wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

СОЦИОЛОГИ

Total questions: 44

Worksheet time: 22mins

Name
Class
Date
1.
  1. 1. Н.Смелзер "Хүн гурван төрлийн үйлдлийг хийдэг" бөгөөд гуравдахь үйлдлийг судлахад социологи анхаарна гэж үзсэн. Уг гурван үйлдлийг зөв тохируулна уу?

  2. А. Нэг нь биологийн 1. нийгмийн (социаль) үйлдэл

  3. В. Хоёрдах нь сэтгэл зүйн үйлдэл 2. сэтгэл хөдлөл, сэтгэцийн үйл ажиллагаа

  4. C. Гуравдахь нь нийгмийн 3. амьсгалах, өлсөх, цангах, цадах, нойрсох гэх мэт

a)

A. A1 B2 C3

b)

B. A2 B3 C1

c)

C. A3 B2 C1

d)

D. A1 B3 C2

e)

E. A3 B1 C2

2.
  1. 2. Социологийг энгийнээр илэрхийлбэл хүмүүсийг судлах нэг арга юм. Социологичид ямар асуудлын учрыг олж, танин мэдхийг эрмэлзэж байдаг вэ?

a)

A. Хүмүүс яагаад бүлэг болдог вэ?

b)

B. Яагаад дайтахаар явдаг вэ?

c)

C. Яагаад гэрлэдэг вэ?

d)

D. Ямар нэг юмыг яагаад шитдэг вэ?

e)

E. Дээрх бүгд

3.
  1. 3. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу обьективоор судлан, онол бүтэээх боломжтой гэж үздэг нийгмийн судалгааны онолыг сонгоно уу?

a)

A. Бүтэц чиг үүргийн онол

b)

B. Шүүмжлэлт онол

c)

C. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

D. Постмодернизм

e)

E. Феминизм

4.
  1. 4. Социологич А.Гидднес дэлхий дахинд гэр бүлийн амьдралд гарч буй өөрчлөлтийг хэрхэн тайлбарласан бэ?

a)

A. Гэр бүлд ураг төрөл, нийгэм-хамт олны нөлөө буурсан

b)

B. Ханиа чөлөөтэй сонгох болж, ариун хайр дурлалд үдэслэн гэрлэхийг чухалчлах болсон.

c)

C. Эмэгтэйчүүд ханиа сонгох болон гэр бүлийн дотоод асуудалд шийдвэр гаргах эрэхтэйг хүлээн зөвшөөрсөн.

d)

D. Хүүхдийн эрх өргөжих ерөнхий хандлага ажиглагдаж байгаа.

e)

E. Дээрх бүгд

5.
  1. 5. Социологийн практик ач холбогдлыг сонгоно уу?

a)

A. Нийгмийн нөхцөл байдлыг ойлгох

b)

B. Соёлын ялгааг ойлгож мэдэх

c)

C. Улс төрийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж цэгнэх

d)

D. Өөрийгөө танин мэдэхүйгээ гүнзгийрүүлэх

e)

E. Дээрх бүгд

6.
  1. 6. Бюрократи байгууллагын давуу талыг сонгоно уу?

a)

A. Бичиг цаасны ноёрхол, олон шат дамжлага нь залхаалтанд хүргэдэг

b)

B. Бүтээлч санаачлагыг дэмжих нь бага тул ажилтны хөгжил саардаг

c)

C. Албан тушаалын үүргийг дүрэм журмаар тогтоох тул эрх мэдлийн зөрчилдөөн, дур зоргийн үйлдлийг таслан зогсооно.

d)

D. Ритуал шинжийн гажуудлыг үүсгэх буюу байгууллагын зорилгоос хүнийсгэгдэн, тухайн дүрэм журамдаа л захирагдсан идэвхгүй сул дорой байдлыг үүсгэнэ

e)

E. Ардчилалтай сөргөлддөг

7.
  1. 7. Демографи "Хүн ам зүй" гэдэг үг грекийн "демос" ард түмэн гэсэн үгнээс гаралтай. Социологийн хүн ам зүйн хандлагын жишээг сонгоно уу?

a)

A. Гавайн аралд очих гэж гэр бүлийн зан төлөвийг судлагчид гэр бүлийн гишүүдийн харилцаа ямар байсан эсвэл гэр бүлийн доторх эрх мэдлийн хуваарилалт ямар байсан энэ шийдвэрт яаж нөлөөлсөн зэрэгасуудлыг судлаж болно.

b)

B. Гурав дахь ертөнцийн үндэстний талаархи хүн ам зүйн шинжилгээ нь тэдгээрийн эдийн засгийн хоцрогдлыг тухайн орнуудын түргэн өсөж буй хүн амыг тэжээхэд хэт их хөрөнгө зарцуулагддагаар тайлбарлаж болно.

c)

C. Томоохон корпорацийн боловсон хүчний тасагт бага тушаалтан, жижүүр эсвэл зарлага нь таньтай мэндэлж гадуур хувцасаа тайлахад тань туслана.

d)

D. Хүн амын хэрэг нь гэмт хэргийг цээрлэсэн дүрэм тогтоох ба хэрэгтнийг шийтгэснээр тэр дүрмийг зөвшөөрч байгаагаа илэрхийлэх бололцоог хүмүүст олгодог байна.

e)

E. Дээрх бүгд

8.
  1. 8. Бурангуй үзэл (prejudice) нь нэг нийтлэгийнхний зүгээс нөгөөгөө тодорхойлдог үзэл бодол, хандлага билээ. Херберт Блумер ноёрхогч хэсэгт ямар мэдрэмжүүд илэрдэг гэж үзсэн бэ?

a)

A. Цөөнхөөс өөрсдийгөө давуу гэх мэдрэмж

b)

B. Цөөнх бол биднээс ялгаатай, харь хүмүүс гэх мэдрэмж

c)

C. Алдар хүнд, эрх мэдэл , нэр хүндийг зөвхөн өөрсдөд хамааруулан өмчлөх гэсэн мэдрэмж

d)

D. Цөөнхийнгишүүд олонход халдхаар санаархаж магад гэсэн айдас, хардлага бүхий мэдрэмж

e)

E. Дээрх бүгд

9.

9. Соёлын олон янзын ёс заншилд ч зарим нийтлэг шинжүүд илэрч байдаг. Эдгээр бараг бүх нийгэмд нэгэн зэрэг байх зүйлүүдийг юу гэдэг вэ?

a)

А. Соёлын хожимдолт

b)

В. Соёлын түгээмэл шинж буюу универсалиуд

c)

С. Соёлыг бүрдүүлэгч элемент

d)

D. Соёлын ангилал

e)

Е. Соёлын чиг үүрэг

10.

10. Нийгмийг хүний бие лүгээ төсөөтэй амьд биетэй жишиж, нийгмийн бүтцийг тайлбарлах функционализм үзлийг анх Герберт Спенсер хэд дүгээр зуунд дэвшүүлсэн бэ?

a)

А. XVIII зууны эхэнд

b)

В. XVIII зууны төгсгөл

c)

С. XIX зуунд

d)

D. XX зууны эхэн

e)

Е. ХХ зууны төгсгөл

11.

11.Соёлын түгээмэл шинжийн үндсэн хэв маягуудыг сонгоно уу.

a)

А. Хэл

b)

В. Цус холилдохыг хориглох

c)

С. Гэрлэлт

d)

D. Шашин

e)

Е. Дээрх бүгд

12.

12. Ядуурлын шалтгааныг тайлбарласан эрдэмтдийг зөв тохируулна уу?

А. Дарвинизмын төлөөлөгчид Л.Ж.Фурдон, Г.Спенсер, У.Самрен нар

В. К.Маркс, Ф.Энгельс, Э.Реклю нар

С. Соёлын хандлагын гол төлөөлөгч О.Льюис

D. Нөхцөл байдлын хандлага

Е.Росси, Лоял нарын бүтцийн хандлага

1. Нийгэм улс төрийн орчны зүгээс ядуурал шууд нөлөөлдөг гэж үзнэ. Ядуу хүн бусдаас ялгаатай байгаа хэмээн тайлбарлана

2.хувийн хүчин зүйл нь ядуу байхад үщшууд нөлөөлөх ба буцаагаад ядуурал нь хувийн хүчин зүйлд нөлөөлдөг, харин нийгэм, улс төрийн орчин нь дам нөлөөлдөг гэж үзнэ

3. Ядуурлыг улс төр, эдийн засгийн давхраажилттай холбон авч үзнэ. Ядуурлын шалтгааныг оршин байгаа өмчийн бүтэц, эрх мэдлийн болон ажил мэргэжлийн бүтэцтэй холбон тайлбарладаг.

4.Ядуурлын шалтгааныг хувийн хүчин зүйлтэй холбон авч үзсэн. Ядуу байх нь сул доройн шинж тул халамжаар тэтгэх нь ёс зүйгүй, идэвхгүй гаж байдлыг тэтгэж буй хэрэг гэж үзнэ.

5.Тэд ядуурлын шалтгааныг ангийн бүтэцтэй холбож, хувийн өмч байгаа нь өмчгүй ангийг ядуурах, үгүйрэх, пролетаричлагдахад хүргэнэ. Ийнхүү капиталист ангийн мөлжлөгийн харилцаа нь ажилчдыг үгүйрэн ядуурахад хүргэдэг гэж үзнэ.

a)

А. A1 B2 C3 D4 E5

b)

B. A5 B4 C3 D2 E1

c)

C. A4 B5 C2 D1 E3

d)

D. A2 B3 C1 D5 E4

e)

E. A3 B1 C4 D2 E5

13.

13. Микросоциологийн бэлгэ тэмдгийн интеракционизм хандлага нь ялаа дүнгэнэх чимээнээр хэлээ аяндаа цухуйлгадаг мэлхий шиг гадаад орчны нөлөөнд хүн шууд үйлдэл хийдэггүй гэнэ. Хүмүүсийн хариу үйлдэх бэлгэ тэмдгийн тоонд ямар үйлдэл багтдаг вэ?

a)

А. Үг

b)

В. Юмс

c)

С. Хүмүүс хоорондын харилцаж буй зай

d)

D. Нүүрийн хөдөлгөөний үйлдэл

e)

Е. Дээрх бүгд

14.

14.Хүүхэд бусад хүмүүс түүнд хэрхэн хандаж байгааг ажиглаад өөрийгөө тусгаар амьтан гэдгээ ухамсарлаж эхэлдэг. Хүүхэд сүүлдээ тоглоомд оролцож түүний дүрмийг ойлгоод нийтлэг үнэт зүйлс, соёлын хэм хэмжээ болох "Бусдыг нэгтгэхүй"-г ойлгодог гэж хэний үзэл вэ?

a)

А. Дж.Г.Мид

b)

В. Зигмуд Фрейд

c)

С. Жан Пиаже

d)

D. Т.Парсонс

e)

Е. Э.Гидденс

15.

15.Сэтгэл судлаач А.Мехрабиан аливаа мэдээллийн 7% нь хэл яриа, 38% нь дуу хоолой, 55% нь нүүрний хувирлаар утга илэрхийлдэг гэж үзсэн. Харин Бөрдвистелл хэмээх судлаач харилцан үйлдлийн хэдэн хувь нь үг хэлээр дамжин утга илэрхийлдэг гэж үзсэн бэ?

a)

А. 10-15%

b)

В. 20-25%

c)

С. 30-35%

d)

D. 40%

e)

45-50%

16.

16.Социологичид нийгмийг ямар түвшинд судалдаг вэ?

a)

А. Төрөлх ба олдмол

b)

В. Макро ба микро

c)

С. Үе хоорондын ба үе дотоодын

d)

D. Олон улсын ба олон үндэстний

e)

олон туйлт ба нэг туйлт

17.

17.Девиаци (гажилт)гэж юу вэ?

a)

А. Балчир хүүхэд бусад хүмүүстэй харилцах явцдаа ажмаар өөрийн ухамсар бүхий ухаант болон хувирч, төрж өссөн соёлынхоо мөн чанарыг ойлгодог болох үйл явц юм.

b)

В. Бүлэг буюу нийгмийн олон хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн, байж байгаа хэм хэмжээ буюу хэм хэмжээний цогцтой үл нийцэх явдал.

c)

С. Иргэдийн сахин дагавал зохих зарчмуудыг засгаас тодорхойлж өгсөн хэм хэмжээ бөгөөд үүнийг дагаагүй хүмүүст хүртэх албан ёсны шийтгэлээс бүрдэнэ

d)

D. Их Британий хүүхдүүд нэг жилд бараг зуун хичээлийн өдөртэй тэнцэх хугацаанд зурагт үздэг

e)

Е. Дээрх бүгд

18.
  1. 18. Спенсер функционализмын үндсийг тавьсан бол Эмиль Дюркгейм түүнийг гүнзгийрүүлэн хөгжүүлсэн. Нийгмийн бүх үзэгдэл, тэр дундаа ямар ч үүрэггүй мэт девиант (нийгэмд тогтсон хэм хэмжээнээс хазайсан) төлөв байдал зэргийг Дюркгеймийн онолоор тайлбарласан жишээг сонгоно уу?

a)

А. Гавайн аралд очих гэж гэр бүлийн зан төлөвийг судлагчид гэр бүлийн гишүүдйин харилцаа ямар байсан эсвэл гэр бүлийн доторх эрх мэдлийн хуваарилалт ямар байсан энэ шийдвэрт яаж нөлөөлсөн зэрэг асуудлыг судлаж болно.

b)

В. Гурав дахь ертөнцийн үндэстний талаархи хүн ам зүйн шинжилгээ нь тэдгээрийн эдийн засгийн хоцрогдлыг тухайн орнуудын түргэн өсөж буй хүн амыг тэжээхэд хэт их хөрөнгө зарцуулагддагаар тайлбарлаж болно.

c)

С. Томоохон корпорацийн боловсон хүчний тасагт бага тушаалтан, жижүүр эсвэл зарлага нь тантай мэндэлж гадуур хувцсаа тайлахад тань туслана.

d)

D. Хүн амын хэрэг нь гэмт хэргийг цээрлэсэн дүрэм тогтоох ба гэмт хэрэгтнийг шийтгэснээр тэр дүрмийг зөвшөөрч байгаагаа илэрхийлэх бололцоог хүмүүст олгодог байна.

e)

Е. Дээрх бүгд

19.
  1. 19. Феминизм гэдэг нь эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлэх болон хамгаалахын төлөө тэмцэл бөгөөд хэддүгээр зуунаас эхэлсэн бэ?

a)

А. XVIII зууны эхэн

b)

В. XVIII зууны сүүл

c)

С. XIX зууны эхэн

d)

D. XIX зууны сүүл

e)

E. XX зууны эхэн

20.
  1. 20. Нийгэм, нийгмийн харилцааг шинжлэх ухааны үүднээс судлахыг юу гэдэг вэ?

a)

А. Улс төр

b)

В. Нийгмийн амьдрал

c)

С. Социологи

d)

D. Философи

e)

Е. Антропологи

21.
  1. 21. Эцэг эх нь хүүхэдтэйгээ хүйс хамаарахгүй ижилхэн харьцдаг хэмээн боддог ч охидууд, хөвгүүдтэй өөр өөрөөр ханддаг байна. Эдгээр ялгаа нь соёлын бусад олон хүчин зүйлээр гүнзгийрч байдаг. Энэ нь социологийн ямар ойлголт вэ?

a)

А. Жендерийн нийгэмшилт

b)

В. Гэр бүлийн институт

c)

С. Хүмүүжил

d)

D. Гэрийн сургууль

e)

E. Хүйс

22.
  1. 22. Мөргөлдөөний онол нь голчлон К.Марксын зохиол дээр тулгуурлах бөгөөд тэрээр ангиудын хоорондын зөрчлийг хэрхэн үүсдэг гэж үзсэн бэ?

a)

А. Хүмүүс эдийн засгийн тогтолцоон дахь байр сууриас хамаарч янз бүрийн ангид хуваагдсанаас ангиудын зөрчил үүснэ.

b)

В. Мөргөлдөөний гол эх булаг нь нэгэн хэсэг хүмүүс нөгөөг захирч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, үндсэн зөрчлүүд эрхтэн дархтан ба жирийн иргэдийн хооронд үүсдэг гэж үзсэн.

c)

С. Нийгмийн нэгэн бүлэг нөгөөг захирах нь нийгмийн бүтцийн үндэс мөн. Жишээ нь эзэн ажилтныг, офицер нь цэргийг, багш оюутныг захирна.

d)

D. Орлогоо нэмэгдүүлэхийг зорьсон хонжоо хайгчид агаар, усыг цэвэр байлгахыг эрхэмлэсэн байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүдтэй мөргөлдөж болох юм.

e)

Е. Дээрх бүгд

23.
  1. 23. Тэгш бус байдлын туйлын хэлбэр бөгөөд хүмүүс шууд утгаараа бусдын өмч болж байдаг давхраажилтын хэв маягийг сонгоно уу?

a)

А. Боолчлол

b)

В. Каст

c)

С. Язгуур

d)

D. Анги

24.
  1. 24. Социологи шинжлэх ухаан болоод 200 орчим жил болжээ. Социологитой төрөл шинжлэх ухаануудыг сонгоно уу?

a)

А. Хүн судлал

b)

В. Эдийн засаг

c)

С. Улс төр

d)

D. Сэтгэл зүй

e)

Е. Дээрх бүгд

25.
  1. 25. Давхраажилтын хамгийн нэрд гарч, хүлээн зөвшөөрөгдсөн онолуудын зохиогчдын нэг бөгөөд дараах ойлголтуудаар давхраажилтыг тайлбарлаж буй эрдэмтэнг сонгоно уу?

  2. Статусын бүлэг-Хувь хүнд байх "Нийгмийн хүндлэл"-д хамаарна

  3. Нам-Тодорхой зорилгод хүрэхийн тулд бүлгийг идэвхтэйгээр дайчлахад хамаарна.

a)

А. К.Маркс

b)

В. М.Вебер

c)

С. Э.Дюркгейм

d)

D. Е.О.Райт

e)

Е. Дункан

26.
  1. 26. Р.Дарендорф ангиудын мөргөлдөөнийг хэрхэн хурцдана гэж үзсэн бэ?

a)

А. Цөөн тооны хүмүүсийн гарт эрх мэдэл төвлөрөөд бусад нь эрх мэдэлгүй шахам байх

b)

В. Эгэл хүмүүс эрх мэдэлтэй болох бололцоогүй байх

c)

С. Хүмүүс улс төрийн бүлэгт чөлөөтэй нэгдэж болох тэр үед

d)

D. Зөвхөн А ба В

e)

Е. А, В, С

27.
  1. 27. "............." гэдэг бол тухайн нийгмийн хүн амын олонхийн зүгээс гишүүд нь гадуурхалд өртөж байдаг бүлэг юм. Тэд нийтээрээ тусгаарлагдсан туршлагаар нөхцөлдөхийн зэрэгцээ бүлгийн эв нэгдлийн хүчтэй мэдрэмжтэй байдаг. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу?

a)

А. Зохилогч соёл

b)

В. Үндэсний соёл

c)

С. Жендэр

d)

D. Үндэстэн

e)

Е. Алагчлал

28.
  1. 28. Сэтгэл зүйн хандлагыг сэтгэл зүйчид ашиглах болсон боловч социологид ч ихээхэн хэрэглэсээр байна. Нийгмийн сэтгэл зүйчид ямар асуудлыг судалдаг вэ?

a)

А. Нийгмийн тогтсон хандлагын төлөвшил

b)

В. Нийгэмших үйл явц дахь нийгэм ба бие хүний харилцан үйлчлэл

c)

С. Социологичид Европ, Умард Америкийн хүмүүсийн орчин үеийн томоохон нийтлэгийг голчлон судалдаг.

d)

D. Үйлдвэрлэл, мөн хязгаарлагдмал нөөц баялагийн хуваарилалт, хэрэглээг судална

e)

Е. А ба В

29.
  1. 29. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу?

a)

А. Төрийн дэглэм

b)

В. Төрийн засаглал

c)

С. Төрийн шинж

d)

D. Төрийн бүтэц

e)

Е. Төрийн байгууламж

30.
  1. 30. Микросоциологи юу судалдаг вэ?

a)

А. Хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь харилцаа интеграци буюу харилцан үйлчлэлийг судлана.

b)

В. Нийгмийн хэсгүүдийн харилцан холбогдлыг судлах, энэхүү холбоо хэрхэн өөрчлөгдөж байгааг илрүүлэх

c)

С. Судлаачид өрсөлдөгч хоёр онол болох функционализм ба мөргөлдөөний онолын аль нэгийг баримтлан судалдаг.

d)

D. Функционалзмыг баримтлагчид нийгмийг амьд биетэй адилтган цэрэг эдийн засаг анагаах ухаан шашин гэх мэт олон хэсгээс бүтдэг хэмээн үзэж судалдаг.

e)

Е. Дээрх бүгд

31.
  1. 31. Хоёрдогч бүлэг нь бие биетэйгээ үргэлж уулзалдаж тааралдаж байдаг, гэхдээ харилцаа нь олон талаараа биет бус байдаг байдаг хэд хэдэн хүнийг хэлнэ.

a)

A. Хороо, клуб

b)

B. Гэр бүл

c)

C. Найз нөхөд

d)

D. Төрөл садан

e)

E. Дээрх бүгд

32.
  1. 32. Марксын үзлээр бол хөрөнгөт нийгмийн үндсэн ангиуд нь хөрөнгөтөн, хөлсний ажилчин хоёр юм. Хөрөнгөтний зорилгыг хэрхэн тайлбарласан бэ?

a)

A. Ажилчдыг мөлжих

b)

B. Ноёрхох

c)

C. Үе залгамжилсан угсаа гарвалтай болох

d)

D. Олонд хүндлэгдсэн хэр хүнд

e)

E. А ба В

33.
  1. 33. Хүснэгтийн мэдээлэлд тохирох ойлголтыг сонгоно уу?

a)

A. Хувьсгалын өрнөл

b)

B. Хувьсгал гэж үзэх шалгуур

c)

C. Хувьсглын үйл явц

d)

D. Өөчлөлтийн эхлэл

e)

E. Шинэчлэлийн үйдл явц

34.
  1. 34. Социологийн аль хандлагаар алыан ёсны бүлэг, хүнд сурталын байгуулага, бусад янк бүрийн нийтлэгийг судлаж болох вэ?

a)

A. Хүн ам зүйн хандлага

b)

B. Сэтгэл зүйн хандлага

c)

C. Хамт олны хандлага

d)

D. Харилцан холбогдлын хандлага

e)

E. Соёл судлалын хандлага

35.
  1. 35. Өрх гэр мэтийн анхдагч бүлэг, зэвсэгт хүчин эсвэл "Женерал моторс" пүүс мэтийн албан ёсны байгууллагыг судлахдаа тэдгээрийг бодгаль хүмүүсийн цогц гэж үзэж судлах нь социологийн аль хандлага вэ?

a)

A. Хүн ам зүйн хадлага

b)

B. Сэтгэл зүйн хандлага

c)

C. Хамт олны хандлага

d)

D. Харилцан холбогдлын хандлага

e)

E. Соёл судлалын хандлага

36.
  1. 36. Социологийн 5 хандлагыг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?

a)

A. Судалгаагаар цуглуулсан мэдээллийг задлан шинжлэх

b)

B. Олж авсан мэдээ сэлтийн төсөө ялгааг илрүүлж шинжлэх ухааны үүднээс сайтар тайлбарлах

c)

C. Хүн ам зүйн хандлагаар бол хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөнийг судлан үзсэнээр нийгмийн тодорхойлно

d)

D. Сэтгэл зүйн хандлага нь төлөв байдлыг хүмүүсийн шалтаг, бодол, нийгмийн тогтсон хандлагаар тайлбарлах шаардлага тавьна.

e)

E. А ба В

37.
  1. 37. Макросоциологи юуг судалдаг вэ?

a)

A. Хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь харилцаа интеракци буюу харилцан үйлчлэлийг судалдаг

b)

B. Нийгмийн хэсгүүдийн харилцан холбогдлыг судлах, энэхүү холбоо хэрэхэн өөрчлөгдөж байгааг илрүүлэх

c)

C. Жорж Хоманс хүмүүсийн харицан үйлчлэлийг гагцхүү сайшаал шийтгэл гэсэн ойлголтоос сурвалж авч судалж болно

d)

D. Эрвин Гоффман амьдралыг театртай адилтган үзээд " сэтгэгдлийг удирдахуй" гэсэн ойлголтын тусламжтайгаар хүмүүсийн өдөр тутмын харилцан үйлчлэлийг дүрслэн үзүүлжээ

e)

E. Дээрх бүгд

38.
  1. 38. Орчин үеийн зөрчилдөөний онолын төлөөлөгч Р.Дарендорфийн үзэл баримтлалыг сонгоно уу?

a)

A. Хмүүс эдийн засгийн тогтолцоонд дахь байр сууриас хамаарч янз бүрийн ангид хуваагдсанаас агиудын зөрчил үүссэн

b)

B. Мөргөлдөөний гол эх булаг нь нэгэн хэсэг хүмүүс нөгөөг захирч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл үндсэн зөрчлүүд эрхтэн дархтан ба жирийн иргэдийн хооронд үүсдэг гэж үзсэн.

c)

C. Улс төрийн ихэнх мөргөлдөөний эх булаг нь ангийн тэмцэл мөн гэж үзсэн

d)

D. Тэрээр мөлжигдөгч анги бослого гаргаж хувьсгал хийснээр нийгмийг өөрчилнө гэж үзсэн

e)

E. Дээрх бүгд

39.
  1. 39. Социологийн мэдлэг нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ?

a)

A. Социологийн бэлтгэлтэй хүмүүс засгийн газрын болон хувийн байгуулагад ажиллана

b)

B. Социологичдын боловсруулсан судалгааны арга техникийг янз бүрийн мэргэжилтнүүд судлан шинжлэх, үйл ажиллагаандаа хэрэглэнэ

c)

C. Социологичдын үйл ажиллагаа нь нийгмийн үзэгдэлд хандах хүмүүсийн харилцааг өөрчилж болохын хамт нийгмийн бодлогын асуудлаар шийдвэр гаргах мэдээлэл буй болгоно

d)

D. Социологийн судалгаа нь оршин байгаа нийгмийн бодлогын хүч чадал ( нөлөөлөл)-ыг үнэлэхэд туё болно

e)

E. Дээрх бүгд

40.
  1. 40. Солциологийн аль хандлагаар биеэ авч явах дүрэм буюу хэм хэмжээг тусгаар хүмүүсийн үйл ажил, бүлгийн үйл ажиллагааг зохицуулагч гэж үздэг вэ?

a)

A. Хүн ам зүйн хандлага

b)

B. Сэтгэл зүйн хандлага

c)

C. Хамт олны хандлага

d)

D. Харилцан холбогдлын хандлага

e)

E. Соёл судлалын хандлага

41.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: ТОХИРУУЛАХ ДААЛГАВАР

2.1 Социологийн хандлагуудыг зөв тохируулна уу.

a)

A. A4 B5 C1 D2 E2

b)

B. A3 B1 C4 D5 E2

c)

C. A2 B3 C4 D1 E5

d)

D. A3 B4 C5 D2 E1

e)

E. A4 B1 C5 D2 E3

42.

2.2 Социологитой төрөл шинжлэх ухаануудыг зөв тохируулна уу.

a)

A. A4 B5 C1 D2 E3

b)

B. A3 B1 C4 D5 E2

c)

C. A2 B3 C4 D1 E5

d)

D. A3 B4 C5 D2 E1

e)

E. A2 B3 C4 D5 E1

43.

2.3 Нийгэмшилтийн агентуудыг зөв тохируулна уу.

a)

A. A4 B5 C1 D2 E3

b)

B. A3 B1 C4 D5 E2

c)

C. A2 B3 C4 D1 E5

d)

D. A3 B4 C5 D2 E1

44.

2.4 Төрийн тухай ойлголтыг зөв тохируулна уу.

a)

A. A3 B4 C5 D2 E1

b)

B. A2 B3 C4 D1 E5

c)

C. A3 B1 C4 D5 E2

d)

D. A4 B5 C1 D2 E3