NEW
Font size
S
M
L
XL
Worksheets22 оны эеш
Total questions: 52
Worksheet time: 40mins
Name
Class
Date
1.
Хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг нийгэмшилтийн агент аль нь вэ?
a)
Үе тэнгийнхэн
b)
Сургууль
c)
Гэр бүл
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
2.
Гажуудал нь нийгмийн бүтэц ба соёлоосоо хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж, нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн гэж тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч, ад үзэн буруушаадаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
a)
Гажуудлын сөрөг үр дагавар
b)
Гажуудлын харьцангуй мөн чанар
c)
Гажуудлын эерэг үр дагавар
d)
Албан ёсны хяналт
e)
Соёлын зохицуулгын хомсдол
3.
Уг онолын хандлага нь хувь хүн утга учир, санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг хэмээн үзээд, хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг онол аль нь вэ?
a)
Марксист онол
b)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
c)
Бүтэц-чиг үүргийн онол
d)
Иргэншлийн онол
e)
Хүн ам зүйн онол
4.
Энгийн багаж ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч, нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, олон төрлийн овгуудаас тогтсон нийгэм нь нийгмийн аль хэв маягт хамаарагдах вэ?
a)
Ан агнуурын нийгэм
b)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
c)
Газар тариалангийн нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
5.
Т.Билтон нарын үзэж байгаагаар орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу?
a)
Нийгэм хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
b)
Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй
c)
Орчин үеийн төрийн бүтэцтэй буюу үндэсний төрийн бүгд найрамдах засаглал бүхий төртэй
d)
Гэр бүл, гэрлэлтийн харилцаа өөрчлөгдөж, гэрлэлтийн нас хойшилж ганц биеэр амьдрах зэрэг олон янзын төрөл хувилбарууд хүлээн зөвшөөрөгдөх болсон
e)
Аж үйлдвэр нь эдийн засгийн гол талбар
6.
Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу. ..................................гэдэг нь эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ.
a)
Нийгмийн нийтлэг
b)
Нийгмийн давхраа
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн ялгарал
e)
Тэгш бус байдал
7.
1850 он хүртэлх Америкийн өмнөд, хэсэгт түгээмэл байсан гэж үздэг, орчин үед далд хэлбэрээр оршин байгаа давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
Анги бүлэг
b)
Язгуур угсаа
c)
Каст
d)
Нээлттэй нийгэм
e)
Боолчлол
8.
Нийгмийн давхраажилтыг судлах зөрчилдөөний онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү
a)
Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр нөхцөлд байна
b)
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
c)
Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
d)
Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг
e)
Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
9.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л. Уорнерын жишээ загвар аль нь вэ?
a)
Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ
b)
Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна
c)
Их хэмжээний баялагийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүд хүндэтгэдэг
d)
Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална
e)
Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог
10.
Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь
илтгэдэг ойлголт аль нь вэ?
a)
Хэм хэмжээ
b)
Хэл
c)
Үнэлэмж
d)
Бэлгэ тэмдэг
e)
Мэдлэг
11.
”Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс”
хэмээх өгөгдөл нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу?
a)
Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
b)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
c)
Үйл ажиллагааны чиг үүрэг
d)
Бэлгэдлийн чиг үүрэг
e)
Танин мэдэхүйн чиг үүрэг
12.
Ёс суртахууны соёл, шашны соёл, дугуй сонирхогчдын соёл гэх мэтээр ангилсан нь ямар
шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ?
a)
Соёл нь ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
b)
Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
c)
Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
d)
Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
e)
Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
13.
”Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж дараах хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ хүрээнд хамаарахгүй өгөгдлийг олно уу.
a)
Нүүдлийн сонгодог бэлчээрийн аж ахуйг эрчимжүүлсэн хэлбэрт шилжүүлэх
b)
Дизайн, дүрслэх урлаг, хувцас загвар, гар урлал, уран зураг
c)
Тайзны уран бүтээл урлагийн бүх төрлийн тоглолт үзүүлбэр
d)
Кино урлагийн бүх төрөл
e)
Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал
14.
Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэж үздэг вэ?
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын дархлаа
c)
Соёлын эрх чөлөө
d)
Соёлын адилсал
e)
Соёлын үйлдвэрлэл
15.
“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа
хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?
a)
Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
b)
Соёлын адилсал идэвхжих
c)
Соёлын дархлаа алдагдах
d)
Соёлын цочирдолд орох
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх
16.
Хэн ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ?
a)
Дж.Кэмпбелл
b)
Ж. Локк
c)
Э.Фромм
d)
К.Оберг
e)
Э.Кассирер
17.
Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ. Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ. Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлүүдийн алинд хамаарах вэ?
a)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын үйлдвэрлэл
d)
Соёлын эрх чөлөө
e)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
18.
Тухайн жилийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшний ерөнхий өсөлт буюу инфляцийн түвшинд харьцуулж тодорхойлдог ойлголтыг юу гэдэг вэ?
a)
Нэг хүнд ногдох ДНБ
b)
Нэрлэсэн ДНБ
c)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
d)
Үндэсний нийт бүтээгдэхүүн
e)
Бодит ДНБ
19.
Улаанбаатар Налайх чиглэлийн 15 км авто замыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж ашиглалтад оруулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?
a)
Төрийн зардал
b)
Аж ахуйн нэгжийн зардал
c)
Өрх гэрийн хэрэглээний зардал
d)
Гадаадын хэрэглэгчийн зардал
e)
Цэвэр экспорт
20.
Иргэн Б 2021 онд нэгэн компаний 1000 ширхэг нэгж хувьцааг, 1.000.000 төгрөгөөр хөрөнгийн биржээс худалдаж авсан. Жилийн дараа нэгж хувьцааны үнэ 1100 төгрөгт хүрсэн үед Б хувьцаагаа эргүүлэн худалдсан бол хэдэн төгрөгтэй болох вэ?
a)
1.110.000
b)
1.101.000
c)
1.001.000
d)
1.100.000
e)
1.111.000
21.
Татварын орлого болох хураасан татварын нийт хэмжээ, татварын хувь хэмжээнээс хамаардаг зүй тогтолыг тайлбарлаж графикаар илэрхийлсэн эдийн засагч хэн бэ?
a)
Джон Мейнард Кейнс
b)
Фридрик фон Хайек
c)
Артур Лаффер
d)
Адам Смит
e)
Хенри Бокли
22.
Төрийн эдийн засаг бүдүүвчийн орхигдсон хэсэгт тохирох ойлголтыг сонгоно уу?
a)
Санхүүгийн зохицуулах хороо
b)
УИХ, Сангийн яам
c)
Засгийн газар
d)
Банкуудын холбоо
e)
Арилжааны банк
23.
Улсын зардлыг нэмэгдүүлэх нь нийт эрэлтийг яагаад нэмэгдүүлдэг вэ?
a)
Төрөөс “Засгийн газрын хөтөлбөр, төсөл “ боловсруулж түүнийг хэрэгжүүлэхэд зориулж зардлаа багасгаж болно. Ингэснээр нийт эрэлтийг нэмэгдүүлнэ
b)
Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулж болно. Ингэснээр ажилгүй олон хүмүүс ажилтай болж тэдний орлого нэмэгдсэнээр эрэлтийг бууруулна
c)
Төрөөс “Засгийн газрын хөтөлбөр, төсөл “ боловсруулж түүнийг хэрэгжүүлэхэд зориулж зардлаа ихэсгэж болно. Ингэснээр нийт эрэлт буурна.
d)
Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулж болно. Ингэснээр ажилгүй олон хүмүүс ажилтай болж тэдний орлого нэмэгдсэнээр эрэлтийг нэмэгдүүлнэ
e)
Төсвийн зардлыг бууруулж нийтийн шинжтэй ажил зохион байгуулахгүй байх нь нийт эрэлтийг нэмэгдүүлдэг.
24.
Эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн Фридрик фон Хайекийн намтар, үзэл баримтлалаас илүүц ойлголтыг олно уу.
a)
Эдийн засгийн амьдрал, логик, ёс зүй болон социализмын шинжлэх ухааны үндэслэлийг бүх талаас нь судалж үзээд алдаатай байсан гэдгийг нотолсон
b)
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй гэдгийг баталсан.
c)
Зах зээлийн эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна
d)
Эх орны өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнд “Лорд” зэрэг олгосон.
e)
Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 1974 онд түүнд Нобелийн шагнал олгосон
25.
Гадаадын компанийг хянах зорилгоор бус харин үнэт цааснаас ногдол ашиг болон үнэт цаасны ханшны өсөлтөөс орлого олохын тулд хийдэг үйл ажиллагаа бөгөөд, урт хугацаанд илүү найдвартай байж чадах давуу талтай үйл ажиллагааг.............................гэнэ.
a)
Үндэстэн дамнасан корпорац
b)
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
c)
Портфелийн хөрөнгө оруулалт
d)
Олон улсын худалдаа
e)
Гадаад худалдааны бодлого
26.
Эдийн засгийн хөгжил нь эдийн засгийн өсөлтийг бодвол илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд дараах үзүүлэлтүүдтэй холбогддог. Эдгээрээс хамааралгүй өгөгдлийг олно уу?
a)
Хүний хөгжлийн үзүүлэлт сайжирсан
b)
Амьжиргааны түвшин дээшилсэн
c)
Эдийн засгийн хараат байдал нэмэгдсэн
d)
Аж үйлдвэржилт болон бүтцийн өөрчлөлт бий болсон
e)
Эдийн засаг өссөн
27.
Иргэд сонгуульд саналаа өгөх, нэрээ дэвшүүлэх, сонирхлын бүлэгтэй хамтран ажиллах,
жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан захидал бичих, санал хүсэлт тавих зэрэг олон хэлбэрээр хэрэгждэг. Энэ нь ардчиллын аль үнэт зүйлсийг илэрхийлж байна вэ?
a)
Олон намын тогтолцоо
b)
Нийтэд тайлагнах, ил тод байх ёс
c)
Тэгш эрх
d)
Хуулийн засаглал
e)
Иргэдийн улс төрийн оролцоо
28.
Монгол улсын төрийн эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог харуулсан бүдүүвчийг ажиглаад тохирох хариултыг нөхнө үү
a)
Цагдаагийн ерөнхий газар
b)
Ерөнхий сайд
c)
Улсын их хурлын дарга
d)
Тагнуулын ерөнхий газар
e)
Улсын ерөнхий прокурор
29.
“Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг
хувь хүмүүс, анги бүлэг, институтуудын нийлбэр цогц” юм. Иргэний нийгмийн тухай тодорхойлсон
сэтгэгчдээс хэний үзэл санаа хэлсэн үг вэ?
a)
Г. Гегель
b)
Р.Путнам
c)
Р. Дарендорьф
d)
Аристотель
e)
К.Поппер
30.
Иргэний нийгмийн төлөвшил нийгмийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?
a)
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
b)
Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх
c)
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
d)
Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
e)
Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах
31.
Ардчилсан сонгуулийн саналыг шууд өгөх зарчмыг олно уу.
a)
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
b)
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох
c)
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
d)
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
e)
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
32.
2016 оны Улсын их хурлын сонгуульд МАН нийт сонгогчдын 45.69%-ийн санал авсан ч парламентын суудлын 85.5% буюу 65-ыг авсан байсан бол бусад нам эвсэлүүд нийт сонгогчдын 54.31%-ийн санал авсан хэдий ч парламентад 11 суудал авч байжээ. Энэхүү баримт нь сонгуулийн аль тогтолцооны онцлогийг харуулж байна вэ?
a)
Мажоритари тогтолцооны энгийн олонх
b)
Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
c)
Мажоритари тогтолцооны үнэлмлэхүй олонх
d)
Пропорциональ тогтолцоо
e)
Холимог тогтолцоо
33.
Хувь хүний эрх, эрх чөлөөг хангах хуулийн засаглалыг бэхжүүлж, эдийн засаг дахь төрийн
оролцоог хязгаарлах үнэт зүйлсийг эрхэм болгодог улс төрийн үзэл баримтлал аль нь вэ?
a)
Неолиберализм
b)
Социал демократ
c)
Консерватизм
d)
Либерализм
e)
Неоконсерватизм
34.
Улс төрийн намын үзэл баримтлалыг шугамд өгч тэмдэглэсэн байна. Тохирох үзэл баримтлалыг сонгож нөхнө үү?
a)
Социал демократ
b)
Нацизм
c)
Консерватизм
d)
Неолиберализм
e)
Неоконсерватизм
35.
Ардчилсан нийгэмд иргэдэд мэдээлэл олгох, өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд
оролцон туслах, хяналт шалгалт хийх, шүүмжлэл өрнүүлэх, цэнгээн баясгах, боловсрол олгох
зэрэг нь хэвлэл мэдээллийн ..............юм. /Нөхөх ойлголтыг сонгоно уу?
a)
Зорилтууд
b)
Үндсэн зарчим
c)
Эрх чөлөө
d)
Эрх ашиг
e)
Үндсэн үүрэг
36.
2015 оны ардчилсан засаглал судалгааны дүнгээс: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс хараат бус байдаг гэдэгтэй судалгаанд хамрагдсан иргэдийн 42,6 хувь нь санал нийлдэггүй, 23,0 хувь нь дунд зэрэг, 8,3 хувь нь санал нийлдэг гэж үзжээ.
Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?
a)
Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх сэтгүүлчдээс авсан дүгнэлт
b)
Улс төрийн намуудын санхүүгээс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
c)
Сонирхлын бүлгүүд улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
d)
Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн төсөөлөл
e)
Иргэний нийгмийн зохион байгуулалтын үйл ажиллагааны шаардлага
37.
“Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах..” гэсэн үндсэн зорилготой
анх байгуулагдсан байгууллага аль нь вэ?
a)
Хүний эрхийн үндэсний комисс
b)
Үндэстнүүдийн лиг
c)
Нэгдсэн Үндэсний байгууллага
d)
Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг
e)
Эмнэсти Интернэйшнл
38.
Иргэд болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь болон нас барахад асрамжид байсан хүмүүст тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн харилцааг нэрлэнэ үү
a)
Тэтгэмж
b)
Нийгмийн халамж
c)
Тэтгэвэр
d)
Нийгмийн даатгал
e)
Нийгмийн хамгаалал
39.
Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө төлсөн нөхцөлд
тэтгэмж авах эрх үүснэ. Ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг олно уу?
a)
Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
b)
Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
c)
Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
d)
Ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
e)
Ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
40.
Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас
хамааралгүй ойлголтыг олно уу.
a)
Иргэний нийгмийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх
b)
Хүний эрхийг баталгаажуулах
c)
Эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх
d)
Засаг, төрийн эрх мэдлийг хуваарилах
e)
Социалист төрийг бэхжүүлэх
41.
Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлэх шаардлагатай нэхэмжлэлийн
бүрдүүлбэрүүдээс хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Улсын тэмдэгтийн хураамж буюу шүүхээс үйлчилгээ үзүүлсний хөлсийг хуульд заасан хэмжээгээр төлсөн баримт
b)
Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, утасны дугаар, хуулийн этгээд бол оршин байгаа газар
c)
Эрх зөрчигчийн буюу хэргийн хариуцагчийн овог, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг
d)
Нэхэмжлэгчийн нийгмийн гарал, боловсролын түвшин
e)
Нэхэмжлэлийн үнэ буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар бичих
42.
Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах
бүтэц тогтолцоог бий болгох, боловсронгуй хууль тогтоомж батлах нь төрийн ямар үүрэгт орох
вэ?
a)
Хамгаалах үүрэг
b)
Хүндэтгэх үүрэг
c)
Хангах үүрэг
d)
Ахиц дэвшил гаргах үүрэг
e)
Нөлөөлөх үүрэг
43.
Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас эрх зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нь
дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацааг хэд хоногийн
дотор байхаар тогтоож өгсөн вэ ?
a)
60 хоног
b)
30 хоног
c)
45 хоног
d)
14 хоног
e)
7 хоног
44.
Баянгол дүүргийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар
иргэн Б-д, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн Г-д газар
олгохдоо иргэн Б-ийн нэр дээр байдаг “Очир” дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг
давхардуулан олгосон байна. Дээрх тохиолдолд иргэн Б эрх зөрчигдсөн гэж үзэн дээд шатны
байгууллагад гомдол гаргажээ. Баянгол дүүргийн засаг дарга аль субьектэд хамаарах вэ?
a)
Хариуцагч
b)
Хуулийн этгээд
c)
Гомдол гаргаж буй иргэн
d)
Бусад оролцогч
e)
Гуравдагч этгээд
45.
Судлаачид Монгол улсыг олон улсын харилцааны улс оролцогчын хувьд “бага улс” гэсэн
статуст хамааруулдаг. Тэгвэл уг статуст хамаарахгүй өгөгдлийг олно уу.
a)
Дэд бүтэц хөгжөөгүй, хүн ам цөөн
b)
Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог
c)
Далайд гарцгүй, эх газрын байршилтай
d)
Түүхий эд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь хоёр хөршөөс хамааралтай
e)
Улс төрийн тогтвортой байдал бүрэн хангагдсан
46.
Монгол улс бусад улсын улс төр, эдийн засаг, соёлын хүч чадавхи, үйл ажиллагааг өөрийн
боломжоор хянах үнэлэх явдлыг илэрхийлэх ойлголтыг олно уу?
a)
ОУХ-ны тэргүүлэх чиглэл
b)
ОУХ-нд оролцох үүрэг
c)
ОУХ-нд оролцох үйл ажиллагааны чиглэл
d)
ОУХ-нд оролцох нөлөө
e)
ОУХ-нд оролцох зарчим
47.
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал баримт бичгийн /6 дугаар зүйлээс/ гадаадад
байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос үл тохирох өгөгдлийг олно уу?
a)
Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх
b)
Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль олон улсын гэрээний хүрээнд хамгаалах
c)
Гадаад улсад суугаа өөрийн иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллахдаа тодорхой шалгуур тавих
d)
Гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэх, хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах
e)
Гадаадад байгаа иргэддээ хууль ёсны эрх, үүрэг хариуцлагын талаарх шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх
48.
Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан
амьдрах тогтвортой хөгжлийн загварыг бий болгох, мөн хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого,
санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулсан ойлголтыг юу гэж үзэх вэ?
a)
Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
b)
Эдийн засгийн аюулгүй байдал
c)
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт
d)
Олон улсын тээвэр, дэд бүтэц
e)
Эдийн засгийн бие даасан байдал
49.
Тодорхой чиглэл, хүрээнд зорилго тавьж хэрэгжүүлдэг, иргэн байгууллагад түлхүү нээлттэй,
сайн дурын шинжтэй, иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын
харилцааны улс бус оролцогч аль нь вэ?
a)
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
b)
Олон улсын байгууллага
c)
Үндэстэн дамнасан корпорацууд
d)
Олон улсын төрийн бус байгууллага
e)
Олон улсын гэмт хэргийн сүлжээ
50.
2006 онд Монгол улсын Засгийн газрын зүгээс манлайлан санаачилга гаргаж үүсгэн байгуулалцсан олон улсын байгууллага аль нь вэ?
a)
ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл
b)
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/
c)
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв
d)
Олон улсын худалдааны эрх зүйн комисс
e)
Олон улсын атомын энергийн агентлаг
51.
Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс нь олон зуун жилийн харилцааны түүхтэй Азийн орнууд юм. 1990 онд орчин үеийн диполмат харилцаагаа тогтоож хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжсөн бол түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?
a)
Олон талт хамтын ажиллагааны түншлэл
b)
Иж бүрэн стратегийн түншлэл
c)
Стратегийн түншлэл
d)
Өргөн хүрээтэй түншлэл
e)
Иж бүрэн түншлэл
52.
Хатуу хүчний бодлого нь зөөлөн хүчний бодлогоос зарчмын ялгаа, үйлдлийн төрөл, өндөр хамааралтай хүчний үндэс зэргээрээ ялгаатай байдаг. Тэгвэл хатуу хүчний бодлогын зарчим аль
вэ?
a)
Эдийн засгийн хүч, урамшуулал
b)
Албадлага
c)
Удирдамж
d)
Цэргийн хүч, эдийн засгийн хориг
e)
Захирах чадвар
Reset
