wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р анги Эдийн засаг

Total questions: 24

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулагч гол хүчин зүйлийг олж тэмдэглэнэ үү?

a)

А. Хөдөлмөрийн үнэ болох цалин

b)

В. Ажиллах хүчний тоо

c)

С. Ажлын байрны тоо хэмжээ

d)

D. Хөдөлмөр эрхэлж буй хүн ам

2.

Хөдөлмөрийн зах зээлийн үүргүүдийг нэрлэхдээ илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

a)

А. Цалингийн хэлбэрийг тодорхойлно.

b)

В. Ажиллах хүчийг бэлтгэнэ.

c)

С. Орлогын боломжийг бий болгоно.

d)

D. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна.

3.

Эдийн засгийн идэвхтэй бус хүн амд аль нь үл хамаарах вэ?

a)

А. Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд

b)

В. Тэтгэврийн насны хүн ам

c)

С. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд

d)

D. 16 хүртэлх насны хүүхдүүд

4.

1.     Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг...............гэнэ.


a)

А. Цалин

b)

В. Татвар

c)

С. Төлбөр

d)

D. Хураамж

5.

1.     Бодит цалингийн хэмжээг илэрхийлэх өгөгдлийг олно уу?

a)

А. Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулна.

b)

В. Нэмэгдэл хөлсийг инфляцийн түвшинд харьцуулна

c)

С. Үндсэн цалинг бодит цалинтай харьцуулна

d)

D. Бодит цалинг үндсэн цалинтай харьцуулна

6.

1.     Нэрлэсэн цалингийн бүтцэд аль нь үл хамаарах вэ?


a)

А. Нөхөн олговор

b)

B.Үндсэн цалин

c)

C.Нэмэгдэл хөлс

d)

D. Шагнал урамшуулал

7.

1.     Ажилгүйдлийг бууруулах үндсэн арга замуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?


a)

Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга

b)

Эдийн засгийн арга

c)

Захиргааны арга

d)

Өрсөлдөөний арга

8.

Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?

a)

Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх

b)

Тоологдохуйц авч явахад хялбар байх

c)

Богино хугацаанд хэрэглэхүйц байх

d)

Жижиглэн худалдаа хийхэд зориулсан хуваагдмал нэгжтэй байх

9.

1.     Мөнгөний үндсэн үүргийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?


a)

Хуримтлалын хэрэгсэл

b)

Хэрэглээний хэрэгсэл

c)

Өртгийн хэмжүүр

d)

Төлбөрийн хэрэгсэл

10.

1.     Төв банкны үүрэгт аль нь хамаарахгүй вэ?

a)

Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих

b)

Иргэд болон байгууллагад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх

c)

Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах

d)

Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах

11.

1.     Татвар, хэрэглээнд зориулагдаагүй орлогын хэсэг нь ............................ байна.


a)

А.Хадгаламж

b)

B. Цалин

c)

C. Шагнал урамшуулал

d)

D. Нэмэгдэл хөлс

12.

1.     Хадгаламжийн дансны иргэдэд олгож буй боломжуудыг тоочихдоо хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Мөнгөн хуримтлал үүсгэх

b)

Хүүний орлого олох

c)

Хадгаламжаа өвлөх, бэлэглэх эрхтэй байх

d)

Ажилгүйдлийн тэтгэмж авах

13.

1.     Гэнэтийн хэрэгцээ гарсан үед шууд авч хэрэглэх боломжтой хадгаламжийн төрөл аль вэ?


a)

А. Хугацаагүй хадгаламж

b)

В. Урт хугацаатай хадгаламж

c)

С. Хугацаатай хадгаламж

d)

D. Жилийн хугацаатай хадгаламж

14.

1.     Арилжааны банкны үүргийг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?

a)

Банкны нэрийн өмнөөс зээл олгох

b)

Иргэдийн мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах

c)

Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах

d)

Банк хооронд төлбөр тооцоо хийх

15.

1.     Ажилгүйдлийг бууруулах гадаад хүчин зүйлсийг ашиглах аргуудыг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?

a)

А. Төсвийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих

b)

В. Хамтарсан хөрөнгө оруулалтаар ажлын байр нэмэгдүүлэх

c)

С. Ажиллах хүчийг экспортлох

d)

D. Гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

16.

1.     Ажилгүйдлийг бууруулах арга замуудыг зөв харгалзуулна уу?

А. Эдийн засгийн арга 1. Мэргэжил олгох, давтан сургах, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих

В. Захиргааны арга 2. Ажиллах хүчийг экспортлох, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

С. Гадаад хүчин зүйлсийг ашиглах 3. Цалин, хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих

a)

А. a3 b1 c2

b)

B. а1 b2 c3

c)

C.a2 b1 c3

d)

D.a3 b2 c1

17.

1.     Ямар нэгэн үр ашигтай, үр дүнд чиглэсэн, хүний биеийн болон оюуны үйл ажиллагааг ......................гэнэ.


a)

A. Хөдөлмөр

b)

B. Капитал

c)

C. Хөлдөлмөр эрхлэх чадвар

d)

D. Мөнгө

18.

1.     Ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээг ......................гэнэ.


a)

A. Хөдөлмөрийн нийлүүлэлт

b)

B. Хөдөлмөрийн эрэлт

c)

C. Хөдөлмөрийн зах зээл

d)

D. Хөдөлмөрийн насны хүн ам

19.

1.     Төв банкнаас явуулсан үйл ажиллагаа аль нь вэ?

a)

Хэрэглээний зээл олгов.

b)

Цахилгааны төлбөр дамжуулав.

c)

Иргэдийн мөнгөн хадгаламжийг хүлээн авав.

d)

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав.

20.

1.     Иргэн С сард 300,0 мянган төгрөгийн цалинтай бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 50,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ үед бараа үйлчилгээний үнийн түвшин 8 хувиар өссөн бол түүний бодит цалинг тодорхойлно уу?


a)

A. 308 мянган төгрөг

b)

B. 310 мянган төгрөг

c)

C. 324 мянган төгрөг

d)

D. 350 мянган төгрөг

21.

1.     Гэрээний үндсэн дээр үндэсний болон гадаад валют хэлбэрээр банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгийг ...................гэнэ.


a)

A. Хувьцаа

b)

B. Хадгаламж

c)

C. Түрээс

22.

1.     Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?

a)

A. Төгрөгийг 100, 500, 1000 хэмээн тоолж болдог.

b)

B. Төгрөг нь монгол улс даяар хэрэглэгддэг.

c)

C. Төгрөг нь 10, 20, 50, 100 гэх мэт нэгжүүдэд хуваагддаг.

d)

D. Төгрөгийг зөвхөн нэг л удаа хэрэглэдэг.

23.

1.     Ажилгүйдэл ямар үед үүсэх вэ?

a)

A. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт нь нийлүүлэлтээс давсан үед

b)

B. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний нийлүүлэлт нь эрэлтээс давсан үед

c)

C. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нь нийлүүлэлттэй тэнцсэн үед

d)

D. Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол бий болсноор

24.

1.     Дараах байгууллагуудаас аль нь ашгийн төлөө байгууллага вэ?


a)

A. Монголын сурагчдын холбоо

b)

B. Нийслэлийн нэгдүгээр сургууль

c)

C. Өгөөж ХХК

d)

D. Дүүргийн тамгын газар