wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2019 оны ЭЕШ

Total questions: 60

Worksheet time: 56mins

Name
Class
Date
1.

................гэдэг нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн үүрэг, статусын цогц. Зөв хариултыг сонгоорой.

/1 оноо/

a)

a. Нийгмийн институт

b)

b.Нийгмийн харилцаа

c)

d.Нийгмийн хандлага

d)

e.Нийгмийн тогтолцоо

2.

1. Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?

a)

a. Шашны

b)

b. Гэр бүлийн

c)

c. Улс төрийн

d)

d. Эдийн засгийн

e)

e. Боловсролын

3.

Сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдахыг олж тэмдэглэ.

a)

. Гэмт хэрэг

b)

a. Гэмт хэрэг налт

c)

e. Албан ёсны хяналт

хя

d)

b. Нийгмийн хяналт

e)

c. Нийгмийн гажуудал

4.

Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ?

a)

a. Шалтгаант чанарын онол

b)

b. Бүтэц чиг үүргийн онол

c)

c. Харилцан үйлдлийн онол

d)

d. Зөрчилдөөний онол

5.

Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

a. Хувьсгал

b)

b. Хувьсал

c)

c. Шинэчлэл

d)

d. Дэвшил

6.

Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

a. Аж үйлдвэржсэн нийгэм

b)

b. Гар урлалын нийгэм

c)

c. Газар тариалангийн нийгэм

d)

d. Мал аж ахуйн нийгэм

e)

e. Аж үйлдвэржсэний дараах нийгэм

7.

Нийгмийн давхраажилтын хэв маягуудад аль нь хамааралгүй вэ?

a)

a. Каст

b)

b. Боолчлол

c)

c. Язгуур

d)

d. Эд баялаг

e)

e. Анги

8.

Нийгмийн давхраажилтын Марксист онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

a. Анги

b)

b. Статус

c)

c. Нэр хүнд

d)

d. Эрх мэдэл

e)

e. Эд баялаг

9.

1. Нийгмийн давхраажилтын талаар М.Веберийн онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

a. Эд баялаг

b)

b. Нэр хүнд

c)

c. Хүсэл тэмүүлэл

d)

d. Эрх мэдэл

e)

e. Хөрөнгө мөнгө

10.

1. Боловсролын түвшнээс хамааралгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэрийг олж тэмдэглэнэ үү? /1 оноо/

a)

a. Гадны соёл

b)

b. Элитийн соёл

c)

c. Ардын соёл

d)

d. Дагуул соёл

e)

e. Нийтийн соёл

11.

1. Соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, бичиг үсэг, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ном судар, шашдир болон соёл судлалын бүтээл хамаарна” гэж ямар хуульд заасан бэ? /2 оноо/

a)

a. Монгол улсын Соёлын тухай хуульд

b)

b.Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд

c)

c. Монгол улсын Хөдөлмөрийн хуульд

d)

d. Монгол улсын Боловсролын хуульд

e)

e. Монгол улсын Үндсэн хуульд

12.

Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

a. Эртний болон орчин үеийн соёл

b)

b.Эдийн болон оюуны соёл

c)

c.Соёлын хямрал түрэмгийлэл

d)

d. Соёлын даяаршил, зөрчил

e)

e. Соёлын нэгдэл, хуримтлал

13.

Соёлын босоо чиглэлийн ангилалд илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

a. Зонхилогч соёл

b)

b. Элитийн соёл

c)

c. Ардын соёл

d)

d. Нийтийн соёл

e)

e. Соёлын эрх чөлөө

14.

Тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог...................гэнэ

a)

a. Соёлын үйлдвэрлэл

b)

b. Соёлын дархлаа

c)

c. Соёл судлал

d)

d. Соёлын бүтээгдэхүүн т

e)

e. Соёлын менежмен

15.

Соёлын үйлдвэрлэлийг нэрлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

a. Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэл

b)

b. Бүтээлч, шинэ эдийн засаг

c)

c. Утаагүй үйлдвэрлэл

d)

d. Соёлын орон зай

e)

e. Чөлөөт цагт зориулсан үйлдвэрлэл /шоу бизнес/

16.

Өнөө үеийн ардчилсан, нээлттэй гадаад харилцааны үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

a. Соёлын гадуурхал

b)

b. Уламжлалт соёл

c)

c. Соёлын даяаршил

d)

d. Дэд соёл

e)

e. Хэлний соёл

17.

1. Оюуны соёлд хамаарахгүй зүйлийг олоорой. /1 оноо/

a)

a. Урлаг

b)

b. Хувцас

c)

c. Шинжлэх ухаан

d)

d. Ёс суртахуун

e)

e. Ном шашдир

18.

Соёлын эрх чөлөөний асуудалд хамааралгүй зүйл аль нь вэ?

a)

a. Амьдралын хэв маягийг үгүйсгэх

b)

b. Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн бүтээн туурвих бололцоог эдлэх эрх

c)

c. Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувийн чанараа хөгжүүлэх

d)

d.Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ

e)

e.Олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдаж байх эрх

19.

ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?

a)

a. Байнгын

b)

b. Нэрлэсэн ДНБ

c)

c. Бодит ДНБ

d)

d. Тогтмол

e)

e. Зах зээлийн

20.

ДНБ зардлаар тооцохдоо хамааралгүй зүйлийг олоорой

a)

a. Хувь хүний хэрэглээний зардал

b)

b. Өрх гэрийн хэрэглээний зардал

c)

c. Аж ахуйн нэгжийн зардал

d)

d. Төрийн зардал

e)

e. Гадаад хэрэглэгчийн зардал

21.

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримтыг ..................гэнэ

a)

a. Бонд

b)

b. Хувьцаа

c)

c. Хадгаламж

d)

d. Үнэт цаас

e)

e. Лиценз

22.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар бодлого гэдэг вэ?

a)

a. Төрийн сангийн буюу төсвийн бодлого

b)

b.Төрийн мөнгө зээлийн бодлого

c)

c.Эдийн засгийн бодлого

d)

d. Засгийн газрын бодлого

e)

e. Төрийн бодлого

23.

23. Өндөр хурдтай инфляцийн үед хэн хожиж болох вэ?

a)

a. Зээлээ төлж байгаа хүмүүс

b)

b. Үндсэн хөрөнгөө худалдаж байгаа хүмүүс

c)

c. Үндсэн хөрөнгө худалдан авч байгаа хүмүүс

d)

d. Банкинд хадгаламжтай хүмүүс

e)

e. Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүс

24.

Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ?

a)

a. Эдийн засгийн

b)

b. Мөнгөний тэлэх

c)

c. Засгийн газрын

d)

d. Сангийн яамны

e)

e. Мөнгөний хумих

25.

Доор дурдсан шийдвэрүүдээс аль нь инфляцийн эсрэг бодлогод хамаарах вэ?

a)

a. Банкны зээлийн хүүг бууруулах

b)

b. Засгийн газраас бонд гаргаж худалдах

c)

c. Банкинд байгаа хадгаламжуудыг индексжүүлэх

d)

d. Татварын хувь хэмжээг өсгөх

e)

e. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх

26.

Экспорт, импортын зөрүүг.......................гэнэ. /

a)

a. Гадаадын хандив тусламж

b)

b. Гадаадын хөрөнгө оруулалт

c)

c. Гадаад худалдааны ашиг

d)

d. Гадаад худалдааны алдагдал

e)

e.Гадаад худалдааны тэнцэл

27.

Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдэд хамааралгүйг олно уу

a)

a. Ажилгүйдэл, ядуурал буурсан

b)

b. Амьжиргааны түвшин дээшилж, эдийн засаг өссөн

c)

c. Үйлдвэрлэлийн салбар хумигдаж, эдийн засгийн бүтээмж буурсан

d)

d. Эдийн засаг тогтвортой өссөн

e)

e. Чадварлаг, бүтээлч иргэд

28.

Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэгш боломж олгодог онцлогтой. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм. Энэ нь ардчилалын аль зарчим бэ?

a)

a. Нээлттэй байх зарчим

b)

b. Шударга байх зарчим

c)

c. Хууль дээдлэх зарчим

d)

d. Цөөнхийг хүндэтгэх зарчим

e)

e. Зөвшилцлийн зарчим

29.

Хууль тогтоох засаглал буюу парламент, шүүх-арми гэсэн бүтэцтэй гүйцэтгэх засаглал, хаан сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглалын ангилал хийсэн сэтгэгчийг нэрлэнэ үү?

a)

a. К.Маркс

b)

b. Ш.Монтескье

c)

c. Н.Макиавелли

d)

d. Ж.Локк

e)

e. М.Вебер

30.

Чөлөөт нийгэм дэх иргэний нийгмийн гол үүрэг нь аль вэ

a)

a. Ард түмэн төрд үг дуугүй үнэнч байх

b)

b. Эрх чөлөөт байдлыг хангах

c)

c. Хувь хүмүүс мөр мөрөө хөөх явдал

d)

d. Төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэх

e)

a. e. Сонгуульд идэвхтэй оролцох

31.

Иргэний нийгмийн үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?

a)

a. Иргэдийн нийгмийн идэвх дээшлэх

b)

b. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

c)

c. Зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх

d)

d. Мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө

e)

e. Нийгмийн бүх асуудлууд төрийн оролцоотойгоор шийдвэрлэх

32.

Иргэн хүн сонгуульд оролцох нь нийгмийн аль хүрээний харилцаанд хамаарагдах вэ?

a)

a. Улс төрийн хүрээ

b)

b. Социаль хүрээ

c)

c. Эдийн засгийн хүрээ

d)

d. Хүмүүнлэгийн хүрээ

e)

e. Оюун санааны хүрээ

33.

1. Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

a. Мажоритар

b)

b. Холимог

c)

c. Чөлөөт сонгууль

d)

d. Пропорциональ

e)

e. Уламжлалт

34.

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд дараах зарчмуудыг мөрдөнө. Хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

a. Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тусын тулд үнэн зөв мэдээлэл дамжуулаххамгаалах.

b)

b. Намын ажлаа тайлагнах

c)

c. Нас хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшинг харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах

d)

d. Ард түмний дуу хоолой болох

e)

e. Хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх чөлөөг

35.

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн баримтлах зарчмуудыг тоочихдоо илүүц зүйл оруулсныг ялгаж тэмдэглэнэ үү?

a)

b.a. Олон түмний эрх ашгийн төлөө үнэн зөв мэдээлэл дамжуулах

b)

b. Улс төрийн аль нэг намын байр суурийг илэрхийлэгч байх

c)

c. Нас хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшин харгалзахгүйгээр мэдээллийг бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах

d)

d. Ард түмний дуу хоолой болох

e)

e.Хэвлэл мэдээллийн байр суурь

36.

1. Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ? /1 оноо/

a)

a. 1990

b)

b. 1954

c)

c. 1946

d)

d. 1957

e)

e. 1948

37.

Хүний эрхэм чанарын үндсэн шинжүүдэд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? /

a)

a. Хүний эрхэм чанар хүн бүрт ялгаатай байх

b)

b. Хүний эрхэм чанар нь хүн бүрт адилхан байх

c)

c. Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болохгүй

d)

d. Хүний эрхэм чанар нь халдаж болохгүй

e)

e. Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл

38.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар “тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь: ................................, ................................., ......................... тэтгэвэр” гэсэн төрөлтэй байдаг.

a)

a. Ажилгүйдлийн, өндөр насны, тахир дутуугий

b)

b. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсэний, өндөр насны

c)

c. Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны

d)

d. Тэжээгчээ алдсаны, ажилгүйдлийн, жирэмсэний

e)

e. Оршуулгын, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны

39.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?

a)

a. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

b)

b. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

c)

c. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

d)

d. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

e)

e. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

40.

....................нь зөвхөн Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шйидвэрлэж, хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдэвр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг.

a)

a. УИХ

b)

b.Үндсэн хуулийн цэц

c)

c.Засгийн газар

d)

d.Намууд

e)

e.Шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд

41.

Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б-тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирсан. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?

a)

a. Захиргааны хэргийн анхан шатны шүүх

b)

b. Иргэний хэргийн дунд шатны шүүх

c)

c. Иргэний хэргийн анхан шатны шүүх

d)

d. Захиргааны хэргийн дунд шатны шүүх

e)

e. Аймаг, нийслэлийн шүүх

42.

Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч этгээдийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

a. Гомдол гаргаж буй иргэн ба хуулийн этгээд

b)

b. Дүүргийн засаг дарга

c)

c. Хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан

d)

d. Гуравдагч этгээд

e)

e. Туслах чиг үүрэгтэй оролцож буй этгээд

43.

Монгол улсын гадаад бодлогын чиглэлд хамааралгүй зүйлийг тэмдэглэнэ үү?

a)

a. Улс төр, дипломатын

b)

b. Эдийн засаг, бизнесийн

c)

c. Соёл, хүмүүнлэгийн

d)

d. Үзэл суртал, суртал нэвтрүүлгийн

e)

e. Шинжлэх ухаан, технологийн

44.

НҮБ-ийн үндсэн зорилтуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? /1

a)

a. Үндэстэн, улс орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх

b)

b. Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг сахин хангах

c)

c.Гадаад худалдааг хөгжүүлж, ашиг олох

d)

d.Хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх

e)

e. Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад туслах

45.

Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтыг олно уу? /1

a)

Посткоммунист орнуудтай харилцах

b)

b. Дэлхийн бүх орнуудтай харилцаж хамтын ажиллагаа өрнүүлэх

c)

c. Ази номхон далайн улс орнуудтай харилцах

d)

АНУ ба өрнөдийн хөгжингүй орнуудтай харилцах

e)

ОХУ, БНХАУ-тай найрсаг, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх

46.

Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн төрөлжсөн байгууллагыг нэрлэнэ үү? /1 оноо/

a)

ЮНИСЕФ

b)

Дэлхтйн эрүүл мэндийн байгууллага

c)

ЮНЕСКО

d)

Хөгжлийн хөтөлбөр

e)

НЮДO

47.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг ямар төрлүүдэд ангилсан бэ

a)

Бүс нутгийн, олон улсын,тив дамнасан

b)

улс төр,эдийн засаг,боловсрол соёл,хүмүүнлэгийн

c)

Бүс нутгийн тив дамнасан

d)

Хоёр талын ба олон талт хамтын ажиллагааны

e)

Улс төр,эдийн засаг,шинжлэх ухаан технологи,соёл,хүмүүнлэгийн

48.

Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол

a)

Хойд Америк,Европын улс орнууд

b)

Төв Африкийн орнууд

c)

Төв Азийн үлс орнууд

d)

Зүүн хойд Азийн бүс нутаг нутаг /ОХУ,БНХАУ,Солонгос гэх мэт

e)

Зүүн өмнөд Азийн бүс нутаг

49.

Ард түмэн олон улсын харилцаанд яаж ородцдог вэ?

a)

Хувийн шугамаар

b)

Гадаад гарч ажиллаж амьдрах

c)

Гадаадын пүүс,компани,ААН-тэй гэрээ хэлэлцээр хийснээр

d)

Өөрийн төлөөлөх тодорхой байгууллагаар дамжуулах

e)

Хараар/хууль бусаар ажиллаж амьдрах

50.

Зөөлөн хүчний бодлогын төрлүүдээс хамааралгүй зүйлийг ол

a)

албадлага

b)

сэтгэл татах чадвар

c)

зорилгыг өөрчлөн чиглүүлэх

d)

үгэмшил,тогтолцоо

e)

үнэт зүйл соёл төрийн бодлого

51.

“Зөөлөн хүч”-ний төрлүүдийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Бизнес инноваци

b)

Соёл, боловсрол

c)

Цэргийн

d)

Дипломат гадаад бодлого

e)

Улс төрийн үнэт зүйл, институцын хөгжил

52.
a)

А. хувиргалт Б. эргэх холбоо В. шийдвэр Г. үйлдэл

b)

А. эргэх холбоо Б. хувиргалт В. зөвшилцөл Г. үр дүн

c)

А. хэлэлцээр Б. хувиргалт В. үр дүн Г. шийдвэр

d)

А. үйлдэл Б. хувиргалт В. эргэх холбоо Г. зөвшилцөл

e)

А. шийдвэр Б. эргэх холбоо В. үр дүн Г. хувиргалт

53.

Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?

a)

Ёс суртахууны доройтол, гэмт үйлдэл

b)

Гэм хор, гэмт хэрэг

c)

Хохирол, хор уршиг

d)

Хор уршиг, гэм хор

e)

Гэмт хэргийн ба гэмт хэргийн бус

54.
a)

A1 B3 C2

b)

A3 B2 C1

c)

A3 B1 C2

d)

A2 B3 C1

e)

A2 B1 C3

55.

a)

A3 B1 C2

b)

A3 B2 C1

c)

A2 B3 C1

d)

A1 B3 C2

e)

A2 B1 C3

56.

Аль нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?

a)

Иргэн Ц нь өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр төрийн албанаас халсан гэж үзээд

b)

Иргэн Э нь өөрийн эзэмшлийн PRUIS 30 маркын автомашиныг түрээсийн гэрээгээр Б-д шилжүүлэв. Гэтэл 1 сарын дараа Б нь автомашиныг осолд оруулж дахиж унах аргагүй болгожээ. Тэрээр өөрийн өмч хөрөнгөд халдсан гэж үзээд

c)

Зохиогчийн эрхийг зөрчиж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогчид их хэмжээний хохирол учирсан бол

d)

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нь тогтоогдвол

e)

Төр нь хүний тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бол

57.
a)

A2B3C4D5E1

b)

A2B4C3E1

c)

A1B5C4D1E2

d)

A2B3C1D5E4

58.

a)

A1B2C3D4E5

b)

A4B1C2D5E3

c)

A4B2C5D1E3

d)

A1B3C4D2E5

59.

a)

A1B2C3D4E5

b)

A4B2C1D5E3

c)

A1B4C2D3E5

d)

A4B1C2D5E3

60.

a)

A5B3C1D4E2

b)

A5B3C4D1E2

c)

A2B3C1D5E4

d)

A2B1C3D4E5