wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги Нийгмийн харилцаа

Total questions: 46

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.
1. Аль нь нийгмийн тухай өргөн хүрээтэй ойлголт вэ?
a)
Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буйхамтын амьдралынх нь хэлбэр юм.
b)
Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ
c)
Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улстөрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл
d)
Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл
2.
2. “ Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?
a)
Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буйхамтын амьдралынх нь хэлбэр юм.
b)
Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ
c)
Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улстөрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл
d)
Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл
3.
3. Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна.Уламжлал нийгэмд гэр бүл ,шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж , ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” гэж хэний үзэл вэ?
a)
Н. Коперник
b)
Спиц
c)
М.Калмижн
d)
М.Вебер
4.
4. Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой бол аль аргыг сонговол оновчтой вэ?
a)
Ажиглалтын арга
b)
Асуулгын арга
c)
Ярилцлагын арга
d)
Туршилтын арга
5.
5. Судалгааны сэдэв сонгох, сэдвээс асуултыг нарийвчлах, судлах загвараа боловсруулах үйл ажиллагаа нь судалгааны аль үе вэ?
a)
судалгааны эхэн үе
b)
Судалгааны бэлтгэл үе
c)
судалгааны дараах үе
6.
6. Аль нь тоон судалгааны арга вэ?
a)
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
b)
Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна
c)
Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна
d)
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ
7.
7. Аль нь чанарын судалгааны арга вэ?
a)
Таамаглалыг шалгахаар зорино.
b)
Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна
c)
Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна
d)
Стандарчлагдсан загварн дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.
8.
8. “ Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \ аль онол вэ?
a)
Бүтэц чиг үүргийн онол
b)
Марксизм \ шүүмжлэлт онол
c)
бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
эдийн засгийн онол
9.
9. “ Нийгмийн бодит байдлыг обьективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?
a)
Бүтэц чиг үүргийн онол
b)
Марксизм \ шүүмжлэлт онол
c)
бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
эдийн засгийн онол
10.
10. “ Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой” ” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?
a)
Бүтэц чиг үүргийн онол
b)
Марксизм \ шүүмжлэлт онол
c)
бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
эдийн засгийн онол
11.
11. Судлаач нийгмийн тухай үнэн бодит, шинэ зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг ... гэнэ.
a)
Нийгмийн бүтэц
b)
Нийгмийн үйл явц
c)
Нийгмийн харилцан үйлдэл
d)
Нийгмийн судалгаа
12.
12. Социологийн онолууд нь аль социологчдоос эхлэлтэй вэ?
a)
О.Конт, Э. Дюркгейм , К. Маркс, М. Вебер
b)
О.Конт, Э. Дюркгейм , К. Маркс, Ж.Мид
c)
О.Конт, Э. Дюркгейм , Р. Мертон, М. Вебер
d)
Т.Парсонс, Э. Дюркгейм , К. Маркс, М. Вебер
13.
13. “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?
a)
О. Конт
b)
В. Занден
c)
К. Маркс
d)
М. Вебер
14.
14. Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ... гэнэ
a)
Эрх
b)
Үүрэг
c)
Хэм хэмжээ
d)
байр суурь
15.
15. Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж , нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн үзэгдэл тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч, ад үзэн буруушаадаг. Үүний тайлбарыг олоорой.
a)
Хүний эрхийн үүднээс буруу бөгөөд гэмт үйлдэл
b)
хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ямар нөхцөлд үйлдэв гэдгээс хамааран ялгаатайгаар үнэлдэг
c)
гажуудал ниймээсээ хамаараад харьцангуй мөн чанартай
d)
гажуудлын талаарх нийгмийн нийтлэг, давхраануудын санал зөрөлддөг
16.
16. Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь .............. хамаардаг.
a)
Хандлагаас
b)
Үүргээс
c)
эрхээс
d)
байр сууриас
17.
17. Тухайн байр сууриас үүдэн бий болж , заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг ....... гэдэг
a)
Эрх
b)
Үүрэг
c)
Хэм хэмжээ
d)
байр суурь
18.
18. Буд Ангараг Сугар болон бусад гарагууд нь дэлхийг биш нарыг тойрдог гэж Н. Коперник үзсэн. Гэрлэлтээс гадуурх харилцааг харуулсан “Анна Каренина” зохиолыг Л. Толстой бичсэн. Эдгээр хүмүүсийн үзлүүд тухайн үеийн нийгмийн хэм хэмжээнд нийцэхгүй асуудлыг хөндсөн байлаа. Үүнийг өнөөгийн ардчилсан нийгмийн өнцгөөс харвал хэм хэмжээ зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдах вэ
a)
Нийгмийн гажуудал буюу девиаци
b)
Аялдах үйлдэл буюу конформист
19.
19. Нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай биш
a)
Үнэн
b)
Худал
20.
20. Нийгэм , нийгмийн бүлгийн олонхи гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв.
a)
Нийгмийн хяналт
b)
Конформист
c)
девиаци
d)
нийгмийн хэм хэмжээ
21.
21. Нийгмийн хэм хэмжээ , хүлээлтэд нийцэх төлөв
a)
Нийгмийн хяналт
b)
Конформист
c)
девиаци
d)
нийгмийн хэм хэмжээ
22.
22. Аль нь нийгмийн гажуудлын төрөл биш вэ?
a)
Гэмт хэрэг
b)
сэтгэцийн өвчин
c)
хяналт
d)
хүний наймаа
23.
23. Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэл
a)
Гэм хор
b)
хор хохирол
c)
гэмт хэрэг
d)
гажуудал
24.
24. “ Гэмт хэрэгтний боловсрол өсөхөд гэмт хэргийг илрүүлэх зардал өсдөг” гэсэн таамаглал дахь үл хамаарах хувьсагч аль нь вэ?
a)
Гэмт хэрэг
b)
Гэмт хэрэгтний боловсрол
c)
гэмт хэргийг илрүүлэх зардал
d)
Гэмт хэргийн илрүүлэлт
25.
25. Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг ...гэнэ
a)
Нийгмийн арга хэмжээ
b)
нийгмийн хяналт
c)
албан хяналт
d)
албан бус хяналт
26.
26. Аль нь албан ёсны хяналт биш вэ?
a)
Ажлаас халах
b)
хорих
c)
шүүмжлэх
d)
эрхийг хязгаарлах
27.
27. Аль нь албан бус хяналт биш вэ?
a)
Нүд үзүүрлэх
b)
сануулга өгөх
c)
дургуйцэх
d)
шоолох
28.
28. Ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа тасалсан бол аль шийтгэлийг хэрэглэхгүй вэ?
a)
Хорих
b)
сануулах
c)
халах
d)
цалингийн тодорхой хувиар бууруулах
29.
29. Гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хэн нотлох баримт бүрдүүлэх вэ?
a)
Цагдаа
b)
шүүгч
c)
мөрдөн байцаагч
d)
прокурор
30.
30. Нотлох баримтыг бүрдүүлсэн байдалд хэн хяналт тавих вэ?
a)
Цагдаа
b)
шүүгч
c)
мөрдөн байцаагч
d)
прокурор
31.
31. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг талуудын мэтгэлцээнд тулгуурлан хэн тогтоох вэ?
a)
Цагдаа
b)
шүүгч
c)
мөрдөн байцаагч
d)
прокурор
32.
32. Дooрх тохиолдлуудад нийгмийн ямар гол хүчин зүйлийг хөндсөн байна вэ?
a)
Нийгмийн харилцаа
b)
нийгэмшилт
c)
удамшил
d)
хүмүүжил
33.
33. Хувь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг гэнэ
a)
Адилсал
b)
хүмүүжил
c)
удамшил
d)
нийгэмшилт
34.
34. Хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болж байдаг. Үүнийг......................................................................... гэнэ.
a)
Адилсал
b)
нийгэмшилт
c)
удамшил
d)
хүмүүжил
35.
35. Нийгэмшилт хүнийг төрөхөөс насан эцэслэх хүртэл насан туршид нь тасралтгүй явагддаг.
a)
Үнэн
b)
Xудал
36.
36. Нийгэмшилтийн үндсэн агент аль нь вэ?
a)
Гэр бүл
b)
сургууль
c)
үе тэнгийнхэн
d)
ажлын байр
37.
37. Гэр бүл сургуулиас өгдөггүй тодорхой чадвар дадлууд болон өсвөр үеийнхний сайн ба муу үйлийн сонголтыг аль агент илүү тодорхойлох вэ?
a)
Гэр бүл
b)
сургууль
c)
үе тэнгийнхэн
d)
ажлын байр
38.
38. Бага балчир наснаас насан өтөлтөл нөлөөнд нь байдаг агент юу вэ?
a)
Гэр бүл
b)
Сургууль
c)
Үе тэнгийхэн
d)
Ажлын байр
39.
39. Насанд хүрэгчдийн нийгэмшилт явагддаг гол талбар аль нь вэ?
a)
Гэр бүл
b)
Сургууль
c)
Үе тэнгийхэн
d)
Ажлын байр
40.
40. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцлүүдийн цогцыг....
a)
Нийгэмшилтйн агент
b)
Сургууль
c)
Хэьлэл мэдээлэл
d)
Гэр бүл
41.
41. Доорх баримтуудад нийгмийн ямар асуудлыг хөндсөн байна вэ?
a)
Байр суурь\ status\
b)
үүрэг\role\
c)
чиг үүрэг\ функц\
d)
эрх
42.
42. Микро түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөг өөрөөр хэлбэл бид ямар үйлдлийг, хэрхэн хийх вэ гэдгийг тогтоож өгдөг тулгуур ойлголт аль нь вэ?
a)
Нийгмийн харилцаа
b)
нийгмийн бүтэц
c)
нийгмийн байр суурь
d)
нийгмийн харилцан үйлдэл
43.
43. Байр суурь гэж юу вэ?
a)
Заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц
b)
Хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгаа хэм хэмжээ
c)
Нэг хүний үүргүүд нь нөгөө үүргийн хэрэгжилтэнд саад болох
d)
Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг,бусдын зүгээс хандах хандлагын цогц
44.
44. Нийгмийн институт хэмээх ойлголт аль нь биш вэ?
a)
Нийгмийн бүтцийг макро түвшинд хийсвэрлэн илэрхийлж буй ойлголт
b)
Хувь хүний үйлдэл нийгмийн институтийн нөлөөн дор явагддаг
c)
Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй , дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдэл
d)
Хүмүүсийн үйлдэл , тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодоорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдаж байдаг
45.
45. Бүтэц-чиг үүргийн онолын төлөөлөгчдийн нэрлэнэ үү?
a)
Маркс,Энгельс
b)
Ж.Г.Мид, М.Вебер
c)
О.Конт, Э.Дюркгейм, Т. Парсонс, Р. Мертон
d)
Бүгд
46.
47. “ Нийгмийн институтын чиг үүргийг \ функц\ судлана гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж хэн үзсэн бэ?
a)
Р.Мертон
b)
Э. Дюркгейм
c)
О. Конт
d)
Т. Парсонс