өгдөг гэж үздэг.
e)
Соѐл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, үзэл санаа, үнэт зүйл гэж тайлбарладаг.
20.
Английн эрдэмтэн А.Марш улс төрийн оролцооны хэв маягийг хэрхэн ангилсан бэ?
a)
Идэвхтэй ба идэвхгүй
b)
Хуулийн хүрээнд, хууль бус
c)
Нийцтэй ба нийцгүй
d)
Сайн дурын ба албадлагын
e)
Ортодоксаль ба ортодоксаль бус
21.
Засаглалын субъект зорилгодоо хүрэхийн тулд объектод нөлөөлөх арга хэрэгсэл аль нь вэ?
a)
Засаглалын хэлбэр
b)
Засаглалын нөөц
c)
Засаглалын механизм
d)
Засаглалын хэмжигдэхүүн
e)
Засаглалын орон зай
22.
Хууль хэлэлцэх нь улс төрийн тогтолцооны бүрдэл хэсгийн алинд хамаарах вэ?
a)
Оролт
b)
Гаралт
c)
Хувиргалт
d)
Шаардлага
e)
Дэмжлэг
23.
Олон намын ач холбогдолд хамаарахгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Олонхийн дэмжлэг авсан улс төрийн нам нь засаглалыг хэрэгжүүлдэг.
b)
Засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрддэг.
c)
Олон ургальч үзлийг дэмждэг.
d)
Цөөнхийн дэмжлэг авсан нам нь эрх барьдаг.
e)
Хүний эрхийг хангадаг.
24.
Саналаа нууцаар гаргах зарчим аль нь вэ?
a)
Нас хүйс, яс үндэс, гарал угсаа, мэргэжил, хэл, санхүүгийн чадвараас үл шалтгаалан бүгд Оролцох
b)
Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
c)
Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх явдал
d)
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг.
e)
Сонгуульд оролцохдоо саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л бололцоогоор хангагдах ѐстой.
25.
Франц, Армен,Тайван, Финлянд улс ямар засаглалтай вэ?
a)
Үндсэн хуульт хаант засаглалтай
b)
Парламентын засаглалтай
c)
Хэмжээт эрхт хаант засаглалтай
d)
Холимог засаглалтай
e)
Ерөнхийлөгчийн засаглалтай
26.
Төлөөллийн ардчиллын сул тал аль нь вэ?
a)
Нийгэмд улс төрийн тогтвортой байдал, дэг журмыг илүү хангадаг
b)
Нийгмийн бүлэг, давхрааны хэт ялгарал, эсвэл тэгшитгэх байдлаас нийгмийг хамгаалдаг
c)
Иргэд төрийн хэрэгт шууд оролцохгүй тул улс төрийн идэвх буурах талтай
d)
Нийгэм, улс төрийн тогтолцоог мэргэшиж, туршлагажсан хүмүүс удирдан зохион байгуулдаг
e)
Улс төрийн хариуцлагыг өндөржүүлдэг
27.
Ардчилсан бус дэглэмээс ардчилсан дэглэмд шилжих үеийн дэглэм аль нь вэ?
a)
Консерватив
b)
Либераль
c)
Фашист
d)
Охлократ
e)
Коммунист
28.
Социал төрийн шинжид хамаарах өгөгдлийг олно уу?
a)
Иргэд хуулийг заавал биелүүлэх ѐстой.
b)
Иргэн төр хоѐр адилхан хариуцлага хүлээнэ.
c)
Иргэдийн амьдралын наад захын баталгааг хуулиар тогтоох ѐстой.
d)
Төрөөс хүний эрхийг баталгаатай хангаж эдлүүлнэ.
e)
Шүүгч зөвхөн хуульд захирагдана.
29.
Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай нөөцийг худалдан авах, ашиглахтай холбоотой гарах мөнгөн төлбөрийг.................гэнэ
a)
Тогтмол зардал
b)
Хувьсах зардал
c)
Үйлдвэрлэлийн зардал
d)
Шууд зардал
e)
Шууд бус зардал
30.
Нөхөрлөл хоршооны сул талуудыг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Дотоод зөрчил их
b)
Хохирлыг гишүүд тэнцүү хариуцна
c)
Бизнесийн амьдралын хугацаа богино
d)
Үүсгэн байгуулахад хуулийн талаас бүрдүүлэлт хийхэд хүндрэлтэй
e)
Гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход хуyлийн талаас нэлээд хүндрэлтэй
31.
Менежментийн ухааны тодорхойлолтонд аль нь хамаарахгүй вэ?
a)
Менежмент нь аж ахуй эрхлэн хөтлөх,жолоодох гэсэн утга бүхий англи үг
b)
Хүмүүст аж ахуйг хэрхэн удирдах талаар онолын цэгцтэй мэдлэг олгодог шинжлэх ухаан
c)
Хэрэглэгчийн эрэлтийг судлан, түүнд тохирсон бараа үйлчилгээг зах зээлд гаргах
d)
Байгууллагын зорилгод хүрэх арга замуудыг төлөвлөн зохион байгуулж хэрэгжүүлэх үйл ажиллагаа
e)
Үйл ажиллагааг удирдан зангидах зохион байгуулах урлаг
32.
Маркетинг гэж чухам юу болохыг хувь хүн, аж ахуйн нэгж мэдэж байх нь ач холбогдолтой. Дараах өгөгдлөөс хувь хүнд маркетинг ямар ач холбогдолтойг илэрхийлсэн ойлголтыг олно уу.
a)
Хэрэглэгчийн зан төлөв, эрэлтийг мэдрэх
b)
Зардлаа багасгаж, цагаа хэмнэх
c)
Зах зээлээ таньж мэдэх
d)
Өрсөлдөгчөө таньж мэдэх
e)
Ашиг орлогоо нэмэгдүүлэх
33.
Гадаад худалдааг хязгаарлах бодлогын шалтгааныг тоочихдоо илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах
b)
Дотоодын эдийн засгийн салбаруудыг дэмжих
c)
Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх
d)
Гадаад худалдааг хамгаалах
e)
Улсын төсвийг нэмэгдүүлэх
34.
Мэргэжлийн чиг баримжаа олгох болон дахин мэргэшүүлэх, чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа нь ажилгүйдлийн аль төрөлтэй тэмцэх арга вэ?
a)
Шилжилтийн ажилгүйдэл
b)
Улирлын ажилгүйдэл
c)
Түр зуурын
d)
Бүтцийн
e)
Мөчлөгийн ажилгүйдэл
35.
Хувьцааны давуу талуудыг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Ногдол ашиг авах
b)
Ханшийн зөрүүнээс олох ашиг
c)
Ашиг их бол эрсдэл бас өндөр байж болно
d)
Компанийн удирдлага шийдвэр гаргахад оролцох
e)
Инфляцид өртөхгүй
36.
Компани бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэр байгуулсан нь .... юм
a)
Капиталын экспорт
b)
Шууд хөрөнгө оруулалт
c)
Портфелийн хөрөнгө оруулалт
d)
Экспортын бодлого
e)
Импортын бодлого
37.
Хууль, хуульчилсан актад хамаарагдах бүхий л нутаг дэвсгэр, субьектийн хүрээнд эрх зүйн шаардлагыг дагаж мөрдөх,сахих явдлыг................гэнэ
a)
Дэг журам
b)
Хууль зүйн факт
c)
Хууль зүй
d)
Хууль ѐс
e)
Шударга ѐс
38.
Эрүүл мэнд, боловсрол, соѐлын зэрэг төрийн суурь үйлчилгээг хүн бүрт хүргэх төрийн байгууллагынүйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий албыг........гэнэ
a)
Төрийн үйлчилгээний алба
b)
Төрийн тусгай алба
c)
Төрийн захиргааны алба
d)
Улс төрийн алба
e)
Төрийн хамгаалалтын алба
39.
Төрийн албанд баримтлах зарчмуудад хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх
b)
Захирах захирагдах ѐсыг баримтлах
c)
Гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх
d)
Ард түмэнд үйлчлэх
e)
Төрд ажиллах тэгш боломжтой байх
40.
Аль нь ерөнхий чиг үүргийн яам вэ?
a)
Байгаль орчины яам
b)
Эрүүл мэндийн яам
c)
БСШУЯ
d)
Хууль зүйн яам
41.
Хүний эрхийн талаар олсон ололт амжилтаа бататгаж, ахиулах нь хүний эрхийн талаар төрийн...................... үүрэг юм
a)
Хүндэтгэх
b)
Албан тушаал ахиулах
c)
Хангах
d)
Хамгаалах
e)
Ахиц дэвшил гаргах
42.
Хүний эрхийн үндэсний комисс нь бие даасан, хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага юм. Комиссын үйл ажиллагаанд хамааралгүй өгөгдлийг олно уу.
a)
Хүний эрхийн олон улсын гэрээнд нэгдэн орохыг дэмжих, олон нийтэд сурталчлах
b)
Хүний эрхийн боловсрол олгох
c)
Хууль тогтоох замаар хүний эрхийг хангах бодлого эрх зүйн орчинг бүрдүүлэх
d)
Судалгаа, хяналт шалгалт явуулах
e)
Хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг шалгаж шийдвэрлэх
43.
Банк, санхүүгийн байгууллагатай харилцахад ямагт иргэний үнэмлэх төрсний гэрчилгээг шаарддаг. Үүнд хамаарах өгөгдлийг олно уу.
a)
Хэрэглэгчийг хамгаалах
b)
Өмч хөрөнгө захиран зарцуулахтай холбоотой
c)
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
d)
Аюулгүй байдал хангах
e)
Хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулах
44.
Улс төрийн албан тушаалтан аль нь вэ?
a)
Бүх шатны шүүгч, прокурор
b)
Монгол банкны ерөнхийлөгч
c)
Аймаг,нийслэл,сум дүүргийн ИТХ болон гүйцэтгэх албан тушаалтнууд
d)
Монгол Улсын Их хурлын дарга, гишүүд
e)
Улсын харьяаны сургуулийн багш
45.
Аль нь НҮБ-ын албан ѐсны хэл биш вэ?
a)
Араб
b)
Хятад
c)
Англи
d)
Турк
e)
Орос
46.
.... нь дэлхий дахины харилцаанд оролцогчдын хооронд бий болсон эдийн засаг, улс төр, нийгмийн болон эрх зүй, дипломат, батлан хамгаалахын мөн соѐлын харилцан холбоо бүхий систем юм.
a)
Олон улсын харилцааны субъект
b)
Олон улсын байгууллага
c)
Олон улсын харилцааны систем
d)
Олон улсын харилцааны үндсэн хэлбэр
e)
Олон улсын харилцаа
47.
НҮБ –ийн дүрмийн үндсэн зарчмуудад хамааралгүй өгөгдлийг олно уу.
a)
Энх тайван, аюулгүй байдлыг сахих
b)
Үндэстэн хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх
c)
Улс орнуудын дотоод бодлогод нөлөөлөх
d)
Дэлхий нийтийн чанартай асуудлуудад хамтран ажиллах
e)
Үндэстнүүдийн үйл ажиллагааг нэгтгэх төв байх
48.
Дэлхийн улс орнууд хоорондоо төр, засгийн газрын түвшинд элчин төлөөлөгч солилцож, яриа хэлэлцээр явуулж гарын үсгээ зурж баталгаажуулж байдаг нь......харилцаа юм
a)
Олон улсын эдийн засгийн харилцаа
b)
Олон улсын соѐлын харилцаа
c)
Олон улсын улс төрийн харилцаа
d)
Олон улсын технологийн харилцаа
e)
Олон улсын хүмүүнлэгийн харилцаа
49.
Хоѐр улс өөрсдийн нутаг дэвсгэрийн усанд нөгөө этгээд нь загас агнахыг зөвшөөрсөн гэрээ байгуулжболно. Энэ нь олон улсын ямар хэм хэмжээ болохыг тодорхойлно уу
a)
Хатуу буюу императив
b)
Уян хатан буюу диспозитив
c)
Хориглосон хэм хэмжээ
d)
Үүргийн хэм хэмжээ
e)
Зарчмын хэм хэмжээ
50.
Монгол улсын гадаад бодлогын зорилтод аль нь нийцэхгүй вэ?
a)
Хүн төрөлхтний хөгжлийн жамыг даган бүх улс оронтой найрсаг харилцаатай байх
b)
Олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх
c)
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бат найдвартай хангах
d)
Улс төр, эдийн засаг болон бусад ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцаа
e)
Социализмын эрх ашгийг өмгөөлөн хамгаалах
51.
Ази, Номхон далайн бүс нутгийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг хоѐр тивийн яриа хэлэлцээний механизм аль нь вэ?
a)
АСЕАН
b)
АСЕМ
c)
АПЕК
d)
АРФ
e)
ШХАБ
52.
Submission ID (skip this field)
4 lines
100 %
