wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2019-2025 эешийн даалгавар

Total questions: 50

Worksheet time: 25mins

Name
Class
Date
1.
Songon
a)
1
b)
2
2.
Овог нэр
4 lines
3.
...................гэдэг нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн үүрэг, статусын цогц. Зөв хариултыг сонгоорой.
a)
Нийгмийн тогтолцоо
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгмийн институт
d)
Нийгмийн харилцаа
e)
Нийгмийн хандлага
4.
Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь..................юм.
a)
Нийгмийн бүтэц
b)
Нийгэм
c)
Нийгмийн тогтолцоо
d)
Нийгмийн харилцаа
e)
Нийгмийн хандлага
5.
Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүлийн
b)
Эдийн засгийн
c)
Боловсролын
d)
Улс төрийн
e)
Шашны
6.
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг..............................гэдэг
a)
Нийгмийн хувьсгал
b)
Нийгмийн өөрчлөлт
c)
Нийгмийн хөдөлгөөн
d)
Нийгмийн шилжилт
e)
Нийгмийн хувьсал
7.
Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтуудын оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ?
a)
Нийгмийн онол
b)
Харилцан үйлдлийн онол
c)
Бүтэц чиг үүргийн онол
d)
Шалтгаант чанарын онол
e)
Зөрчилдөөний онол
8.
Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүлийн
b)
Улс төрийн
c)
Боловсролын
d)
Эдийн засгийн
e)
Шашны
9.
Сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдахыг олж тэмдэглэ.
a)
Албан ёсны хяналт
b)
Гэмт хэрэг
c)
Нийгмийн гажуудал
d)
Нийгмийн хяналт
e)
Албан бус хяналт
10.
Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ?
a)
Харилцан үйлдлийн онол
b)
Зөрчилдөөний онол
c)
Шалтгаант чанарын онол
d)
Бүтэц чиг үүргийн онол
e)
Нийгмийн онол
11.
Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол.................. юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
a)
Нийгмийн байр суурь
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгэм
d)
Нийгмийн үүрэг
e)
Нийгмийн институт
12.
Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
Сургууль
b)
Үе тэнгийнхэн
c)
Гэр бүл
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
13.
Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.
a)
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо гаргахыг зорино
b)
Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл, үг яриа байна
c)
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
d)
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
e)
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
14.
Социологич В.Занден “Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо бол ........ юм” гэжээ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
a)
Нийгмийнбайр суурь
b)
Нийгэм
c)
Нийгмийн бүтэц
d)
Нийгмийн үүрэг
e)
Нийгмийн институт
15.
Анги танхимдаа дүрсгүйтэхгүй байх, даалгаврыг нягт нямбай гүйцэтгэх, сургуулийн дэг журмыг баримтлах зэрэг замаар хүүхэд нийгэмшиж байдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
Гэр бүл
b)
Сургууль
c)
Үе тэнгийнхэн
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
16.
Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.
a)
Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино
b)
Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандартчлана
c)
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээхийнэ
d)
Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ
e)
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
17.
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү! Үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар нь нийгмийн институтийн ...................... юм.
a)
Далд чиг үүрэг
b)
Ил чиг үүрэг
c)
Үүргийн зөрчил
d)
Сөрөг чиг үүрэг
e)
Үүрэг
18.
Би хэдийгээр хөдөө төрж өссөн, А үсэг мэдэхгүй, 10-ын дотор тоолж чадахгүй сургуульд орсон боловч, олон арван шүлэг мэддэг байсан. Миний ээж олон арван шүлэг мэддэг, түүнийгээ надад цээжлүүлдэг байсан” гэсэн нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
Үе тэнгийнхэн
b)
Сургууль
c)
Гэр бүл
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
19.
Бусад хувьсагчийн өөрчлөлтөд нөлөөлж, шалтгаан нь болж буй хувьсагчийг үл хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс үл хамаарах хувьсагчийг олно уу!
a)
ДНБ
b)
ДНБ-ний хэмжээ
c)
Ажилгүйдлин түвшин
d)
Ажил эрхлэлтийн түвшин
e)
Үйлдвэрлэлийн хэмжээ
20.
2008 онд нийт 44514 шалгуулагч шалгалт өгснөөс 34112 шалгуулагч нь нийгэм судлал хичээлийг сонгосон нь нийт шалгуулагчдын 76.63 хувийг эзэлсэн ба энэ үзүүлэлт тухайн жил нийгэм судлалын хичээлийг сонгон шалгалт өгсөн хамгийн өндөр жил байсныг харуулж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү!
a)
Туршилт
b)
Чанарын судалгаа
c)
Ажиглалт
d)
Тоон судалгаа
e)
Контент анализ
21.
Нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодохой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг. Жишээ нь: Боловсролын институтийн хүрээнд багш хүн залуу хойч үеийнхний нийгэмшин хөгжихөд хувь нэмэр оруулахаар ажигладаг бол түүний орон байранд амьдрах хэрэгцээг хангахаар эдийн засгийн институтийн барилгачид ажиллана. Дараах онолуудын алийг нь илэрхийлж байна вэ?
a)
Шалтгаант чанарын
b)
Марксизмын
c)
Бэлгэ тэмдэгийн харилцан үйлдлийн
d)
Иргэншлийн
e)
Бүтэц чиг үүргийн
22.
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг нийгмийн институтийн .......................... гэнэ.
a)
Үүргийн зөрчил
b)
Далд чиг үүрэг
c)
Сөрөг чиг үүрэг
d)
Ил чиг үүрэг
e)
Үүрэг
23.
“Бидний үед сумын төвд зурагт гэж байсангүй тул Монголын радиогийн уран зохиол, яруу найргийн нэвтрүүлгийг чих тавин сонсдог” гэсэн өгөгдөл нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
Үе тэнгийнхэн
b)
Сургууль
c)
Хэвлэл мэдээлэл
d)
Гэр бүл
e)
Ажлын байр
24.
Бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй хувьсагчийг хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс хамаарах хувьсагчийг олно уу.
a)
Инфляци
b)
ДНБ-ний хэмжээ
c)
Ажил эрхлэлт
d)
Ажилгүйдэл
e)
Ажилгүйдлтйг түвшин
25.
Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгэээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү.
a)
Туршилт
b)
Тоон судалгаа
c)
Бүлгийн ярилцлага
d)
Чанарын судалгаа
e)
Контент анализ
26.
Харилцааны явцад харилцагч ямар үүргийг гүйцэтгэх тухай бэлгэ тэмдэг хувь хүнд гүйцэтгэх тухай бэлгэ тэмдэг нь хүнд төлөвшиж байдаг. Жишээ нь: Ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож, бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг ажээ. Дараах онолуудын алийг нь илэрхийлж байна вэ?
a)
Марксизмын
b)
Бүтэц чиг үүргийн
c)
Иргэншлийн
d)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн
e)
Шалтгаант чанарын
27.
Гажуудал нь нийгмийн бүтэц ба соёлоосоо хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж, нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн гэж тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч, ад үзэн буруушаадаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
a)
Гажуудлын сөрөг үр дагавар
b)
Гажуудлын эерэг үр дагавар
c)
Соёлын зохицуулгын хомсдол
d)
Гажуудлын харьцангуй мөн чанар
e)
Албан ёсны хяналт
28.
Уг онолын хандлага нь хувь хүн утга учир, санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг хэмээн үзээд, хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг онол аль нь вэ?
a)
Марксист онол
b)
Бүтэц-чиг үүргийн онол
c)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
Иргэншлийн онол
e)
Хүн ам зүйн онол
29.
Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг агент аль нь вэ?
a)
Гэр бүл
b)
Хэвлэл мэдээлэл
c)
Сургууль
d)
Үе тэнгийнхэн
e)
Ажлын байр
30.
Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчдэд тухайн цаг үед нь ноёрхогчдын зүгээс ямагт дайсагнасан, үл тоож ханддаг ч, нийгэмд өөрчлөлтийг эхлүүлдэг. Жишээ нь, XX зууны эхэн үед сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорьж шийтгэж байжээ... Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
a)
Гажуудлын харьцангуй мөн чанар
b)
Гажуудлын эерэг үр дагавар
c)
Гажуудлын ил чиг үүрэг
d)
Гажуудлын сөрөг үр дагавар
e)
Гажуудлын сөрөг чигүүрэг
31.
.................. гэдэг нь тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо.
a)
Тэгш бус байдал
b)
Нийгмийн нийтлэг
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн давхраа
e)
Нийгмийн ялгарал
32.
2020-2023 оны “Зам тээврийн ослын бүртгэл” гэсэн баримт бичгээс хүүхдийн зам тээвэрт өртсөн хэсгийг сонгон, тус онуудын давтамж хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжилсэн гэж үзвэл судалгааны аль арга вэ?
a)
Контент анализ
b)
Тоон судалгаа
c)
Туршилтын арга
d)
Асуулга
e)
Дедукц
33.
Дараах бодомжуудаас бүтэц-чиг үүргийн онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.
a)
Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна
b)
Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.
c)
Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.
d)
Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч, далд оршин буй бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлана гэж үздэг.
e)
Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.
34.
Дараах бодомжуудаас марксизм (шүүмжлэлт онол) онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.
a)
Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна
b)
Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.
c)
Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.
d)
Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч, далд оршин буй бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлана гэж үздэг.
e)
Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.
35.
Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс удиртгал хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?
a)
Орон нутгийн нэр, огноо, мэдээлэл цуглуулагчийн нэр зэргийг тэмдэглэнэ
b)
Хувь хүний нийгмийн байр суурийг тодорхойлох асуултууд байна
c)
Судалгааны таамаглал, мэдээлэлд шаардлагатай туслах асуултууд байна
d)
Ямар зорилготой судалгааг, хаанаас явуулж байгаа тухай товч танилцуулга
e)
Судалгаанд оролцогчдын холбоо барих утас, хаягийн талаар мэдээлэл байна
36.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой. .................. гэдэг нь ижил төстэй шинж бүхий хүм амын статистик нэгдэл
a)
Нийгмийн давхраажилт
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн ялгарал
d)
Нийгмийн давхраа
e)
Нийгмийн нийтлэг
37.
5 настай нэгэн охиныг ноорхой хувцас өмсгөж, нөгөө охиныг үнэтэй брэндийн хувцас өмсгөн дэлгүүрийн үүдэнд зогсоон “ утсаараа яриулаач” гэж хүмүүсээс тусламж хүсэхэд алинд нь илүү анхаарал хандуулж байгааг судлах, хамаарлыг нь илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судалгаа хийсэн гэж үзвэл аль аргад хамаарах вэ?
a)
Ажиглалт
b)
Асуулга
c)
Туршилт
d)
Фокус ярилцлага
e)
Контент анализ
38.
Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс ерөнхий мэдээллийн хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?
a)
Судалгаанд баримталж буй ёс зүйн хэм хэмжээний тухай байна.
b)
Судалгаанд байгаа асуултад хэрхэн хариулах заавар байна.
c)
Туслах асуултын залгамж чанар, логик, уялдааг анхаарсан байна.
d)
Хувь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд байна.
e)
Талархал, холбоо барих утас, хаяг зэргийн талаар мэдээлэл байна
39.
.................. гэдэг нь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц юм.
a)
Нийгэмшилтийн адилсал
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгэмшилтийн агент
d)
Нийгмийн байр суурь
e)
Нийгэмшилт
40.
Эдийн засгийн институтийн үүрэгт хамаарах ойлголтуудыг сонгоно уу. 1. Хэрэгцээт бараа үйлчилгээгээр хангах 2. Нийгмийн эв нэгдлийг тогтоох 3. Бүлэг болон нийгмийг зохицуулах 4. Боловсон хүчнийг бэлтгэх 5. Эдийн засгийг тогтвортой байлгах 6. Татварын хэмжээг бууруулах
a)
1, 2, 4
b)
1, 3, 5
c)
1, 5, 6
d)
2, 5, 6
e)
2, 4, 5
41.
Дараах ойлголтуудаас чанарын судалгаанд аль нь хамаарах вэ? 1. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна. 2. Судлагчдын яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна. 3. Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдана. 4. Хэмжилт мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ. 5. Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
a)
1, 4
b)
2, 3
c)
3, 5
d)
4, 5
e)
2, 4
42.
.................. гэдэг нь нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг хэлнэ
a)
Нийгэмшилтийн агент
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгэмшилт
d)
Нийгмийн байр суурь
e)
Нийгэм
43.
Улс төрийн институтийн үүрэгт хамаарах ойлголтуудыг сонгоно уу. 1. Нийгмийн эв нэгдэл, зөвшилцлийг тогтоох 2. Мэдлэг, соёлыг дамжуулах 3. Бүлэг болон нийгмийг зохицуулах 4. Боловсон хүчнийг бэлтгэх 5. Нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангах 6. Нийтлэг асуудлыг шийдэх
a)
2, 5, 6
b)
1, 3, 5
c)
3, 4, 5
d)
3, 5, 6
e)
1, 4, 5
44.
Дараах ойлголтуудаас тоон судалгаанд аль нь хамаарах вэ? 1. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна. 2. Судлагчдын яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна. 3. Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдана. 4. Хэмжилт мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ. 5. Стандартчилагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй.
a)
3, 5
b)
2, 3
c)
1, 3
d)
2, 4
e)
1, 4
45.
Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Нийгмийн байр суурь
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгмийн тогтолцоо
d)
Нийгэм
e)
Нийгмийн харилцаа
46.
Дараах ойлголтуудаас тоон судалгаанд аль нь хамаарах вэ? 1. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино 2. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ. 3. Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдана. 4. Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ. 5. Баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна.
a)
2, 4
b)
2, 3
c)
1, 2
d)
1, 5
e)
3, 4
47.
Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Нийгэм
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгмийн тогтолцоо
d)
Нийгмийн байр суурь
e)
Нийгмийн харилцаа
48.
Дараах ойлголтуудаас чанарын судалгаанд аль нь хамаарах вэ? 1. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ. 2. Таамаглалыг шалгахаар зорино. 3. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна. 4. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй. 5. Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ.
a)
1, 4
b)
2, 5
c)
2, 4
d)
3, 4
e)
4, 5
49.
Нийгмийн гажуудын талаарх нэр томьёог тодорхойлолтой нь зөв харгалзуулаарай. * 3 points
a)
A2 B3 C1
b)
A2 B1 C3
c)
A3 B2 C1
d)
A3 B1 C2
e)
A1 B3 C2
50.
Доорх ойлголтуудыг тодорхойлолттой нь зөв харгалзуулна уу.
a)
a1, b2, c3
b)
a1, b3, c2
c)
a3, b2, c1
d)
a3, b1, c2
e)
a2, b3, c1