Worksheets8 анги түүх
Total questions: 26
Worksheet time: 13mins
XIV-XVI зууны үеийн тайш цолтой хүн Монголын аль хэсгийг захирдаг байсан бэ?
Зүүн түмэн
Баруун Монгол/Ойрад/
Баруун түмэн
Ордос түмэн
Цахар түмэн
1603 онд Монголын хаан ширээнд суусан алтан ургийн сүүлчийн хаан хэн бэ
A. Батмөнх даян хаан
B. Төрбайх гүүш
C. Өндөр гэгээн Занабазар
D. Лигдэн хутагт хаан
Сурвалж бичигт ямар хааны засаглалын үеийг “Гар газар, хөл хөсөр” байсан үе хэмээн тэмдэглэсэн байдаг вэ?
A. Эсэн тайшийн хаан суусан үе
B. Батмөнх даян хааны засаглалын үе
C. Түмэн засагт хааны төр барьсан үе
D. Алтан ханы Цахар, Түмэдийг захирч байсан үе
3. Лигдэн хааны явуулж байсан гадаад бодлогод аль нь хамаарах вэ?
A. Цахар түмнийг уламжлалт ёсоор гурван түмэн болгож хуваан захирав
B. Төвөдийн Ширваа хутагтыг залж улсын багш болгов
C. Мин улсын Гуаннин хотыг довтлон эзлэв
D. Бурхны шашны их хөлгөн судрыг орчуулах ажлыг хийв.
4. Монгол, Ойрадын их цаазын зорилгыг аль нь зөв тодорхойлсон байна вэ?
A. Нэгдсэн цааз баталж, эв эеийг эрхэмлэн хамтын хүчээр аюулыг сөрөх
B. Төвдийн улааны шашнаар дамжуулж улс орны нэгдмэл байдлыг хангах
C. Лигдэн хутагт хаан Манж улстай эв эеийг эрхэмлэж худалдаа хөгжүүлэх
D. Г.Занабазарыг анхдугаар Богдод өргөмжилж шарын шашныг дэлгэрүүлэх
. Газар зүйн их нээлт нь Европын улс орнуудад шинжлэх ухааны ямар ололт авчирсан бэ?
A. Шинжлэх ухааны нээлтийн үр дүнд Англичууд Африкийн баруун эргийг эзэмшив.
B. Улс орнууд колонийн эзэмшилтэй болохын тулд шинжлэх ухааныг эрчимтэй хөгжүүлэв.
C. Нутгийн уугуул иргэдийн амьдрал, соёлыг судлах болсноор шинэ нутгийн тухай шинжлэх ухааны мэдлэг гүнзгийрсэн
D. Шинэ газар нутагт далайчин цэргүүдийг илгээх болсноор цэрэг, байлдааны мэдлэгт хувьсгал гарав.
6. Итали гаралтай далайчин Христофер Колумбын Америк тивийг нээсэн оныг зуунд шилжүүлнэ үү.
A. XIV зууны II хагас
B. XV зууны I хагас
C. XV зууны II хагас
D. XVI зууны I хагас
7. Зуун жилийн дайнд Франц ялснаар ямар давуу тал бий болсон бэ?
A. Төвлөрсөн хаант засаглал тогтсон
B. Хөрөнгөтний хувьсгал гарсан
C. Хаант засаглалыг унагааж, Бүгд найрамдах засаглалтай болов
D. Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжив
8. XVI зууны II хагас дахь Английн хөгжлийн онцлогийг зөв тайлбарласан нь аль вэ?
A. Сонгодог хэлбэрийн хаант засаг тогтож хааныг бурхантай адилтгах болов
B. Английн ерөнхий сайд Ж.Кольбере эдийн засгаа хөгжүүлж тэргүүлэх гүрний нэг болгов
C. 100 жилийн дайнд ялснаар Европын гол нөлөө бүхий улс болж, Английн соёл хүчтэй дэлгэрэв.
D. Хаан болон парламентыг дэмжигчдийн хоорондын тэмцлийн үр дүнд үндсэн хуульт хаант засаг тогтов.
9. XVI-XVII зууны үеийн Япон, Солонгос, Могол зэрэг улсуудын иргэдийн эрхлэх гол аж ахуй юу байсан бэ?
A. Аж үйлдвэр
B. Мал аж ахуй
C. Газар тариалан
D. Гар урлал
10. XVII зууны Монгол эрдэмтдийн зохиосон түүхэн сурвалж зохиолуудад аль ньХАМААРАХГҮЙ вэ?
A. Шар тууж
B. Эрдэнийн товч
C. Монголын нууц товчоо
D. Алтан хааны тууж
11. XV-XVIII зууны үед Монголд газар тариалан эрчимтэй хөгжиж чадаагүй шалтгаан юу вэ?
A. Монголд мал аж ахуй эрчимтэй хөгжиж байсан
B. Байгаль цаг уурын эрс тэс байдлаас шалтгаалсан
C. Мал аж ахуйн түүхий эд илүү хэрэгцээтэй байсан
D. Нүүдлийн амьдралд тохиромжгүй байсан
12. Амарсанаа, Чингүнжав нарын 1755-1758 оны бослогын хожмын үр дагаврыг зөв тайлбарласан нь аль вэ?
A. Монголчууд ээлж дараагаар Манжийн эрхшээлд орох нөхцөл бүрдсэн
B. Дахин бослого тэмцэл гаргавал үр дүнд хүрэхгүйг ойлгуулсан
C. Монголчуудад эрх чөлөөгөө олж автлаа тэмцэх урам зориг өгсөн
D. Чингүнжавыг Бээжинд цаазлуулах гол шалтгаан болсон
13. Манжийн үеийн алба гувчуураас аль нь монголчуудад хамгийн хүнд алба байсан бэ?
A. Есөн цагааны алба
B. Сүрэг мал адуулах
C. Цэрэг, харуулын алба
D. Өртөөний алба
14. Манжийн төрөөс Монголын талаарх бодлого өөрчлөгдөх болсон шалтгааныг дурдахдаа ХАМААРАЛГҮЙ зүйл оруулсан бол аль нь вэ?
А.Дайны төлбөр төлөхийн тулд нөөц бололцоог бүрэн дайчлах
B. Манж нартай адилаар хятад биш үндэстнийг хүчээр уусган устгах
C. Манж Чин улсын зах хязгаар орныг гадаадынханд алдахгүйн тулд газаргүй тариачин хятад иргэдээр дүүргэж асуудлыг шийдвэрлэх
D. Монголчуудтай хэлхээ холбоогоо зузаатгах замаар дотоодын олон бослого хөдөлгөөнийг дарах
15. Томас Ньюкомэн 1712 онд уурын хөдөлгүүр зохион бүтээж, уурхайн гүний усыг шахан гаргахад хэрэглэжээ. Томас Ньюкомэн хэддүгээр зууны, хэддүгээр хагаст уурхайн гүний усыг шахан гаргахад уурын хөдөлгүүр ашигласан бэ?
A. XVII зууны I хагас
B. XVII зууны II хагас
C. XVIII зууны I хагас
D. XVIII зууны II хагас
16. XVIII зууны II хагасаас хойш 15 жилийн дараа Жеймс Ватт уурын хөдөлгүүрийг сайжруулж, уурхай, нэхмэлийн болон бусад үйлдвэрийн янз бүрийн машин ажиллуулах боломжтой болжээ. Энэ нь аргын тооллын хэдэн он бэ?
A. 1715 он
B. 1765 он
C. 1815 он
D. 1865 он
17. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу. АНУ-ын дугуй үйлдвэрлэгч ах, дүү Орвил, Вилбур Райт нар 1903 онд анхны ......... –ыг зохион бүтээжээ.
A. Машин
B. Мотоцикль
C. Нисэх онгоц
D. Пуужин
18. Британийн байгаль судлаач Чарльз Дарвины дэвшүүлсэн “Хувьслын онол”-ын гол үзэлсанаа юу байв?
A. Дэлхий бол ертөнцийн төв
B. Дэлхий бол хавтгай
C. Хүн, амьтныг бурхан бүтээсэн
D. Хүн, амьтныг бурхан бүтээсэн гэх номлолыг үгүйсгэсэн
19. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу. 1813 оны 10 сард ............... дэргэдэх тулалдаанаар Наполеоны Европ дахь ноёрхол нуран унав.
A. Ватерлогийн
B. Лейпцигийн
C. Мадридын
D. Уламын
20. “Наполеоны хуулиуд” (кодекс) гэж юуг нэрлэдэг вэ?
A. 1804, 1808, 1811 онуудад гарсан Иргэний ба гэр бүлийн, Худалдааны, Эрүүгийн хуулиуд
B. Наполеон өөрийн генерал, маршалуудыг эрхэм цолоор шагнаж ван, герцог, гүн, барон цолыг хүртээсэн үйл явдал
C. Наполеон өөрийн засгийг хууль зүйн хувьд бэхжүүлэхийн тулд баталсан шинэ“Үндсэн хууль”
D. Наполеон хувьсгалаар байлдан олсон ардчиллын бүх ололтыг устгаж, тайж, язгууртны зэрэг дэвийг дахин сэргээсэн үйл явдал
21. 1898-1901 онд Чин улсад Ихэтуанийн бослого гарсан. Уг бослого гол нь хэний эсрэг чиглэжбайсан бэ?
A. Гадаадынхны эсрэг
B. Ноёдын эсрэг
C. Хааны эсрэг
D. Худалдаачдын эсрэг
22. Моголын хожуу үед газар тариаланд холбогдох дээд давхаргын төлөөлөгчдийг хэрхэн нэрлэж байсан бэ?
A. Заминдарууд
B. Кастын тэргүүн
C. Самурай
D. Эрх баригчид
23. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу. Австралийн уугуул иргэд болох “Аборигенчүүд” дуулж, бүжиглэн баярлаж цэнгэх бөгөөд
түүнийгээ ..................... гэж нэрлэдэг.
A. Балет
B. Дуурь
c. Концерт
D. Корробор
24. Мэйжи-ийн үед Япон боловсролын системийг Европ маягаар зохион байгуулж, шилж сонгосон хүмүүсээ барууны орнуудад суралцуулсан. Үүний эерэг үр дагавар аль нь вэ?
A. Барууны орнуудын соёлд автан өөрийн үндэсний соёл, ёс заншлаа умартаж эхэлсэн.
B. Богино хугацаанд барууны орнуудын хөгжлийн түвшинд очсон.
C. Европын орнуудын колони болсон.
D. Цэрэг армиа Европ маягаар бэлтгэж, Азийн орнуудыг түрэмгийлэх болсон.
25. XIX зууны дунд үеэс Энэтхэгт цайны аж ахуй эрчимтэй хөгжих болжээ. Хөвөн, улаан буудай, цай зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах болсон. Энэ нь Их Британи болон Энэтхэгийн ард түмэнд ямар нөлөө үзүүлж байсан бэ?
A. Аль алинд нь ашиггүй байсан.
B. Аль алинд нь ашигтай байсан.
C. Их Британичуудын ашиг орлогыг нэмэгдүүлэхээс биш Энэтхэгийн ард түмний амьдралд тус болдоггүй байсан.
D. Энэтхэгийн ард түмний ашиг орлогыг нэмэгдүүлэхээс биш Их Британичуудын амьдралд тус болдоггүй байсан
