wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

нийгэм 10 бататгал

Total questions: 15

Worksheet time: 9mins

Name
Class
Date
1.

Судалгааны сэдэв сонгох, сэдвээс асуултыг нарийвчлах, судлах загвараа боловсруулах үйл ажиллагаа нь судалгааны аль үе вэ?

a)

судалгааны эхэн үе

b)

Судалгааны бэлтгэл үе

c)

судалгааны дараах үе

d)

судалгааны дүгнэлтийн үе

2.

“ Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой” ” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм /шүүмжлэлт онол/

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

Эдийн засгийн онол

3.

Буд Ангараг Сугар болон бусад гарагууд нь дэлхийг биш нарыг тойрдог гэж Н.Коперник үзсэн.Гэрлэлтээс гадуурх харилцааг харуулсан “Анна Каренина” зохиолыг Л. Толстой бичсэн. Эдгээр хүмүүсийн үзлүүд тухайн үеийн нийгмийн хэм хэмжээнд нийцэхгүй асуудлыг хөндсөн байлаа. Үүнийг өнөөгийн ардчилсан нийгмийн өнцгөөс харвал хэм хэмжээ зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдах вэ?

a)

Нийгмийн гажуудал буюу девиаци

b)

Аялдах үйлдэл буюу конформист

c)

Нийгмийн үүрэг давхцах

d)

Алдар хүнд

4.

.” Монгол хэлний тухай “ хууль хэзээ батлагдсан бэ?

a)

2000 он

b)

2005 он

c)

2015 он

d)

2018 он

5.

Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Соёлын хэм хэмжээ

b)

соёлын нийтлэг

c)

соёлын түгээмэл

d)

соёлын нэгдэл

6.

Аль нь соёлын тухай ойлголт биш вэ?

a)

Хүмүүсийн бүтээсэн бүхэнд мэдлэг ур ухаан, туршлага, итгэл үнэмшил, аж төрөх ёс нь хуримтлагдан шингэж үлддэг.

b)

Хүн байгалийн юмс үзэгдэлд ч тодорхой утга шингээн , бэлгэдэн уул овоо тахих, байгаль орчинтой холбоотой хорио цээрийн ёс гэх мэт бэлгэдэл , шүлтлэг хийсээр ирсэн

c)

Нийгэм нэгдэлтэй тогтвортой оршин байхын тулд хэм хэмжээ, дэг журмыг сахих шаардлагатай байдаг

d)

Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд юуг зөв, зохистой гэж үзэх талаарх үнэлэмж, хэм хэмжээг илтгэдэг ба хүмүүсийн дунд сэтгэлгээний соёл, бие бялдрын соёл, харилцааны соёл, хотын соёл, экологийн соёл гэх мэт ойлголтууд байдаг

7.

Судлаачид соёлын үндэс суурь, анхдагч хэв маяг гэж мэдлэг ийн аль төрлийг үздэг вэ?

a)

шашин

b)

домог

c)

философи

d)

шинжлэх ухаан

8.

“Байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал” эрхийн сургаалийг үндэслэгч.

a)

Эртний Грекийн Софистууд

b)

Аугаа Сириус

c)

Мартин Лютер Кинг

d)

Элеанор Рузвельт

9.

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна.

a)

Үндсэн хууль

b)

Зөрчлийн тухай хууль

c)

Эрүүгийн хууль

d)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

10.

Сахилгын зөрчил гаргаснаас хойш хэдийн хугацаанд шийтгэл ноогдуулах вэ?

a)

6 сарын дотор

b)

3 сарын дотор

c)

10 сарын дотор

d)

Нэг жилийн дотор

11.

Аль нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл биш вэ?

a)

Аж ахуйн нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн

b)

Мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

c)

Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй бол

d)

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан

12.

Манай орон гадаадын хэрэглэгчдэд бараагаа худалдаж орлого олохыг юу гэх вэ?

a)

цэвэр экспорт

b)

экспортын орлого

c)

импортын орлого

d)

гадаад худалдаа

13.

Улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг ................. гэнэ.

a)

ҮЦБ

b)

ДНБ

c)

ҮНБ

d)

1 хүнд ногдох ДНБ

14.

Дотоод болон хилийн чанад дахь Монголын хөрөнгө оруулалттай ААН-үүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөгийг хэрхэн нэрлэх вэ?

a)

ДНБ

b)

ҮНБ

c)

ҮЦБ

d)

Нэрлэсэн ДНБ

15.

Ардчиллын үнэт зүйлсийг судлан цэгцэлсэн судлаач хэн бэ?

a)

А. Линкольн

b)

Р.Даль

c)

Н Макиавелли

d)

Д .Истон