wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10р анги нийгэм нийгмийн харилцаа

Total questions: 12

Worksheet time: 24mins

Name
Class
Date
1.

Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэдэг вэ?

a)

Бүлэг 

b)

Нийгэм

c)

Үндэстэн

d)

Гэр бүл

2.

“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо” гэж үзсэн социологич хэн бэ?

a)

О.Конт

b)

Ж.Г.Мид  

c)

В.Занден 

d)

К.Маркс

3.

Аль нь олдмол статусын жишээ болох вэ?

a)

Би айлын дунд хүү

b)

Миний ээж Боржигин овогтой

c)

Иргэн Г.Сумъяа Завхан аймгийн уугуул

d)

Сурагч Б.Эрхсаран FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.

4.

. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог.Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Нийгэмшилт  

b)

Адилсал

c)

Тээгч

d)

Нийгмийн нийтлэг

e)

Бүлэг

5.

Нийгэмшилтийн гол агентад аль нь хамаарахгүй вэ?

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийнхэн

d)

Хэвлэл мэдээлэл

e)

Сүм хийд

6.

Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Аялдах үйлдэл

b)

Нийгмийн хяналт

c)

Нийгмийн гажуудал

d)

Гэмт хэрэг

e)

Нийгмийн зан үйл

7.

Хүмүүс урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчилдөг. Жишээ нь: сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог . Энэ нь:

a)

Адилсал

b)

Дахин нийгэмшилт   

c)

Анхдагч нийгэмшилт

d)

Нийгмийн харилцан үйлдэл

e)

Нийгмийн санкц

8.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчилддөг. Жишээ нь багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?

a)

Нийгмийн үүрэг

b)

Үүргийн шинж

c)

Үүргийн тогтолцоо

d)

Иргэний үүрэг

e)

Үүргийн зөрчил

9.

  Хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?

a)

Албан бус хяналт

b)

Албан хяналт

c)

Хамт олны хяналт

d)

Олон нийтийн хяналт

e)

Бүлгийн хяналт

10.

Нийгмийн институтийн чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж үзсэн социологич хэн бэ?

a)

Э.Дюркгейм

b)

М.Вебер

c)

Р.Мертон

d)

Ж.Мид

e)

О.Конт

11.

Та судалгаа явуулахдаа судалгааны таамаглалыг шалгахад шаардлагатай мэдээллийг олж авахад туслах асуултуудыг судалгааны аль хэсэгт тэмдэглэх вэ?

a)

Удиртгал хэсэг  

b)

Судлаачийн тэмдэглэх хэсэг

c)

Ерөнхий мэдээллийн хэсэг

d)

Үндсэн мэдээллийн хэсэг

e)

Төгсгөл хэсэг

12.

. Судалгаанд оролцогчдын дунд амьдарч, ажиллах замаар мэдээлэл цуглуулах нь:

a)

Хөндлөнгийн ажиглалт

b)

Дотроос нь ажиглах

c)

Далд ажиглалт

d)

Ил ажиглалт

e)

Оролцон ажиглах