Worksheets2019 он сурагч
Total questions: 40
Worksheet time: 1hrs 9mins
Аль нь зах зээлийн эдийн засгийн тогтолцооны онцлог шинж вэ?
Төрөөс эдийн засагт хязгаарлагдмал үүрэгтэйгээр оролцдог.
Эдийн засгийн бүх салбарт биеийн хүчний хөдөлмөр зонхилдог.
Бүхий л аж ахуй нэгжүүд төрийн өмчлөлд байдаг.
Импортын тариф өндөр байдаг.
“А” орны хувьд бүтээгдэхүүний зах зээлийн тэнцвэрт үнэ нь 40 рубль, Б орны хувьд 25 төгрөгтэй тэнцүү байна. Тухайн 2 орон харилцан бие биетэйгээ худалдаа хийхээр болов. Энэ тохиолдолд импорт, экспортын чиглэлийг хэрхэн тодорхойлох вэ?
Б улс нь экспортлогч, А улс нь импортлогч болно.
Тухайн 2 улс хоорондоо худалдаа хийхгүй
А улс нь экспортлогч, Б улс нь импортлогч болно.
Мэдээлэл хангалтгүй байна
Аль нь бизнесийн хөрөнгө оруулалтын гадаад эх үүсвэрт хамаарахгүй вэ?
Банкны зээл
Засгийн газрын татаас
Найз нөхөд, танилын хөрөнгө
Тухайн бизнесээс олсон ашиг
Аргентин улсын иргэн Бразил улсаас унадаг дугуй худалдан авч импортолжээ. Унадаг дугуй нь тухайн жилдээ Бразил улсад үйлдвэрлэгдсэн байна. Бусад хүчин зүйлс тогтмол байхад энэ үйл ажиллагаа нь Аргентин улсын ДНБ болон хэрэглээнд хэрхэн нөлөөлөх вэ?
Хэрэглээ өөрчлөгдөхгүй, ДНБ өөрчлөгдөхгүй
Хэрэглээ нэмэгдэнэ, ДНБ нэмэгдэх болно.
Хэрэглээ өөрчлөгдөхгүй, ДНБ нэмэгдэх болно.
Хэрэглээ нэмэгдэх болно, ДНБ өөрчлөгдөхгүй
Ямар тохиолдолд үнэ илүү хурдтай өсөх вэ?
Үнийн өсөлт өдөрт 0.01 хувьтай байгаа бол
Үнийн өсөлт 7 хоногт 1 хувьтай байгаа бол
Үнийн өсөлт сард 10 хувьтай байгаа бол
Үнийн өсөлт жилд 100 хувьтай байгаа бол
Аль бодомж нь “соёл, уран сайхны соёл” гэсэн ойлголтуудын хамаарлыг зөв илэрхийлэх вэ?
Соёл хэмээх ойлголт багтаамжийн хувьд их
Эдгээр ойлголт ижил утгатай
Уран сайхны соёл хэмээх ойлголт агуулгын хувьд бага
Соёл бол уран сайхны соёлын нэг илрэл юм
Соёлын тухай тодорхойлолтыг өргөн утгаар нь авч үзвэл аль нь илүү оновчтой вэ?
Түүхэн тодорхой үе дэх хүний хөгжлийн түвшин
Хувь хүн хамт олны хөгжил төлөвшил
Хүн төрөлхтний бүтээсэн зүйлсийн иж бүрдэл
Улс орны үндэсний уламжлал
Цэгийн оронд тохирох үгийг нөхөөрэй. Аман түүх, домог үлгэр, археологийн олдвор бол .................... судлах эх сурвалж мөн.
Соёлын орон зайг
Соёлын өвийг
Соёлын нэвчилт
Соёлын адилсал
Улс бүхэнд байдаг хүндэтгэл, идээ ундаа, дуу хөгжим, үндэсний спорт, хэл, бичиг үсэг, түүх, шашин, урлал, зан үйл, хөдөлмөрийн соёл зэргийг багтаамждаа агуулсан ойлголт аль нь вэ?
Сонгодог соёл
Нүүдлийн соёл
Үндэсний соёл
Суурьшмал соёл
Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
Соёлын түгээмэл шинж
Соёлын нэвчилт
Соёлын нэгдмэл шинж
Соёлын даяаршил
Аль нь шударга ёсны үнэлэмжид шууд хамааралгүй үзүүлэлт вэ?
Үндэсний цөөнхийн соёлыг хүндэтгэх
Илтгэн ярих, мэтгэлцэхдээ шударга ёс хэмээх ойлголтыг хэрэглэх
Хэлний олон төрөл соёлын үндсэн бүрэлдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрөх
Үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэх
Эрх чөлөө гэдэг нь:
Хүн бүрийн хүсэл, эрмэлзэл
Хүсэл, зорилгоо биелүүлэх үеийн мэдрэмж
Дураараа авирлах үйлдэл
Үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх боломж
Аль нь “Зарим мөөг хортой” гэсэн дүгнэлтийн үндэслэгээ болж чадах бодомж вэ?
Бүх мөөг хоргүй
Зарим мөөг хоргүй
Бүх мөөг хоргүй гэдэг нь үнэн
Зарим мөөг хортой гэдэг нь худал
Дараах үгсгээс аль нь ойлголт болж чадах вэ? Хэл, зарим, өгүүлбэр, мэтгэлцэх, урлаг, бүтээх, буюу, эсвэл хөдөлмөрлөх, хэл шинжлэл, жимс, хэрвээ, бүх
Хэл, өгүүлбэр, урлаг, хэл шинжилгээ, жимс
Зарим, бүх, буюу, эсвэл, хэрвээ, бүх
Мэтгэлцэх, бүтээх, хөдөлмөрлөх, шинжлэх
Бүгд ойлголт болж чадна
Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрийг юу гэж нэрлэдэг вэ?
Хуульчилсан акт
Захиргааны акт
Хууль
Гэрээ
Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хэн хариуцлага хүлээх вэ?
Иргэн
Хуулийн этгээд
Засаг дарга
Төр
Дараах тохиолдлын аль нь эрх зүйн зөрчил вэ?
Сурагчийн дүрэмт хувцас өмсгөхгүй хичээлд суух
Бусдын биед гэмтэл учруулах
Зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөхгүй байх
Дээрх бүгд
Иргэн Б гар утсаа хулгайд алджээ. Тэр хаана хандах шаардлагатай вэ?
Шүүхэд
Цагдаад
Прокурорт
Арбитрт
Болор найзаасаа 50000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлж авсан. 7 хоног өнгөрөхөд Болор зээлээ төлөөгүй. Энэ тохиолдолд эрх зүйн зөрчилд тооцогдох уу?
Үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул зөрчилд тооцогдоно
Найз нь шүүхэд хандаагүй тул зөрчилд тооцогдохгүй
1 хоног хэтэрсэн болохоор зөрчилд тооцогдохгүй
Найз нь мөнгөө төлөхийг шаардсан бол зөрчилд тооцогдоно
Аль бодомж зөв бэ?
Бүх хууль шударга байдаг
Шударга бус хууль байдаг
Шударга бус хуулийг дагаж мөрдөх
Бүгд
Аль тодорхойлолт нь зөв бэ? Нийгмийн институт гэдэг нь: ..............................
Зорилгоороо нэгдэж, үүргээ хуваарилж, зохион байгуулалтад орсон бүлэг буюу байгууллага мөн.
Тодорхой хэрэгцээг хангахын тулд хэм хэмжээтэй, дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдэл мөн.
Нийгмийн төлөө тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэгч хүмүүс юм.
Хувь хүний өдөр тутамд ямар үйлдлийг хэрхэн хийхийг тодорхойлогч, нийгмийн төлөө тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага мөн.
“Бидний хэрэглэж буй бэлгэ тэмдэг, дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэглээнээс үл хамааран оршдог” гэж дараах социологчдын хэн нь тэмдэглэсэн бэ?
О.Конт
К.Маркс
Э.Дюркгейм
Ж.Г.Мид
Зохион байгуулалтад орох, бие даан шийдвэр гаргах, нийтийн үйл ажиллагаанд оролцох чадвар, хандлагатай болоход түлхүүр үүрэгтэй нийгэмшилтийн агент аль нь вэ?
Гэр бүл
Сургууль
Үе тэнгийнхний
Ажлын байр
Нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай байдаггүй гэж үздэгийн учир юу вэ?
Онцгой авъяас чадвартай хүнийг “гаж” гэж үнэлдэг тул
Ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөх тул
Нийгмийн гажуудал нь ямагт сөрөг үр дагавартай тул тус тайлбар буруу
Нийгэм бүрт гажуудлыг тодорхойлох ялгаатай үнэлэмж байгаа учраас
Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан, онол бүтээх боломжтой гэж аль онол үзэх вэ?
Бүтэц чиг үүргийн онол
Марксизм (зөрчилдөөний онол)
Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол
Аль нь ч биш
Чанарын судалгаа нь логикийн ямар аргын дагуу явагддаг вэ?
Дедукц
Индукц
Анализ
Синтез
Аль нь нийгмийн байр суурьт хүрэх хувийн хүчин зүйл вэ?
Нийгмийн гарал
Хичээл зүтгэл
Гэр бүлийн байр суурь
Сурсан сургууль
Нийгмийн давхраажилт хэмээх ойлголтыг нийгмийн тэгш бус байдал хэмээх ойлголтоос ялгагддаг гол шинж юу вэ?
Байр суурийн шатлал бүхий байх
Нийгмийн үнэ цэнтэй зүйлд хүрэх адил бус боломж бүхий байх
Хувийн хүчин зүйлсээс хамааран нийгмийн байр суурьт хүрэх боломж бүхий байх
Давхраа хооронд тогтсон харилцаанаас хамаарсан байр суурьт хүрэх боломж бүхий байх
Аль нь орчин үеийн нийгэмд бюрократи байгууллагад эрх мэдэл ажилтнуудад тэгш бусаар хуваарилагдсан байдаг нь ноёрхогч хийгээд дагагч гэсэн хоёр ангид хуваагдахад хүргэдэг гэж үздэг вэ?
Функциональ зөрчилдөөний онол
Шүүмжлэлт онол
Бүтэц чиг үүргийн онол
Марксизм
Бүгд найрамдах засаглал бүхий төртэй байх нь аль нийгмийн үндсэн шинжид багтах вэ?
Уламжлалт – нийгмийн
Аж үйлдвэржсэн нийгэм
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
Бүх нийгмийн
Дэлхийн зөн – Монголд байгууллага нь олон улсын харилцааны ямар оролцогч ва?
Улс оролцогч
Олон улсын байгууллага оролцогч
Улс биш оролцогч
Хүмүүнлэгийн оролцогч
Улс төрийн засаглалын легитимт шинжийг олно уу?
Оновч муутай санаа бодол, сэтгэл хөдлөл дээр суурилан засаглах шинж
Улс төрийн зүтгэлтний нэр хүнд, авъяас билэгт тулгуурласан засаглалын шинж
Олон нийтийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөж , дэмжлэг хүлээх шинж
Улс төрийн зүтгэлтний уламжлалт нэр хүндэд дулдуйдан дагах шинж
Монгол улсын ерөнхийлөгчийн түр эзгүйд бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?
Ерөнхий сайд
Олонхын суудалтай улс төрийн намын дарга
Үндсэн хуулийн цэцийн дарга
УИХ – ын дарга
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс төрийн тогтолцоо аль нь вэ?
Авторитари
Тоталитари
Ардчилсан
Аристократ
Улс төрийн намыг баримталж буй үзэл суртлаар нь хэрхэн ангиладаг вэ?
Зүүний, барууны, төвийг сахисан
Эрх баригч,сөрөг
Социалист, консерватив, либерал
Орчин үеийн, уламжлалт
УИХ – р ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн ашигт малтмалын орд газруудын хувьцааны 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой гэсэн заалт оруулжээ. Энэ нь ........................ мөн.
Шаардлага
Дэмжлэг
Шийдвэр
Эргэх холбоо
Улс төрийн лобби хэмээх ойлголт ямар утгыг илэрхийлдэг вэ?
Шахалт үзүүлэх
Нууцаар удирдах
Авлига өгөх
Дарамтлах
Аль нь ардчилсан сонгуулийн зарчимд хамааралгүй үзүүлэлт вэ?
Бүх нийтийн зарчим
Давуу эрхийн зарчим
Санал нууцаар гаргах зарчим
Ил тод байх зарчим
Улс төрийн системын оролтод хамаарах вэ?
Асуудал
Хууль тогтоомж
Шаардлага, дэмжлэг
Улс төрийн шийдвэр
С.Хантингтоны үзэл баримлал ёсоор орчин үеийн мөргөлдөөний гол хэлбэр аль нь вэ?
Соёл иргэншлийн мөргөлдөөн
Их гүрнүүдийн мөргөлдөөн
Үзэл суртлын тэмцэл
Угсаатны бүлгүүдийн тэмцэл
