Worksheets11-р анги Нийгмийн давхраажилт
Total questions: 38
Worksheet time: 19mins
1. . XX зуунд Монгол улсын хүн ам 647.5 мянгаас 2373.5 мянга болж бараг 4 дахин өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ
• Нийгмийн өөрчлөлт
• Нийгмийн давхраажилт
• Нийгмийн гажуудал
• Нийгмийн судалгаа
• Нийгмийн бүтэц
2. Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?
Нийгмийн нийтлэг
Нийгмийн давхраажилт
Нийгмийн ялгарал
Тэгш бус байдал
Нийгмийн давхраа
17. Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ?
Дэвшил
Хувьсал
Шинэчлэл
Хувьсгал
Ухралт
24. Давхраажилтын дараах хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарах вэ?
Үл хөдлөх хөрөнгө эзэмших
Бусдад нөлөөлөх, дагуулах
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэнэ
Онцгой авьяас чадвар
Язгууртан угсаатан байх
25. Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Дараах хэв маягуудаас аль нь хамгийн богино хугацаанд үргэлжилсэн бэ?
• Аж үйлдвэржсэний дараах нийгэм
• Ан агнуур, түүврийн нийгэм
• Аж үйлдвэржсэн нийгэм
• Хөдөө АА-н нийгэм
• Тариалан МАА-н нийгэм
26. Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Дараах хэв маягуудаас аль нь хамгийн урт хугацаанд үргэлжилсэн бэ?
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
Ан агнуур, түүврийн нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Хөдөө АА-н нийгэм
Тариалан МАА-н нийгэм
27. Үйлдвэржилтийн харилцааны үр дүнд тогтсон эдийн засгийн баялгийн ялгаанаас үүдэлтэй хувийн байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг аль нь вэ?
Боолчлол
Каст
Язгуур угсаа
Анги
Угсаа гарал
37. 1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэнээр олон үйлдвэрүүд хаагдан ажиллагсад нь ажилгүйдлийн эгнээнд шилжин орсон. Энэ нь аль төрлийн шилжих хөдөлгөөнд хамаарах вэ?
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
Бүлгийн шилжих хөдөлгөөн
Хувийн шилжих хөдөлгөөн
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
38. Эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай нь тодорхой хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөгдсөн бол ...........гэнэ.
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн
Бүлгийн шилжих хөдөлгөөн
Хувийн шилжих хөдөлгөөн
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
