NEW
Font size
Worksheetsсорил-1
Total questions: 11
Worksheet time: 7mins
10. Навчны доод гадаргууд байрлах амсрын эсээр агаараас фотосинтезд шаардлагатай нүүрсхүчлийн хий орж, мезофиль эсүүдийн хлоропласт хүртэл диффузийн замаар дамждаг. Диффузийн үзэгдлийн онцлогийг сонгоно уу.
A. Энерги ашиглан явагдана.
B. Хагас нэвтрүүлэгч мембранаар дамжина.
C. Концентрацийн зөрүүний дагуу шилжинэ.
D. Зөөгч уургаар дамжин шилжинэ.
9.Зурагт биологийн ямар үзэгдлийг дүрсэлсэн байна вэ?
A. Диффуз
B. Осмос
C. Тургор
D. Плазмолиз
8.Доорх зургийг ажиглан плазмолизд орсон эсийг олно уу
A
B
C
D
7. Деплазмолиз болсон эсэд ямар өөрчлөлт гарах вэ?
А. Эс хөөж томорно
В. Эсийн хорчийх үзэгдэл
С. Эсэд өөрчлөлт гарахгүй
D. Зөвхөн ургамлын эсэд явагдана
Е. Эсэд өөрчлөлт гарна
6. Зарим молекул болон ионууд эсийн мембранаар диффузийн замаар нэвтэрч чаддаг. Диффузийн хурдад нөлөөлдөг хүчин зүйлийг сонгоно уу. 1. Температур 2. Гадаргуугийн талбай 3. Концентрацийн зөрүү
A. 1, 2, 3
B. 1, 3
C. зөвхөн 1
D. зөвхөн 2
5. Судлаач эсийг ялган авч концентраци ихтэй уусмалд хийхэд ургамлын эс плазмолизд оржээ. Энэ үед эсийн мембран нь эсийн ............. -с салах нь ажиглагджээ. Өгүүлбэрийг гүйцээнэ үү.
A. Цитозоль
B. Лизосом
C. Бөөм
D. Рибосом
E. Эсийн хана
4. Осмос нь усны молекул өндөр концентрацитайгаас бага концентрацитай төлөв байдал уруу хагас нэвчүүлэгч мембранаар нэвчих үзэгдэл юм. Ургамлын эсэд болон усан орчинд амьдардаг амьд биесэд зарим талаараа чухал үзэгдэл юм. Цэвэр усанд ургамлын эсийг хийхэд ямар үзэгдэл болох вэ?
А . Плазмолиз
В. Тургер ихсэнэ
С. Хэвийн байна
D. Изотоник
3. Концентрацийн зэргийн буурах чигт молекулын тархах чөлөөт хөдөлгөөнийг ............. гэнэ.
А . Дифуз
В. Осмос
С. Плазмолиз
D. Изотоник
Е. Тургер
2. Осмос нь усны молекул өндөр концентрацитайгаас бага концентрацитай хэсэг рүү хагас нэвчүүлэгч мембранаар нэвчих үзэгдэл юм. Ургамлын эсэд болон усан орчинд амьдардаг амьд биесэд зарим талаараа чухал үзэгдэл юм. Давстай усанд ургамлын эсийг хийхэд ямар үзэгдэл явагдах вэ?
А . Плазмолиз
В. Тургер ихсэнэ
С. Хэвийн байна
D. Изотоник
1.Эсийн мембранаар бодис идэвхгүй нэвтрэх үзэгдлийг нэрлэнэ үү.
А . Ионы шахуурга
В. Эктоцитоз
С. Пиноцитоз
D. Осмос
Е. Фагоцитоз
1.Эсийн мембранаар бодис идэвхгүй нэвтрэх үзэгдлийг нэрлэнэ үү.
А . Ионы шахуурга
В. Эктоцитоз
С. Пиноцитоз
D. Осмос
Е. Фагоцитоз
