wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм, Соёл, Эдийн засаг бүлэг сэдэв

Total questions: 47

Worksheet time: 24mins

Name
Class
Date
1.
Сурагчийн нэр
4 lines
2.
Анги бүлэг
a)
12а
b)
12б
c)
12в
d)
12г
3.
Хичээл заадаг багш
a)
Нанжид
b)
Мөнгөөдэй
4.
Хэн нэгнийг хүчээр далайлган ямар нэгэн үйлдэл хийлгэх нь харилцан үйлдлийн аль хэлбэрт хамаарах вэ?
a)
А Өрсөлдөөн
b)
В. Зөрчилдөөн
c)
С. Албадлага
d)
D. Солилцоо
5.
Гарын хөдөлгөөн тархинаас ирэх дохиог хамгийн тод илэрхийлдэг гэж үздэг бол гарын алгаа дэлгэн ярьж буй хүний хөдөлгөөн чамд юуг илтгэн харуулж байна вэ?
a)
А. Илүү нээлттэй шударга байдал
b)
В. Бие биенээ халамжлах байдал
c)
С. Сэтгэл санаа зовнисон байдал
d)
D. Сэтгэл санаа тогтворгүй байдал
6.
Үгэн бус харилцаа нь дохио зангаа, дуу хоолойн өнгө, нүүрний хувирал, биеийн байрлал, хөдөлгөөн зэргээр илэрдэг. Эдгээрийг харилцааны онолд юу гэж нэрлэдэг вэ?
a)
А. Дохионы хэл
b)
В. Харилцааны хэл
c)
С. Биеийн хэл
d)
D. Зохиомол хэл
7.
Стресс үүсгэгч үндсэн хүчин зүйлсийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
А.Өдөр тутмын асуудлууд
b)
В. Урт хугацааны дарамт, сорилт
c)
С. Амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт
d)
D. Сэтгэл зүйн онцлог
8.
"Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь хэлсэн бэ?
a)
А.Гераклит
b)
B.Сократ
c)
C. Демократ
d)
D. Аристотель
9.
Хүмүүс бусадтай анх уулзахдаа төрөх сэтгэгдэлд үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
a)
А. П. Мейер
b)
B. А. Мехрабиан
c)
C. К. Томас
d)
D. Р. Киллман
10.
Хүмүүсийн харилцаанд "сэтгэлийн толь" гэж нэрлэгддэг эрхтэн аль нь вэ?
a)
А. Нүд
b)
B.Нүүр
c)
C. Гар
d)
D. Чих
11.
Хүмүүс хоорондоо харилцахад тохиромжтой зай байдаг. Хэн нэгэн тогтсон орон зайн хэмжээг зөрчиж хэт ойроос, эсвэл холоос харьцах нь харилцаж буй хүнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?
a)
А. Проксемикс
b)
B.Стресс
c)
C. Интеграци
d)
D. Диффузи
12.
Соёлын биет бус өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?
a)
А. Гар урлал
b)
В. Хөгжим театр
c)
С. Хадны бичээс
d)
D. Бүжиг наадам
13.
Соёлын биет өвд хамааралгүй өгөгдлийг олно уу?
a)
А. Булш хиргисүүр
b)
В. Морин хуур
c)
С. Хөшөө дурсгал
d)
D. Хөгжим театр
14.
Хүний мөс чанар, тэдгээрийн илрэл, үр дагаварыг ойлгож, сайн сайхан өөд тэмүүлэх, муу муухайг жигшин зэвүүцэх дээд зэргийн мэдрэмжийг төрүүлэх нь урлагийн ямар үүрэгт хамаарах вэ?
a)
А. Уран сайхны үүрэг
b)
В. Гоо сайхны үүрэг
c)
С. Бие хүн төлөвшүүлэх үүрэг
d)
D. Танин мэдэхүйн үүрэг
15.
Хүмүүс цахим харилцаанд оролцохдоо тодорхой хэм хэмжээг сахих шаардлагатай байдаг. Цахим хэрэглээний соёлтой хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?
a)
А. Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглахгүй байх
b)
В. Интернет тоглоомд хэт автахгүй байх
c)
С. Нууц нэрээр хаяг нээх, юу дуртайгаа бичих
d)
D. Нүүр номд хичнээн цаг зарцуулж байгаагаа хянадаг, мэддэг байх
16.
Радио телевиз, хэвлэл, дуу бичлэг гэх мэт мэдээллийн хэрэгсэл дэлхийн ихэнх оронд нэвтэрсэн үе буюу XX зууны дунд үед үүссэн соёлын хамгийн хүртээмжтэй хэлбэр аль нь вэ?
a)
А. Ардын соёл
b)
В. Сонгодог соёл
c)
C. Нийтийн соёл
d)
D. Үндэстний соёл
17.
Сонгодог соёлын хэлбэрт аль нь хамаарахгүй вэ?
a)
А. Дуурь
b)
В. Уран зураг
c)
С. Уран барилга
d)
D. Эстрадын урлаг
18.
Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулагч гол хүчин зүйлийг олж тэмдэглэнэ үү?
a)
А. Хөдөлмөрийн үнэ болох цалин
b)
В. Ажиллах хүчний тоо
c)
С. Ажлын байрны тоо хэмжээ
d)
D. Хөдөлмөр эрхэлж буй хүн ам
19.
Хөдөлмөрийн зах зээлийн үүргүүдийг нэрлэхдээ илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?
a)
А. Цалингийн хэлбэрийг тодорхойлно.
b)
В. Ажиллах хүчийг бэлтгэнэ.
c)
С. Орлогын боломжийг бий болгоно.
d)
D. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна.
20.
Эдийн засгийн идэвхтэй бус хүн амд аль нь үл хамаарах вэ?
a)
А. Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд
b)
В. Тэтгэврийн насны хүн ам
c)
С. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд
d)
D. 16 хүртэлх насны хүүхдүүд
21.
Хөдөлмөрийн үнэ буюу хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо, чанарт тохируулан төлж байгаа мөнгөн төлбөрийг...............гэнэ.
a)
А. Цалин
b)
В. Татвар
c)
С. Төлбөр
d)
D. Хураамж
22.
Бодит цалингийн хэмжээг илэрхийлэх өгөгдлийг олно уу?
a)
А. Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулна.
b)
В. Нэмэгдэл хөлсийг инфляцийн түвшинд харьцуулна
c)
С. Үндсэн цалинг бодит цалинтай харьцуулна
d)
D. Бодит цалинг үндсэн цалинтай харьцуулна
23.
Цалингийн хэмжээ өсөхөд хөдөлмөрийн зах зээл дээр ямар үзэгдэл бий болох вэ?
a)
А. Хөдөлмөрийн эрэлт буурч, нийлүүлэлт өснө.
b)
В. Хөдөлмөрийн эрэлт өсч, нийлүүлэлт буурна.
c)
С. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэржинэ
d)
D. Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэнд өөрчлөлт орохгүй
24.
Мөнгөний үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?
a)
А. Богино хугацаанд хэрэглэхүйц байх
b)
B. Тоологдохуйц авч явахад хялбар байх
c)
C. Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх
d)
D. Жижиглэн худалдаа хийхэд зориулсан хуваагдмал нэгжтэй байх
25.
Мөнгөний үндсэн үүргийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
А. Хэрэглээний хэрэгсэл
b)
B.Төлбөрийн хэрэгсэл
c)
C. Өртгийн хэмжүүр
d)
D. Хуримтлалын хэрэгсэл
26.
Төв банкны үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
a)
А.Иргэд болон байгууллагад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх
b)
В. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах
c)
С. Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах
d)
D. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих
27.
Гэнэтийн хэрэгцээ гарсан үед шууд авч хэрэглэх боломжтой хадгаламжийн төрөл аль вэ?
a)
А. Хугацаагүй хадгаламж
b)
В. Урт хугацаатай хадгаламж
c)
С. Хугацаатай хадгаламж
d)
D. Жилийн хугацаатай хадгаламж
28.
Арилжааны банкны үүрэгт хамаарах өгөгдлийг олно уу?
a)
А. Мөнгөн хадгаламж хүлээн авах
b)
B. Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах
c)
C. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах
d)
D. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх
29.
Арилжааны банкны үүргийг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?
a)
А. Мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах
b)
В. Иргэдийн мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах
c)
С. Банкны нэрийн өмнөөс зээл олгох
d)
D. Банк хооронд төлбөр тооцоо хийх
30.
Ажилгүйдлийг бууруулах гадаад хүчин зүйлсийг ашиглах аргуудыг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?
a)
А. Төсвийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих
b)
В. Хамтарсан хөрөнгө оруулалтаар ажлын байр нэмэгдүүлэх
c)
С. Ажиллах хүчийг экспортлох
d)
D. Гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах
31.
Эдийн засгийн идэвхтэй хүн амд хамаарах өгөгдлийг олно уу?
a)
А. Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд
b)
В. Тэтгэврийн насны хүн ам
c)
С. Хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан хүмүүс
d)
D. 16 хүртэлх насны хүүхдүүд
32.
Ажиллах хүчний оролцооны түвшинг илэрхийлсэн аргачлал аль нь вэ?
a)
А. Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах
b)
B.Хөдөлмөр эрхэлж буй хүний тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах
c)
C. Хөдөлмөрийн насны хүн амын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулах
d)
D. Хөдөлмөрийн насны хүн амын тоог хөдөлмөр эрхэлж буй хүний тоонд харьцуулах
33.
Нэрлэсэн цалингийн бүтцэд аль нь үл хамаарах вэ?
a)
А. Нөхөн олговор
b)
B.Үндсэн цалин
c)
C.Нэмэгдэл хөлс
d)
D. Шагнал урамшуулал
34.
Албан бус хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?
a)
A. Хууль
b)
B. Тушаал
c)
C. Захирамж
d)
D. Ёс заншил
35.
Аль нь албан бус хэм хэмжээ вэ?
a)
A. Сургуулийн дүрэм журмыг биелүүлэх
b)
B. Зөв боловсон ярих
c)
C. Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах
d)
D. Засаг даргын захирамжийг биелүүлэх
36.
Дараах хүний эрхүүдээс иргэний болон улс төрийн эрхэд хамаарахыг сонгоно уу.
a)
A. Хоол хүнсээр хангагдах эрх
b)
B. Хөдөлмөрлөх эрх
c)
C. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
d)
D. Сурч боловсрох эрх
37.
Эдийн засаг, нийгэм соёлын эрхэд аль нь хамаарах вэ?
a)
A. Сурч боловсрох
b)
B. Төрийн удирдах хэрэгт оролцох
c)
C. Жагсаал цуглаан хийх
d)
D. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
38.
Захирамж хэмээх хуульчилсан актыг батлан гаргах эрх бүхий субьект аль нь вэ?
a)
A. УИХ
b)
B. Засгийн газар
c)
C. Ерөнхийлөгч
d)
D. Засаг дарга
39.
Хууль батлан гаргах эрх бүхий байгууллага аль нь вэ?
a)
A. УИХ
b)
B. Засгийн газар
c)
C. Ерөнхийлөгч
d)
D. Засаг дарга
40.
Ардчилсан дэглэмтэй улсын онцлогийг илэрхийлэх жишээ аль нь вэ?
a)
A. Ард түмэн хууль тогтоох парламентыг сонгоно.
b)
B. Ерөнхийлөгчийн сонгууль таван жил тутам болох ба түүнтэй хэн ч өрсөлдөхгүй.
c)
C. Улсын тэргүүн ард түмнээс сонгогдохгүй эцгээсээ өвлөн авдаг.
d)
D. Тус улсад сонгууль болдоггүй ганц нам байдаг.
41.
Засгийн газрын бүтцийг аль нь зөв илэрхийлж байна вэ?
a)
A. Ерөнхийлөгч түүний тамгын газраас бүрдэнэ.
b)
B. Ерөнхий сайд, сайд нарын танхим, яамдаас бүрдэнэ.
c)
C. УИХ, байнгын хороодоос бүрдэнэ.
d)
D. УИХ түүний тамгын газраас бүрдэнэ
42.
Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага аль нь вэ?
a)
A. УИХ
b)
B. Прокурор
c)
C. Засгийн газар
d)
D. Шүүх
43.
Ардчилсан улсын шинжийг аль нь илэрхийлж байна вэ?
a)
A. Төр өөрийн шийдвэрийг ард түмнээр хэлэлцүүлдэггүй.
b)
B. Төр эрх мэдлээ хадгалахын тулд хүний эрх зөрчдөг.
c)
C. Иргэд сонгуульд оролцох замаар төрийн үйл хэрэгт оролцдог.
d)
D. Иргэд үг хэлэх нь хязгаарлагдмал байдаг .
44.
Иргэн Л өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнд төр засгийн үйл ажиллагааны талаар захидал бичив.Энэ нь иргэдийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
a)
A. Нийцгүй оролцоо
b)
B. Зөвшөөрөлгүй оролцоо
c)
C. Хориглосон оролцоо
d)
D. Нийцтэй оролцоо
45.
Зарлиг хэмээх эрх зүйн актыг аль субьект гаргах вэ?
a)
A. Ерөнхийлөгч
b)
B. Засгийн газар
c)
C. Засаг дарга
d)
D. УИХ-ын гишүүн
46.
Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд.......................гаргана
a)
A. Тушаал
b)
B. Хууль
c)
C. Захирамж
d)
D. Зарлиг
47.
Аль бодомж нь зөв бэ?
a)
A. Төр иргэний өмнө үүрэг хүлээнэ.
b)
B. Төр иргэний өмнө үүрэг хүлээх шаардлагагүй
c)
C. Төрд үүрэг гэж байдаггүй.
d)
D. Иргэн дан ганц эрхээ л эдлэх ёстой