wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Соёл ангилал бататгал

Total questions: 13

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Соёлыг хүй нэгдлийн, эртний, дундад зууны, сэргэн мандалтын, шинэ үеийн, орчин үеийн гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд хамаарч байна вэ?

a)

Түүхэн хэв маягаар нь       

b)

Аж ахуй эрхлэлтээр нь

c)

суурь үнэлэмжээр нь

d)

бүтээгч, хэрэглэгчээр нь

2.

Монгол үндэсний соёлын шинжүүдэд үл хамаарахыг олно уу.

a)

Монгол соёл эртний соёлт орон

b)

Өрнийн соёлтой

c)

Нүүдлийн болон суурьшмал соёлтой

d)

Буддын соёлт орон

3.

Соёлын сонголт хийх боломжоор нь......... ангилна

a)

шашны соёл, ёс суртахууны соёл

b)

монголчуудын соёл, баруун монголчуудын соёл

c)

нэг хэв загварт, олон хэв загварт соёл

d)

үндэсний соёл, олон улсын соёл

4.

Зөв бодомжийг олоорой

a)

нэг хэв загварын соёл нь нээлттэй, соёлын солилцоонд тулгуурладаг

b)

Олон хэв загварын соёл нь нээлттэй байдаг        

c)

Нэг хэв загварын соёл нь гаднын соёлын элементүүд нэвтрэн шингэх боломжтой        

d)

Социализмын үед Монголд олон хэв загварын соёл байсан.                

5.

Нийгмийн хөгжлийг тодорхойлогч гол хэмжүүр нь соёл юм.

a)

тийм

b)

үгүй

c)

зарим талаараа

6.

Соёлын суурь үнэлэмжүүдээс хамааран илрэх соёлын хэлбэрүүд аль нь вэ?

a)

Ардын, нийтийн, элитийн

b)

Нэг хэв загвар, олон хэв загварын соёл          

c)

Ёс суртахууны соёл, шашны соёл                  

d)

Эртний соёл, дундад зууны соёл   

7.

. Үндэсний соёлыг хэрхэн ангилж болох вэ?

a)

Ардын соёл, Нийтийн соёл            

b)

Зонхилогч соёл, дэд соёл       

c)

Эдийн соёл, Оюуны соёл    

d)

Сөрөг соёл, Дагуул соёл

8.

 Бүхий л соёлд нэгэн адил хамаардаг ерөнхий шинж тэмдэг үргэлж байдаг. Энэ нь онолын хувьд соёлын аль ойлголтод хамаарах вэ?

a)

Соёлын олон талт байдал           

b)

Соёлын салангид шинж

c)

Соёлын нэвчих үзэгдэл             

d)

Соёлын нийтлэг шинж                 

9.

. Зонхилогч соёлоос бага зэргийн ялгаатай боловч түүнтэй нийцэж байдаг соёлыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

дэд соёл

b)

нийтийн соёл

c)

ардын соёл

d)

дагуул соёл

10.

Нийтлэг аялга, зан заншил, сэтгэл зүй, аж ахуй, нутаг дэвсгэр бүхий овгуудын нэгдэл. Энэ нь:

   

a)

овог

b)

аймаг

c)

ястан

d)

угсаатан

11.

Хүн төрөлхтөнд 72 төрлийн түгээмэл шинж илэрдэг. Үүнд хамааралгүйг олно уу?

a)

Ард түмний түүх, соёл бүжиг             

b)

Спорт, шашны зан үйл, бэлэг өгөх         

c)

нүүдэлчдийн, суурьшмал соёл

d)

Зочлох, оршуулах ёс, заншил хэл        

12.

Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)

нэг хэв загварын, олон хэв загварын           

b)

эртний, дундад, орчин үеийн

c)

олон улсын,  улс үндэстний       

d)

ёс суртахууны, шашны                                  

13.

Зөв илэрхийллийг олоорой

a)

Үнэлэмж-шударга ёс, загалмай                       

b)

Мэдлэг-домог, хуримын бөгж

c)

Хэл-дохио зангаа, шашин                                

d)

Бэлгэ тэмдэг-төрийн дуулал, хөшөө