wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

НББ-ийн тайлан, тэнцэл

Total questions: 18

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.

Эзний өмчийн дансны эцсийн үлдэгдэл 850,000₮, тайлант хугацаант эзэн хувийн хэрэглээндээ 100,000₮-ийг зарцуулж, 500,000₮-ийн хөрөнгө оруулалт хийсэн гэвэл эхний үлдэгдэл хэд байсан э?

a)

250,000

b)

450,000

c)

1,250,000

d)

Хариулт алга

2.

Хуримтлагдсан ашиг дансны эхний үлдэгдэл 525,000₮ байсан ба тайлант хугацаанд 2,086,000₮-ийн орлого олж, үйл ажиллагааны зардалд 1,865,000₮ төлсөн. Ногдол ашигт 19,500 төлсөн гэвэл тайлант хугацааны хуримтлагдсан ашиг дансны үлдэгдэл хэд вэ?

a)

726,500

b)

704,400

c)

746,000

d)

Зөв хариулт алга

3.

Эзэмшигчийн өмч гэдэг нь

a)

Санхүүгийн байдлын тайлангийн нийт хөрөнгө

b)

Бусдаас зээлдэж авсан хөрөнгө

c)

Хөрөнгө оруулагчдын хамтын эзэмшилд байгаа хөрөнгө

d)

Бусдад зээлдүүлсэн хөрөнгө

4.

Эргэлтийн хөрөнгө гэж юу вэ?

a)

Бэлэн байгаа, байнга ашиглагддаг, бодит эд юмс

b)

Хөрвөх чадвартай эд юмс

c)

Олз ашиг авчирдаг эд юмс

d)

Хөрвөх чадвар сайтай олз авчирдаг эд юмс

5.

Биет бус хөрөнгө гэж юу вэ?

a)

Илүү төлсөн капитал

b)

Хөрвөх чадвартай бодит биш зүйлс

c)

Бодит биш зүйлс

d)

Хөрвөх чадвартай, олз ашиг авчирдаг бодит зүйлс

6.

Тайлангийн үе бүрд хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэрийг тайлагнаж харуулж байгааг ....................................... гэнэ.

a)

Эхлэлтийн баланс

b)

Дуусгалтын баланс

c)

Үйл ажиллагааны баланс

d)

Өөрийн хөрөнгө

7.

Санхүүгийн байдлын үндсэн тэнцвэр нь

a)

Хөрөнгө + Өр төлбөр = Эзний өмч

b)

Өр төлбөр = Хөрөнгө + Эзний өмч

c)

Хөрөнгө -Өр төлбөр = Эзний өмч

d)

Хөрөнгө = Богино хугацаат өр төлбөр + Эзний өмч

8.

Тохирохгүйг дугуйл

a)

Халаасны хувьцаа

b)

Найдваргүй авлагын нөөц

c)

Хуримтлагдсан элэгдэл

d)

Урьдчилж төлсөн тооцоо

9.

Сул чөлөөтэй байгаа хөрөнгийг орлого, ашиг олох зорилгоор бусдад ашиглуулж байгааг ........................................... гэнэ.

a)

Урьдчилж орсон орлого

b)

Урьдчилж төлсөн зардал

c)

Түрээс

d)

Хөрөнгө оруулалт

10.

Хувьцаа эзэмшигчдийн өмчийн бүлэгт аль нь хамаарахгүй вэ?

a)

Энгийн хувьцаа

b)

Халаасны хувьцаа

c)

Нэмж төлөгдсөн капитал

d)

Зарласан ногдол ашиг

11.

Харилцахаас кассанд бэлэн мөнгө авчирсан

a)

Хөрөнгийн нийт дүн нэмэгдэнэ

b)

Хөрөнгийн нийт дүн хорогдоно

c)

Санхүүгийн байдлын тайлангийн нийт дүнд өөрчлөлт орохгүй

d)

Эзний өмчийн нийт дүн нэмэгдэнэ

12.

Санхүүгийн байдлын нийт дүн 350,000₮, эзний өмчийн дүн нь 200,000₮ бол

a)

Эргэлтийн хөрөнгө 150,000

b)

Өр төлбөр 150,000

c)

Эргэлтийн бус хөрөнгө 150,000

d)

Хуримтлагдсан ашиг 150,000

13.

Мөнгөн хөрөнгө 200,000₮, Авлага 180,000₮, Найдваргүй авлагын нөөц 75,000₮, Өр төлбөр 250,000₮, Энгийн хувьцаа 100,000₮, Нийт хөрөнгө 500,000₮ бол Хуримтлагдсан ашиг хэд вэ?

a)

150,000

b)

250,000

c)

150,000

d)

195,000

14.

Өмчийн өөрчлөлтийн тайлангийн данс аль нь биш вэ?

a)

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

b)

Хуримтлагдсан ашиг

c)

Татвар төлөхийн өмнөх ашиг

d)

Хувьцаат капитал

15.

Луу компанийн эзэмшигчийн өмч 500,000₮, хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдэл 200,000₮, хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл 100,000₮, тайлант хугацааны татвар төлөхийн өмнөх ашиг 85,000₮, капитал татан авалт 15,200₮ гэвэл өмчийн өөрчлөлтийн тайлангийн дүн хэдээр тусгагдах вэ?

a)

869,800

b)

761,300

c)

861,300

d)

Аль нь ч биш

16.

С компанийн 2019-12-31-ний санхүүгийн байдлын тайлангийн нийт хөрөнгө дүн 1,120,000₮. Өр төлбөрийн дүн 560,000₮. 2020 онд 245,000₮-ийн ашигтай ажиллаж 125,000₮-ийн ногдол ашиг олгосон гэвэл эзэмшигчийн өмчийн эцсийн үлдэгдэл хэд болох вэ?.

(a)  

17.

Мөнгөн хөрөнгө 10,600,000₮, Тоног төхөөрөмж 20,800,000₮, Хуримтлагдсан элэгдэл 4,400,000₮, Бараа материал 8,050,000₮, Хүүгийн өглөг 1,100,000₮, Борлуулсан барааны өртөг 6,600,000₮, Татварын өр 600,000₮, Дансны авлага 5,650,000₮, Борлуулалтын орлого 17,600,000₮, Өрийн бичиг 11,000,000₮, Энгийн хувьцаа 20,000,000₮, Даатгалын зардал 3,000,000₮. бол санхүүгийн байдлын тайлангийн дүн хэд вэ?

(a)  

18.

Дараахаас өгөгдлөөс зөв хариултыг сонго.

a)

Хуримтлагдсан ашиг С1=Хуримтлагдсан ашиг С2+Цэвэр ашиг-Ногдол ашиг

b)

Хуримтлагдсан ашиг нь компанийн эздэд олгосон ногдол ашгаар өсч байдаг.

c)

Хуримтлагдсан ашиг нь тухайн хугацаанд олсон цэвэр ашгаар өсч, алдагдлаар буурч байдаг.

d)

Хуримтлагдсан ашиг нь эздийн өмчийн хэсэгт ямагт нэмэгдэх утгатай тусгагдана.